Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/246,100/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  М.Долгоржав,

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Бадамгэрэл,

Шүүгдэгч                                                          Ч.А  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А холбогдох 19390045........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.А нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Ширээгийн булаг гэх газраас иргэн С.Т-н 14 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлж нийт 11.650.000 төгрөгний хохирол учруулсан,

 

2019 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Бор хоолой гэх газраас иргэн С.Т-н 5 тооны адууг хулгайлж нийт 4.400.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

 Хохирогч С.Т өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр миний адуунууд байсан, тэгээд би 28-ны өдөр адуугаа тойроогүй, хонио ноослоод 29-ний орой адуугаа хайж яваад олоогүй. Тэгээд 30-ны өдөр мөн адуугаа хайгаад хүн амьтнаас сураглаад бас л олоогүй учраас өөр сум руу орчихсон юм болов уу гээд Хэнтий аймгийн Идэрмэг баг хүртэл явж үзсэн.  Ингэж яваад 3  өдөр алдаад гэртээ очсон. Хугацаа алдаж хэд хоноод би Хэнтий аймгийн цагдаагийн газарт тэмдэглүүлсэн юм...Манай төрсөн дүү Ч.А гэдэг хүүхэд  байгаа юм.  Энэ хүүхэд багаасаа хамаатануудаараа  явж амьдардаг байсан. Энэ жил эхнэр хүүхэд аваад  гэр бариад  айлын мал  хараад амьдардаг байсан юм...Манай дүүгийн хүүхэд А нь  болохоор  надад би  таниас авах ёстой  юмаа авсан гэж байна. Харин би  энэ залууг өсгөж хүн  болгосон бөгөөд  цэрэгт явахаас нь өмнө  би 10 тооны  гүүг өөрөөр нь  сонгуулж адуунаас тасдаж  өгч байсан. Мөн цэрэгт яваад ирэхэд нь  иж бүрэн гэр унах  унааг чинь  бэлдэж өгнө,  би чи малаа маллаж  өсгө гэсэн санал  хэлсэн боловч  тоолгүй манайд  өдөр ирчихээд яваад  өгсөн юм. Тэгээд  тэрнээс хойш  өөр айлын  мал харж  байгаад энэ  жил тусдаа  гарахад нь би иж бүрэн  зурагт  тогоо антен, станц зэрэг зүйлийн авч  гэрийг нь мялааж өгсөн юм. Тэгээд би адуугаа алдчихаад  А өөрөөс нь  бол  адуугаа сураагүй  гэхдээ  А намайг адуугаа  алдчихаад  эрэл сурал  болж байгааг  мэдэж байгаа бөгөөд надад хэлэхгүй байгаад нь маш  их гомдолтой байна... миний төрсөн дүүгийн хүүхэд, тэгээд над дээр  өссөн хүүхэд  надаас хулгай  хийсэнд нь  маш их гомдолтой байна. Би энэ хүүхдийг мөр бүтэн  өсгөж,  хүний зэрэгтэй  болгож явуулсан...  2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн мал нядалгааны газарт шар хээр морь-1, бор хээр морь-1, улаан хээр морь-1, хонгор халзан морь-1, цагаан бор морь-2, шарга морь-1,  хонгор морь-1, хув хар азарган үрээ-1, хонгор халзан үрээ-1, хонгор халзан байдас-1, цагаан хонгор байдас-2, хонгор байдас нийт 14 тооны адуу нь нядлуулсан байсан...Би алдсан 29 тооны адуунаасаа Хонгор азаргатай 15 тооны адууг Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Хэрлэн голын салаанаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр олсон. Одоо 14 тооны адуу байхгүй...Хэнтий аймгийн Баянхутаг сумын  1 дүгээр багийн нутаг болох  Бор хоолой гэх газраас  2019 оны 06 дугаар сарын  15-наас 16-нд  шилжих шөнө азрагатай  адуунаас салангад явдаг хонгор морь-3,  хонгор халзан соёолон морь-1,  зээрд халзан хязаалан үрээ-1, нийт 5 тооны  адуугаа алдсан.  Би 5 тооны  адуугаа алдахаас өмнө 2019 оны  06 дугаар сарын 15-ны өдөр  бүртгэхэд бүрэн байсан.  Маргааш өглөө нь байхгүй болсон байсан.  Тэгтэл А гэх миний төрсөн дүүгийн  хүүхэд  хулгайлсан байсан... Энэ хүүхэд бол миний малыг захиран зарцуулах эрхгүй этгээд юм... Би өөрийн  төрсөн үр хүүхэд байхгүй хүн байгаа юм, энэ Аранжилрэгдэлийг  би багаас нь  өсгөсөн юм. Миний дотроо бодож явдаг зүйл гэвэл  ер нь намайг өнгөрсөн хойно миний эд хөрөнгийг авч үлдэх  хүмүүсийн нэг  юм,  хэдий тийм ч гэсэн адуу мал   хулгайлж  зарж үрсэн нь  энэ хүүхдийн буруу. Миний  хохирлыг эцэг эх нь бүрэн төлж  барагдуулсан учир  надад ямар нэгэн гомдол санал байхгүй.  Тийм учраас энэ хүүхдэд  хөнгөн  ял шийтгэл  оногдуулж  өгнө үү  гэж  хүсэх байна. Энэ  хүүхэд  ахиж ийм   алдаа дутагдал  гаргахгүй гэдэгт  нь  итгэлтэй  байна,  уг нь  их хүмүүжил сайтай  хүүхэд байгаа юм  даа...гэх мэдүүлэг /хх-ийн  38-39, 41, 43, 47-48 хуу/   

