| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2020/0036/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2020-01-17 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/036/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э. Мичидмаа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч Б. Э, Д.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н, Д.Н нарт холбогдох эрүүгийн 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Н
Монгол Улсын иргэн, Б.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн нутаг “Дээвэрт” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 60 ширхэг буюу 4 метр куб шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, худалдсан, Ойн сан, экологи Эдийн засагт 432.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Д.Н гийн Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн нутаг “Дээвэрт” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн 50 ширхэг шургааг модыг худалдан авсан, нийт 70 ширхэг шургааг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Хэнтий аймгийн Биндэр сум руу тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн нутаг “Дээвэрт” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 60 ширхэг буюу 4 метр куб шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, худалдсан, Ойн сан, экологи Эдийн засагт 432.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Д.Н гийн Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн нутаг “Дээвэрт” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн 50 ширхэг шургааг модыг худалдан авсан, нийт 70 ширхэг шургааг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Хэнтий аймгийн Биндэр сум руу тээвэрлэсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6 тал/,
Хохирогч А.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”...Би мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай Батширээт сумын Онон 1 дүгээр багийн нутаг “Дээвэрт” гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн манай Батширээт сумын Нямсүрэн гэх залуу хохирол төлбөрөө барагдуулчих юм бол надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/
Иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэтунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хушин-Эрдэнэ модны үйлдвэрт мод бэлтгэхээр ажилласан. Хушин-Эрдэнэ компаниас ажлын хөлсөнд 70 ширхэг шургааг мод авсан. Би тэр шургаагыг хашаанд буулгаад байсан намайг хотод ажилтай явж байхад Батширээт сумын Нямсүрэн гэх залуу манай хашаанд байх шургаагаас 20 ширхэгийг түр хэрэглээд буцааж өгье гэсэн. Би тэг хэрэглээд буцааж өгөөрэй гэж хэлсэн. Нямсүрэн манай хашаанаас 20 ширхэг шургааг ачиж авч явсан байсан. Хаашаа хэнд өгсөн талаар мэдэхгүй, 20 ширхэг шургаагаа буцааж авах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
Иргэний нэхэмжлэгч С.Цэрэндондовын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 46-02 УБЕ улсын дугаартай хөх өнгийн Мазда Титан маркийн ачааны тээврийн хэрэгсэлийг миний санаж байгаагаар 2012 онд хүнээс 9.000.000 төгрөгөөр худалдаж авч өөрийн нэр дээр шилжүүлсэн. Тэгээд би 2018 онд Равдан гэдэг таньдаг хүндээ 6.000.000 төгрөгөө зараад өгөөч гэж өгсөн. Тэгээд тэр хүн машин аваад алга болсон бөгөөд машиныхаа мөнгийг авч чадаагүй.... Би тээврийн хэрэгсэлээ бусдад зарсан зүйл байхгүй ...Би гомдолтой байна. Өөрийн тээврийн хэрэгслийг буцааж авахыг хүсч байна ...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/
Гэрчээр Ц.Амарын мөрдөн байцаалтанд өгсөн:...Би 2019 оны 07 сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын төвд гэртээ байж байхад ойролцоогоор 14 цагийн үед манай найз Энхбат, Тэмүүлэн нар нь манай гэрт ирээд Энхбат найз маань надад хандан найз нь Батширээт сумаас мод худалдаж авч байгаа юм аа чи бид хоёртой хамт Батширээт рүү яваад ирээч гэж хэлсэн...Энхбат Нямсүрэн гэх ах бид гурав Энхбатын Мазда Титан маркийн хөх өнгийн 46-02 УБЕ улсын дугаартай автомашинтай нь Нямсүрэн гэх ахын модоо бэлтгэсэн гэх газар луу нь явсан...модоо бэлтгэсэн газарт нь ирээд уг газраас нь 50 ширхэг шургааг модыг ачаад буцаад Батширээт сумын төв рүү явсан. Тэгээд бид гурав Биндэр сум руу явсан...Тухайн үед бид гурав тээвэрлэн авч явж байсан шургааг модондоо мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгээ аваагүй...гэх мэдүүлэг,/хх-ийн 25-26 хуудас/
