Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0093/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                                Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                          Б.Х д нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Х

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Х д нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг, “Тэмээн толгой” гэх газраас иргэн Ш.И-н 252 бог буюу олон тооны малыг хулгайлж 30.485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Х д нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг, “Тэмээн толгой” гэх газраас иргэн Ш.И-н 252 бог буюу олон тооны малыг хулгайлж 30.485.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ш.И-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манайх 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бог малаа бүртгэж үзэхэд манай бог хонь ямаа бүрэн байсан юмаа. Тэгээд 2019 оны 10 дугаар 13-ны өдөр манай богийг харж байсан Мягмарсүрэн гээд залуу манай бог малыг бүртгэж хүлээлгэж өгнө гээд бог малаа тоолж үзэхэд 250 гаруй тооны бог мал дутаж байсан юм. Тэгээд эрэлд гарч ойрхон намаржиж буй айлуудын хонь малаар хараад манай малчин болон Мягмарсүрэн зөндөө хайж яваад олоогүй юм. Тэгээд хэд хоногийн дараа Мягмарсүрэн над руу утсаар залгаад та хаана байгаа юм бэ алдсан хонь ямаагаа олсон та сумын төвийн хойно өрөлтөд нутаглаж буй Э.Шаравюмчин гээд айлд хүрээд ирээч гэсэн юмаа. Тэгээд би Э.Шаравюмчин гээд айлд очиход манай алдсан хонь ямаанууд байсан тэгээд би Э.Шаравюмчингээс манай алдсан бог мал яахаараа танайд ирсэн байдаг билээ гэхэд Э.Шаравюмчин Баян-Адарга сумын 2 дугаар багийн иргэн Б.Х хүнээс авсан гээд явган тууж ирээд манайд хэд хоног тавья гээд манай хоньтой нийлүүлсэн юмаа. 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баяр-Эрдэнэ гээд хүнтэй машинтай ирээд 27 тооны бог ачаад аймагт очоод борлуулна гээд авч аваад явсан гэж хэлсэн тэгээд Э.Шаравюмчингийн хониноос 193 тооны хонь, ямаа ялгаж аваад гэртээ аваачиж хониндоо нийлүүлсэн юмаа. Тэгээд би сумын төв орж Б.Хтой уулзаад чи яагаад манай малнаас хулгай хийж байгаа юм бэ гэж асуухад танай хонь гэж мэдээгүй хулгай хийсэн юм би төлж өгнө. Танай малнаас аймаг руу Баяр-Эрдэнээр 27 тооны бог ачиж борлуулсан гэж хэлсэн юмаа тэгээд тэр өдрөө манайд 25 тооны бог мал аваачиж өгөөд Э.Шаравюмчингийнд 4 тооны хонь, ямаа үлдсэн байна гээд цуг хүргэж өгсөн юмаа тэгээд хэд хоногийн дараа би Хэрлэнболдтой уулзаад цуг явж Э.Шаравюмчин өөрийнхөө малнаас өгсөн гээд Э.Шаравюмчингийн дээрээс 20 тооны бог мал манайд хүргэж өгсөн юмаа. Тэгээд сүүлд хүмүүс өгсөн юмаа гээд 15 тооны бог мал манайд хүргэж өгөөд байгаа юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

