| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 164/2018/0090/э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 05
О-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор Х.Гүнжидмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Хохирогч Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О, хохирогч Ц нарын давж заалдах гомдлоор О-д холбогдох 16170013600063 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, , 1997 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, О нь 2017 оны 11 сарын 04-ний өдөр 1 нас 08 сартай хүү А-н зүүн хацрыг тогоотой халуун шөлөөр түлж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц-г байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ял дээр 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О-ын жинхэнэ эдлэх ялыг 08 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг дурдаж,
Хохирогч Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хохирогч Ц давж заалдах гомдол, тайлбартаа: О-д холбогдох эрүүгийн хэрэгт дараах гомдлыг гаргаж байна. Ц миний бие 2017 оны 07 сарын 10-нд О-той гэр бүл болсон. 2016 оны 03 дугаар сарын 23-нд хүү Анандбазар төрсьөн байсан юм. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжпэх зүйлгүй. Би одоо хүүтэйгээ аавындаа амьдарч байгаа. Нөхөр О нь ээж, эгчийнхээ хүүхэдтэй хамт амьдардаг. Ар гэрт нь мал харах хүн хүч байхгүй юм.
Иймд О-д оногдуулсан ялыг өөрчилж биеэр эдлүүлэхгүйгээр шийдэж өгнө үү гэв.
Шүүгдэгч О давж заалдах гомдол, тайлбартаа: Миний бие эхнэр Ц-тэй маргалдсан учир эрүүгийн хэрэгт холбогдсон юм. Манай хадам ээж Б цагдаад гомдол гаргасан. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Манай . гэрт өндөр настай ээж, эгч, эгчийн 1 ойтой хүүхэд цуг амьдардаг. Цас их орсон малд явах хүнгүй, ар гэрийн амьдрал хүнд байна. Эхнэр хүүхэд хадам аавынд байгаа. Би дахин ийм хэрэг хийхгүй. Маш их гэмшиж байна. Ээж маань эмнэлгийн хяналтад байдаг. Би 7 сард гэрлэх гэж банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн. Миний 8 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. Би та бүгдийн итгэлийг алдахгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан: О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, мөн 11.7 дугаар зүйлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн зүйлүүлээд анхан шатны шүүх хурлаас 8 сарын хорих ял авсан байгаа. Зүйлчлэлийн хувьд маргах зүйлп/й. Хэргийн болсон бодит байдал нь хавтаст хэрэгт тодорхой байгаа. Энэ хүний ар гэрийн байдлыг тодорхойлсон зүйл хэрэгт дутмаг байна гэж үзэж байна. О нь 2017 оны 07 дугаар сард гэр бүл болсон эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Хэрэг үйлдэгдсэнээс хойш эхнэр хүүхэд нь аавындаа очсон байгаа. Ар гэрт ээж, эгч нь, эгчийнх нь ой хүрээгүй нялх хүүхэдтэй байдаг. Миний энэ байдлаас болоод манай гэрт үл ойлголцол гараад байгаа. Би өөрийнхөө буруугаас болж ийм байдалд хүрсэн гэдэг. Хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа. О-ын хувьд 7 дугаар сард өрх тусгаарлаж гарснаасаа хойш ээжийнхээ болон өөрийнхөө хоёр өрхийг толгойлж авч явсан хүн байгаа юм.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ц хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү хүсэлт гаргаж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дүгээр зүйлд заасныг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү гэж санал оруулж байна.
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-д Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол тэнсэх боломжгүй юм гэж улсын яллагч тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд хүүхдээ түлсэн үйлдлийг нь шууд санаатай үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Тухайн үед мэдүүлэхдээ би уурлаад тогоотой шөлөө өшиглөсөн гэдэг тогтоотой шөл өшиглөсөн үйлдэлд хүүхдээ түлэх санаа зорилго байгаагүй юм.
Мөн Гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодсон гэдэг үйлдэл нь гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр эргэлзээтэй байна.
Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Эхнэр хүүхэдтэйгээ очиж уулзаж, эхнэрээсээ уучлалт гуйсан, ар гэр хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.
Прокурор Х.Гүнжидмаа: Шүүгдэгч О болон хохирогч Ц нараас ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү? гэсэн байна. Давж заалдах гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 6, 7, 8 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргах хуулийн зохицуулалттай. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэх ял оногдуулах заалт байгаа. О-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 буюу түүнээс дээш гэмт хэрэг санаатай үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох
баримтаар тогтоогдож байгаа. Тиймээс тэнсэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар хохирогч ялтан нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны
шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч О нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр Ц-тэй маргалдаж улмаар гэрийнхээ зуухан дээр байсан халуун тогоотой шөлийг өшиглөсний улмаас 1 нас 08 сартай хүү А-ын нь зүүн хацар түлэгдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Мөн шүүгдэгч О нь мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ц-г 2017 оны 8 дугаар сард цохиж, 2017 оны 9 дүгээр сард хоолойг нь боож унагаж, 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр толгой руу нь гараараа
3 удаа цохиж зодсон байна.
Эдгээр үйл баримтууд нь:
Хохирогч Ц-ийн: "Манай нөхөр 2017 оны 11 сарын 04-ны өдөр чи яасан их нулимстай юм гээд гараа атгаж байгаад толгой руу 3 удаа цохисон. Маргааш нь би ээж аавыг дуудаад намайг ирж ав гэж хэлсэн. Аав, ээж хоёр 21 цагийн үед ирсэн. Тэгээд аав за юу болоод байна гэхэд та нар яасан хүн ойлгодоггүй пизданууд бэ гээд зуухан дээр байсан тогоотой шөлөө өшиглөөд хүү бид хоёрыг түлсэн. Бид хоёр 2017 оны 07 сарын 10-ны өдөр гэр бүл болоод гэрлэлтээ 10 сарын дундуур батлуулсан юм. Гэрлээд 1 сар болж байсан байх 08 сарын дундуур цохиж авсан юм. Тэр үед Жуум, Мөнгөө хоёр орж ирээд юу болоод байгаа юм боль гээд болисон юм. Дараа нь 09 сарын үед манай нөхөр хониндоо явах гээд би хоол халааж байхад манай хүү 01 нас 08 сартай юм учир мэдэхгүй тогоотой халуун хоолруу дайраад байхаар нь боль гээд загнасан чинь хүү загналаа гээд уурлаад тэрнээс болоод хэрүүл болж намайг 2 удаа боож унагаагаад юу ч болоогүй юм шиг инээгээд тохуурхаад байсан. Дараа нь сая очиход толгойруу 3 удаа цохиод миний толгой хөдөлсөн байсан. Сумын эмч Эрдэнэбаатараар 2 удаа бариулаад гайгүй болсон. Нийт 3 удаа зодсон тэгээд намайг ална, зайл гээд хөөгөөд байдаг юм" гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Э-ын: "2017 оны 11 сарын 09-ны өдөр Ц хүүгээ тэврээд манай ажлын өрөөнд орж ирээд үзүүлэх гэсэн юм гэхээр нь үзэхэд хүүхэд А-н зүүн шанаа нь түлэгдсэн, Ц-ийн баруун шанаа нь түлэгдсэн толгой нь хөдөлсөн байсан. Өөр гэмтэл илрээгүй. Би 2 удаа толгойг нь барьж өгсөн" гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
Гэрч Б-ын: "2017 оны 11 сарын 05-ны өдрийн 17 цагийн үед охин Ц залгаад "Энд байхад их хэцүү байна. Та нар ирж ав" гэж хэлээд сүлжээ тасарсан. Нөхөртөө хэлээд хүн гуйгаад яваад очтол охин хоолоо хийж байсан. Хүргэн малдаа яваад ирсэн байсан. Бид нарыг очиход орой 21 цаг өнгөрч байсан, цай уугаад идээ идээд "За юу болоод байна О минь" гэхэд та нар намайг яасан дарамталж ханадаггүй юм, Би аавгүй хүний ганц хүү гэх зэргээр хэлээд зуухаа өшиглөөд тогоотой шөлөөр хүү охин хоёрыг түлсэн. Баганаа өшиглөөд хоймор байсан зурагтаа баруун тийш цохиж унагаад авдараа аваад шидсэн. Тэгээд гэрэл унтарсан. Манай нөхөр гар чийдэн асаасан хамт явсан жолооч Б түүнийг тэврээд авсан. Тэгтэл та нарыг ална. Гэр орныг чинь шатаана гэж авирлаад байсан, Аргалж үлдээгээд хүүгээ охиныхоо хамт аваад явсан." Гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
