Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

           улсын яллагч Э.Ууганзаяа,

           шүүгдэгч Э.*******,

            шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

            Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******-*******гийн *******ид  холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Х.******* нь  Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мотоцикл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүйгээр, тодорхой улсын дугаар номергүй, “Даюун” маркын мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж замын баруун гар талаас ирж байсан Б.*******ын жолоодож явсан тодорхой улсын дугаар номергүй, “Мустанг” маркын мотоцикльд зам тавьж өгөөгүйн улмаас мөргөлдөж зам тээврийн осол гарган Б.*******ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн дугаартай хавтаст хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт тэмдэглэл /хавтаст хэргийн 2-4-р хуудас/,

3. Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 8-9-р хуудас/,

4.Тодорхой улсын дугааргүй “Даюун”, “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 127-р хуудас/,

            5. Амь хохирогч Б.*******ын цогцост задлан шинжилгээ хийсэн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 41 тоот шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 72-73-р хуудас/,

            6.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 69-70-р хуудас/,

            7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 69-р хуудас/,

            8. Яллагдагч Э.*******ийн Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн 122-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.******* нь Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мотоцикл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүйгээр, улсын дугааргүй, “Даюун” маркын мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж замын баруун гар талаас ирж байсан Б.*******ын жолоодож явсан улсын дугааргүй, “Мустанг” маркын мотоцикльд зам тавьж өгөөгүйн улмаас мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон үйл баримт тогтоогджээ.       

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд

Шүүгдэгч Э.******* нь Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мотоцикл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүйгээр, улсын дугааргүй, “Даюун” маркын мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 15.8 “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг  зөрчиж замын баруун гар талаас ирж байсан Б.*******ын жолоодож явсан улсын дугааргүй, “Мустанг” маркын мотоциклд зам тавьж өгөөгүйн улмаас мөргөлдөж зам тээврийн осол гарган Б.*******ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Зам тээврийн осол дээр тогтоосон 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн  “...Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт хоёр мотоцикл мөргөлдөж хүн нас барсан гэх зам тээврийн осолд Мустанг маркийн мотоцикл жолоодож явсан жолооч Б.******* нь МУ-ын ЗХД-ийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно, а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... согтууруулах унаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг, Даюун маркийн мотоциклын жолооч Э.******* нь МУ-ын ЗХД-ийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 15.8 Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг  тус тус зөрчсөн байна. ...Уг зам тээврийн осол нь жолооч Э.******* нь МУ-ын ЗХД-ийн 15.8 ...баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс үүдэн гарсан байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 8-9-р хуудас/,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2020 оны 07 дугаар сарын  16-ны өдөр гэрээс гарч сумын төв гудамжаар өөрийн машинтай явж байтал төв гудамжны замын хажууд манай сумын *******, ******* ах хоёр мотоциклтэй мөргөлдсөн байж байсан. Тэр үед ******* нь газарт хэвтэж байсан бөгөөд ******* хажууд нь толгойгоо бариад зогссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-26-р хуудас/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 5 орчим минутын дараа осол болсон газарт очсон. Намайг очих үед ******* нь газарт хэвтэж байхаар нь очоод сэрээрэй гэтэл босоод ирсэн. Тухайн үед хамарнаас нь цус гарсан байхаар нь даралтыг үзсэн чинь 170/100 байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-30-р хуудас/,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 609 дугаартай “1.Э.*******ийн биед гэмтэл учирсан байна. 2. Э.*******ийн биенд зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бөөрний гадаргуу болон баруун гуяанд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Э.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Э.*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна. 5. Э.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-р хуудас/,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 41 дугаартай “1. Б.*******ын цогцост дагз яснаас суурь ясны  баруун ар хонхор дайрч баруун дунд хонхор хүрсэн хугарал, тархины 2 тал бөмбөлгийн духны хэсгийн няцрал, бага тархины тархмал, няцрал, өвчүү ясны хугарал, хуйхны дотор дагзны доод хэсэгт цус хуралт, зүүн чамархай хэсэгт зулгаралт, зүүн хөмсөгний зүүн хэсэгт цус хуралт, зүүн хөлийн өвдөгний урд болон гадна хэсгийг хамарсан зулгаралтууд, зүүн хөлийн өвдөгний урд хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэний урд доод хэсэгт зулгаралт, баруун хөлийн шилбэний урд хэсэгт зулгаралт, баруун хөлийн шилбээний урд хэсэгт зулгаралт, бүсэлхий нурууны баруун хэсэгт зулгаралт, бүсэлхий нуруу болон өгзөг хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. 2. Б.*******ын цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ үүссэн гэмтлүүд байна. 3. Б.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. 4. Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 73-78-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Тэгээд би аймагт ирээд төрөх дээр байж байтал 20 цагийн үед байх Дөргөн сумын эмнэлгээс залгаад танай хүн мотоциклтэй явж байгаад унасан байна. Та яаралтай ирэх шаардлагатай байна гэхээр нь би 22 цагийн үед хүргэн ахын хамт сум руу гарсан. Тэгээд бид нарыг очих үед манай нөхөр Б.******* нас барсан байсан...Ер нь бол архи уух дуртай хүн байсан.  Унаж явсан мотоцикль манай нөхрийн өөрийн мотоцикл байсан. Манай нөхөрт үнэмлэх байсан үгүйг би мэдэхгүй байна. Манай нөхөр 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл мотоцикл унаж байгаа. ... Бидний хувьд гомдол санал алга. Нэг нутгийн бараг сайн ярьвал төрөл, садан хүмүүс учраас санал хүсэлт, нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83-р хуудас/,

Яллагдагч Э.Мижиддорийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ өдөр гэртээ байж байтал манай аав *******-******* айлд байна ирж ав гэхээр нь би өөрийн мотоциклтэй очиж авахаар сумын төвийн замын хажуугаар явж байтал худагны эсрэг талын гудамжны харалдаа гэнэт баруун талаас хурдтай мотоцикл гарч ирээд миний мотоциклын арын дугуйны хэсгээр мөргөж бид хоёр газарт унасан. Тэгээд би босоод иртэл манай сумын Б.******* гэдэг ах байсан бөгөөд согтуу байсан. Тэгэхээр нь би тэнд явж байсан а гэж найзыгаа цагдаа дууд гэж хэлээд явуулсан. Би өөрөө эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй эмч цагдаа нар ирээд Б.******* ах бид хоёрыг эмнэлэгрүү авч явсан....Тухайн үед ямар нэгэн зогсоох боломж байгаагүй. Яагаад гэхээр миний хойд дугуй хэсгээр өнгөрч явахад мөргөсөн. Тухайн үед миний урдаас ирсэн бол би зөрөөд явж болох байсан.... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэрийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97-р хуудас/,

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-7-р хуудас/, 

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-17-р хуудас/, 

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Хувцсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтаст хэргийн 19-21-р хуудас/,

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Цогцос хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 22-р хуудас/, 

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Мянгад сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Дөргөн сумын хэсгийн цагдаа, дэд ахлагч ын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Илтгэх хуудас /хавтаст хэргийн 23-р хуудас/, 

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, 225 дугаартай Өвчтний түүх  /хавтаст хэргийн 36-44-р хуудас/, 

Дөргөн сумын Өгөөмар багийн гудамжны хяналтын камерт үзлэг хийсэн тухай 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 54-р хуудас/, 

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 69-70-р хуудас/,

№0000*******6071 дугаартай Батхүүгийн *******ын нас барсны үнэмлэх /хавтаст хэргийн 86-р хуудас/,

            Яллагдагч Э.Мижиддорийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие Э.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 122-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх нь хөдөлгөөнд оролцож буй иргэний үүрэг бөгөөд шүүгдэгч Э.******* нь хөдөлгөөнд орохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 15.8 дахь заалтыг зөрчиж  зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Э.******* нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “1. Э.*******ийн биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Э.*******ийн биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлтээр, амь хохирогч Б.******* нь зам тээврийн осолд орох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “1. Б.*******ын цогцосноос авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Б.*******ын цогцосноос авсан гэх шингэн цусанд 1,6 промилл этилийн спирт илэрсэн. 3. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.******* нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болох нь жолоодох эрхийн лавлагаагаар /хавтаст хэргийн 103-р хуудас/ нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э.*******ийн  гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.*******ийг мотоцикл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүйгээр,  тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7, 15.8 дахь заалтыг  зөрчиж, замын баруун гар талаас ирж байсан мотоциклд зам тавьж өгөөгүйн улмаас мөргөлдөж зам тээврийн осол гарган Б.*******ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Э.Мижиддорийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх боловч шүүгдэгч Э.******* нь амь хохирогчийн ар гэрт нь 7000 төгрөгийн бодит хохирол төлж өгч, 19000 төгрөгийн үнэтэй Даюун маркын мотоциклыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Зарлагын баримт,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гарын баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг 2700000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

Мөн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон  үйлдэл нь осол гарах шалтгаан болсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүйгээр гэмт хэргийг үйлджээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.******* урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 101-р хуудас/ нотлогдож байгаа ба замын хөдөлгөөнд оролцож байхдаа болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2700000 төгрөгийн бодит хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.*******ийн хувийн байдлын талаар гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай дүү Ховд Их Сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн бөгөөд одоо манай аав, ээж, өндөр настай хүмүүс учраас аав, ээж хоёртой Дөргөн суманд байгаа. Эхнэр авч тусдаа гараагүй....Манай дүү урд өмнө нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байсан удаа байхгүй. Мөн архи, тамхи хэрэглэдэггүй даруухан хүүхэд байгаа. Анх удаа ийм асуудалд холбогдоод байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32-р хуудас/,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай найз Дөргөн сумын хөдөө аав, ээж нарын хамт амьдардаг. Эхнэр аваагүй. Өөрөө болохоор Ховд Их Сургууль төгссөн бөгөөд нягтлан мэргэжилтэй хүн. ... Манай найз төлөв даруу дүү цөөнтэй залуу байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

Шүүхээс шүүгдэгч Э.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, өмгөөлөгчийн санал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгаа ба мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилжээ. 

Иймд шүүгдэгч Э.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил 3 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэнсэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил 3 сарын хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2700000 төгрөгийн бодит хохирлыг нөхөн төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид нотлох баримтаа бүрдүүлэн хохирол, хор уршгийг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах  нь зүйтэй байна.

Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн № дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******-*******гийн *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******-*******гийн *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Мижиддорид оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил 3 сарын хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон  үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.*******ид сануулсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ  авагдсан шүүгдэгч Э.*******ид хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

7.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн № дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2700000 төгрөгийн хохирлыг нөхөн төлснийг, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

10. Шүүгдэгч Э.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дэд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БАХЫТБЕК