Гэрчээр Б.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар 08-ны өглөө 10 цагийн үед сумын төвд байдаг гэрээсээ өөрийн эзэмшлийн хул өнгийн улсын дугааргүй Даяун маркийн мотоциклоо унаж гараад сумын төвөөс баруун тийшээ яваад тус сумын 2 дугаар багийн нутаг Тэмээн толгой гэх газар 2 мянга орчим бог мал байсан тэгээд би тэр бог малыг харж байгаад ухаа дээгүүр давахаар нь толгой хэсгээс нь таслаж мотоциклтой зүүн тийш нь туугаад хуурайн даваан дээр гарч ирээд харанхуй болохоор нь мотоциклоо хуурайн давааны тэнд хаяад явган тууж явсаар байгаад өглөө 07 цагийн үед сумын төвийн зүүн хойд талд 3 км зайд өрөлт гэх газар намаржиж буй Э.Шаравюмчин гэх айлд тууж очоод Э.Шаравюмчинтэй уулзаад хүнээс авсан мал байгаа юмаа хэд хоног танай хонинд нийлүүлье гэсэн чинь Э.Шаравюмчин тэг тэг гэсэн тэгээд би нөгөө тууж ирсэн хонь, ямаагаа Э.Шаравюмчингийн малын хашаанд тууж оруулаад тоолж гаргасан юм. Тэгэхэд нийт 252 толгой бог мал байсан тэгээд Э.Шаравюмчингийн малд нийлүүлж орчихоод явсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн үед сумын төвд Баяр-Эрдэнэ гэх хүнтэй уулзаад Э.Шаравюмчин гэх айлд манай хонь мал байгаа юмаа хэдэн хонь, ямаа Хэнтий аймаг руу ачиж борлуулах гэсэн юмаа чи явж өгөх зав байна уу гэхэд Баяр-Эрдэнэ өнөөдөр завгүй маргааш явж өгье гэсэн юмаа тэгээд тохиролцоод би малын эмч Нарантуяагаас 25 тооны хонь, 2 тооны ямаанд малын ариун цэврийн бичиг аваад тамгын дарга Ц.Оюунчимэгээр тамга даруулаад сумын цагдаагаар баталгаажуулсан юмаа тэгээд  2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед Баяр-Эрдэнэ өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Бонго-Ж3 маркийн тээврийн хэрэгсэлтэй манайд ирээд Баяр-Эрдэнэ бид хоёр Э.Шаравюмчингийд очоод би хэдэн хонь аваад Хэнтий аймаг явлаа гэж хэлээд Э.Шаравюмчингийн хонь малыг нь хашаанд хашиж байгаад 25 хонь, 2 ямаа нийт 27 тооны бог мал машинд ачаад Хэнтий аймаг гарсан юмаа тэгээд Хэнтий аймагт очоод маргааш өглөө нь Өгөөмөр гэх нэртэй бойны газарт малаа өгөөд Баяр-Эрдэнэд ачуулсны хөлс гэж 270 мянган төгрөг өгөөд сум руу Баяр-Эрдэнэтэй ирсэн юмаа. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 14-ны өглөө би Э.Шаравюмчингийнд мотоциклтой очиход Э.Шаравюмчин хонь ачаад аймаг явсан гээд байхгүй байсан. Тэгээд би гэртээ хүрээд ирсэн. Тэгээд маргааш өглөө нь Э.Шаравюмчин аймаг орж 15 тооны хонь борлуулаад ирлээ гээд манайхаар ороод гарсан юмаа. Тэгээд хэд хоногийн дараа тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөл барьж байсан хүмүүст 4 тооны хонь зарсан юм би өөрөө гэртээ 3 тооны ямаа идэж хэрэглэсэн юмаа.  Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай гэр цахилгаанаас болж шатаад Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас намайг аймаг дээр ир  гэж дуудаад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өглөө Хэнтий аймаг явж Онцгой байдлын газар дээр очиж уулзаад 19-ний орой 22 цагийн үед сумандаа ирээд маргааш өглөө нь гэртээ байж байхад 07 цагийн үед тус сумын 2 дугаар багийн иргэн Ш. Ичинхорлоо гэх хүн манайд ирээд чи манай хониноос хулгай хийгээд Э.Шаравюмчингийн хонинд өөрийн хонь мал гээд нийлүүлсэн байна. Э.Шаравюмчингийн хониноос хонь, ямаа нийлсэн нийт 193 тооны мал авсан одоогоор 60 тооны хонь ямаа дутаад байна гэхээр нь би танай бог малаас хулгай хийж явсан нь үнэн Хэнтий аймаг руу 27 тооны бог мал Баяр-Эрдэнээр ачиж борлуулсан юмаа. Би танд төлж өгнө гэсэн. Тэгээд Ичинхорлоо эгч за надад төлөөд өгчих юм бол надаа санал, гомдол гээд байх юм байхгүй гэж хэлээд манайхаас гарсан юмаа...би Д. Ганзориг  гэх айлд нийт 57 тооны бог мал өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

