| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0123/Э |
| Дугаар | 137 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 137
БӨаймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д даргалж, шүүгч Т, Хаймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
улсын яллагч, Б ,
орчуулагч, хэлмэрч Е,
иргэдийн төлөөлөгч Г ,
гэрч Х , Ж ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х , Л ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З , А ,
шүүгдэгчийн өмгөөлөгч О , А ,
шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨаймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х д холбогдох эрүүгийн 1913003020184 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр БӨаймгийн Дэлүүн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 7, эцэг, эхнэр, зургаан хүүхдүүдийн хамт амьдардаг, БӨаймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдохоос өмнө БӨ аймгийн Мал эмнэлгийн газарт жолооч ажилтай байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х , регистрийн дугаар БЖ75******.
Шүүгдэгч Х ийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х нь 2019 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00.00-01.00 цагийн орчимд БӨаймгийн Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х ын гэрт хамт архи ууж байсан иргэн Е тай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний хэвлий рүү хутгалж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Х аас мэдүүлэхдээ: Би тухайн үед Х ын гэрт очиход Х болон талийгаач хоёр сууж байсан. Х надад нэг аяга шөл хийж өгсөн ба тэрийг уугаад архи уугаад сууж байсан. Юу болсон талаар санахгүй байна. Дараа нь Х надад “чи хүн алчихлаа” гэж хэлсэн. Харсан чинь талийгаач Е миний өмнө гэдсээ барьсан, цус болчихсон зогсож байсан. Тэгэхэд би хүн дуудаарай, түргэн тусламж дуудаарай гэж хэлсэн. Дараа нь юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан ороход эмнэлэгт хөл нүцгэн явж байсан. Эмнэлгээс бид нарт эм, бийнт авчраарай гэж хэлж байсан. Сандраад байж байгаад Ж гэдэг хамт ажилладаг хүний гэрт нь очиход гэр нь цоожтой байсан. Гүйгээд эмнэлэг рүү ирж байх замдаа 1 дүгээр 10 жилийн сургуулийн ойролцоо Ж ы машинтай тааралдсан. Дотор нь миний хүү сууж байсан. Дараа нь талийгаачийн эгч болон хүргэн ах нь хүрээд ирсэн. Намайг тэр хүмүүс машиндаа суулгаад цагдаагийн байгууллагад хүргэж өгсөн.
Хийсэн хэргээ 100 хувь хүлээн зөвшөөрч байна. Архины улмаас ийм юм болсон. Ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Талийгаачтай ах дүү болоод явж байсан хүмүүс байсан. Хутгалах санаа байгаагүй, архинаас болж ийм юм болсон. Талийгаачийн ар гэрийн хүмүүс, эхнэр хүүхэд, ээжээс нь уучлалт хүсэж байна гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х аас мэдүүлэхдээ: Энэ хэргийг бүлэглэсэн хэрэг гэж бодож байна. Хэрэв Х талийгаач хоёр Х ийн гэрт байсан бол өөр хэрэг. Х ьн гэрт байсан. Ж энэ хэрэгт хамгийн гол хувь нэмэр оруулсан хүн. Талийгаач Хөдөө аж ахуйн газарт даргаар нь очиход Ж ы албан тушаалыг бууруулсан байна. Өнгөрсөн жил Цагааннуурт өвчин гарсан үед Ж талийгаачтай хамт байгаад нэлээд их муудалцсан гэсэн. Тухайн үед хоёр өдөр маш их өвдсөн байсан. Тухайн үед Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байхад тухайн байгууллагын хүмүүс энэ хүн тахлын өвчин туссан юм биш биз гэж бодож байсан. Тэр үед бас Ж манай дүүд ямар нэгэн зүйл хийсэн. Талийгаач Ж хоёр дээр шинээр баригдаж байгаа захын хажууд байсан 2 өрөө эзгүй байшинд зодолдож, ноцолдсон. Тэрийг бас баримт гэж бодож байна.
Х урьд өмнө Казахстан улсын Өскемен хотод хүн алж байсан. Хүн амины хэрэгт холбогдож хилээс наашаа зугтаж ирсэн гэдгийг Дэлүүн сумын хүмүүс бүгд ярьдаг юм байна. Аймгийн төвийн хүмүүс, хажууд нь явдаг хүмүүс мэддэг юм байна. Талийгаачийг алуулахаар Х ийг томилсон байна. Ямар нэгэн хэрэг гарсан газарт түргэн тусламж, цагдаа хоёр хамт очдог. Түргэн тусламж эмнэлэгт аваад явахад цагдаагийн байгууллагаас очиж ул мөр арилаагүй байхад хэргийг мөрдөх ёстой байсан. Талийгаач хутгалуулсны дараа 3,5 литр цус алдах хүртэл гэртээ байлгаж байсан. Эмнэлгээс хүний биед 5 литр цус байдаг, танай дүү 3,5 литр цус алдсан байна гэсэн. Танай дүү амьд гарах баталгаа бага байна, ямар нэгэн эрхтний дутагдалд орж магадгүй гэсэн. Тэр ёсоороо болсон.
Мал алсан ч хурдан үхээсэй билээ, зовоож болохгүй гэж хурц хутгаар алдаг жамтай. Гэтэл энэ хүмүүс талийгаач 3,5 литр цус алдах хүртэл тэр гэрт байлгаж байсан нь талийгаачийг алах гэсэн гол зорилго оршино. Тэр хүнийг хутгалсан хутгыг нь угааж, цэвэрлэж гэмт хэргийн ул мөрийг арилгаж цэцгийн савын ард нуусан нь бас л талийгаачийг алах гэсэн зорилго оршино.
Гуравдугаарт Ж аас мэдүүлэг авахад талийгаачийг хутгалуулах өдөр Ж ы гэрт Х байсан байна. Танай гэрт эхнэр байсан уу гэхэд “манай гэрийн хүмүүс бид нарын яриаг сонсоогүй. Бид нар тусдаа байсан” гэж мэдүүлсэн. Тухайн үед Х , Ж хоёр юу ярьсан. Х яагаад нэг шил архийг ганцаараа ухаан алдталаа уусан бэ гэдэгт энэ гэмт хэргийн зорилго нь оршиж байгаа.
Дөрөвдүгээрт хэрэв Х талийгаачийн аавд хэлээгүй байсан бол энэ талийгаач цус алдаад тухайн газар амь алдсан бол Ж талийгаачийг “Ах хабах”-т манай дүүгийн цогцсыг усанд живүүлэх байсан ч билүү. Эсхүл Х Өскөменд хүн алсан шигээ манай дүүгийн цогцсыг хөрсөнд булах ч юм билүү хэн мэдэхэв. Гэтэл Х манай гэрт ийм хэрэг болсон юм чинь би холбогдох байх гэж айгаад Х ийн аавд нь хэлж, түргэн тусламж дуудсан.
Тавдугаарт хохирогч миний бие Х нь цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтний гэрт нь очиж ул мөрийг харахаас өмнө, алуурчныг барихаас өмнө би яагаад энэ хүнийг барьж өгдөг юм бэ. Энэ хугацаанд цагдаагийнхан юу хийж байсан юм бэ. Урьд өмнө цагдаагийн байгууллага мэдээгүй байж болно. Энэ хүмүүс миний дүүг эмнэлэгт аваачиж, эмчилгээ хийлгэж байх үед хэрэг тийм тодорхой байхад цагдаагийн байгууллага юу хийж байсан бэ. Би Х ийг барьж очиж “миний дүүг хутгалсан хүн энэ байна. Энэ хүнийг бариад өгөөч” гэж бариулсан.
Зургадугаарт би Х ийг цагдаа нарын гарт нь тушаасны дараа манай дүүгийн биеийн байдал муудаж Улаанбаатар хотод очсон. Гэтэл Х ийг тэр даруй маргааш нь сулласан байсан. Энэ хүмүүс хоорондоо үгсэн тохиролцож, хуулийн хүнээс зөвлөгөө авч, яавал бид бага жилийн ял авах уу, ямар боломж байна гээд хоорондоо тохиролцох боломж олгосон. Миний дүү болон бид долоо хоногийн турш амь тэмцэж, шаналж байхад энэ хүмүүс гэртээ тайван унтаж, хоолоо идэж, хүмүүстэй харьцаж, ул мөрийг нь арилгасан байсан. Долдагаар энэ хүн урьд өмнө хэрэгт холбогдож ирсэн болохоор бүлэглэж хийсэн хэрэг гэж хэлж болохгүй гэдгийг мэдсэн.
Наймдугаарт бид нар хүсэлт гаргаагүй байхад бид нараас өмнө өөрсдөө хүсэлт гаргаж урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн. Яагаад урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж байгаа талаар асуухад О өмгөөлөгч надад “яллагдагч Х нь би ганцаараа биш байсан. Миний хажууд хүмүүс байсан. Би тэрийг нотолно” гэж хэлэлцүүлэг хийлгэх гэж байгаа гэсэн. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлэг хийснээс хэсэг хугацааны дараа Х яагаад хуучин байдалдаа орох болсон бэ, хэн нөлөөлж байгаа юм.
Есдүгээрт энэ 9 сарын турш манай ээж өөрийгөө барьж чадахгүй байгаа юм. Талийгаачийн 7 хоногийн буяны ажлын үеэр манай настай хүмүүс ухаан алдаж, цусны даралт ихсээд хэвтэж байхад шүүгдэгчийн ар гэрээс машинаар очсон. Тухайн үед бидэнд тэр хүмүүсийг хүлээж авах ямар ч боломж байгаагүй. Гэтэл бүтэн 9 сар өнгөрч байхад бид нарыг хүндэтгэхгүй юмаа гэхэд талийгаачийг 9 сар 9 өдөр хэвлийдээ тээж өсгөсөн ээж, эхнэр болох Л д очиж уучлалт гуйгаагүй. Хүний юмыг хулгайлаад авсан ч бага насны хүүхдэд хүртэл уучлалт гуй гэж заадаг юм. Тэгэхэд Х ийн аав, хамаатан садан нь хөгшин буурал ээжээс нь Х ийн өмнөөс уучлалт гуйхгүй ч гэсэн хүний мөн чанарын хувьд уучлалт гуйгаагүй.
Аравдугаарт шүүгдэгч Х ийн ухаан санаа самуурсан гэдэг нь худлаа. Яагаад гэвэл талийгаачийг алж хутгалахаас өмнө хүмүүст “би өөрийн биеийг барьж чадахгүй байна. Сэтгэл санаа үймүүлээд болохгүй байна. Би нэг юм хиймээр байна. Цус гаргамаар байна. Надад хачин мэдрэмж төрөөд байна” гээд “Хурбан айт”-ын /шашны баяр/ үер нэг хүн 30-40 мал нядалсан байна. Энэ нь Х ийн хувийн байдал нь ямар хүн бэ гэдгийг харуулж байна. Би удаа дараа хэлсэн хохирогчоор би оролцоно гэж хэлээгүй. Манай бэр Л “миний эрүүл мэнд таарахгүй. Хоёрдугаарт би Казахстан улсаас төгссөн. Та ороод өгөөч” гэхээр нь орсон. Талийгаач, бэр хоёрын амьдралд оролцож хэнээс юу авсан, хэдэн төгрөгийн зээлтэй эсэх талаар асууж байгаагүй. Тусдаа айл өрхөд байдаг болохоор мэдээгүй. Гэтэл бэр маань та дамжуулаад өгөөч “бид хоёрын нэр дээр цалингийн зээл байгаа. Номын санч гэдэг хүн ямар цалинтай байгаа талаар мэдэж байгаа. Бага насны 2 хүүхдээ өсгөх хэрэгтэй байдаг. Хөгшин ээж маань байшинтай. Тэр байшинг зарчих юм бол хөгшин ээж маань нас барахад хаанаас гарах юм. Та хуулийн байгууллагад дамжуулж хэлсэн юм уу, яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм” гэсэн. Би энэ асуудлын талаар олон удаа хэлж байсан. “Коран” сударт өр, зээлтэй хүн нөгөө ертөнцөд очдог газартаа очиж чаддаггүй жамтай. Хэрэв цалингийн зээлийг төлж өгвөл бид нар бас хүн шүү дээ. Бид нарын өмнө, настай буурал ээжийн минь өмнө мөлхөж ирвэл бас учиртай шүү дээ гэж хоёр өмгөөлөгчид нь хэлсэн. Өмгөөлөгч нар нь дамжуулсан гэсэн боловч манайд очсон хүн байхгүй, арга хэмжээ авсан ч хүн байхгүй.
Шүүгдэгч Х нь Өскемен хотод хүн амны хэрэгт холбогдож ирсэн гэдгийг хэлсэн. Ирээд “Аумин”-д ажилласан, ажлаас гарахаас өмнө тэнд бас хүн амины хэрэг гарсан. Хэн нь алсан гэдэг нь тодорхойгүй, хэрэг хаагдсан. Дараа нь “Аумин”-ээс гарч “Көк-жал”-д орсон. Олон ажил сольсон. Энэ хүнийг анх ажилд авахад нэн ядуу хүн гэж байсан. Хүмүүст ажил олдохгүй байхад Х яагаад олон ажил солиод явж байгаа юм бол.
Дараагийн асуудал хохирлыг хэмжээг би гаргаж өгсөн. Талийгаачийн ард үлдсэн ээжийн сэтгэл санааны хохирол үнэлж баршгүй гэж бодоод тоо тавьж чадсангүй. Гэвч ар гэрийн хүмүүсийн сэтгэл санааны хохирол гээд энэ хүмүүс дааж чадахаар 10.000.000 төгрөг гэж тогтоосон. Талийгаачийн нэг удаа хутгалуулж, 2 удаа хагалгаанд, дараа нь задлан гээд нийт 4 удаа биеэ зүсүүлж, 7 хоног амь тэмцэж, хамаг бие нь харж тэсэхийн аргагүй харамсалтайгаар хорвоог орхисон хохирол 100.000.000 төгрөг. Хэмжиж болохгүй боловч ингэж тогтоосон. Эд материалын хохирлын хувьд 12 сая хэдэн зуун мянга гэж тогтоосон байсан. Өнөөдөр өглөө надад хохирлын мөнгө 10.400.000 төгрөг ирсэн. Талийгаач Е нь амьд байх үедээ авсан банкны зээл болох 24.000.000 төгрөгийг бид нар төлөх ямар ч боломж байхгүй. Талийгаачийн ард өнчин хоцорсон бага насны хоёр хүүхдийн нэрийн өмнөөс талийгаач Е нь хэрэв амьд байсан бол 2044 онд өндөр насны тэтгэвэрт гарах ёстой байсан. Тэтгэвэрт гарах хүртэл авах байсан цалингийн дундаж жишгийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж тогтоолгоход 794.000.000 төгрөг буюу 800.000.000 төгрөг авах ёстой юм байна. Байгалийн замаар амь алдсан бол би энэ талаар хэлэхгүй байх байсан. Байгалийн замаар амь насаа алдаагүй учир энэ мөнгийг хоёр хүүхдийн амьдралыг тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх, айл өрх болгох, амьдрах баталгаа суурийг нь тавих үүднээс нэхэмжилж байна. Миний бие хамаатан садны саналаар хоёр өмгөөлөгч авсан байсан. Өмгөөллийн хөлсөнд анх хэдэн төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөх боломж байхгүй. Энэ хоёр өмгөөлөгчийн хөлсийг нөгөө талаас гаргуулж өгөхийг хүсэж байна.
Амьдралдаа ганц л олдох амь гэж бий. Гэтэл миний дүү харамсалтайгаар хүний гарт амь үрэгдэж нөхөж баршгүй гарз болж, амьдралын турш бид нарт маш их хүнд цохилт болж байна. Бид нар дандаа уйлж ярьдаг болжээ. Хоёр нүд маань өш хонзон гэсэн галаар дүрэлзэж, зүрх маань өшөө хорсол гэж цохилдог болсон. Иймд энэ бүлэглэсэн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Энэ хэргийг онц, харгис, хэрцгийгээр алсан гэж бодож байна. Та бүхэн сайтар тунгаан бодож, үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хэлмээр байна гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л гаас мэдүүлэхдээ: Би хүүхдүүдээ шүүх хуралдаанд оролцуулахыг хүссэн. Учир нь хүүхэд маань маргааш өсөхөөр аав маань хаана байна гэж надаас асууна. Тэгэхэд “энэ хүн чиний аавыг алсан” гэдгийг харуулахыг, ойлгуулахыг хүссэн юм. Би энэ зүйлийг хүсээд авсан юм биш. Хоёулаа цалингийн зээл авсан байсан. Хэрэв өөрөө амьд байсан бол өөрөө төлөх байсан. Надад төлөх ямар ч боломж байхгүй. Нэгэнт цалингийн зээл авсан бол төлөх нь үнэн. Тиймээс талийгаачийн цалингийн зээлийг барагдуулж өгөхийг хүсэж байна гэв.
4. Гэрч Х аас мэдүүлэхдээ: Цагийг нь санахгүй байна. Ээлжээс буугаад Ж ы гэрт очиж хоол идээд, улмаар гэрт ирж хувцас хунараа угаагаад, хоол цайгаа хийж идчихээд, зурагт үзээд хэвтэж байхад хаалга тогшсон. Хаалга тайлаад харахад дарга Е байсан. Гартаа 500 граммын ус барьсан, өвөртөө 0.75-ын архитай ирсэн. Талийгаачтай сайхан харилцаатай байсан. Сүүлийн үед талийгаач надад их талтай байсан. Өмнөх өдөр нь бас ирсэн. Ажил дээр бас сайн харилцаатай байсан.
Би Х тай ч, талийгаачтай ч муудалцаагүй. Тэр хоёр хоорондоо тэврэлдээд сууж байсан ба “чи яах гээд байна, чи яах гээд байна” гэж босоод ирсэн. Тэр чигээрээ зочны өрөөний дундуур очиход зочны өрөөний хивс сөхөгдсөн. Тэгэхэд би гарцгаа гэж хашхирахад тэр хоёр больсон байсан. Дараа нь ар араасаа гал тогооны өрөөнд орж ирсэн. Дараа нь гал тогоо руу ар араасаа ирж байсан. Гал тогооны ширээ шүүгээний ойролцоо байсан. Тэр үед Х хутга байсан газраас хутга аваад зүүн гараагаа шууд хойшоо савсан. Дараа нь цонх руу шийдсэн. Тэгэхэд миний эхнэрийн сургууль руу аваачих гэж байсан цэцгийн савын дэргэд унасан. Тухайн үед Х тэгж хутга аваад савна гэж бодоогүй гэв.
Тухайн үед талийгаач хутгалуулаад дарга яасан бэ гэж харсан чинь гэдэснээс цус гарч байсан. Тэгэхээр нь би “чи хүн аллаа, энийг барьж бай” гэж Х т хэлээд шууд түргэн тусламж дуудсан. Дараа нь гүйгээд Х ийн гэрт очиж аавыг нь дуудсан. Х ийн гэр манай гэрт ойрхон байдаг. Би ирэхэд түргэн тусламж ирсэн байсан. Их л юм бол 10 минутын дотор л ирсэн гэв. Түргэн тусламж ирчихлээ гэж утасдсан. Би хаалга онгойлгож өгсөн. Тухайн үед Х талийгаачийг түшээд гадаа гаргасан байсан.
...Талийгаач, Х хоёр нэг нэгийгээ барьж аваад гал тогоо руу ирж байсан. Тэгэхэд би больцгоо гэж хашхирсан. Тэр үед нэг нэгийгээ тавиад зочны өрөөний дунд хүртэл явсан. Дараа нь гал тогоо руу ар араасаа ирж байсан. Гал тогооны ширээ шүүгээний ойролцоо байсан. Тэр үед хутга байсан газраас Х хутга аваад зүүн гараараа шууд арагшаа савсан /үзүүлэв/. Дараа нь хутгыг цонх руу шидэхэд миний эхнэрийн сургууль руу аваачих гэж байсан цэцгийн савын дэргэд унасан гэв.
5. Гэрч Ж аас мэдүүлэхдээ: Тухайн өдөр Х тай уулзаагүй. Х тай ажил дээр хамт байсан ба гэрт ирээд хоол идчихээд явсан. Х над руу залгаагүй Х залгасан. Х “талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан явган явж байна, машинтай юм чин туслаач” гэсэн юм. Х ийн аав М гэдэг хүн бас “миний даралт ихсэж байна, миний хажууд байгаач” гэхээр нь хажууд нь байсан. Шөнийн 04 цагийн үед цус тогтоох эмийг С ын эмийн сангаас өөрийн мөнгөөр авчирч өгсөн гэв.
Хоёр. Эрүүгийн 1835004460245 дугаартай хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 34-40 дүгээр хуудас/,
2. Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны хэргийн 11-15 дугаар хуудас/,
3. Эд мөрийн баримт шилжүүлсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 32 дугаар хуудас/,
4. Сэжигтэн Х ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 41-44, 58 дугаар хуудас/,
5. Сэжигтэн Х ийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 49 дүгээр хуудас/,
6. Талийгаач Е ын өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 59, 67-68 дугаар хуудас/,
7. Талийгаач Е ыг хутгалсан гэх хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 59, 69 дүгээр хуудас/,
8. Хутгыг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /2 дугаар хавтасны 172-176 дугаар хуудас/,
9. Гэрч Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 60-63 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 144-145 дугаар хуудас/,
10. Хэрэг гарах өдөр өмсөж явсан гэх талийгаачийн цамц, хутгалуулсан хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтасны 64 дүгээр хуудас/,
11. Хохирогч Е ын 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 70-73 дугаар хуудас/,
12. Хохирогч Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 75-76 дугаар хуудас/,
13. Хохирогч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 78-82, 2 дугаар хавтасны 2-3, 241-243 дугаар хуудас/,
14. Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 119-120, 91-94 дүгээр хуудас, 2 дугаар хавтасны 57-58, 244-245 дугаар хуудас, 3 дугаар хавтасны 17-21 дүгээр хуудас/,
15. Гэрч Т.М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 83 дугаар хуудас/,
16. Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 84 дүгээр хуудас/,
17. Гэрч Е мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 85-86 дугаар хуудас/,
18. Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 95-96 дугаар хуудас/,
19. Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 97-98 дугаар хуудас/,
20. Гэрч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 99-100 дугаар хуудас/,
21. Гэрч Б ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 101-102 дугаар хуудас/,
22. Гэрч И ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 103-104 дүгээр хуудас/,
23. Гэрч Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 107-108 дугаар хуудас/,
24. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 109-110 дугаар хуудас/,
25. Гэрч Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 111-112 дугаар хуудас/,
26. Гэрч Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 117-118 дугаар хуудас/,
27. БӨаймгийн Мал эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А ын яллагдагч Х ийн хувийн байдлыг тодорхойлсон тодорхойлолт /1 дүгээр хавтасны 186 дугаар хуудас/,
28. БӨаймгийн Ө сумын 5 дугар багт үйл ажиллагаа явуулдаг “Аумин” ХХК-ны захирал Д гийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 59 дүгээр тодорхойлолт /1 дүгээр хавтасны 221 дүгээр хуудас/,
29. Гэрч Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 170 дугаар хуудас/,
30. Гэрч Х ын А ээр хутга таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /2 дугаар хавтасны 172-176 дугаар хуудас/,
31. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О ийн 2020 оны 1 сарын 14-ний өдрийн 134 дугаар дүгнэлт /3 дугаар хавтасны 35-38 дугаар хуудас/,
32. БӨаймаг дах Шүүхийн шинжилгээний албан шинжээч К.Х ын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 362 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтасны 155 дугаар хуудас/,
33. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О ийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 4108 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтасны 124 дүгээр хуудас/,
34. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х ын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Х ийн цусанд 1.9% промилли этилийн спирт илрэв” гэх 72 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтасны 129 дүгээр хуудас/,
35. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х ын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Е ын цусанд 1.8% промилли этилийн спирт илрэв” гэх 73 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтасны хэргийн 133 дугаар хуудас/,
36. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн ахлах шинжээч О гийн 2019 оны 9 дүгээр хуудас 07-ны өдрийн 4717 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтасны 138 дугаар хуудас/,
37. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т гийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 4109 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтасны 141 дүгээр хуудас/,
38. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О ийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1822 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтасны 147-148 дугаар хуудас/,
39. Мобиком корпорациас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 47 минутад Х ын 9941***** дугаарын утаснаас Х ийн 9541***** дугаарын утсанд дуудлага ирсэн” тухай, мөн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1 цаг 40 минутад Х ын 9941***** дугаартай утаснаас түргэн тусламжийн 7042103 дугаарын утсанд дуудлага ирсэн” тухай лавлагаа /1 дүгээр хавтасны 223-226 дугаар хуудас/,
40. Яллагдагч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 116, 170-171, 2 дугаар хавтасны 61 дүгээр хуудас/,
41. Талийгаач Е ын өвчний түүх /2 дугаар хавтасны 148-165 дугаар хуудас/,
42. БӨаймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүхийн сэтгэц гэм судлалын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот магадалгаа /3 дугаар хавтасны 43-44 дүгээр хуудас/,
43. Гэрч Х , яллагдагч Х нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /3 дугаар хавтасны 22 дугаар хуудас/,
44. Хохирол, хор уршгийн талаарх баримтууд /1 дүгээр хавтасны 229-241 дүгээр хуудас, 2 дугаар хавтасны 177-235 дугаар хуудас/,
45. Яллагдагч Х ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хавтасны 242 дугаар хуудас/,
46. Шүүгдэгч Х аас хохирлын мөнгө, цалингийн зээл төлсөн талаарх АТМ, банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед 2019 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө БӨаймгийн Ө сумын 3 дугаар багт иргэн Х ын гэрт хамт архи ууж байсан иргэн Е тай маргалдан түүний хэвлийн хэсэгт хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг гаргасан ба хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүгдэгч Х ямар нэгэн өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, бусадтай бүлэглэн, захиалгаар эсхүл зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн шалгах явцад тогтоогдоогүй. Энэ хэргийн улмаас бодит хохирол 15.751.680 төгрөг гарсан. Үүнээс 3 удаагийн үйлдлээр шүүгдэгчийн талаас хохирогч Л гийн дансанд 2.000.000 төгрөг, Х ийн дансанд нийт 2.462.251 төгрөг, хамгийн сүүлд 10.400.000 төгрөг тус тус төлж, нийт 14.862.251 төгрөгийг төлсөн байгаа. Төлөгдөөгүй хохирлын хэмжээ 889.000.429 төгрөг үлдэж байна. Хохирогчийн талаар яригдаж байгаа хамгийн гол зүйл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор буюу талийгаач амьд сэрүүн байхдаа авсан цалингийн зээл болох 23.201.927 төгрөг ба уг мөнгийг Х аас гаргуулах, бусад хохирлын асуудлыг шүүх хуулийн дагуу шийдвэрлэх тухай дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас шүүгдэгч Х энэ гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй, цаана нарийн зохион байгуулалттай, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж үйлдсэн, гэрч Х , Ж нар энэ хэрэгт холбоотой, хохирлын тооцоог хавтаст хэрэгт гаргаж өгсөн ба энэ хэргийн улмаас талийгаачийн өндөр настай ээж, эхнэр хүүхдүүд, ах дүү, хамаатан садан нь эдийн болон эдийн бус нөхөж баршгүй хохирол хүлээсэн, хохирлыг бүрэн хэмжээгээр гаргуулж өгөх тухай, хохирогчийн өмгөөлөгч А гаас шүүх хуралдаанд хохирогч талын хүсэл зоригийг илэрхийлж, байр суурийг бүрэн дэмжиж байгаа хэмээн,
Шүүгдэгч Х аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, талийгаачийн ар гэрээс уучлалт хүсэж байна, шүүгдэгчийн өмгөөлөгч О ээс шүүгдэгч Х гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир би гэм буруугүй гэж мэтгэлцэх боломжгүй. Энэ хэргийн хохирлын хувьд амь хохирогчийн амь нас байгаа. Нөхөн сэргээх, нөхөн төлөх боломжгүй. Шүүх хуралдаан хүртэл шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон бодит хохирлыг төлсөн байгаа. Шүүгдэгчийн эд хөрөнгийн байдлыг тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны болон гэм буруугийн зарчим ёсоор гэмт хэрэг үйлдсэн хүн зөвхөн өөрөө хариуцлага хүлээнэ. Хүний өмнөөс ар гэр нь юм уу, өөр хүн хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Хүний амь нас хохироосон хариуцлага, учруулсан хохирол, хор уршгийн хувьд шүүгдэгч Х ийн хувьд хариуцан арилган үүргийг хүлээж байгаа. Хохирлын хувьд өнөөдрийн байдлаар 14.862.851 төгрөгийг төлсөн. Цалингийн зээлийн тухайд үнэлэлт өгөх боломжгүй. Амь нас нь хохирсны улмаас учирсан хохирол гэж үзэж болохоор байгаа. Гэвч Х ийн эдийн засгийн хувьд үүнийг төлөх боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Миний хувьд үйлчлүүлэгчийн өмнөөс үүнийг төлнө, төлөхгүй гэдгийг илэрхийлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу иргэний журмаар жиш нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгөх нь зүйтэй байх гэсэн саналтай байна гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн ба шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Х хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Х нь 2019 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00.00-01.00 цагийн орчимд БӨаймгийн Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х ын гэрт хамт архи ууж байсан иргэн Е тай үл ялих зүйлээр маргалдаж, улмаар түүний хэвлий рүү хутгалж, амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хэргийн газарт үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 34-40 дүгээр хуудас/,
- Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 11-15 дугаар хуудас/,
- Талийгаач Е ын хэрэг гарах үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 59, 67-68 дугаар хуудас/
- Талийгаач Е ыг хутгалсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 59, 69 дүгээр хуудас/,
- Хэрэг гарах өдөр өмсөж явсан гэх талийгаачийн цамц, хутгалуулсан хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтасны 64 дүгээр хуудас/,
- Хохирогч Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Е бид хоёр 2014 онд анх гэр бүл болсон, гэр бүл болоод 5 жил болж байгаа, дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. Ө сумын 13 дугаар багт амьдардаг. Би хэд хоног сэтгэл санаагаар унаж, гэрт олон хүмүүс ирж сайн үгээ хэлээд би ирж чадахгүй байлаа. Би хохирогчоор мэдүүлэг өгч чадахгүй, хохирогчоор миний хадам эгч буюу талийгаачийн төрсөн эгч Х аас мэдүүлэг авч өгч тус болно уу. Би ямар ч зүйл яримааргүй байна. Шинжээчийн дүгнэлттэй би танилцахгүй, хохирогчоор хадам эгч Х ыг тогтоож, Х эгчид тогтоол, дүгнэлт, бусад материалыг танилцуулна уу“ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 75-76 дугаар хуудас/,
- Хохирогч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэг болсон өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нялх хүүхэд хараад ядарч унтаж байхад 2019 оны 8 дугаар сарын 16-ны шөнийн 01 цагийн үед манай хүргэн Бекежан над руу залгаж Е хүнээр хутгалуулсан хүнд байдалтай эмнэлэгт байна гэж хэлээд утсаа таслахаар нь би охины хамт аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирээд дүү Е ыг харахад хувцас нь цус болсон байдалтай ухаан алдсан хэвтэж байсан. Тэгээд би гадны нөлөөгөөс болж ийм байдалд орсон гэж бодоод хаанаас хэн авч ирснийг мэдэх гээд түргэн тусламжийн тасагт очиж хэн Е ыг авч ирснийг асуугаад, Е ыг хэргийн газраас авч ирсэн түргэний жолоочтой уулзаад асуухад Х гэх айлаас авч ирсэн гэж хэлсэн.
... эмнэлгийн ойролцоо явж байхад түргэний жолооч дохио өгөөд зогсоогоод “танай дүүг хутгалсан хүн тэр явж байна” гэж замаар явж байсан нэг хүнийг заагаад та болгоомжтой байгаарай гээд цааш яваад өгсөн. Тэгээд би машинаас буугаад нөгөө хүн рүү очиход хажуудаа хүүгээ дагуулаад явж байхаар нь барьж аваад “Чи миний дүүг хутгалсан юм уу” гэхэд нөгөө залуу “тийм ээ, би хутгалсан” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө залуу буюу Х ийг машинд суулгасан. Х ийг шууд цагдаа руу авч ирсэн. Яагаад миний дүүг хутгалсан бэ гэж асуухад тэр залууг би сайн танихгүй, би ажилд ороод удаагүй, танай дүү дарга байхад би ажилд ороогүй байсан гэж хэлсэн. Е ыг танина, шударга залуу байсан ш дээ гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газрын үүдэнд ирээд цагдаа руу оруулсан.
... Хагалгаа өглөө 9 цагт дууссан. Нарийн гэдэснээс 1 метр тайрсан, нарийн гэдсийг тэжээдэг судас нь бас гэмтсэн байна. Улаанбаатар хот руу авч яв гэж Б эмч хэлсэн.
...Тэгээд хотын гэмтэл согог судлалын Үндэсний төвийн хэвлийн хөндийн мэс заслын тасагт эмчлэгч эмч Г үзээд өвчтөний биеийн байдал маш хүнд байна яаралтай хагалгаанд орно, цус алдсан, нарийн гэдэс нь ажиллахгүй байгаа шинж байна, түгжрэлийн шинж байна, анхнаас нь хагалгаанд ороогүй учир дахин хагалгаа хийх шаардлагатай гэсэн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хагалгаанд орсон. Хагалгааны дараа эмч Г гарч ирээд зөндөө олон юм ярьж, хагалгааны талаар найдвартай биш, энэ залуугийн аз нь мэдэх байх гэсэн. Тэгээд эмчилгээ хийж байгаад дахин бие нь муудаж сэхээний тасагт очсон. Бөөрний дутагдалд ороод байна, зүрхний цохилт муу байгаа талаар эмч нар хэлээд байсан, тэгээд сэхээний тасгаас дахиж гарч ирэхгүй байсаар 2019 оны 8 дугаар сарын 22-ны орой нас барсан юм. Би аймгийн эмнэлэгт хэвтэж хагалгаанд ороод Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад нас барах хүртэл нь хамт байсан. Надад ямар шалтгаанаар хэнд хутгалуулсан талаараа хэлээгүй, би харин хэн яагаад хутгалсан талаар асуусан.
...талийгаач амьд байсан бол 2044 онд тэтгэвэрт гарах ёстой ба энэ хугацаанд цалин нийт 794,5 сая төгрөг, амьдадаа авсан цалингийн зээл 27 сая төгрөг, эхнэрийнх нь цалингийн зээл 11 сая төгрөг, Улаанбаатар хотод очсон хүмүүсийн онгоцны зардал 818.800 төгрөг, буяны үйл ажиллагааны зардал 1.850.000 төгрөг нь баримтаар байна. Баримтгүй хүнс хэрэглээнд 3 сая, 12 хонь нядалсан ба тус бүрийг 180.000 төгрөгөөр бодоход 2.160.000 төгрөг, лам болон бусад хүмүүст өгсөн хувцасны үнэ 1.500.000 төгрөг, Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсийн онгоцны зардалд 4 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 30-50 сая, эм тарианы зардал 800.000 төгрөг, ард үлдэж буй 77 настай ээжийн сэтгэл санааны хохирол 1 тэрбум, 2-4 настай хоёр хүүхдийн нөхөж болшгүй хохирол 1 тэрбум, эхнэр нь Л гийн сэтгэл санааны хохирол 1 тэрбум, талийгаачийн ахан дүүсийн сэтгэл санааны хохирол 1 тэрбум төгрөг нэхэмжилж байна.
...Холбогдогчийн зүгээс анх талийгаачийг Улаанбаатар хот руу авч явахад сахиулаар очсон 3 хүний /Бекболат, Л , бид 3/ Өгөөс Улаанбаатар хот руу нисэх нэг талын тийзийн үнийг бичүүлж өгсөн. Дараа нь хотод очсоны дараа талийгаачийг эмчлүүлэх үед Л гийн дансанд холбогдогч талаас 1 сая төгрөг шилжүүлсэн байсан. Дараа нь 2019 оны сүүлээр миний данс руу 2.462.251 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 78-82, 2 дугаар хавтасны 2-3, 241-243 дугаар хуудас/,
- Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие Мал эмнэлгийн газарт манаач ажилтай. Ө сумын 3 дугаар багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр хүүхэд маань 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр БН Казахстан улс руу амрахаар явсан би гэртээ ганцаараа байсан. 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 08 цаг ажлаасаа буугаад гэртээ очиж амраад орой хоол хийж идээд том өрөөндөө зурагт үзээд хэвтэж байсан чинь 21 цагийн орчимд манай албаны дарга Е ганцаараа 0.75 литрийн АRKHI гэх бичигтэй нэг шил архи, 1.25 литрийн цэвэр ус аваад халамцуу орж ирсэн. Би эгц урдаас нь харж суугаад цай хийж өгч дараа нь хоол халааж өгөөд Е ын авч ирсэн архийг задлаад бид хоёр тал хүртэл нь уугаад ярилцаж сууж байхад 00 цагийн орчимд Хөдөө аж ахуйн газрын даргын жолооч, манай хөрш Х согтуу гэрт орж ирсэн. Тэрээр ширээний хойморт суулгаж цай хийж өгөөд бас л хоол халааж өгөөд бид нарын ууж байсан архинаас хундагалж өгсөн. Тэгээд бид гурав ярилцаад сууж байгаад 1 шил архийг дуусгаад архины шилийг гал тогооны шүүгээний буланд газар тавьсан. Яг тэр үед Х , Е нар хоорондоо юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй, ноцолдоод бие биеэ заамдаад түлхэлцээд гал тогооны өрөөнөөс том өрөө хүртэл очиж ноцолдсон. Тэрээр би уурлаад “та нарыг би гэртээ урьж авчраагүй, өөрсдөө ирсэн, энд битгий хэрүүл маргаан гаргаарай” гэж салгаж авсан. Би салгаж авах үед том өрөөний хивсний хойд хэсэг нь тэдний ноцолдсоноос болж эвхэгдсэн байсан. Тэгээд салангуут Х гал тогооны өрөө руу очсон бөгөөд араас нь Е , тэрний араас би гал тогооны өрөө руу чиглээд явж байхад Х гал тогооны өрөөний шүүгээний хажууд очиж шүүгээний тавцанд байсан хутганы сав дотор байсан хар алаг өнгийн иштэй хутгыг аваад зүүн талын гартаа барьж, буруу харсан чигээрээ хойшоо савах үед араас нь ирж байсан Е ын баруун талын гэдэс орчимд орчихсон. Е хутгалуулангуутаа хойшоо ухраад Х т “Чи юу хийчих вэ” гэж хэлээд ухраад гал тогоо болон том өрөөний голд зогссон. Тэр үед би юу болчихлоо гээд харсан чинь Е ын гэдэсний баруун талаас цус гарсан байсан тул шууд өөрийнхөө утсаар түргэн рүү залгасан.
Дараа нь Е ын гэдэс хэсгийг Х т барь гэж гараар нь бариулж, шууд гэрээс гараад Х ийн гэрт очиж аав нь болох М д хэлээд буцаж гэрт ирсэн. Гэрт ирсэн чинь Е гал тогооны өрөөний ширээний зүүн хойд талын буланг түшиж зогсож байсан ба нийлээн цус гарсан, шал нийлээн цус болсон байсан. Би Е ын өмсөж явсан цэнхэр өнгийн биеийн тамирын цамцыг тайлуулж хоймрын сандал дээр тавьж байхад Х ийн аав М , Х ийн хүү нь орж ирсэн. Х ийн хүүхэд нь орж ирээд сандраад том өрөө болон гал тогооны өрөөний шаланд дуссан цусыг алчуураар арчиж байхад би болиулсан бөгөөд тэр үед түргэнээс залгаж, гадаа гараад ирээрэй гэхээр нь гарч машины хаалгыг онгойлгож, түргэний машиныг оруулсан ба гэрт орох гэж байхад Е ыг Х дагуулаад гарч ирээд тэд түргэний машинд суугаад яваад өгсөн. Би Х ийн хүүхдийг дагуулаад араас нь эмнэлэгт ирсэн бөгөөд эмнэлгээс эм хэрэгтэй эм байна гэхээр нь гараад эм, бийнт зэргийг хүргэж өгсөн.
...Е Х бид хоёрт өвс ачаад ирье гэж хэлсэн бөгөөд бид зөвшөөрч сууж байхад Х гэнэт Е руу дайрч, хэл ам гаргаад сууж байсан.
... Х Е ыг хутгалсны дараа айгаад хутгаа шидсэн бөгөөд гал тогооны өрөөний зүүн хойд буланд байдаг цэцгийн араар шидэгдсэн байсан /1 дүгээр хавтасны 119-120 дугаар хуудас/,
...Тэр үед би гал тогооны өрөөний булан зогсоод чанга дуугаар уурлаж та хоёрыг би гэртээ дуудаагүй, та хоёр боль аль эсвэл гэрээс явцгаа гэж хэлэхэд ноцолдохоо больж зочны өрөөнөөс түрүүлээд Х гал тогооны өрөө рүү алхсан, араас нь Е алхаад ширээний хажууд очиход Х аль завдаа хутга авсныг мэдэхгүй, зүүн гарандаа хутга барьчихсан шууд хойшоо хутгатай гараа савах үед Е ын хэвлий тус газраас цус гарсан юм. Тэр үед Е чи юу хийчих вэ гээд гэдэс рүүгээ харсан, тэр үед гэдэснээс нь цус гарч байсан, тэгээд би Х ыг чи хүн алчихлаа ш дээ гэж хэлээд шууд утсаа нөгөө өрөөнөөс авч ирээд эмнэлэгт дуудлага өгөөд, Х ыг Е ын гэдэснээс гарч байгаа цусыг даруулаад би өөрөө гүйж гараад Х ийн аав М , хүү Багжан нарт Х хүн хутгалчихлаа гэж хэлээд буцаж ирээд удаагүй байхад түргэний машин ирж Е , Х Е ын гэдсийг дараад түргэний машинд суугаад явсан /1 дүгээр хавтасны 91-92 дугаар хуудас/,
Миний санаж байгаагаар талийгаач тэр өдөр шөнийн 12 цагийн үед хутгалуулсан. ...Х ийн аавтай нь цуг дагаж ирсэн Х ийн том хүү нь гал тогооны өрөөнөөс зуухны өрөөнд нэвтрэх хэсэгт байсан шалны алчуурыг аваад талийгаачийн анх хутгалуулсан хэсэгт их хэмжээгээр дуссан цусанд тавьж, хөлөөрөө арчиж байхаар нь би түүнийг болиулсан. Хөлөөрөө алчуурыг хоёр, гурван удаа эргүүлээд цусыг арчиж байхаар нь би болиулсан. Тэгж байтал миний утас дугарч, түргэний машины жолооч нь билүү, эмч нь билүү, эмч нь байсан шиг санаж байна, эмэгтэй хүн байсан. Над руу залгаад “танай гудмын доор ирчихлээ та хашаанаасаа гараад ир” гэхээр нь би утсаа барьсан чигтээ хашааны гадна гарахад түргэний машин хашааны урд дөхөж ирчихсэн байхаар нь шууд хашааны хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд түргэний машин шууд манай байшингийн хаалганы урд ирээд зогссон. Тэр хооронд Х нь талийгаач Е ыг түшээд манай байшингийн гадна гараад ирсэн бөгөөд эмч нар машинаас буух үед Х нь талийгаачийг түшсэн чигтээ түргэний машинд суугаад яваад өгсөн. Хашаанд Х ийн аав, хүү бид гурав үлдсэн. Тэгээд би гэр лүү ороод цоожийг аваад гэрийг цоожлоод Х ийн хүүг дагуулаад нэгдсэн эмнэлэг рүү гүйгээд ирсэн.