Гэрч Т.Эрдэнэдаваагийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Таван-Эрдэнэ” мал нядалгааны газарт иргэдээс ирсэн мал мах, болон хөдөөгүүр хаягаар явж амьд мал худалдан авч борлуулдаг юм...Би  Таван эрдэнэ мал нядалгааны  газраас  2019 оны 07 дугаар сарын  01-ний өдөр  14 тооны адууны  мах худалдан авсан дээрх 14 тооны  адууны зүс  им тамгыг нь  бм мэдэхгүй. Уг адуу нь  бойнд  орж  нядлагдаж өлгүүрт байхад нь  би 1 кг махыг нь 6500  төгрөгөнд бодож нийт  14.008.000  төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед мал эмнэлэгийн  бичиг, цагдаагаар шалгуулсан тэмдэгтэй байсан...Надад өндөр, махлаг бордуу  гэмээр царайтай  эмэгтэй хүн зарсан...гэх  мэдүүлэг /хх-ийн 62 хуу/

 Гэрч М.Батбаярын өгсөн:...2019 оны 06 дугаар сар шиг санагдаж байна А гэдэг залуу  нь манай ах  Цогтбаярын охины нөхөр  гэх залуу  над руу  адуугаа авчирахаас  2 хоногийн өмнө  яриад 8,9-н адуу  бойнд  оруулах гэсэн  юм аа та  надад бичиг  авч өгөөч ээ гээд  ярьсан.  Би тэр ахынхаа охиныг малтай айлын хүүхэдтэй  суусан гэж  сонсож байсан болохоор  нь тэр үед  юм санаагүй  за тусалъя гэсэн.  Тэгээд 2 хоногийн дараа  очъё гэсэн. Тэгтэл 2 хоногийн дараа намайг малд  явсан хойно би аймаг руу  очиж байна та  хүрээд ирэх үү гээд  манай эхнэр лүү  ярьсан  байсан. Тэгтэл  манай эхнэр  Оюунгэрэл  аймаг руу ганцаараа явчихсан байсан. Тэрний дараа  би малаасаа ирээд  байж  байтал манай эхнэр  малын тамгаа мартчихжээ  намайг аваад аймаг ир гэхээр нь би тамгаа аваад  аймаг орж Нараагийн  бойн дээр эхнэртээ тамга  авчирч өгсөн.  Тэр өдөр нилээн байж байгаад  би хөдөө  гэр лүүгээ буцсан юм.  Аймагт  манай эхнэр  А  2 үлдсэн...14 тооны  адуу  адуу  авчирсан  байсан...Бид хоёрт  мөнгө өгье гэхээр нь би эхнэрийгээ 100 төгрөг ч  битгий аваарай  гэж хэлсэн. Тэгээд   бид 2  тэр хүүхдээс мөнгө аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуу/