Гэрч Л.Баяр-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр намайг сумын төвд явж байхад тус сумын иргэн Б.Х надтай уулзаад хонь мал ачаад Хэнтий аймаг явж өгөөч гэхээр нь өнөөдөр бол амжихгүй орой боллоо маргааш өглөө явж өгөе хэний хотоос ачих гэж байгаа юм бэ гэхэд Өрөлтын ард байдаг Э.Шаравюмчингийн  хотноос гэж хэлсэн тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед би өөрийн эзэмшлийн 31-79 ХЭА улсын дугаартай цагаан өнгийн Бонго-Ж3 маркийн машинаа унаад Б.Хын гэрт очоод Б.Х дыг аваад Э.Шаравюмчин гэх айлд очоод Э.Шаравюмчингийн бог малыг хашаанд нь шахаж байгаад Б. Хэрдэнболд миний машин дээр 25 тооны хонь, 2 тооны ямаа нийт 27 тооны бог мал ачаад Хэнтий аймаг гараад орой 17цагийн үед аймаг ороод цахилгаан бойн дээр буулгаж өгөөд яваад өгсөн тэгээд маргааш өдөр нь 13 цагийн үед Б.Хтой уулзаад цуг сумандаа ирсэн юмаа...”гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/

Гэрч Б.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Д. Ганзориг ахын бог малыг хүлээлгэж өгөх гээд бог малыг нь тоолж үзэхэд бог малаас нь 250 гаруй хонь ямаа дутаж байсан юмаа. Тэгээд яагаад алга болсон юм бол тасарсан юм байхдаа гээд ойр орчмын айл болон Биндэрийн нутаг Баянголын айл өрхөөр мөн Шуус Хүйтний айлуудын малаар хараад огт сураг гарахгүй байсан юмаа. Тэгээд би хэд хоногийн дараа сумын тав ороод явж байгаад Б.Бадамдорж гэх залуутай уулзаад би Д.Ганзориг ахын бог малыг харж байгаад 250 гаруй мал алдчихлаа төлж өг гээд байна сураг гардаггүй гээд яриад өнгөрсөн юмаа тэгээд маргааш өглөө нь Б.Бадамдорж манайд ирээд Б.Х гээд залуу Шаравюмчин гээд айлд хонь мал аваачиж нийлүүлсэн сураг сонслоо гэсэн тэгээл би Б.Бадамдоржтой цуг мотоциклтой яваад Э.Шаравюмчин ахынд очоод би Д. Ганзориг гэх ахын бог малыг харж байгал хонь мал алдчихаад байна хониор чинь харья гэсэн чинь тэг гээд хонь малаар нь харсан чинь Д.Ганзориг ахын бог малаас алдсан хонь мал байсан юмаа тэгээд Э.Шаравюмчин ахаас та энэ малыг хаанаас авса юм бэ гэж асуусан чинь Б.Х гээд залуу хүнээс авсан мал гээд нийлүүлсэн юмаа. Баяр-Эрдэнэ гээд хүний машинаар Хэнтий аймаг руу нэг удаа ачиж борлуулсан юмаа гэж хэлсэн тэгээд би утсаар Ичинхорлоо эгчийг дуудаад Э.Шаравюмчингийн малаас хонь ямаа нийлсэн нийт 193 тооны бог мал авсан юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал /

 

Гэрч Э.Шаравюмчингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 09-ны өглөө 07 цагийн үед гэртээ байж байхад гаднаас Б.Х д гэх хүн хонь мал тууж явган ирээд би айлаас авсан хонь мал байгаа юмаа танай хонинд тоолоод нийлүүлье гэхээр нь би малын хашаанд оруулаад тоолж гаргахад 250 орчим  тооны бог байсан юмаа тэгээд Б.Х д манай малд нийлүүлээд гэр лүүгээ яваад өгсөн юмаа. Тэгээд маргааш өглөө нь Б.Х д нөгөө нийлүүлсэн хониндоо им тэмдэг хийх гэж байгаа гээд манайд ирээд манай хонин дотор ороод имнэсэн юм тэр хонь ямааны буруу талын чихэнд нь цуулбар им хийсэн юмаа. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө Хэрлэнболд, Баяр-Эрдэнэ гэх хүнтэй Баяр-Эрдэнийн цагаан өнгийн Бонго-Ж3 маркийн машинтай ирээд аймаг орж бог мал борлуулна гээд 27 тооны хонь ямаа ачаад явсан. Тэгээд хэд хоногийн дараа сургуулийн барилга барьж байгаа хүмүүст зарж байгаа гээд 4 тооны хонь аваад явсан тэгээд бас манайх хоолгүй болж байгаа гээд 3 тооны ямаа аваад явсан юмаа тэгээд 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Мягмарсүрэн , Б.Бадамдорж гэх хоёр залуу мотоциклтой ирээд Мягмарсүрэн би Д.Ганзориг гэх ахын бог малыг харж байгаад мал алдчихаад байгаа юм танай хонь малд шүүж үзэж болох уу гээд надад хэлэхээр нь тэгээ тэг гэсэн тэгээд манай бог малд хараад Мягмарсүрэн манай алдсан хонь ямаа танай малд байна ямар учиртай юм бэ гэж асуухаар нь би Б.Х д хүнээс авсан гээд 250 орчим тооны бог мал манай хонинд нийлүүлсэн шүү дээ гэж хэлсэн тэгээд нөгөө Мягмарсүрэн гэх залуу чинь Ичинхорлоо гэх Д.Ганзоригийн эхнэрийг дуудаад Д. Ганзоригийн эхнэр Ичинхорлоо  манайд ирээд манай хониноос нийт 193  тооны бог мал аваад явсан. Тэгээд маргааш өглөө нь Б.Х д манайд ирээд би хулгай хийгээд аваад ирсэн байсан юмаа баларч байна туслалцаа байна уу гээд тэгээд би Б.Х дод 10 хурга, 10 ишиг өгье гээд Хэрлэнболд надад удаахгүй мөнгийг нь өгөхөөр болоод тохирсон юм тэгээд Б.Х д манай хонинд байсан өөрийнхөө 8 тооны хонь, ямааг аваад Ичинхорлоогийн хониноос үлдсэн байсан 4 тооны бог малыг аваад нийт 12 тооны бог мал миний машинаар ачаад явсан. Тэгээд замдаа хадмынхаараа ороод өөрийнхөө 13 тооны хонь ямааг аваа нийт 25 тооны бог мал Ичинхорлоо гэх айлд хүргэж өгөөд ирсэн юм. Тэгээд хэд хоногийн дараа Ичинхорлоо гэх хүнтэй цуг Б.Х д манайд ирээд надаас 10 хурга, 10 ишиг яваад явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/

 

Хөрөнгө үнэлгээний шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 399 дугаартай дүгнэлт /хх-ийн 29 тал/

Шүүгдэгч Б.Х-ын шүүх хуралдааны үед өгсөн тайлбартаа: “... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. 252 тооны мал хулгайлсан. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Х-ын бусдын 252 бог буюу олон тооны малыг хулгайлсан  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Х-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж бусдад 30.485.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Х-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамжлан 1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгуулагад эдлүүлж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч Б.Ход хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч Ш.И нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулсан гэсэн тул шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй.

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон  7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хул өнгийн Даюун маркийн мотоцикль 1 ширхэгийг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны прокурорын тогтоолын шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч хүчингүй болгож эзэмшигч шүүгдэгч Б.Х-д буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 280.000 төгрөгийг шүүгдэгч Б.Хоос гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Б.Х -г бусдын олон тооны  малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Х-д 04 /дөрөв/ жил, 02 сар /хоёр/ сарын хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан оногдуулсан 04 /дөрөв/ жил, 02 сар /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Х-г цагдан хорьсугай.

 

5.  Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг дурдаж, цагдан хоригдсон  7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 17-ны прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн хул өнгийн Даюун маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Х-д буцаан олгож, мотоциклийн үнэ болох 280.000 төгрөгийг Б.Х-с гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА