| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0134/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 146
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
улсын яллагч Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н ,
шүүгдэгч Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е д холбогдох эрүүгийн 1913004460081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Мэдээлэл холбоо, сүлжээний газарт кабель шугамын инженер ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Е , регистрийн дугаар: БВ76******.
Шүүгдэгч Е ийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Е нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 00 цагийн үед өөрийн эзэмшлийн Прадо-120 маркийн 22-69 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт дөрвөн замын уулзварт албан үүргээ гүйцэтгэж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Ж ийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж түүний цээж болон гэдэс рүү гараараа цохиж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Е ээс мэдүүлэхдээ: Тухайн үед согтуу байсан. Согтуу байсан болохоор юу хэлснээ мэдэхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 1913004460081 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,
2. Энгэрийн камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
З. Эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ж ээс хураан авсан СД 1 ширхэг, СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгт орчуулга хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 20, 23-25 дугаар хуудас/,
4. Хохирогч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас/,
5. Гэрч Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
6. Гэрч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
7. Гэрч Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,
8. Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
9. Гэрч З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,
10. Яллагдагч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Е нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 00 цагийн үед өөрийн эзэмшлийн Прадо-120 маркийн 22-69 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт дөрвөн замын уулзварт албан үүргээ гүйцэтгэж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Ж ийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж түүний цээж болон гэдэс рүү гараараа цохиж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,
- Энгэрийн камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ж ээс хураан авсан СД 1 ширхэг, СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгт орчуулга хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 20, 23-25 дугаар хуудас/,
- Хохирогч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дөрвөн замын уулзварт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүргээ гүйцэтгээд 13** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгаж байхад урд нь зогсоох дохио өгөхөд зогсохгүй явчихсан 25** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Бөхөн уул чиглэлээс ирээд баруун эргэх үед нь цагдаагийн дохиур мод болон шүглээр зогсоох дохио өгч тээврийн хэрэгслийн урд гарч зогсоогоод жолоочийг нь буулгаж шалгахад илт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь мэдэгдэж байсан юм. Тэгээд би уг жолооч болох Е ыг “та архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна, та цагдаагийн газарт очиж шалгуулах хэрэгтэй, хөдөлгөөнт эргүүлийг дуудаж байна” гэхэд жолооч болох Е нь “чи намайг танихгүй байна уу, би цагдаад олон хүн танина, намайг явуулчих” гэж хэлэхээр нь би энгэрийн камерыг асаах гэхэд гадаа хүйтэн байсан болохоор энгэрийн камерын бичлэг хийх боломжгүй байсан болохоор өөрийн гар утсаараа бичлэг хийж та согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, таныг урд нь зогсоох дохио өгөх та зогсохгүй явчихсан, тэр чигтээ харьж амрахгүй яасан юм бэ гэж хэлэхэд уг жолооч болох Е над руу казахаар би чиний амьдралаар тоглоно, цусыг чинь уух болно, чи амжихгүй шүү гээд над руу салаавчаа гаргаад пийздаа минь гэж хэлээд миний цээж хэсэг болон гэдэс рүү 3 удаа гараараа цохиод авсан юм. Тэр үед миний бичлэг хийж байсан гар утсыг булааж аваад өөрийнхөө халаасанд хийж байхад миний энгэрийн камер газар унасан.
...миний биед учирсан гэмтэл байхгүй, албанаас тавьж олгосон энгэрийн камерыг иргэн Е төлж өгсөн байгаа, одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас/,
- Гэрч Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тухайн үед миний уг бага сургуулийн 4 замын уулзварын Сагсай явах талд нэг машин зогсоогоод шалгаж байхад 22 цаг 30 минутын орчимд дэд ахлагч Ж намайг дуудсан юм. Тэгээд миний бие гүйгээд очиход саарал өнгийн Тоёота Прадо-120 маркийн машин Цамбагаравын 4 зам руу харсан уулзвараас дөнгөж эргээд засмал зам дээр зогсож байсан ба жолооч талын хаалганы хажууд уг тээврийн хэрэгслийн жолооч нь гэх Е нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, Ж тэй маргалдсан байдалтай чи муу надаас олж идээрэй, та нар юу юм бэ гэж хэлж байхад би очоод шууд энгэрийн камераар бичлэг хийж талаараа уг жолооч Е д хэлэхэд Ж миний энгэрийн камерыг аваад газар уначихлаа гэж надад хэлсэн. Тэгээд Ж утсаараа хөдөлгөөнт эргүүлийг дуудсан юм. Хөдөлгөөнт эргүүлийн машин ирэх хооронд уг тээврийн хэрэгслийн жолооч болох та нар надаас олж идээрэй гээд салаавчаа гараад зогсож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