 

Гэрч Г.Оюунгэрэлийн өгсөн:...2019 оны  07 дугаар сарын  эхээр шиг санаж байна  нөхөр бид хоёрыг хөдөө  гэртээ байж байхад  манай нөхрийн ах  Цогтбаярын охинтой суусан А гэх  залуу залгасан. Надад малын бичиг аваад өгөөч ээ гэсэн өөрөө авах  гэсэн  А данс байхгүй ээ өөрийн  хэдэн адууг  зарж борлуулах гэсэн юм аа  гэж  манай нөхөр  Батбаярбтай ярьсан байсан.  Тэгээд маргааш өдөр нь   аймаг дээр ирчихсэн байна аа  та  хүрээд ирээч гэхээр нь  би ганцаараа аймаг  ирээд  тамгаа  мартсанаа санаад  нөхөр лүү залгаад   тамгаа  Нараагийн бойн дээр  авчруулсан. Тэгээд л  бичгийг  нь авч  өгөөд  шууд бойнд оруулсан... 14-н тооны адуу авчирсан байсан...эхнэртэй  болоод  тусдаа  гараад  малаа  тасалж авсан гэж байсан...би  адууг нь бойнд оруулж  борлуулж өгсөн.  Эрдэнэдаваа гэдэг  ченжид бүх махаа өгөөд  14 сая төгрөг болсон юм.  Тэгээд тэр өдрөө  10 саяыг нь бэлнээр  авсан үлдсэн 3 сая 600 мянгыг  маргааш нь манай нөхөр  Батбаярын дансанд  хийсэн.  Тэгээд би маргааш өдөр нь А биеэрээ  уулзаж  мөнгийг нь бэлнээр нь  өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 66 хуу/

Гэрч П.Мөнх-Алдарын өгсөн:...2019 оны 06 дугаар сарын сүүлээр хугацааг нь сайн санахгүй байна. Анжка гэх залуу өглөө 08 цагийн орчимд над руу утсаар залгаад “Эхнэр хүүхдийг маань хөдөө гэрээс аваад аймаг хүргээд өгөөч. Тэгээд хэдэн адуу аймаг руу оруулж зарах гэсэн юм. Мөнгийг нь өгөөд цуг туулцах хүн олоод өгөөч гээд дахин дахин залгаад байхаар нь би өөрийн хамаатны ах Батболорт “хүнд адуу туулцаад өгчих, мөнгийг нь өгнө гэж байна” гэж хэлтэл ах зөвшөөрсөн. Тэгээд би ахыг гэрээс нь аваад Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах А гэрт нь очиж Батболорыг буулгаад А эхнэр хүүхдийг нь аваад аймаг хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуу

Гэрч М.Батболорын өгсөн:...2019 оны 06 дугаар сарын сүүлээр өглөө 11 цагийн орчимд Мөнх-Алдар манайд ирээд надад хандаж “хэдэн адуу туулцаад өгөөч хүн нь хөлсийг нь өгнө гэж байна” гэж хэлэхээр нь зөвшөөрч Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг руу явсан. Аймгаас 100 орчим километр зүүн урагшаа явсан. Тэгээд намайг очиход А эхнэр, хүүхдийн хамтаар гэртээ байсан. А эхнэр хүүхдийг Мөнх-Алдар Хэнтий аймаг руу аваад буцсан. Тэгээд Мөнх-Алдарыг хөдөлснөөс хойш удалгүй ногоон өнгийн /өнгийг нь сайн санахгүй байна/ даюун маркийн мотоцикльтой А хамтаар /цагийг нь сайн мэдэхгүй байна/ гэрийнх нь гаднаас баруун урагшаа 30 орчим километр яваад засмал замын хойд талд ирсэн. Засмал замын хойд талд хуучин зам ангийн байгууламж байсан. Тэр зам ангиас баруун хойд талд хонгор азаргатай 20 орчим тооны зөв талын ташаан толгой, гуян дээрээ нүдтэй саран тамгатай адуунуудыг баруун хойд зүгт хөөсөн. Хөөж яваад шөнийн 23 цагийн орчимд голын урд талд нэг айлын хаваржаанд тууж явсан адуугаа хашсан. Тэгээд Анжка бид хоёр адуугаа манаад хоносон. Өглөө 07 цагийн орчимд бүдүүн адуунуудыг нь Анжкагийн хамтаар ялгасан. Бүдүүн болон сувай адууг нь ялгахад 14 тооны адуу болсон. Тэр дундаас 2 номхон морь А бариад хазаарласан. Тэгээд бид хоёр зайдан унаад үлдсэн адуугаа туугаад голын салаа гарахад голын хойд эрэг дээр Батаа гэх айл байсан. Шууд тэднийд очсон. Батаагийн гэрээс 2 эмээл авсан. А голын урд үлдээсэн мотоциклоо авна гээд Батаагийн гэрт үлдсэн. Тэгээд Батаа бид хоёр 14 тооны адууг хөөгөөд Хэнтий аймгийн төвийн хамгийн зүүн талд байрлах бойнд өдөр 12-13 цагийн орчимд ирсэн...гэх  мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу /

Гэрч Б.Ширчингийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Таван-Эрдэнэ” мал нядалгааны газарт иргэдээс ирсэн мал махыг үнэ тохирч худалдан авч Улаанбаатар хот “Хүчит шонхор” зах руу явуулж зарж борлуулдаг ажил хийдэг юм...Би А  гэдэг хүнийг танина. Манай найз  Жавзаагийн эгч  Баярмаагийн  хүүхэд нь юм. Энэ зун  манайхтай ойрхон зусаж байсан юм...Би Аранжилрэгдэлээс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5 тооны адууг худалдан авч байсан. Өөр ямар нэгэн мал мах худалдан авч байгаагүй. Дээрх адууны зүс гэвэл голдуу хонгор зүсмийн адуу байсан. Би нэг бүрчлэн зүсэлж мэдэхгүй байна. Мал эмнэлгийн бичиг авахдаа бүх адууных нь зургийг ачиж ирсэн машинтай нь А өөрийг нь зогсоож байгаад авахуулсан байгаа. Адуу нь бүгд ижилхэн тамгатай байсан. Тамга нь дан цэгтэй саран тамгатай байсан. Уг адууг надад зарахдаа би саяхан шинэ гэр барьж айл болоод Малын “А”  дансаа нээлгэж амжаагүй учраас малын бичиг авч чадахгүй байна. Та бичиг аргалаад өгөөч гэхэд нь би “дараа нь ам хэл болвол яах юм бэ” гэсэн чинь А “Би өөрийнхөө адууг зарж байгаа юм.Та санаа зоволтгүй. Бүгд ижил тамгатай. Манай адуу. Хулгайн адуу биш” гэж хэлээд гуйгаад байхаар нь би А малын “А” дансаа нээлгэж амжаагүй юм байна гэж ойлгоод мөн бүгд ижил тамгатай адуу байхаар нь нөхөр Г.Амаржаргалын нэр дээр мал эмнэлгийн бичиг авч адууных нь зургийг нэг нэгээр нь авч А ирсэн машинтай нь хамт зургийг нь авч угаалган цагдаагаар бичгээ баталгаажуулж адуу нь нийт 538 кг болж 6500 төгрөгөөр бодож нийт 3.600.000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь эхнэрийнх нь данс руу 2.000.000 төгрөгийг нь хийж үлдэгдэл 1.600.000 төгрөгийг нь өөрт нь өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/

 Гэрч Г.Амаржаргалын өгсөн:...2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр намайг гэрт байж байхад манай эхнэр Ширчин танил А гэдэг хүнээс 5 адууны махыг нийт 3.600.000 төгрөгөөр авсан байсан. 2.000.000 төгрөгийг нь би “Эвт” худалдааны төвийн “”Хаан банк”-ны АТМ-ээс эхнэрийн 5638022195 дугаарын данснаас Аранжилрэгдэлийн эхнэрийн данс руу хийсэн. Одоо тухайн дансыг санахгүй байна. Үлдсэн 1.600.000 төгрөгийг нь бэлнээр А өөрөө аваад явсан...гэх  мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/

  Гэрч Ц.Батнарангийн өгсөн:...Би 1300 ХЭА улсын дугаартай автомашинаар ачаа ачиж мөнгө олдог юм. Тэр өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Баагийн хоолой” гэх газраас газарт оршин суух Онихуай хочит Ганбаяр над руу утсаар залгаад “ачаа ачих уу” гэхээр нь би “ачъя” гээд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Баагийн хоолой” гэх газарт Ганбаярын гэрийн гадаа очсон. Би ачаа ачихаар Ганбаярын гэр рүү явахдаа эхнэр Наранчимэгийг дагуулж явсан. Намайг очиход гэрт нь Ганбаяр, эхнэр, хүүхдүүд нь мөн А хочит А нар байсан. Ганбаярын гэрийн гадаа 5 тооны адуу хонины хашаан дотор нь уясан байсан. Тэгээд тэр 5 тооны адууг Ганбаяр, А бид гурав ачих гээд чадахгүй байж байхад нэг танихгүй залуу малд явж байгаа гээд ирэхээр нь Аадуу ачилцаад өг гэж гуйсан. Бид 4 адуугаа ачсан. Адуугаа ачиж дуусгаад эхнэр Наранчимэг болон адууны эзэн гэх А гэх залуугийн хамтаар Хэнтий аймгийн чиглэлд явсан. Тэгээд А явах замдаа гарал үүслийн бичгийг нь асуухад “Ямар ч асуудал байхгүй. Бичгийг нь хүн авчихсан. Тосоод хүлээгээд байж байгаа” гэж хэлсэн. Тэгээд аймгийн төвийн урд талын Хэрлэнгийн гүүрний урд 1 км орчим зайд приус-10 маркийн саарал өнгийн автомашинтай махны ченж гэх 1 хүүхэн араас дагаад яв гээд гүүрээр оруулсан. Тэр үед цагдаа байгаагүй. Тэгээд Нараагийн бойн дээр адууг буулгасан...гэх  мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/

 Гэрч А.Ганбаярын өгсөн:... 2019 оны 06 дугаар сарын 16-ны өглөө эрт Аранжилрэгдэл 5 тооны адууг манай хонины хашаанд хашсан байсан. Намайг “ачуулах машин олоод өгөөч. Мөнгөний хэрэг гарчихаад өөрийн хэдэн адуугаа зарах гэсэн юм”  гэхээр нь би танил Батнаран руу ярьж зуучилж өгсөн...гэх  мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/

Гэрч Ц.Мичидмаагийн өгсөн:...Ч.А би 2012 онд  танилцаж үерхээд 2018 онд охинтой болсон. 2019 оны 06 дугаар  сарын эхээр  гэр бүл болсон...2019 оны 06 дугаар сарын дундуур хурдан удмын азаргаа 5 тооны адуугаар сольж зарсан гээд 3.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Би тэр үед хотод биеэ үзүүлж явж байсан юм...гэх  мэдүүлэг /хх-ийн 96 хуу/

Гэрч Ч.Чинбатын өгсөн:...А манай 2 дахь хүү байгаа юм. 4 настайдаа  манай төрсөн ах Түмэннастынд очиж  тэндээ өсөж хүмүүжсэн. Хүү маань Хэнтий аймгийн  Хэрлэн сумын 4 дүгээр  сургуульд суралцаж  2014 онд 9 дүгээр  ангиа төгссөн. Тэгээд уг  нь бол анги  хамт олонтойгоо  сургуульдаа  үргэлжлүүлэн  сурах хүсэлтэй  байсан боловч Т  ах эрэгтэй хүүхдийг хөдөө мал  дээр гаргасан нь дээр  гээд  сургуулиас нь гаргачихсан юм. Т ахын маань  хувьд бол  өөрийн төрсөн хүүхэдгүй  хүн байгаа юм, сүүлд хүүхэдтэй хүүхэнтэй  суусан, тэр болтол  манайхтай   айл саахалт  байдаг байсан, тэгээд  хүү маань Т ахад дасчихсан учраас бага  байхдаа дагаад явсан юм. Хүүгийн маань зан байдлын хувьд архи тамхи хэрэглээд байдаггүй, уур  уцааргүй хүүхэд байгаа юм. Мөн 2016-2017 онд Дорнод  аймгийн Халх  гол  суманд цэргийн алба  хааж ирсэн. Болсон хэрэг явдалын талаар  бол надад мэдэх зүйл  байхгүй, ямар учраас ийм хэрэг хийх болсон талаар  мэдэхгүй байна...ийм хэрэг хийж байгаа  нь миний  хүүгийн буруу, буруу гэдгийг  нь  ухамсарлаад  эхнэр бид хоёр Түмэннаст ахын  өр төлбөрийг нь  төлж барагдуулсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 101 хуу/