Гэрч М-ын: "Хүргэн О-нд ороод цай идээ болоод "За хүүхдүүд минь юу болоод байна" гэхэд манай хүргэн босож ирээд тогоотой хоолоо өшиглөөд хүү, эхнэр хоёрынхоо толгой нүүрийг түлээд охин хүү хоёр гараад явсан. Жолооч Б, О-г тэвэрч аваад одоо боль гэхэд гэрээ шатаана гээд авдар зурагтаа авч шидсэн. Овоо тайвширхаар нь эхнэр хүүхэд хоёроо түлсэн байдлыг нь харуулаад эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй гэж хэлээд аваад явсан." гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Д-ын: "2017 оны 10 сарын сүүлээр манай дүү Ц, хүү А, нөхөр О нар гэрлэлтээ батлуулна гэж ирсэн. Хоноод явна гэж байсан юм. Орой 18 цагийн үед намайг хоол хийх гэж байхад О одоо явна гэхээр нь хоол хийж өгөөд хоноод яв гэхэд "Өө лай пиздаа одоо явна" гээд гараад явсан. Эхнэр хүүхэд нь хувцасаа өмсөөд гарахад хаяад явсан байсан. Тэгээд хөдөөнөөс унаа ирэх байлгүй гэж бодоод үлдээсэн юм. 7 хоноод Ц замын унаа олоод ойр зуурын юм аваад гэррүүгээ явсан. Хэд хоногийн дараа Ц намайг дарамтлаад зодоод байна гэж утсаар аав ээж рүү яриад тэр хоёр авч ирсэн. Эхнэр хүү хоёрыгоо түлээд аймаар болгосон байсан. Гэрлэснээс хойш 3 удаа зодсон гэсэн. Бас боож унагасан гэсэн. Толгой тархи нь хөдөлсөн байсныг сумын эмчид үзүүлж, 2 удаа бариулсан." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
Гэрч Б-ын: "2017 оны 08 сарын дундуур байх тэднийх намаржаандаа буусан байсан үед дүү М бид хоёр мал хайгаад тэднийд очсон. Тэгэхэд О эхнэр Ц хоёр муудалцаад байсан. Эхнэрээ энгэрээс нь барьж авсан байсан. Тэгээд би салгасан юм." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д-ийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн "1. Ц-ийн биед баруун шанаанд бор өнгийн сорви гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ.
З.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгуй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахп/й." гэсэн 369 дугаар шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д-ийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн:"1. А-ын биед зүүн хацарт сорви гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ.
З.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ "дунд" гэсэн үнэлгээний маягт, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 09-11 дүгээр хуудас/, зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч О-ын үйлдлийн улмаас А-ын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан, О нь гэр бүлийн хамааралтай хүн болох эхнэр Ц-г байнга буюу гураваас дээш удаа зодсон байна.
Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн
жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч О, хохирогч Ц нар нь шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн гомдол гаргасан байх боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял ялтны гэм буруу болон хувийн байдалд тохирсон байна.
Мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хохирогч иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О, хохирогч Ц нарын гаргасан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,
шүүгдэгч, хохирогч нарын гаргасан "Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү"
гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх
хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл
нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн
шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд
шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ш.БАТТОГТОХ