- Гэрч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Өлгий сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг 30 минутын үед д/а Ж , д/ч Г руу залгаад бага сургуулийн 4 замын уулзварт нэг согтуу жолооч хууль ёсны шаардлага эсэргүүцээд байна хүрээд ир гэж байна хэлснийг д/ч Г бид хоёрт хэлэхээр нь бид 3 яваад очиход бага сургуулийн 4 замын уулзвараас Цамбагаравын 4 зам руу чиглэсэн байдалтай саарал өнгийн Тоёота Прадо-120 маркийн машин нь уулзвараас дөнгөж эргээд засмал зам дээр зогсож байсан ба жолооч талын хаалганы хажууд уг тээврийн хэрэгслийн жолооч нь Е нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Ж тэй ямар нэгэн зүйл яриад зогсож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
- Гэрч Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний бие замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр хөдөлгөөнт эргүүл хийж байсан орой 22 цагийн үед д/а Ж над руу залгаж Сагсай явах 1 дүгээр бага сургуулийн 4 замын уулзварт хүрээд ирээч энд нэг согтуу жолооч хууль ёсны шаардлага эсэргүүцээд байна гэхээр нь би а/а А , а/ч Т нарын хамт 1 дүгээр бага сургуулийн 4 замын уулзварт очиход засмал замын гол хэсэгт саарал өнгийн Прадо-120 маркийн машин зогсож байсан. Намайг очиход д/а Ж надад иргэн Е хууль ёсны шаардлага эсэргүүцэж улмаар миний энгэрийн камерыг унагааж эвдлээ гэж хэлсэн ба би тээврийн хэрэгслийн жолооч Е ийг албан машинд суулгад цагдаагийн газар луу авч ирж согтолтыг шалгасан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,
- Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... эргүүлд гарахад нь алба хаагч нарын тусгай хэрэгслийг нүдээр үзэж бүртгээд үүрэг гүйцэтгэх чиглэлийг нь танилцуулаад гаргасан юм. Ж , Ш нар нь Сагсай явах 1 дүгээр бага сургуулийн 4 замын уулзварт томилгооны дагуу замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр гарахад нь албанаас тавьж олгосон тусгай хэрэгсэл, хантааз, дохиур мод, шүгэл, энгэрийн камер зэргийг шалгаж үүрэг гүйцэтгүүлэхээр гаргасан юм. Би нүдээр үзэж энгэрийн камер, дохиур мод, гар чийдэнг асааж үзээд ажиллаж байгаа эсэхийг нь шалгаад гаргасан юм. Тэгэхэд бүгд ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
- Гэрч З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бага сургуулийн 4 замаар баруун эргэх үед цагдаа зогсоосон юм. Тэгээд цагдаа та бичиг баримтаа аваад буугаад ир гэхэд Е машины бичиг баримтаа аваад бууж цагдаад үзүүлж байхад уг замын цагдаа та архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байна, цагдаагийн газарт очиж шалгуулах хэрэгтэй байна гэж хэлэхэд Е очихгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,
- Яллагдагч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анхны мэдүүлэгтээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Миний бие тухайн үед болсон асуудлын талаар сайн санахгүй байна гэхдээ санаж байгаа зүйлээ хэлье. Тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сагсай сум руу хувийн ажлаар яваад 17 цагийн үед Сагсай сумын төвд найз Х ын хамт хоёр 0,5 граммын “Хар чингис” нэртэй хоёр шил архи хувааж уугаад Сагсай сумаас 20 цагийн үед К ы хамт өөрийн саарал өнгийн Тоёота Прадо-120 маркийн 25** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож аймгийн төвд 21 цаг 30 минутын үед орж ирээд Бөхөн уулын зүг рүү буюу Бага сургуулийн 4 замын уулзвараас баруун эргээд замдаа К ыг буулгаад цааш Б ын гэрт эргэхэд цагдаа зогсоосон юм. Намайг зогсоосон цагдаа намайг машинаас буулгаж бичиг баримт шалгаад, намайг согтуу байна та цагдаагийн газарт очиж шалгуулах хэрэгтэй гэж хэлж байсан. Тэр үед би цагдаа явахгүй, гэж намайг зогсоосон цагдааг би түлхэж бид хоёр жаахан ноцолдох шиг болсон тэр үед цагдаа Ж энгэрийн камерыг унагаачихлаа гэж надад хэлээд, цаана байсан нэг цагдааг дуудсан цагдаа ирээд намайг та болиорой гэж хэлсэн. Би зарим зүйлсийг санахгүй байна, учир нь би тухайн үед согтуу байсан учраас юу хэлж ярьснаа санахгүй. Архи ууснаас л ийм асуудалд орж байна. Би замын цагдаа Ж ийг танихгүй, бид нарын дунд ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй, би цагдаа эсэргүүцье гэж бодож байгаагүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас цагдаад очиж согтолтын хэмжээг шалгуулах хэрэгтэй гэснээс болж эсэргүүцэх үйлдэл гаргаж ийм байдалд орлоо. Миний бие гаргасан үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй, миний буруу боллоо, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Ж гэх цагдаагаас уучлалтаа гуйсан, энгэрийн камерыг төлж хохирлыг нь барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Е ийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр бөгөөд эрх бүхий этгээдэд согтуурлын хэмжээгээ шалгуулахаас зориуд зайлсхийж, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын цагдаг зохицуулагч Ж ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байна.
Шүүгдэгч Е ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Е ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Е ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Е нь хохирогч Ж ийн албанаас олгосон энгэрийн камерыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж өгсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч Е ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Е ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Е д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, энгэрийн камер 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Е ийн 25-69 БӨТ улсын дугаартай Прадо-120 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Е д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Е д тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт хорих ял оногдуулахыг сануулсугай.
5. Шүүгдэгч Е нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, энгэрийн камер 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, прокурорын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5/250 дугаартай шүүгдэгч Е ийн 25-69 БӨТ улсын дугаартай Прадо-120 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Е д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