Хохирогч С.Т алдсан 14 тооны адууны нийт үнэлгээг 11.650.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЦХ19-33 дугаартай  дүгнэлт /хх-ийн 108-111 хуу/

Хохирогч С.Т алдсан 5 тооны адууны нийт үнэлгээг 4.400.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЦХ19-25 дугаартай дүгнэлт /хх-ийн 113-114 хуу/

Ч.А яллагдагчаар өгсөн:...Би 2018 оны 06 дугаар сарын 30-ны  өдөр Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Заанширээ уулын Булаг гэх  газарт  байдаг өөрийн аав Чинбатын төрсөн дүү  Түмэннастын бэлчээрт  байсан  адуунаас 14 тооны адуу хулгайлан аймагт  оруулан  ирж 14.000.000 төгрөгөөр зарчихсан юм. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна... Мөнх-Алдар ахын  гар утас руу залган  би өөрийнхөө адууг  аймаг оруулан зарж борлуулах гэж байгаа  юм аа танд  адуу тууж  өгөх хүн олдох уу  гэж асуухад  Мөнх-Алдар ах хүнээс асууя гэж хэлсэн.  Тэгээд нэг их удалгүй Мөнх-Алдар ах над руу залгаад   адуу туух хүн олчихлоо  гэхээр нь би  тэгвэл хүнээ  аваад ирээч  би таксины  чинь мөнгийг  өгнө гэж хэлсэн.  Харин Мөнх-Алдар ах  тэр Батболор гэдэг  ахыг дагуулан ирсэн  юм.  Би Батболор  гэх ахыг  урьд өмнө нь таньдаггүй байсан...Би ах Т  учруулсан хохирлоо  төлж  барагдуулсан, хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна... Би 2019 оны 06 дугаар сарын 16-ны  өдөр Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Заанширээ уулын зүүн хойд тал  байдаг ах Т адуунаас хонгор  халзан  зүсмийн соёолон, зээрд  халзан зүсмийн  хязаалан үрээ, хонгор халзан зүсмийн соёолон морь, сартай  хонгор  зүсмийн  соёолон морь, зэгэл  хонгор халзан  зүсмийн бүдүүн  морь зэрэг 5 тооны адууг  Т ахад  хэлэлгүйгээр  Баянхутаг сумын Бор хоолой  гэх газарт тууж  ирээд эзгүй хоосон  чулуун хороонд  хашиж хонуулаад  маргааш нь Батнаран, Ганбаяр ах нарыг дуудан  машинд нь ачаад  аймаг оруулан  Нараагийн бойнд оруулсан...Эхний 5 адууг бол эхнэрийн зээлийг төлөх зорилгоор хулгайлсан юм, дараагийн  14 тооны адууг болохоор  тэр Цэнд-Аюуш  гэдэг хүнээс 2019 оны хавар  авсан 2.500.000 төгрөг  нэхэгдээд, тэгээд  хулгай хийсэн...5 тооны адуу хулгайлж зарсан мөнгөнөөсөө 3 саяыг нь эхнэр лүү шилжүүлсэн...Өөрийнхөө цэнхэр өнгийн Даюун  маркийн мотоцикльтой тууж ирсэн... Уг нь би Т гуайнд багаасаа өссөн юм, энэ  хулгайлсан адуугаа  би өөрөө харж малладаг  байсан. Анх хулгайлахдаа  бол яахав дараа нь  учир нь олдоно байх гэж  найдаад  ийм зүйл хийчихлээ, хийсэн хэрэгтэй  үнэхээр их гэмшиж байна...гэх мэдүүлэг  /хх-ийн гэх мэдүүлэг 129-130 хуу,132-133, 134-135 хуу/