Эмнэлэг рүү явж байх замдаа Ж руу залгаад “Х Е ыг хутгалчихлаа, яаралтай машин хэрэгтэй байна, эмнэлэгт хүрээд ир” гэж хэлээд түүнийг дуудсан байсан. Би эмнэлэгт ирэхэд эмнэлгийн хүлээн авах хэсгийн гадна цементэд Х нь сууж байхаар нь би дотогшоо ороход Е ыг хүлээн авах өрөөнд оруулж, оронд хэвтүүлсэн байсан. Тэгээд хүлээн авахын өрөөнд ороход нэг эмч надад “саяны дуудлага өгсөн хүн та юу” гэхээр нь би “тийм” гэхэд надад “та яваад бинт аваад ир” гэхээр нь би Х ийн хүүг дагуулаад эмнэлгийн хашаанаас гараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын урдуур яваад баруун тийш эргээд шууд “Ах дам” захын гурван замын уулзварт байдаг 24 цагийн эмийн санд ирээд бийнт авсан, эмийн сан руу явж байх хугацаандаа Ж руу дахин утасдаад эмийн сан руу явж байгаагаа хэлсэн.
Тэгээд эмчийн сангаас бийнтний мөнгийг төлөхөөр виза картаа өгөхөд миний картыг уншихгүй байхаар нь би эмийн санчид учир байдлаа хэлээд картаа барьцаанд үлдээгээд бинтийг аваад гараад ирэхэд Ж нь өөрийнхөө “Лого” маркийн цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслээр ирчихсэн байсан, тэгээд бид хоёр түүнд сууж аваад гурвуулаа машинаар эмнэлгийн хүлээн авахад ирэхэд Х нь нөгөө газартаа доошоо хараад сууж байсан ба би дотогшоо ороод хүлээн авахын эмч нарт бинтээ гаргаж өгсөн. Тэгтэл эмч надад гурван ширхэг эмийн нэрийг бичиж өгөөд аваад ир гэхээр нь Х ийн хүү болон Ж бид гурав нөгөө эмийн сандаа очоод 3 ширхэг эмийн 2-ыг нь авсан, эмийн санч гурав дахь эмийн нэрийг нь уншиж чадахгүй, дахин бичүүлээд ир гэхээр нь дахин хүлээн авахад очиход эмнэлгийн гадаа сууж байсан Х нь алга болчихсон байсан. Тэгээд эмийг дотогшоо оруулж өгөхөд эмч нар эмийг аваад өвчтөнийг дээд хоёр давхар луу гаргаж өгөөрэй гэхээр нь Е ыг Ж , Х ийн хүү бид гурав өргөөд эмнэлгийн хоёрдугаар давхарт Мэс заслын тасгийн үүдэнд насолкоор өргөж хүргэсэн.
Тэгээд эмнэлгийн гадаа гараад Х ийг хайхаар болоод эмнэлгийн урд байдаг Мал эмнэлгийн газрын урдуур хэсэг яваад олдохгүй болохоор нь би Х ийн хүүд хандаад “чи хурдан аавыгаа олоод ав, өөртөө гар хүрч магадгүй гэж хэлээд Ж тэр хоёрыг Мал эмнэлгийн урдуур үлдээгээд би өөрөө эмчийн бичиж өгсөн үлдэгдэл нэг ширхэг эмийг авч ирэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын урдуур яваад баруун эргэхэд миний утас дугарсан бөгөөд утсаа автал цагдаагаас Т гэх алба хаагч залгаад надад хаана байгаа вэ гэж асуухад нь би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын урдуур баруун тийш эргээд явж байна гэтэл надад та буцаад урдуур нь хүрээд ир бид нар ирчихлээ гэхээр нь би буцаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын урдуур эргэхэд Цагдаагийн бор өнгийн Фургон машин ирчихсэн байсан. Тэгээд би цагдаагийн машинд суугаад шууд Цагдаагийн газарт ирээд согтуурлын зэргээ шалгуулаад Т алба хаагчийн хамт цагдаагаас гараад манай гэр лүү очсон. Манай хашаанд ороод машинаас бууж байтал Т н утас дугарч, Х ийн хаана байгаа талаар түүнд нэг мэдээлэл ирэх шиг болсон. Тэр үед би байшингийнхаа хаалгыг онгойлгох гэж байсан бөгөөд Т надад “та хаалга буцааж түгжчих, гялс Х ийг олж авах хэрэгтэй байна, машинд суугаарай” гэхээр нь би буцаж цагдаагийн машинд суугаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талаар эргээд явж байтал цоохор шорттой өмссөн Х ийн хүүхэд явж байхыг хараад би машиныг зогсоож, Т д “энэ Х ийн хүүхэд” гэж хэлсэн. Тэгээд машин зогсоод Х ийн хүүхдээс “аав чинь хаана байгаа” гэж асуухад тэр “манай аавыг сая 1-р сургуулийн тэндээс бариад явчихлаа” гэхээр нь цагдаагийн машинтай хөдлөөд шууд Цагдаагийн газрын урд ирээд зогссон. Тэр үед Т надад “та машинд сууж бай” гэж хэлээд өөрөө цагдаа руу орчихсон, харин би цагдаагийн жолоочийн хамт машин дотор сууж байсан. Т алба хаагч цагдаа руу ороод ойролцоогоор нийлээн удсан, миний барагцаагаар 1 цагаас 1 цаг 30 минут гаруй болсон. Тэгээд Т гарч ирээд шууд манай гэр лүү очоод байшинд үзлэг хийсэн. Манай гэрт ирэх үед шөнийн 03 цаг өнгөрч байсан байх. Үзлэг хийгээд дууссаны дараа би цагдаагийн машинд сууж аваад Эмнэлгийн урд ирээд буучихсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 17-21дүгээр хуудас/,
- Гэрч Т.М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х нь миний том хүү бөгөөд бид хоёр Ө сумын 3 дугаар багт нэг гэрт хамт амьдардаг. 8 дугаар сарын 16-ны 01 цагийн үед хөрш Х ирж Х Е ыг хутгалсан гэж дуудсан. Би очиж харсан. хүү Х өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг өөрөө хариуцах байх” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 83 дугаар хуудас/,
- Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 24 цагаар жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө буюу 00 цаг 40 минутын үед манай тасагт Ө сумын 3 дугаар багт нэг хүн цус алдаж байна, хурдан ирээрэй гээд утсаа тасалсан, тэгээд би тухайн үед дуудлага байхгүй байсан учраас жолооч Шалхар бид хоёр шууд гараад Ө сумын 3 дугаар багт Х гэдэг хүний гэрийн хашааны хаалгыг онгойлгож байшингийн үүдний хэсэгт түргэний машиныг зогсооход хэвлийн баруун доод хэсгээс цус алдаж байгаа нэг хүнийг нэг хүн түшээд байшингийн үүдний хажууд биднийг хүлээгээд зогсож байсан, тэгээд машиндаа суулгаад хажууд нь нэг хүн түшээд суусан юм. Тухайн хүмүүсээс юу болсон талаар асуухад хутгалсан хүн нь сая газарт унаад гэдсээ цоолчихсон гэж хэлсэн тэгэхээр нь би “тийм биш байна, энэ хүнийг хутгалсан байна, хэн хутгалсан бэ” гэхэд хэн ч юу ч яриагүй, чимээгүй болсон. Тэгээд машин дотор хутгалуулсан хүнийг яаралтай тусламжийн тасагт буулгахад 00 цаг 50 минут болж байсан. Удалгүй гэрийн эзэн Х гэх хүн ирээд “энэ хүнийг та нартай хамт ирсэн хүн хутгалсан” гэж хэлсэн. Тэгээд бидэнтэй хамт ирсэн согтуу ах “миний найзыг авраарай, надаас цус авч болно” гээд сандраад байсан. Тэгээд Е ыг хутгалсан хүн надаас дахин дахин биеийн байдал ямар байна гээд асуугаад байхаар нь энэ хүний бие маш хүнд байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа тухайн хүн алга болсон байсан.
... Биднийг очиход 4 хүн байсан нэг хүүхэд, 3 том хүн байсан. Түргэний машиныг гэрийн үүдэнд зогсоогоод өвчтөнийг суулгаад шууд эмнэлэг рүү ирсэн. Гэрт ороогүй.
