| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0105/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0105/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С холбогдох 203900101.......дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.С нь 2020 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 17-05 тоотод иргэн Д.Чулууныг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Ч өгсөн:...Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 17-05 тоотод найз Дэрийлаагийн гэрт очиход гэрт Дэрийлаа эхнэр, хүүхдүүдтэйгээ мөн гаднаас Төгсөө нар байсан. Ингээд бид нар 1 шил архи дэлгүүрээс авчирч уугаад сууж байсан. Тэгтэл Дэрийлаагийн эхнэрийн найз гээд нэг хүүхэн, нэг залуу хамт ирсэн. Ингээд бид нар дахин 1 шил 0.75 литрийн архи аваад ууцгаасан. Тэр үед сүүлд орж ирсэн залуу архи уугаагүй, хоёр хүүхэнтэй пиво уусан...Тэгээд би С гэдэг Дадал сумын залуутай юм яриад сууж байгаад бид хоёр хоорондоо маргалдсан...Ингээд С хамт гарч учраа олъё гээд би түрүүлээд гэрээс гараад хашаан дотор хашааныхаа зүүн урд хэсэгт шээж байтал араас толгойны зүүн хажуу хэсэгт хүчтэй цохисон. Тэр үед би манараад газар унаад өгөхөд дээрээс маань гараараа цохиод байсан. Тэгтэл цаанаас хүн гарч ирээд намайг салгаж авсан. Тэр үед намайг С зодсон байсан... толгойн орой хэсэгт хоёр, зүүн хөмсөгний зүүн дээд хэсэгт гурван оёдол тавьсан...Мөн зүүн нүдний дээд зовхи хөхөрч, хавдаж зүүн нүд тагларсан байсан...надад С эмчилгээний зардалд 600.000 төгрөг өгсөн. Одоо Сэмчилгээний зардал болон бусад ямар нэгэн зардал нэхэмжлэхгүй...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би С сайн дураараа эвлэрсэн. Тэр залуу надаас уучлал гуйсан... гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/
Гэрч Б.Мөнхдагвын өгсөн:...2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 02 цаг 10 минутын орчимд унтаж байтал манай хүүхдүүд намайг сэрээгээд гадаа хүмүүс зодолдоод байна гэсэн. Би гэрээс гартал хашаан дотор зүүн талын цасан дээр хоёр хүн зодолдож байсан. Би очиж салгасан. Нэг нь Чука гэдэг залуу байсан нөгөө залууг нь танихгүй юм байна лээ. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд зодолдож байсан хоёр хүнийг авч явсан. Цасан дээгүүр их цус болсон байсан. Чука гэдэг залуугийн толгой нь хагарч цус гоожсон байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 12 хуу/
Гэрч М.Хэрлэнтунгалагийн өгсөн:...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед найз залуу болох Э.С хамт Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 17-05 тоотод өөрийнхөө найз Ариунчимэгийн гэрт очсон. Бид хоёр тэдний гэрт очиход Ариунчимэгийн нөхөр Дэрийлаа, мөн Чулуун гээд нэг ах бас танихгүй нэг ах байсан. Бид хоёрыг очиход тэд нар архи уусан байдалтай байсан. Тэгээд бид хоёрт архи өгөхөд нь би архинаас уугаагүй, харин найз Ариунчимэгийн хамт лаазтай пиво тус бүр нэгийг уусан. Манай найз залуу Э.С, Ариунчимэгийн нөхөр болон Чулуун мөн нөгөө танихгүй ахтай юм яриад л сууж байсан. Ингээд орой болоод би унтаад өгсөн. Тэгээд намайг унтаж байхад манай найз Ариунчимэг намайг дуудаж сэрээгээд Чулуунаа С дагуулаад гарлаа гэсэн. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь гэрийн зүүн урд талд тэр хоёр газар ноцолдсон байдалтай байсан. Намайг ойртож очиход С Чулуун доороо хийсэн байсан. Яг намайг очих мөчид Чулууныг С доороо хийчихсэн. Тэгээд би болиоч ээ гээд С салгаж авсан. Тэр хоёрын муудаж ноцолдсон газар нилээн том чулуу, овгордуу шороотой газар байсан. Ингээд С гэрт оруулаад юу болсон юм гэсэн чинь гэрт байхад намайг өдөөд байсан юм. Ингээд намайг гэрээс гаръя гэж байгаад гаргасан юм гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт
Э.С яллагдагчаар өгсөн:..Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед найз хүүхэн Хэрлэнтуяагийн хамтаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Саргийн 17-05 тоотод Хэрлэнтуяагийн найз болох Ариунчимэгийн гэрт очсон. Бид хоёрыг очиход тэдний гэрт Ариунчимэг нөхөртэйгөө байсан. Тэдний гэрт гаднаас хоёр ах орж ирчихсэн бололтой архи уусан байдалттай байсан. Манай найз хүүхэн Ариунчимэг хоёр лаазтай пиво уусан. Би тэднийд ирсэн хоёр ахтай танилцсан. Нэгийг нь Ч нөгөөг нь Төгсөө гэдэг юм байна лээ. Намайг ороход Ч гэдэг ах архи сөгнөж байсан. Тэгээд надад архи өгөхөд нь би уугаагүй, харин ширээн дээр байсан том савлагаатай пивоноос уусан. Ингээд оройхон манай эхнэр унтаад өгсөн. Тэгээд Чулуун ах баар руу архинд яваад 0.5 литрийн архи, 2.5 литрийн пиво баарнаас авчирсан. Тэр архи, пивийг Дэрийлаа, Төгсөө, Ч бид нар уусан. Ингээд Дэрийлаа, Төгсөө хоёр согтуу унтаад өгсөн. Ч ах ч гэсэн нэлээн согтсон. Тэгээд надад томроод чи яадаг хулгайч вэ гээд шалтгаангүй агсараад байсан. Тэгэхээр нь би ахаа муудаад яах юм бэ гэсэн чинь намайг сандал дээр сууж байхад түлхэж унагаасан. Бид нар гэрийн баруун орны зүүн талаар ширээ тавиад ууцгаасан юм. Намайг сандал дээрээс түлхэж унагахаар нь би босож ирээд Ч ахтай барьцалдаад авсан чинь намайг гарья гээд татсан. Тэгэхээр нь би гэрээс нь гараагүй тэгтэл Ч ах гэрээс гараад эргэж орж ирээд намайг гарья гээд гэрээс татаад гаргасан. Тэгээд гэрээс гараад бид хоёр харилцан бие биенээ нилээн заамдалцсан. Ингээд би гарыг нь тавиулаад гэр тойрч зугатсан. Тэгтэл намайг гэрийн урдуур хайж байснаа гэрт ороод явчихсан. Тэгэхээр нь би урагшаа хашааны хаалгаар гарах гэтэл гүйдэг уяатай нохой байсан болохоор гарч чадалгүй гэрт буцаад орсон. Тэгээд куртикээ авах гэсэн чинь баруун орны хөлд Ч ах сандал дээр тонгойгоод сууж байснаа намайг хараад намайг бариад авсан. Тэгээд бид хоёр бие биенээ тавиад би гэрийн зүүн урд шээж байтал араас Ч ах өмсөж явсан подволкны захаар боосон. Ингээд эргэж хараад би Ч ахыг хоёр гурван удаа нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Мөн бид хоёр барьцалдаж байхдаа газар унаад дээр доороо орсон. Тэр үед Ч ахын толгой нь газар байсан чулуунд цохигдож хагарсан байж магадгүй. Би ч ахыг зодсон өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 03, 06 хуу/
Э.С иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 30 хуу/
Э.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуу/
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 33-36 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 44-45 хуу/
Э.С 1 жил 6 сар 22 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 22-ны өдрийн 68 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 47-49 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Э.С холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.С нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнийн 04 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 17-05 тоот хашаанд хохирогч Д.Ч маргалдан зодож зулайн орой, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Э.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Ч, гэрч Б.Мөнхдагва, М.Хэрлэнтунгалаг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Э.С нь хохирогч Д.Ч зодсоны улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд шүүгдэгчийг дээрх гэмт хэрэгт гэм буруутай байна гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас Э.С үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Э.С ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.С нь Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт 3 жил 5 хоног хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 04 сарын 22-ны өдөр 1 жил 6 сар 22 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, 1 жил 6 сар 22 хоногийн хугацаагаар хяналт тогтоолгожээ. Шүүгдэгч Э.Сүхболд нь хяналтын хугацаа дуусаагүй байхад буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнө санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Сүхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон, 40 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 8 /найм/ сар 2 /хоёр/ хоногоор тогтоосугай.
Хохирогч Д.Ч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний зардалд 600.000 төгрөг авсан” талаараа мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Э.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон 2 ширхэг чулууг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Сүхболдод Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 22 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон, 40 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 8 /найм/ сар 2 /хоёр/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.С оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Э.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан, цус мэт зүйлээр бохирлогдсон 2 ширхэг чулууг устгасугай.
6. Шүүгдэгч Э.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялын хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