Гэрчээр П.Сарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Хэнтий аймгийн Батширээт сумын ойн ангид бичиг хэрэг, няравын ажил хийдэг байсан юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад Манай Батширээт сумын Нямсүрэн гэх залуу ойролцоогоор 09 цагийн үед манай ажил дээр ирээд мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн юм гээд надаас 3 метр куб буюу 50 ширхэг шургааг модны эрхийн бичиг авсан... Тухайн үед Нямсүрэн нь мод бэлтгэх эрхийн бичгээ 20-29-ний хооронд гээд биччихээрэй гэхээр нь би тэгье гээд нээх юм бодолгүй хугацааг нь 2019 оны 07 дугаар сарын 20-29-ний өдрийн хооронд гээд шууд бичээд өгчихсөн юм. Нямсүрэн гэх залуу нь байнгын л мод чулууны эрхийн бичиг авна гээд манай ажлаар яваад байдаг байсан болохоор нь би гайгүй байлгүй гэж бодоод л хугацааг нь ингээд бичээд өгчихсөн юм...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-31 тал/
Гэрчээр Б. Мөнх-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Нямсүрэн нь надад хандан би таниар гарал үүслийн гэрчилгээгээ батлуулах гэсэн боловч та хагас, бүтэн сайн өдрөөр олдсонгүй, би бэлтгэсэн модоо машинд ачаад явуулчихсан юм аа, та үүнийг баталгаажуулаад өгөөё, би модныхоо араас нь явуулах гээд байгаа юм гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би Нямсүрэнг гайгүй залуу гэж боддогийн хувьд Нямсүрэнд итгээд л Нямсүрэнгийн бэлтгэсэн моднуудыг нь харалгүйгээр их ажлынхаа хажуугаар нээх юм бодолгүй л Нямсүрэнгийн авч явж байсан гарал үүслийн гэрчилгээг нь баталгаажуулаад өгөөд явуулчихсан юм. Тухайн үед нэг ийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/
Гэрчээр К. Баяраагийн мөрдөн байцаалтанд өгсөн ...2019 оны 06 дугаар сард Эрдэнэтунгалаг гэх Батширээт сумын иргэн Манай Хушин-Эрдэнэ компаний мод бэлтгэл дээр туслан гүйцэтгэгчээр ажил хийсэн. Тэгээд ажлын хөлсөнд нь Модны нойтон үзүүр болон хуурай шургааг авахаар болж тохиролцоод ажил хийсэн. Ажлаа дуусгаад Батширээт сумын нутаг Дал гэх газраас Эрдэнэтунгалаг нь нойтон мод болон хуурай шургааг нийт 100 орчим очиж авсан. Шургаагны тоог яг сайн хэлж мэдэхгүй байна. Хөлсөндөө таарсан модыг тооцож авсан. Тухайн үед манай компани 100 орчим куб мод бэлтгэсэн. Тэрний үзүүүр хэсэг нойтон мод хуурай шургааг холилдсон хэсгийг тооцож аваад явсан хаана хэнд борлуулсан талаар мэдэхгүй байн ...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/
Гэрч Б. Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өөрийн найзууд болох Амар, Тэмүүлэн нарын хамт Хэнтий аймгийн Батширээт сум руу Нямсүрэн гэх хүнээс шургааг мод худалдаж авахаар явсан юм...Нямсүрэн гэх хүнтэй уулзалдаад Нямсүрэн гэх хүн Амар бид гурав Нямсүрэн гэх хүний шургааг модоо бэлтгээд тавьсан гэх Батширээт сумын Онон 1 дүгээр багийн нутаг Дээвэрт гэх газар луу нь хамтдаа явсан юм...газарт ирээд Нямсүрэн гэх хүний бэлтгээд тавьчихсан байсан 60 ширхэг шургааг модных нь 50 ширхэгийг нь би Нямсүрэн гэх хүнээс худалдаж авахаар болоод тухайн үед унаж явж байсан мазда титан маркийн хөх өнгийн 46-02 УБЕ улсын дугаартай машиныхаа тэвшин дээр ачсан. Харин үлдсэн 10 ширхэг шургааг мод нь бүдүүн байсан учир би уг 10 ширхэг модыг Нямсүрэнгээс худалдаж авахаас татгалзсан... тэгээд Батширээт суманд ирсэн....Эрдэнэтунгалаг гэх ахын хашаан дотроос 20 ширхэг шургааг модыг нь ялгаж аваад автомашиныхаа тэвшин дээр нь ачсан...тэгээд шууд Биндэр сум руугаа явсан...70 ширхэг шургааг модоо гарал үүслийн гэрчилгээг нь авалгүй Биндэр сум руугаа явчихсан юм. Тэгээд Биндэр суманд орж ирээд явж байгаад цагдаад баригдчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 тал /
Гэрч Д.Н гийн мөрдөн байцаалтанд өгсөн”...Би 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын төвд гэртээ байж байхад Биндэр сумын Энхбат гэх залуу надтай утсаар яриад надад хандан би таниас 100 ширхэг шургааг мод худалдаж авья гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд... 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Батширээт сумын Онон багийн 1 дүгээр багийн нутаг Дээвэрт гэх газар луу шургааг мод бэлтгэх гээд ганцаараа явсан. Тэгээд уг газартаа ирээд уг газраасаа 60 ширхэг шургааг мод бэлтгэсэн...тэгээд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ойролцоогоор 09 цагийн үед намайг гэртээ байж байхад Биндэр сумын Энхбат залуу ирээд ...мазда титан маркийн хөх өнгийн 46-02 УБЕ улсын дугаартай машинд суугаад Энхбат болон нэг найзынх нь хамт миний 60 ширхэг шургааг модоо бэлтгэж тавьсан Батширээт сумын Онон 1 дүгээр багийн нутаг Дээвэрт гэх газар луу явсан...тэгээд Энхбат миний бэлтгэсэн 60 ширхэг шургааг модыг 10 ширхэгийг нь бүдүүн авахгүй гээд 50 ширхэг модыг худалдаж авахаар болоод ...тэгээд бид гурав шургааг модоо ачиж дуусгаад сумын төв дээр ирээд манай найз Эрдэнэтунгалагийн гэрт нь очсон. Тэгээд Эрдэнэтунгалагийн хашаа руу ороод хашаан дотор байсан шургааг модноос 20 ширхэг шургааг модыг ялгаж аваад Энхбатын машинд ачсан...Би тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг гэж аваагүй, харин 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр ажил цуглангуут 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бэлтгэсэн шургааг модондоо мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ зэргийг нь нөхөж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 тал/
Хууль бусаар бэлтгэсэн модны Экологи эдийн засгийн үнэлгээний “...432.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 49 тал/
Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын 218 тоот албан бичиг, Газрын даамалын албан бичиг, /хх-ийн 109-110 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Н , Б.Э нарын дээрх үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэх буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Н , Б.Э нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Хохирогч А.А нь “...Д.Н , Б. Э нар нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 121 тал/ гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н , Б. Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь торгох ял оногдуулахыг зөвшөөрч тохирсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн 4 метрийн урттай 70 ширхэг шургааг модноос 20 ширхэг шургааг модыг иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэтунгалагт, Мазда титан 46-02 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч С.Цэрэндондовт тус тус буцаан олгож,
Битүүмжлэгдсэн модноос үлдэх 4 метрийн урттай 50 ширхэг шургааг модыг, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мазда титан 46-02 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болон 6.300.000 төгрөгийг шүүгдэгч Энхбатаас, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөөний үнэ 250.000 төгрөгийг шүүгдэгч Д.Н гээс тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө 1 ширхэгийг шүүгдэгч Д.Н-д буцаан олох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5, 6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Н, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр, шүүгдэгч Б.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр, шүүгдэгч Б.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхбат нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.300.000 төгрөгийн шүүгдэгч Б.Э-с, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөөний үнэ 250 000 төгрөгийг шүүгдэгч Д.Н-с гаргуулж улсын төсөвт, хэрэг битүүмжлэгдсэн 4 метрийн урттай 50 ширхэг шургаагыг улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хзрэн өнгийн хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Н-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн 20 ширхэг шургааг модыг иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэтунгалагт, Мазда титан 46-02 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч С.Цэрэндондовт буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Д.Н , Б.Э нар нь цагдан хоригдоогүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Н, Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА