| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0019/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 144
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
орчуулагч хэлмэрч Е,
улсын яллагч Ө,
хохирогч Ш ,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б ,
шүүгдэгч Б , А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б , А нарт холбогдох эрүүгийн 2013001200127 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 21-ний өдөрБӨ аймгийн Ц суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, ам бүл 7, эцэг эх, дүү, 3 хүүхдийн хамт амьдардаг, яс үндэс казах, дээд боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, Ц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд хичээлийн зохицуулагч ажилтай,БӨ аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суудаг, одоо Өлгий суманд оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б , РД:БЛ84******,
2. Монгол Улсын иргэн, 1988 оны 2 дугаар сарын 29-ний өдөр БӨ аймгийн Ц сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл 7, эцэг эх, эгч болон түүний 3 хүүхдийн хамт амьдардаг, яс үндэс казах, дээд боловсролтой, компьютер англи хэлний мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,БӨ аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А , РД:БЛ88******.
Шүүгдэгч (1.) Б нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр БӨ аймгийн Ц сумын 9 дүгээр багт байрлах иргэн М ын гэрт Ш тай үүссэн маргааны улмаас түүний баруун мөрний гадна талд хутгалж, мөн шүүгдэгч (2.) А Ш ы нүүр болон толгой хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1.Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Ш бид хоёр 2014 онд гэр бүл болсон. 2015 онд анхны хүүхэд маань төрсөн. Анхны хүүхэд маань гарснаас хойш архи уудаг болсон. Урьд нь гэр бүлтэй байсан байна. Тэр талаар мэдээгүй. Байнга архи уудаг болсон. Эцэг эхийг минь хэл амар доромжилдог. Өөр хүмүүстэй холбогдсон асуудал гаргасан. Гэр бүлээ хамгаалж үлдэхийн тулд тэвчдэг байсан.
Тухайн хэрэг гардаг өдөр гэртээ юм хийж байсан. Хамгийн том хүүхэд маань аав ирсэн гэж над руу ирсэн. Ш үүдний өрөөнд зурагт үзээд сууж байсан. Үүдний өрөөнд гарахад хүүхдүүд маань юм идээд сууж байсан. Би тоохгүй яваад байсан. Би үүдний өрөөнд хайч авах гээд гарч ирэхэд намайг хэл амаар доромжилж “янхан” гэж хэлсэн. Хэл амаар доромжлохоор нь юм таслах гэж байсан хутгаар далайлгахад мөр тус газарт нь хүрчихсэн. Аав маань орж ирэхэд охин чинь хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь аав маань гар гэж хөөгөөд гаргасан. Архи уух болгондоо ирж, зөвхөн намайг биш гэр бүлийн хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Аргалаад явуулах гэхээр согтуу учир юм ойлгохгүй гэв.
2. Шүүгдэгч А мэдүүлэхдээ: Миний бие юу ч хийгээгүй. Аав нь барьж байхад намайг хэдэн удаа нударгаар цохисон гэдэг нь худлаа. Би мөрдөн байцаалтын шатанд бас хэлсэн. Малын тэжээл өгөх гээд гадуур явж байсан. Гэрт ирээд байнга хэрүүл маргаан гаргадаг. Тээрэн шиг хэрүүл маргаан гарах байх гэж бодсон. Аав маань гэрт очиж хараач, улам л ширүүсэж байна гэхээр нь гэрт орсон.
Гэрт ороод хүүхдүүддээ юмаа өгсөн бол одоо яв гэж хэлээд гараад явсан байсан. Дахиж юм авах гэж орж ирэхэд Ш “энэ намайг хутгалчихлаа миний хүсэж ирсэн зүйл энэ байсан. Хүсэл маань биеллээ оллоо” гэж хэлсэн. Аавын захаас барьж авсан маргалдаж байсан. Хоёуланг гадаа гаргасан. Ш ыг барьж аваад “чи битгий яв, Ш ирэхээр нь болсон явдлыг хэлнэ” гэхэд би өөрөө залгана гэж утсаа гаргаад зогсож байсан. Цагдаа ирж учрыг нь олох байх гэж гэрт ороод аавыгаа тайвшруулсан. Болсон явдал энэ.
Худлаа акт бичүүлсэн юм уу, өөр хэн нэгэнд цохиулсан юм уу мэдэхүй. Би зодож цохиогүй. Манай Ц сумын хүмүүс хүргэн ах чинь ямар ичдэггүй хүн юм бэ гэж байнга хэлдэг гэв.
3. Хохирогч Ш мэдүүлэхдээ: Миний бие Ц сумын 9 дүгээр багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Эхнэр маань өөрийн гэртээ яваад 2 жилийн хугацаа болж байна. Энэ асуудлын шалтгаан нь А нь бид нарын амьдралд байнга оролцдог. Би эхнэрээ зодож, нүдээгүй. Нэг өдөр бид нар хоорондоо маргалдаж, эхнэр маань цагдаа дуудаж цагдаагийн хэлтэст очсон. Цагдаагийн байгууллагаас юу болсон талаар асууж юу ч болоогүй гэхэд явуулсан байсан. Эхнэр маань гэрт ирээд чи байнга ийм асуудал гаргадаг гэж үглэхээр нь үүнээс болж хэрэг төвөгт холбогдож магадгүй гэж бодоод эхнэрээ төрхөм лүү нь явуулсан. Дараа нь миний эзгүйд миний утсыг аваад явсан байсан. Хөрш нар эхнэр чинь ирээд явсан гэхээр нь утсаа хайгаад гэрт нь очсон.
Гэрт нь очиход А болон хадам аавтай маргалдаж, намайг зодож гарыг минь гэмтээж байсан. Миний бие боломжийн амьдралтай, машинтай, 6 үхэртэй, байртай байхад эхнэр маань хайхрахгүй яваад өгсөн. Тухайн үед энхэр минь жирэмсэн явсан. Юм ойлгох байх гэж бодож, араас нь очоогүй байсан. Эхнэр маань амаржих үед эхнэртээ гомдоод араас нь очоогүй. Эмнэлгээс гарсны дараа араас нь очиж эхнэртээ нийлэх талаар хэлэхэд чадахгүй гэсэн. Тухайн үед аав болон дүүтэй нь бас маргалдсан. Дараа нь хот руу явсан. Хотод байхад бид нар мессежээр харьцаж байсан. Тухайн үед бичиж байсан бүх мессеж нь байгаа. Улаанбаатар хотод 5 сар 20 хоног амьдраад ирсэн. Ирээд хүүхдүүддээ очиж, хэрэгцээтэй зүйлийг нь авч өгөөд, одоо больё гэхэд эхнэр маань чадахгүй гэсэн. Үүний дараа хэдэн сар Ц суманд амьдарсан. Тэр хугацаанд хүүхдүүд дээрээ очоогүй.
Бид хоёр анх гэр бүл болоход эхнэр маань дүүгийнхээ хурмыг хийж өгөхөөр авсан 8.000.000 төгрөгийн зээлтэй байсан. Үүнийг бид хоёр хамтдаа төлж байсан. Аав нь 4 жилийн хугацаанд эхнэрт маань инж өгөөгүй. Тухайн хэрэг болдог өдрийн өмнө нэг хурдан морь худалдаж, тэр хүнтэй хамт архи уусан байсан. Хэрэг болдог өдөр архи уугаагүй, эрүүл байсан гэдгийг цагдаа нар ч гэсэн мэдэж байгаа. Согтуу байгаагүй. Би юм аваад очиход эхнэр маань цацаад хашхирсан. Аав М болон А нь гаднаас орж ирээд намайг боож татаад удаа дараа цохиж авсан. А наад нэг юмыг гадаа гаргаж хая гэж чирч байхад Б ширээн дээр байсан хутгаар хутгалсан. Цус гарахаар нь чи хутгалчихлаа гэхэд дүү нь болох А “чамайг алсан ч ядаг юм” гэсэн. Энэ хэрэг гарахад А буруутай гэж бодож байна.
Эхнэрийн маань одоогийн байж байгаа байдлыг харах гэж очсон. Хүний амбаар түрээсэлж сууж байсан. Газар хэдэн хөнжил тавьчихсан байдалтай байсан. Би боломжтой байхад ийм байдалтай амьдарч байгаад нь эмзэглэж байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандана гэж бодож байгаа. Бид нарын дунд ийм асуудал гарахад нь Б ийн дүү болон аав нь нөлөөлсөн гэж бодож байна. Би очиход Б юм оёж сууж байсан ба 3 хүүхэд маань хөл нүцгэн гүйгээд явж байсан. Байгаа байдлаа хараач, манайд байхад хувцас оёод өмсөхгүй хүн үхрийн эмнээ оёод сууж байна гэхэд чамд хамаагүй гэх мэтээр хэл амаар доромжилсон. Гаднаас А орж ирээд яах гэж авчирсан юм бэ гэхээр нь өөрийнхөө чадлаараа авч өгч байгаа, чи өөрийн гэр бүлээ бодоорой, өөрийн чинь гэр бүл хаана байгааг мэдэх үү гэхэд, А хүрч ирээд наад юмыг аваад шийдчихье гэж чирч байхад би өөрөө гарья гээд гарах гэж байхад Б баруун талын мөр лүү хутгалсан. Гэрээс гараад Ш гэх цагдаагийн албан хаагч руу залгах гэтэл утасны эрх дууссан байсан учир залгаж чадаагүй. А д цагаад дуудаж өг гэхэд цагдаа дуудсан. Гадаа зогсож байхад гар маань эвгүй болоод байхаар нь эмнэлэг орох гээд уруудаж явж байхад цагдаагийн албан хаагчтай тааралдсан. Эмнэлэгт Ш тай хамт очиж боолт хийлгэсэн гэв.
Хоёр: Эрүүгийн 2013001200127 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газар 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-19, 21 дүгээр хуудас/,
2. Хураан авсан эд мөрийн баримт болох улбар шар өнгийн 19,5 см-ийн урттай хутганд 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20, 22 дугаар хуудас/,
3. Хохирогч Ш ы 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
4. Хохирогч Ш ы 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
5. Гэрч Б ийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
6. Гэрч Б ийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,
7. Гэрч Ш.А ын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
8. Гэрч М ын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
9. Гэрч А ийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
10. Гэрч Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
11.БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч Х 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
12.БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч, цагдаагийн ахмад Х 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б , А нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б , А нарыг иргэн Ш ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгч Б ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч А гэмт хэрэг үйлдээгүй, Ш өөрөө согтуу явж байгаад биедээ гэмтэл авсан байх, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч Б ийн гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, харин шүүгдэгч А гэмт хэрэг үйлдсэн талаар нотлох баримтгүй, хохирогч Ш ы тархи доргилтыг хэрхэн тогтоосон талаар нотлох баримтгүй, компьютер томографын бичлэг байхгүй, эмчийн үзлэг нь байхгүй, хэргийн зөвхөн нэг талыг барьж шалгасан учраас А ыг цагаатгаж өгнө үү хэмээн мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч (1.) Б нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөрБӨ аймгийн Ц сумын 9 дүгээр багт байрлах иргэн М ын гэрт Ш тай үүссэн маргааны улмаас түүний баруун мөрний гадна талд хутгалж, мөн шүүгдэгч (2.) А Ш ы нүүр болон толгой хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хэргийн газар 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-19, 21 дүгээр хуудас/,
- Хураан авсан эд мөрийн баримт болох улбар шар өнгийн 19,5 см-ийн урттай хутганд 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20, 22 дугаар хуудас/,
- Хохирогч Ш ы 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө Ц сумын 9 дүгээр багт амьдардаг бөгөөд одоо хөдөө Ц сумын 6 дугаар багт аав ээжийн хамт амьдарч байгаа. Ц сумын 9 дүгээр багийн иргэн Б бид хоёр гэр бүл болоод 6 жил болж байна. Гэрлэсний дараа бид хоёр 3 хүүхэдтэй болсон бөгөөд гэр бүлийн маргаан таарамжгүй байдлаас болж эхнэр маань төрхөм рүү аав ээжийн гэр лүү яваад 2 жил болж байна. Би хааяа хадмын гэрт хүүхдүүдээ харах гэж очдог байсан. Тухайн өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хөдөө гэрээс ирээд дэлгүүрээс ундаа, чихэр, тараг зэрэг эд зүйлс аваад хадмын гэрт хүүхдүүдээ харах гэж очсон юм.
Хадмын гэрт очиход хадам маань гэрийн гадаа хашаан дотор сууж байсан бөгөөд би хадам аавтай мэндлэхэд мэнд ус аваагүй. Тэгээд би гэртээ ороход миний эхнэр, миний хадам дүү А нар гэртээ сууж байсан юм. Би хүүхдүүддээ тараг хийж өгч байхад Б над дээр ирж “чи муу гуйлгачин, архичин, надад мөнгө төлөх ёстой” гэж орилсон. Тэр үед миний хадам дүү А нь “чи хүүхдүүдэд хятадын хогыг авч ирж өгөх хэн бэ чи” гэж хэлсэн. Тухайн үед би “би хүүхдүүддээ чадлаараа юм авч ирж өгч байгаа, энэ хүүхдүүд миний хүүхдүүд, хэзээ ч уулзах эрх нь надад байгаа” гэж хэлсэн. Тухайн үед миний эхнэр болох Б нь хүүхдүүдэд тараг өгч байсан аягыг цохиж таргыг асгасан юм.
Энэ чинь яаж байгаа юм бэ гэж хэлэхэд гаднаас хадам аав М орж ирсэн. Тэр үед миний хадам дүү болох А ирж миний нүүрэн тус газар алгадаж авахад хадам аав ирээд намайг бариад авсан юм. Тухайн үед намайг хадам аав заамдаж барьж байх үед миний хадам дүү болох А нь миний толгойн тус газар хэд хэдэн удаа нударгаараа цохиж авсан. Тэр хадам аав, дүү хоёр надад “бид хоёр чамайг ална” гэж хэлсэн.
Тэгж байтал ширээн дээр байсан хутгыг манай эхнэр аваад шууд миний баруун талын мөр лүү хутгалж авсан бөгөөд би эхнэрээс яагаад хутгалж авсан юм бэ гэж асуухад Б “би чамайг хүүхдүүдтэй уулзуулахгүй” гэж хэлсэн.
...Тухайн үед миний хойд талаас ирж хадам аав барьж байхад миний нүүрэн тус газар хадам дүү болох А нь алгадаж мөн хэд хэдэн удаа нударгаараа миний толгойн тус газар цохиод авсан. Тэр үед миний эхнэр болох Б нь миний баруун талын мөрний хэсэгт хутгалсан юм. Өмнө нь хэд хэдэн удаа хүүхдүүдтэйгээ уулзах гэж очиход хадам аав, хадам дүү хоёр мөн намайг модоор цохиж байсан удаа бий гэхдээ тэр үед би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Мөн би Улаанбаатар хотод явж байхад миний эхнэр Б дүүгээ дагуулж ирээд манай гэрт байсан эд зүйлсийг ачаад явсан юм. Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй өмнөх өдөр нь хөдөө хурдан угшлын морь худалдаад тэр морийг авсан хүмүүстэй хамт архи уусан нь үнэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
- Хохирогч Ш ы 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр аймаг явж байх замдаа С сумаар дайрч өнгөрсөн. Тухайн үед би С сум руу дөхөхөд баз болох А рүү залгаж би аймаг явж байна гэж хэлсэн. Тэгээд С суманд байдаг баз А ийн гэрт очсон юм. Тухайн үед А согтуу байсан. Тэгээд бид хоёр миний машинд суусан бөгөөд А 1 шил архи аваад ууя гэхээр би машин бариад аймаг явж байна уухгүй гэж хэлсэн.
Тэгээд би А т “намайг эхнэр маань хутгалчихлаа” гэж хэлсэн. А манай эхнэр лүү залгаад “чи яаж байгаа юм бэ, чи юу хийсэн юм бэ” гэж асуухад манай эхнэр А т “наадахаа зайлуул, наадахаа яагаад гэртээ оруулж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд А надад архи ууя гэхээр нь би архи уухгүй маргааш цагдаагийн газарт очих ёстой, би аав ээжийгээ дагуулаад явж байна гэж худлаа хэлээд яваад өгсөн юм. Би тухайн үед өөр хүмүүстэй маргалдсан асуудал байхгүй. Би өөрөө хутгалуулсан хүн яаж өөр хүмүүстэй маргалдаад явж байхав дээ. Тухайн үед би өөрийн эзэмшлийн машинаар өөрөө жолоодож аймаг орсон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
- Гэрч Б ийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг өнгөрч байхад миний нөхөр болох Ш ороод ирсэн. Тухайн үед би цаад талын унтлагын өрөөнд сууж байсан. Ш орж ирээд хүүхдүүдэд ямар нэгэн юм өгч байсан. Тэгээд би тэрийг нээх тоолгүй гал тогооны өрөө лүү гарч мөргөл үйлдэх гэж цаг харахад мөргөлийн цаг болоогүй байсан бөгөөд буцаад унтлагын өрөө лүү орж байхад Ш намайг “аавын чинь толгой” гэж хэлсэн. Би тухайн үед юм дуугараагүй. Би унтлагын өрөөнд сууж юм хийж байгаад хайч хэрэгтэй болоод дахиад гал тогооны өрөө лүү гарч ирээд хүүхдээсээ хайч асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн бөгөөд тэр үед Ш надад “чи муу авгай энэ айлын нэмнээ, хогийг оёж байна уу, ээж чинь шээс үнэртээд сууж байдаг, чи муу энэ айлд боол хийж байгаа юм уу” гэж хэлсэн.
Тэгээд би Ш д “би хийвэл өөрийн аав, ээжийн ажлыг хийж байна, чиний аав ээж чинь байгаа биз дээ” гэж хэлэхэд Ш надад “чи муу биеэ үнэлэгч, янхан авгай” гэж хэлсэн. Тухайн үед би гартаа оёж байсан байсан юмны утсыг таслах гэж хутга авсан бөгөөд тур хутгыг Ш д “би чамд доромжлуулж дууслаа” гэж хэлээд хутгыг далайх гэхэд түүний баруун талын мөрөнд хүрчихсэн юм. Тэгэхэд Ш босож ирээд намайг цохих гэж байхад миний дүү болох А орж ирээд “чи яах гэж байна” гэхэд тэр суучихсан. Дараа нь аав орж ирээд чи гар гэж Ш д хэлээд түүнийг захнаас нь барьж гадагш гаргасан. Тэр хооронд Ш миний аав, дүү хоёрыг хэл амаар доромжилж, аавын захнаас барьцалдаад гадагш гараад явсан юм.
Ш бид хоёр тусдаа амьдраад 1 жил өнгөрч байгаа. Шүүхээс албан ёсны салсан асуудал байхгүй. Ш өөрөө архи их уудаг, уухаараа гэртээ агсам тавьж намайг хэд хэдэн удаа зодож, хэл амаар доромжилж байсан. Тухайн асуудал Ш манай гэрт ирээд намайг болон манай гэр бүлийн гишүүдийг хэл амаар доромжлохоор нь би уурлаад тэр лүү гартаа байсан хутгаа далайхад мөрөнд хүрчихсэн юм. Би уг хутгыг оёж байсан зүйлийн утсыг таслах гэж авсан байсан. Ш ыг хутгалъя гэсэн бодол байгаагүй. Түүний хэлсэн үгэнд уурлаж би далайхад хүрчихсэн юм. Тухайн үед Ш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг сайн мэдэхгүй. Ш бид хоёр гэрлээд 6 жил болж байна. Ш нь шаал тэнэг зантай. Архи уусан ч, эрүүл үедээ ч нэг тэнэг хүн ойлгоодохооргүй зантай хүн байгаа. Ш бид хоёр тусдаа амьдраад 1 жил өнгөрч байна. Би Ш ы үйлдэл, үгийг тэвчилгүй аав ээжийн гэр лүү явчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
- Гэрч Б ийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Ш бид хоёр гэртээ байсан бөгөөд миний дүү А , аав М нар гадаа байсан юм. Би Ш ыг хутгалсны дараа А , М нар гэртээ орж ирсэн юм. Тухайн үед аав Ш ыг барьж аваад гэрээс чирч гаргасан юм. ...Би Ш ыг баруун талын мөрөнд хутгалж түүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,
- Гэрч Ш.А ын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед би гэрийн гадаа хашаан дотор цэвэрлэгээ хийж байсан. Тухайн үед манай хашааны хаалгаар Ш орж ирсэн юм. Ш ирээд гэр лүүгээ орсон. Тухайн үед би нэг юм авах гэж амбаар луу орж хаалгаар харахад Ш гал тогооны өрөөнд буйдан дээр сууж байсан. Тухайн үед Ш нь манай эгчтэй хэрэлдэж эгч рүү “чи энэ айлын боол, зарц нь юм уу, ээжийнхээ баас, шээсийг цэвэрлээд байж байх уу” гэж хэлж байсан.
Тэгээд гарч ирээд аав эмээл янзалж байсан ба тэр хүний хажууд сууж байсан. Ш манай эгч хоёр гэр бүл болоод 6 дахь жил болж байгаа бөгөөд тэр хоёр сайн ойлголцолгүй мөн Ш ы дарамтаас болж манай эгч гэртээ ирээд 1 жил өнгөрч байна. Тэрнээс хойш Ш нь хүүхдүүдээ харах гэж хааяа тараг, сүү аваад ирдэг. Ихэнхдээ согтуу ирж агсам тавьж бид нарыг хэл амаар доромжилж явдаг юм. Тэгээд би гэр лүүгээ ороход манай буйдан дээр тараг асгарсан байсан. Би буйдангийн бүтээлгийг гаргаж дэвтээх гэж аваад гарсан. Тэр үед мөн тэр хоёр хэрэлдэж сууж байсан. Тэгээд бүтээлгээ хашаанд тавчаад ороод ирэхэд тэр хоёр улам ширүүн хэрэлдэж байсан. Би орж ирээд Ш д “Ш чи болиоч, чи дандаа ирж агсам тавих юм” гэж хэлээд ойртоход түүнээс архи үнэртэж байсан. Тэгж байтал манай аав орж ирээд аавтай хэрэлдээд байсан тэр үед Б Ш руу “би энэ хүнээр ээжийг доромжлуулахгүй” гэж дайрч байсан. Тэгээд би Б ийг болиулж байсан. Тухайн үед Ш нь энэ мөрийг минь хар сая Б хутгалчихлаа, миний хүсэж ирсэн зүйл бол энэ байсан одоо яг боллоо гэж хэлсэн. Тэгээд аав Ш ыг гаргаад явуулсан. Тухайн үед Ш манай гэрт ирээд манай эгч Б тэй хэрэлдэж хэл амаар доромжилж, тэрнээс гадна миний ээжийг мөн хэл амаар доромжилсноос л болсон асуудал. Ш нь манай гэрт ирэх болгонд архи ууж ирээд агсам тавьдаг. Манай эгч Б нь Ш ыг яаж хутгалсан талаар хэлээгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
- Гэрч М ын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед би гэрийн гадаа хашаан дотор эмээлээ янзлаад сууж байсан юм. Тэр үед манай хашааны хаалгаар манай хүргэн хүү болох Ш орж ирсэн. Ш орж ирээд миний хажуугаар өнгөрч манай гэр лүү орчихсон. Тухайн үед би Ш хүүхдүүдээ харах гэж ирсэн байлгүй гэж бодсон. Миний охин Б , Ш хоёр гэр бүл болоод 6 дахь жил болж байгаа бөгөөд тэр хоёр сайн тааралгүй 1 жил өнгөрч байна тусдаа амьдарч байгаа. Тухайн үед би гэр лүүгээ орж нэг юм авах гэхэд Ш манай гал тогооны өрөөн дотор буйдан дээр сууж байсан. Тэгээд Ш манай гэрт орсон дараа хэсэг хугацааны дараа манай гэр дотроос шуугиан гарч тэгэхээр нь сонсоход Ш манай охинд “чиний ээж шээс үнэртэж байдаг, чи ээжийнхээ шээс баасыг цэвэрлээд гэртээ байж байх юм уу” гэж хэлж байсан. Тэгээд би гэр лүү ороход Ш буйданд сууж байсан бөгөөд манай охин Б зуухны хажууд сууж байсан. Тэгээд би тэд нараас юу болсон талаар асуухад Ш надад Б намайг хутгалчихлаа, гэж хэлсэн. Тухайн үед Б нь Ш намайг хэл амаар доромжилж, ээжийнхээ баас, шээсийг угаагаад байж байх юм уу, том хэрэг гараагүй байгаа