Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 141

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

улсын яллагч Б,

шүүгдэгч Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ад холбогдох эрүүгийн 2013000000144 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Н сумын 5 дугаар багт оршин суудаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, яс үндэс казах, Б , регистрийн дугаар Б395******.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ БӨ аймгийн Н сумын төвд хүүхдийн цэцэрлэгийн хажууд 2020 оны 5 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд иргэн Т г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013000000144 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Т н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

2. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

3. Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дугаар хуудас/,

4. Гэрч Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

5. Яллагдагч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

6. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №206 тоот дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ БӨ аймгийн Н сумын төвд хүүхдийн цэцэрлэгийн хажууд 2020 оны 5 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд иргэн Т г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч Т н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б  хажууд байсан найз А ээр намайг дуудсан. Тэгээд би машинаас бууж Б ын хажууд очиж Б ад та согтуу байна гэрт очиж амар гэхээд Б  надтай хэрүүл маргаан гаргаж, улмаар миний зүүн талын шанаа хэсгээс баруун гараараа нэг удаа цохиж авсан. Дараа нь ахиад миний куртикний захнаас барьж аваад миний толгой, нүүр хэсгээр гараараа цохиж байхад Д , Н  нар салгаж авсан. Би машин дотор байхад А  намайг таныг нэг хүн дуудаж байна гэж дуудсан өөр А  надад гар хүргэж зодоогүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т н машины хажуугаар зөрж явж байхад Б  надад Т г дуудчих гэхээр нь би уг машинд очиж Т д таныг Б  дуудаж байна гэж дуудсан юм. Тэгээд Т  машинаас бууж Б ын хажууд очиход Б  Т н куртикний ханцуй хэсгээс тоглож татахад Т  Б ад уурлаж Б ын нүүр хэсгээс баруун гараараа нэг удаа алгадаж цохиод авсан тухайн үед Б  уурлаж Т н зүүн талын шанаа хэсгээс баруун гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд Б  Т  хоёр нэг нэгийг заамдаж аваад ноцолдож байхад Д , Н  бид гурав салгаж авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

- Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д  бид хоёр сумын төвд байгаа хүүхдийн цэцэрлэгийн хажууд зогсож байхад бид нарын хажууд Т  ирсэн. Тэгээд бид гурав Т н машинд сууж маргааш хөдөө явж ямаа самнааж ирье гэж юм яриад сууж байхад оройн 22 цагийн үед тус сумын иргэн А  гэх залуу машины хаалгыг онгойлгож Т г дуудсан таныг нэг хүн дуудаж байна гэж. Тэгээд Т  машинаас бууж тухайн хүнд уулзаж байхад хоорондоо хэрэлдэж нэг нэгийг хэл амаар доромжилж байсан дуу гарахаар би машинаас бууж очиход Т н амнаас цус гарж байсан ба Т г Б  гэх залуу куртикний захнаас барьж аваад Т  руу дайрч байхаар нь Д  бид хоёр очиж салгаж авсан юм. Тухайн үед Т  миний шанаа хэсгээс Б  гараараа цохиж миний шүдийг хугарсан гэж хэлж байсан. Би машинаас буухад Б  Т  руу дайрч байсан ба тухайн үед Б  нийлээд согтуу байсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дугаар хуудас/,

- Гэрч Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н  бид хоёр хүүхдийн цэцэрлэгийн хажууд байхад бид нарын хажууд тус сумын иргэн Т  ирсэн. Н  бид хоёр Т н машинд сууж бид гурав хоорондоо юм яриад машин дотор сууж байхад оройн 22 цагийн үед машины хаалгыг А  гэх залуу онгойлгож Т  ах таныг нэг хүн дуудаж байна гэж Т г дуудсан. Тэгээд Т  машинаас бууж тухайн хүний хажууд очиход тэр хүн Т н куртикнээс барьж аваад Т тай юм ярьж байхаар нь Т тай тоглож байгаа байх гэж бодсон юм. Дараа нь нөгөө залуу Т н толгойн шанаа хэсгээс баруун гараараа нэг удаа цохиж авсан тухайн үед Н  бид хоёр машинаас бууж очиход Т н амнаас цус гарсан ба нөгөө хүн тус сумын иргэн Аукебай овогтой Б  гэх залуу байсан. Н  бид хоёр Т  Б  нарын хажууд очиход Б  Т н куртикний захнаас барьж авсан Т гаас салахгүй байсан. Тэгээд Н  бид хоёр салгаж авсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

- Яллагдагч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т н машины хажууд очиход Т  өөрийнхөө машин дотор сууж байсан ба миний найз А  Т н машинд очиход би найз А т Т г дуудчих гэж А ээр Т г дуудуулсан. Тухайн үед Т  машинаас гарч ирсэн. Тэгээд би Т д мэндлээд танд юм хэлье гэхээр Т  намайг хараад буцаад өөрийн машин руу явчихсан тухайн үед би Т н баруун гараас нь барьж аваад та түр зогсоорой гэж Т г зогсох гэхээр нь Т  би барьж байгаа гарыг хүчтэй татахад өөрөө хойшоо тухайн газарт унасан. Тэгээд Т  чи намайг газар унагаадаг хэн юм бэ? гэж надад загнаж миний толгойноос баруун гараараа нэг удаа цохиод авсан тэгээд би Т д уурлаж Т н зүүн талын шанаа хэсгээс баруун гараараа нэг удаа цохиод авсан юм. Би Т д уурлаж зүүн талын шанаа хэсгээс баруун гараараа нэг удаа цохиод авсан нь үнэн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.Т г зодъё гэж зодоогүй, ахиж ийм зөрчил гаргахгүй. Би Т н эмчилгээ хийлгэсэн болон унааны зардлын үнэ нийт 175.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж өгсөн" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №206 тоот дугаартай “1. Иргэн Т гийн биед тархины доргилттой, духны баруун тал хавдартай, баруун ба зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун дээд хөмсөг орчим хөх ягаан туяатай цус хуралттай, зүүг талын хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн талын завж орчим хавдартай, зүүн дээд талын араа шүд 4 зэргийн суларсан, баруун талын завж орчим хавдартай зэрэг гэмтэл тогтоогдлоо. Бүгд шинэ гэмтэл болно.

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно.

4. Иргэн Т гийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.

5. Иргэн Т гийн биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б  нь иргэн Т г хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б аас гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б  хохирогч Т н эрүүл мэндэд “тархины доргилттой, духны баруун тал хавдартай, баруун ба зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун дээд хөмсөг орчим хөх ягаан туяатай цус хуралттай, зүүг талын хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн талын завж орчим хавдартай, зүүн дээд талын араа шүд 4 зэргийн суларсан, баруун талын завж орчим хавдар” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн  шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүй бус харилцаа, архидан согтуурсан байсан нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т н эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б  нь хохирогч Т д эмчилгээний болон унааны зардлыг төлж өгсөн тул хохирогчийн зүгээс шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, өөр нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлжээ /хавтаст хэргийн 13, 45 дугаар хуудас/. Иймд шүүгдэгч Б ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хэмээн үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б  нь хохирогч Т тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай саналд яллагдагч Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б ад холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б  нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч Б ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сар буюу 180 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт ирүүлсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