... өвчтөн цус алдалтын дараах шоконд орсон учраас ямар нэгэн зүйл хэлж чадахгүй байсан. Өвчтөний өөрөөс нь архи үнэртэж байсан, хажууд яваа хүнээс архи үнэртэж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 95-96 дугаар хуудас/,
- Гэрч Б ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед байх хаалга тогшоод байхаар нь босож учрыг асуухад Е хүнд хутгалуулсан байна, цус тогтохгүй байна, та очооч гэхээр нь би очиж шууд хагалгаанд орсон. Хагалгаанд эмч М , К , И нар орсон хэвлийг нээсэн байсан. Тэд хэвлийн хөндийн цус тогтохгүй байна, гэдэс нь цоорсон гэж хэлсэн. Хагалгаагаар хэвлийн хөндийн бүх цусыг соруулж авсан, ойролцоогоор 3 литр цус авч хэвлийн хөндийг шалгахад сэмж нь цус алдсан, нарийн гэдэс хоёр газарт нэвт зүсэгдэж цоорсон, хэвлийд тэр чигээрээ гэдэсний өтгөн гарсан, чацархай 3-4 хэсэгт хатгагдаж зүсэгдэж гэдэсний тэжээгч цус гэмтсэн, оёдол тавьсан байдалтай цус алдалттай байсан. Тэгээд чацархай, сэмжинд цус тогтоох оёдол тавьж үзэхэд нарийн гэдэс метр орчим харлаж амьдрах чадваргүй болсон байсан. Тэгээд 30-40 минут орчим нарийн гэдсийг угааж халуун натри тавьж үзэхэд амьдрах чадваргүй байсан тул 1 метр орчмыг тайрч залгаж оёсон, цус тогтолтыг шалгаад хэвлийн хөндийг угааж цэвэрлээд хэвлийн хөндийд гуурс тавьж хагалгааг дуусгасан. Хагалгааны үед цус, шингэн сэлбэсэн. Энд хийсэн хагалгаа амжилттай болсон, гэхдээ гэдэсний өтгөн агуулагдахуун хэвлийд гарснаас халдвар үүсэж болно, их хэмжээний цус алдсанаас болж олон эрхтний дутагдал үүсч болно, хагалгааны оёдол тавигдаж болно эдгээрээс хамаарч амь насанд хүрсэн байж болох юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 101-102 дугаар хуудас/,
- Гэрч И ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаачийн хэвлийн тус газар үүссэн шарх нь хурц иртэй буюу хутганы хүчин зүйлийн үйлчлэлээр хатгагдаж зүсэгдсэн гэмтэл байсан гэж үзэж байна. Уг шархыг үзэхэд шархны гадна хэсэг нь нэг удаа хутга ороод гарсан байдалтай шарх байсан. Хутгыг эргүүлж мушгисан бол гадна болон чацархайн шархууд нь томорч нарийн гэдэс, сэмж нь бөөрөнхийлөгдсөн байх учиртай. Уг гэмтэлд тийм зүйл харагдаагүй. Тэр үед бид нар ямар нэгэн зүйл буюу хагалгаанаас гадуур зүйл ярьдаггүй, яагаад гэвэл хагалгааг анхаарал төвлөрч хийдэг учраас ямар нэгэн зүйл ярилцаагүй. Бид хутгыг эргүүлсэн, мушгиснаас болж энэ гэмтэл хүндэрсэн байна гэх зүйл огт яриагүй, би тийм яриаг сонсоогүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 103-104 дүгээр хуудас/,
- Гэрч Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...уг хүнийг яаралтай тусламжийн тасагт буулгахад 00 цаг 50 минут болж байсан, ...хамт сууж ирсэн согтуу хүн би маргалдаж байгаад хутгалсан гэж надад хэлсэн. Тухайн айлаас ирэхдээ хутгалсан гэх залуу хөл нүцгэн гуталгүй нийлээд согтсон байсан. Биднийг айлд очиход 4 хүн байсан, өвчтөн, хажууд нь нэг хүүхэд, хоёр том хүн байсан. Би машиныг гэрийн үүдэнд зогсоогоод өвчтөнийг суулгаад шууд эмнэлэг рүү ирсэн, гэрт ороогүй. Өвчтөн ямар нэгэн зүйл яриагүй өмссөн хувцас нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 107-108 дугаар хуудас/,
- Гэрч А. Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 60-63 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 144-145 дугаар хуудас/,
- Гэрч Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэвлийн хөндийд хагалгаа хийгдсэн өвчтөн шилжин ирсэн байсан. Өвчтөнийг үзэхэд хэвлийн хөндийг нээсэн хагалгааны дараах байдалтай, хагалгааны дараах гэдэсний түгжрэл, бүх биеийн хордлоготой, түгжрэлийн улмаас хэвлийн гялтангийн үрэвсэлтэй байсан тул эмч нарынхаа хамтарсан үзлэг хийж, дахин хэвлийн хагалгаанд орсон. Ийм хүндрэл нь гэмтлийн үед гарч болох тохиолдол юм” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 120 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О ийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн №134 дугаартай: “Талийгаач нь хэвлийн баруун доод хэсгээс хэвлий хөндий рүү нэвтэрч, нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, сэмж чацархайн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь хэвлийн баруун доод хэсгээс хэвлий хөндий рүү нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шархны улмаас нарийн гэдэсний саажилт, биеийн ерөнхий гүн хордлогод орж нас баржээ” гэх дүгнэлт /3 дугаар хавтасны 35-38 дугаар хуудас/,
- БӨаймаг дахь Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмч К.Х ын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 362 дугаартай “Е ын биед үүссэн гэмтэл нь амь биед аюултай хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны хавтаст хэргийн 155 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О ийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1822 дугаартай “талийгаачийн хэвлийн баруун доод хэсгээр хэвлий рүү нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, сэмж чацархай цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 147-148 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О ийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 4108 дугаартай “цэнхэр өнгийн биеийн тамирын цамцанд 23 мм хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 124 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т гийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 4109 дугаартай “хар алаг өнгийн бариултай хутганы ажлын хэсгийн дундаж өргөн нь цэнхэр өнгийн биеийн тамирын цамцанд гарсан зүсэгдэлтийн хэмжээтэй ойролцоо байгаа нь уг хутгаар үүссэн байж болно” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 141 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн ахлах шинжээч О гийн 2019 оны 9 дүгээр хуудас 07-ны өдрийн 4717 дугаартай “Х ийн гарын алган дээрх цус В /III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Х , Е нарын цус нь В /III/ бүлгийн харьяалалтай цус байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 138 дугаар хуудас/,
- БӨаймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х ын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 72 дугаартай “Х ийн цусанд 1.9% промилли этилийн спирт илрэв” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 129 дүгээр хуудас/,
- БӨаймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Х ын 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаартай “Е ын цусанд 1.8% промилли этилийн спирт илрэв” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 133 дугаар хуудас/,
- Мобиком корпорациас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн “2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 47 минутад Х ын 9941***** дугаарын утаснаас Х ийн 9541***** дугаарын утсанд дуудлага ирсэн, мөн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1 цаг 40 минутад Х ын 9941***** дугаартай утаснаас түргэн тусламжийн 7042103 дугаарын утсанд дуудлага ирсэн” тухай лавлагаа /1 дүгээр хавтасны 223-226 дугаар хуудас/,
- Яллагдагч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...8 дугаар сарын 15-ны өдөр хашаан дотор хашаагаа тэгшлээд жижиг сажиг ажил хийгээд машин дотор байсан нэг шил ХАРАА нэртэй архийг задлаад өдөржин уугаад дуусгасан. Нийлээн халчихсан байсан. Эхнэр Дэлүүн сум руу явах гээд бэлтгэлээ хийж байхад Х 21 цагийн орчимд залгаж “Е дарга манайд нэг шил архитай ирсэн байна, чи хүрээд ирээрэй” гэхээр нь ингэсхийгээд яваад очъё гэж хэлээд 23 цагийн үед Х ын гэрт очсон. Модон ширээний зүүн талд буюу цонхны урд талд Е , баруун талд Х суусан 1 шил ARKHI гэх бичигтэй архи задалсан ууж байсан. Би очиж хойморт суугаад Х надад нэг аяга шөл хийж өгсөн. Х архи хундагалж өгч байсан нэг мэдэхэд ухаан алдаж нэг харсан чинь би гал тогооны өрөөний шүүгээний хойд талд зогсож байсан Е гал тогооны өрөө ба зочны өрөөний голд баруун хэвлий хэсгээс цус гарсан, цусыг нь дарсан байдалтай зогсож байгааг хараад гэнэт ухаан орж Е ын гэдсийг гараараа дараад Х ад түргэн цагдаа дууд гэсэн чинь Х түргэн рүү залгаж байсан.