дээр нь гэр лүүгээ буц гэж хэлсэн гэсэн. Тэр үед Ш бид нарт “миний хүсэж ирсэн зүйл маань энэ байсан, би хүссэндээ хүрлээ” гэж хэлсэн. Тэгээд би Ш д “чи одоо болно, чи манай гэрт ирээд байнга агсам тавьдаг” гэж хэлсэн. Тухайн үед би түүнийг хүчээр гаргаж явуулсан. Тухайн үед миний захнаас барьж авсан” Тухайн үед Ш манай гэрт ирээд манай охин Б тэй хэрэлдэж хэл амаар доромжилсноос болсон асуудал. Ш нь манай гэрт ирэх болгонд архи ууж ирээд агсам тавьдаг. Надад Ш согтуу юм шиг санагдсан. Тухайн үед Ш амаа цаашаа харуулж намайг хажуудаа ойртуулаагүй. Тухайн үед би гадаа байсан. Тэрийг би өөрийн нүдээр хараагүй. Яаж хутгалсан болохыг мэдэхгүй. Манайх ядуухан амьдардаг тэрийг далимдуулан бид нарыг доромжилдог. Мөн миний эхнэр харвасан сайн юм ойлгохгүй, тахир дутуу маягтай амьдардаг. Тэр хүнийг бас доромжилдог явдал бий. Б хэлэхдээ оёж байгаа юмаа таслах гэж хутга авсан байсан гэж хэлж байсан. Яг тэр талаар сайн мэдсэнгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
- Гэрч А ийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш манай суманд байнга ирдэг ба яг хэзээ уулзсанаа сайн санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан сүүлд 2020 оны 03 дугаар сарын эхээр ирсэн юм. Тухайн үед Ш нь өөрийнхөө шар өнгийн УАЗ-469 маркийн машинаар аав, ээжээ аймаг руу авч явж байна гэж манай гэрт ирсэн юм. Тухайн үед машинаа зайтай тавьж манай гэр лүү явган алхаж ирсэн бөгөөд Ш нь надад “манай эхнэр Б д залгаж Ш аас битгий сал” гэж хэлээч гэхээр нь би согтуу байсан болохоор Б д залгаж хэлсэн чинь чамд хамаагүй гэж утсаа салгасан юм. Тэгээд Ш өөрийнхөө машин руу очих үед машиндаа нэг залуу байсан ба тэр хоёр чанга дуугаар нэг нэгэн рүү хандаж юм хэлж байсан. Яг юу хэлж байсан талаар би сонсоогүй мөн гадаа харанхуй байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
- Гэрч Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 03 дугаар сарын эхээр аймагт байх үед Ш ирж миний тархи хөдөлсөн та толгой барьж өгөөч гэхээр нь би толгойгийн барьж өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/
-БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч Х 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 131 дугаартай: 1. Иргэн Ш ы биед тархины доргилттой, баруун мөрний хатгагдаж зүсэгдсэн шархтай, мөрний хөдөлгөөн хязгаарлагдсан, зулайн урд хэсэгт хавдартай, зулайд ар хэсэгт хавдартай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Иргэн Ш ы дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно.
3. Иргэн Ш ы дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
4. Ерөнхий хөдөлмөрлөхөд түр нөлөөлөх болно" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/
-БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Ш ы биед тархины доргилт, зулайн урд хэсэгт хавдартай, зулайд ар хэсэгт хавдартай гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
Баруун мөрний хатгагдаж зүсэгдсэн шарх, мөрний хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж, үнэлж дүгнэхэд хохирогч Ш өөрийнхөө хүүхдүүдэд тараг зэрэг хүнсний эд зүйл авчирч өгч байхад шүүгдэгч Б д “чи энэ айлын боол, зарц нь юм уу, ээжийнхээ баас, шээсийг цэвэрлээд байж байх уу” гэх мэтээр хэрүүл маргаан гаргаж улмаар гаднаас гэрч М , шүүгдэгч А нар нь тэдний хооронд үүссэн хэрүүл маргааныг болиулахаар хохирогч Ш ыг гэрээс гарахыг шаардаж байхад нь шүүгдэгч Б улбар шар өнгийн иштэй хутгаар хохирогчийн баруун мөрний гадна талд хутгалсан, мөн гэрч М нь хохирогч Ш ыг гэрээсээ хүчээр гаргах гэж байхад шүүгдэгч А нь Ш ы нүүр болон толгой хэсэгт гараараа цохисны улмаас хохирогч Ш ы эрүүл мэндэд “тархины доргилттой, баруун мөрний хатгагдаж зүсэгдсэн шархтай, мөрний хөдөлгөөн хязгаарлагдсан, зулайн урд хэсэгт хавдартай, зулайд ар хэсэгт хавдартай” хөнгөн хохирол учирсан үйл баримт тус тус нотлогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Ш ы эрүүл мэндэд үүссэн тархины доргилтыг шинжлэх ухааны аргаар тогтоогоогүй гэж үзсэн боловчБӨ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х 2020 оны 3 дугаар сарын 06-ны 131 дугаартай “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох” дүгнэлтийн шинжилгээний явц хэсэгт “...хүүхэн харааны хэлбэр зөв биш, гэрлийн урвалд жигд бус, нүдний алимын чичирхийлэлд зүүн талд илэрнэ”, шүүх эмнэлгийн онош “Тархины доргилттой” хэмээн тогтоожээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Х аас өгсөн “хохирогч Ш ы эрүүл мэндэд учирсан “тархины доргилт, зулайн урд хэсэгт хавдартай, зулайд ар хэсэгт хавдартай гэмтлүүд”; “баруун мөрний хатгагдаж зүсэгдсэн шарх, мөрний хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл” нь тус тус гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах”-ыг тодорхой мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Б хохирогч Ш ы биед хутгаар баруун мөрний гадна талд хутгалсан, шүүгдэгч А нь хохирогчийн нүүр болон толгой хэсэгт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд шүүгдэгч А ын гэм буруу нь хавтаст хэрэгт авагдсан хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт хохирогч, гэрчийн мэдүүлэг өгсөн этгээдийн хувийн байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Р.Б , хохирогч Ш нар урьд нь гэр бүлийн харилцаатай байсан, шүүгдэгч А , гэрч М нар нь хохирогчийн хадам аав, дүүгийн холбоотой байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр хохирогч, гэрч нарт өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь, мөн хуульд заасан хохирогч, гэрчийн эрх үүргийг нь сануулсан бөгөөд болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгнө гэснээр мэдүүлэг авсныг ашиг сонирхлын зөрчилтэй, хэргийн нэг талыг барьж шалгасан гэж үзэх үндэслэлгүй.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч Ш ы согтуурсан байдал, шүүгдэгч Б ийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэсэн нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б , А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б , А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Ш аас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгч нараас эмчилгээний болон бусад зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б , А нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б , А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б , А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б , А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг улбар шар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б , А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б , А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б , А нарын тус бүрд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б , А нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б , А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б , А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улбар шар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыгБӨ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б , А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаарБӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б , А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Сенбийн Еыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Еыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Еад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сар буюу 180 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Еаас 782.250 төгрөг гаргуулан хохирогч А.Ертисбайд олгож, хохирогч А.Е 217.750 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч С.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ташуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыгБӨ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Еад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаарБӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