Гэрч Б.Ширчин нь мэдүүлэг өгөхдөө Ч.А 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5 тооны адуу худалдаж авахдаа адуу ачиж ирсэн автомашин болон 5 тооны адуу, Ч.А нарын гэрэл зургийг авсан гэх тул уг гэрэл зургийг  хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 19-20 хуу/

Ч.А эзэзмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэлгээг 300.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний  ФЭЙР ВАЛУЭШН ХХК-ий шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 247 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 хуу/

Хохирогч С.Т гаргасан “Ч.А гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн хүлээж авсан” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 49 хуу/

Ч.А иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 136 хуу/

Ч.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 142-144, 236-237 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ч.А холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд  шүүгдэгч Ч.А нь 2019 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Бор хоолой гэх газраас хохирогч С.Т 5 тооны адууг мотоцикль ашиглан хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 4.400.000 төгрөгний хохирол учруулсан,  

  2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Ширээгийн булаг гэх газраас хохирогч С.Т 14 тооны адууг мотоцикль ашиглан хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч  11.650.000 төгрөгний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  Шүүгдэгч Ч.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Н.Т, гэрч Т.Эрдэнэдаваа, М.Батбаяр, Г.Оюунгэрэл, М.Батболор, П.Мөнх-Алдар, Ц.Батнаран нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулж олон тооны мал хулгайлах гэсэн хүндрүүлэх шинжээс гадна  2.2.бүлэглэж, 2.3. улсын хилээр нэвтрүүлж, 2.4. машин механизм ашиглаж, 2.5. ноцтой хохирол, хор уршиг учруулж, 2.6. гойд ашиг шимт малыг хулгайлж  үйлдсэн бол гэсэн хүндрүүлэх шинжүүдийг нэмсэн бөгөөд  Ч.А үйлдлийн хувьд одоо дагаж мөрдөж байгаа өөрчлөн найруулсан хуулийг хэрэглэсэн тохиолдолд машин механизм ашигласан гэх хүндрүүлэх шинж нэмж тогтоогдож байгаа нь түүний эрхзүйн байдлыг дордуулж байх тул шүүгдэгч Ч.А  2019 оны 06 дугаар сард үйлдсэн гэмт хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх  Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хоёр удаагийн үйлдлээр нийт 19 тооны адууг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт зааснаар “олон тооны мал”  гэсэн /найман бодоос дээш мал/ ойлголтонд хамаарч байх тул Ч.Аранжилрэгдэлийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.А үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч Ч.А бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан.

            Шүүгдэгч нь 14 хоногийн зайтай хоёр удаагийн үйлдлээр бусдын нийт олон тооны малыг хулгайлсан бөгөөд хэргийн нөхцөл байдлын хувьд авч үзвэл шүүгдэгч нь эхнэрийнхээ зээл болон өөрийнхөө өрийг төлөх зорилгоор хулгай хийсэн, хулгайлсан адуугаа туулгах болон худалдаж авах хүнийг урьдчилан олсон байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн 19 тооны адууг хулгайлж, бүгдийг нь нядлаж зарсан бөгөөд хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг буюу мал хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч Ч.А нь  гэмт хэрэг үйлдэхдээ өөрийнхөө Даюун маркийн улсын дугааргүй  мотоцикль ашигласан болох нь түүний мэдүүлэг болон гэрч М.Батболорын мэдүүлгээр тогтоогдож байх тул уг мотоциклийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ  хэрэглэхээр шийдвэрлэв.

Хохирогч С.Т нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлэг өгсөн, тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Шүүгдэгч нь 2019 оны 08 дугаар сарын 07-09-ний  өдөр  хүртэл 2 хоног, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 85 хоног, нийт 87 /наян долоо/ хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй цэнхэр өнгөтэй Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.А бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аранжилрэгдэлд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй цэнхэр өнгөтэй Даюун маркийн мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлэх, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ч.Аранжилрэгдэлийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгөтэй мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаартай тогтоолыг хүчингүй болгосгай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ч.А цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцсугай.   

7. Шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргээх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүгдэгчид авсан хязгаарлалт тогтоох таслан сэргээх арга хэмжээг хүчингүй болгосон тухай хяналт тавих байгууллагад даруй мэдэгдэхийг прокурорт даалгасугай.

9 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдасугай.

10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.ОДХҮҮ