...эмч нар Е ыг хүндэрчихлээ гэж цагдаа руу залгаж хэлье гэж байсныг сонсоод айгаад юу хийхээ мэдэхгүй хамт ажилладаг Ж гэдэг залууд очиж ийм асуудал болчихлоо гэж хэлэх гэж хөл нүцгэн гүйж очсон чинь гэр нь цоожтой байсан. ...Е ын хүргэн ах нь, эгч нь, бас нэг залуу явж байсан, тэр хүмүүс намайг барьж аваад цагдаад хүргэж өгсөн. Би Е ын нас барсанд үнэхээр их харамсаж байна. Ямар учраас Е ыг хутгалснаа мэдэхгүй байна. Бидний дунд өш хонзонгийн асуудал байхгүй. Би үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Талийгаач Е ыг алья гэж бодож байгаагүй, эрүүл болоосой гэж их бодож байсан. ...би согтуудаа Х ын гэрт Е ыг хутгалсан байсан. Ямар учраас хутгалсан, маргалдсан эсэхээ санахгүй байна. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед бор өнгийн пүүз гуталтай явж байсан, Х ын гэрт орохдоо гал түлдэг өрөөгөөр нь орж гутлаа тайлаад орж ширээний дээд хэсэгт суусан юм. Тухайн өдөр ...би нэг шил 0,5 грамм архийг ганцаараа хашаан дотроо ууж дараа нь Х ын гэрт орсон. Би ажлыг баруун гараараа хийдэг, бичихдээ бас баруун гараар бичдэг” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 116, 170-171, 2 дугаар хавтасны 61 дүгээр хуудас/,
- БӨаймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүхийн сэтгэц гэм судлалын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай: “Х нь хэрэг үйлдэх үед сэтгэцийн хувьд эрүүл. Х нь зөвөөр ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай. Х сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хүлээх чадвартай. Х нь өөрийн харсан, сонссон зүйлийг зөв ойлгож, зөвөөр илэрхийлэх чадвартай” гэх магадлагаа /3 дугаар хавтасны 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ. Х т холбогдох эрүүгийн хэргийн 1 дүгээр хавтасны 41-44 дүгээр хуудсанд авагдсан сэжигтэн Х ийн биед 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлд заасан хүний биед үзлэг хийх журмыг зөрчсөн буюу үзлэг хийж, гэрэл зургийг авахад эсрэг хүйсний хүнийг оролцуулсан, ижил хүйсний эмч, сувилагчийг оролцуулаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас мэдүүлэг авахад сэжигтэн, яллагдагчтай ямар харилцаатай болохыг тэмдэглээгүй тул хуульд заасан журам зөрчсөн гэж үзсэн боловч гэрч нарт өөрийн болон гэр бүлийн гишүүн, төрөл садан, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх тухай Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг нь тайлбарлаж, санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулж, гарын үсгийг нь зуруулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах журмыг зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүгдэгч Х энэ гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй, цаана нарийн зохион байгуулалттай, урьдчилан үгсэн тохиролцон хүмүүс бүлэглэж үйлдсэн, гэрч Х , Ж нар энэ хэрэгт холбоотой гэж үзсэн боловч БӨаймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуророос шүүгдэгч Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг шүүх бүрэлдэхүүн тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд шүүгдэгч Х нь гэрч Х , Ж болон өөр бусад этгээдтэй зохион байгуулалттай, бүлэглэж алсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х ийн архидан согтуурсан байдал, тухайн цаг хугацаанд үл ялих зүйлээр талийгаач Е тай маргалдсан байдал энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж үндэслэлтэй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд талийгаач Е нь гэрч Х , шүүгдэгч Х нартай урд өс хонзон, таарамжгүй харилцаатай байсан нь нотлогдоогүй.
Шүүгдэгч Х ийн гэм буруутай үйлдэл нь амь хохирогч Е ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл хоорондоо шууд шалтгаант холбоотой тул шүүгдэгч Х ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х ийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Е ын амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохиролд хамаарах ба үүнээс үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас талийгаачийн эмчилгээ, эмч тариа, асран хамгаалж сахиж байсан эхнэр, эгч дүү нарын замын зардал, талийгаачийг оршуулах ажилд нь гарсан зайлшгүй зардал, өмгөөлөгчийн хөлс, талийгаач өвдсөн болон нас барсны дараа өвс хадлангийн үйл ажиллагаанд гарсан хохирол, талийгаачийн банкнаас авсан цалингийн зээл, амьд сэрүүн байвал өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл авах ёстой байсан дундаж цалин, талийгаачийн ард үлдсэн 77 настай ээж, эхнэр Л , төрсөн ах дүү нарын уй гашуудал, сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохирол, мөн талийгаачийн ард үлдсэн бага насны хоёр хүүхдэд нь олгох ёстой тэжээгчээ алдсаны тэтгэмж зэрэгт нийт 996.146.083 төгрөг нэхэмжилсэн байна /1 дүгээр хавтасны 229-241 дүгээр хуудас, 2 дугаар хавтасны 177-235 дугаар хуудас/.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүнээс зөвлөлдөх тасалгаанд гарч зөвлөлдөөд шүүгдэгч Х хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт шүүх хуралдаан эхлэхээс өмнө хор уршигт гарсан зардалд 14.862.251 төгрөгийг төлж өгснийг дурдаж, улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан амь хохирогчийн цалингийн зээл болох 23.201.927 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах тухай санал, дүгнэлт нь үндэслэлтэй хэмээн дүгнэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан талийгаач М.Е ын банкнаас авсан цалингийн зээлийн төлбөр 23.201.927 төгрөгийг шүүгдэгч Х аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л д олгохоор шийдвэрлэж, харин бусад хохиролд нэхэмжилсэн 889.429 төгрөг, иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй тул талийгаачийн амьд сэрүүн байвал өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл авах ёстой байсан дундаж цалин, талийгаачийн ард үлдсэн өндөр настай ээж, эхнэр Л , төрсөн ах дүүгийн уй гашуудал, сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохирол, мөн талийгаачийн ард үлдсэн бага насны хоёр хүүхдэд нь олгох ёстой тэжээгчээ алдсаны тэтгэмж зэрэг нийт 981.283.832 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гэм буруугийн талаарх шүүхийн шийдвэрийг уншин сонсгосны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүхээс шүүгдэгч Х аар гаргуулахаар тогтоосон хор уршигийг төлөхөөр завсарлага авах тухай хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч Х аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х ын ХААН банкны дансанд банкны зээлийн төлбөр 23.202.127 төгрөг, бусад хохиролд 889.200 төгрөгийг тус тус төлж өгсөн тул шүүх бүрэлдэхүүнээс шийтгэх тогтоолд шүүгдэгч Х хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нийт 38.953.578 /гучин найман сая есөн зуун тавин гурван мянга таван зуун далан найм/ төгрөгийг төлснийг дурдахаар тусгасан болно.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүхээс тогтоосон хохирлыг арилгасан гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч А гаас хохирогч талд учирсан энэ уй гашуу, сэтгэл санааны хүнд байдалд байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Х т 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, эдлэх ялыг чанга дэглэмд эдлүүлэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О , А нараас шүүгдэгч Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн зэргийг харгалзах нь зүйтэй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч Х т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х аас шүүгдэгч Х өмнө нь гадаад улсад хүн алсан гэмт хэрэг үйлдэж байсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч нь ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхдээ шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, эсвэл энэ талаар гаргасан саналыг тооцох тул энэ гэмт хэргийн улмаас иргэн Е ын амь нас хохирсонтой холбоотойгоор дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдал тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Х т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Бусад асуудлаар.
Шүүгдэгч Х нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сэжигтнээр баривчлагдаж, яллагдагчаар цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Х ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 287 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж ирүүлсэн архины шил 1 ширхэг, хар алаг өнгийн иштэй хутга 1 ширхэг, амь хохирогчийн цэнхэр өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг БӨаймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг СД 1 ширхэг, гэрч Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан бичлэг СД 2 ширхэгийг тус тус эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Х аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х т 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х т оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х ийн баривчлагдсан, цагдан хоригдсон 287 /хоёр зуун наян долоо/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хор уршигт нийт 38.953.578 (гучин найман сая есөн зуун тавин гурван мянга таван зуун далан найм) төгрөг төлснийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хүүхдийн тэтгэмж болон бусад хохирол болох нийт 981.283.832 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины шил 1 ширхэг, хар алаг өнгийн иштэй хутга 1 ширхэг, амь хохирогчийн цэнхэр өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг БӨаймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн газрын үзлэгийн бичлэг СД 1 ширхэг, гэрч Х ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан бичлэг СД 2 ширхэгийг тус тус эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Х аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д
ШҮҮГЧ Г
ШҮҮГЧ Т