Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0133

                         “С Г” ХХК-ийн

   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн өмгөөлөгч Г.А

Хэргийн оролцогчид:                                               

Нэхэмжлэгч С Г ХХК

Хариуцагч С а Х с и Т Х Т

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 20 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул  

Хэргийн индекс: 159/2021/0016/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С Г” ХХК-иас С а Х с и Т Х Т холбогдуулан “2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 4.2.8, 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Г.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Шүүх хэт нэг талыг барьсан эргэлзээ бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.1.1.Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Нутаг, бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоол гаргаж, ингэхдээ ““С Г” ХХК-ийн хууль бусаар эзэмшиж байгаа газар болон бэлчээрийг чөлөөлүүлсүгэй” гэсэн тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй юм.

3.1.2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг МУЗЗНДНТУТ /2006 оны/ хуулийн 18, 20 дугаар зүйлд тусгайлан хуульчилсан байдаг. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.“з”-д “Нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад баримт бичгийг батлах”, 20 дугаар зүйлийн 20.1.7-д “...нутаг дэвсгэрийнхээ нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх”, 20.1.3-т “...нутаг дэвсгэртээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах” гэжээ.

3.1.3.Гэтэл энэ хуулийн заалтыг шүүх үндэслэх хэсэгтээ: “...Хариуцагчаас дээрх заалтыг хэрэгжүүлсэн гэх боловч энэ нь газрын асуудлаар шийдвэр гаргах эрхийг олгосон заалт бус харин нутаг дэвсгэртээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах хэлэлцэн шийдвэрлэх эрхийг олгосон ерөнхий зохицуулалт юм гэж тайлбарласан байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 30 дугаар тогтоолд: “...газар чөлөөлсүгэй” гэж гаргаагүй, харин “чөлөөлүүлсүгэй” гэж хэн нэгэнд хандан үүрэг болгосон заалт юм, түүнчлэн хэн нэгэн иргэн, хуулийн этгээд тухайн газар нутгийн удирдлагад захирагдахгүй хууль зөрчин дуртай газартаа дур мэдэн газар авах, үл хөдлөх хөрөнгө барих, ашиглах эрхийг хуулиар хориглосон атал үүнийг шүүх үндэслэлтэй, зөв хэмээн тайлбарлан дүгнэж байгаа нь бусдад эргэлзээ төрүүлсэн гэж үзэж байна.

3.1.4.Хариуцагчийн хувьд тухайн сум, орон нутагтаа газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор  хуулийн хүрээнд шийдвэр гаргасныхаа төлөө буруутгагдах үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрт “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрт оногдоогүй чиг үүргийг хэрэгжүүлсэн нь илт хууль бус” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

3.2.Эргэлзээ бүхий нөхцөл байдлын тухайд:

3.2.1.Шийдвэрийн 14 дүгээр талд “...нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар 7800 м.кв газрыг иргэн Боос шилжүүлэн авсан гэж тодорхойлсон байна.

3.2.2.Гэтэл Бид газар олгоогүй талаар маргаан үүссэн байна. Хх-ийн 86-р талд 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/55 дугаар захирамжаар газар олгосон гэх боловч уг захирамж нь хуурамч “2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан” гэж бичигдсэн, улмаар газар эзэмших гэрээ хийх, газрын даамал хэнд даалгасан нь тодорхойгүй Засаг дарга Г.Гын гаргасан захирамж гарч ирсэн боловч бусад бичиг баримт болох газар олгохыг хүссэн хүсэлт, 2015, 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд огтоос ороогүй болох нь мөн хувийн хэрэгт авагдаагүй тул анхнаасаа хууль бус, хуурамч газрын олгосон захирамж гаргасан байдал илэрсэн юм.

3.2.3.Хариуцагч талаас дээрх хууль бус үйлдлийг нотлох зорилгоор 2015-2021 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан тогтоолуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3.2.4.Мөн хх-ийн 241 дүгээр талд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/59 дугаар захирамжаар “газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх боловч хувийн хэрэг болон шилжүүлэхийг хүссэн, шилжүүлж авахыг хүссэн ямар нэгэн хүсэлт баримт огтоос байхгүй байдаг. Энэ болгон нь нэг Засаг дарга солигдоход хууль бус захирамж гаргаж ажлаа өгч байсан байдал харагддаг.

3.2.5.Шүүхийн шийдвэрийн 15 талд “2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/97 дугаар захирамжаар “С Г” ХХК-д фермерийн зориулалтаар 20 га газрыг эзэмшүүлж гэрчилгээ олгосон” гэж дүгнэсэн байна.

3.2.6.Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/97 дугаар захирамжаар Ш овогтой Бод Шу овогтой Дгээс зөгийн аж ахуй эрхлэх зориулалтаар 20 га газрын эзэмших эрхийг шилжүүлсэн байдаг, харин “С Г” ХХК-д газар эзэмшүүлээгүй болно.

3.2.7.Иймд бусдад газар эзэмших эрх олгосон захирамжийг “С Г” ХХК дур мэдэн зориулалтын бус аргаар газар эзэмшиж байгаа нь Монгол улсад үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчиж байгаа асуудал мөнөөс мөн. Энэ хууль бус байдлуудыг таслан зогсоож хууль хэрэгжүүлж 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 30 дугаар тогтоолыг өөрийн чиг үүрэгт хамаарал бүхий асуудлаар гаргасан гэж үзэж байна.

3.2.8.Шүүхийн шийдвэрийн 15 дугаар талд шүүхээс тогтоол гаргах үед “нэхэмжлэгчийн 7800 м.кв болон 20 га газарт эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байсан бөгөөд 20 га газар дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй байжээ” гэжээ. Гэтэл 20 га газрын хууль ёсны эзэмшигч нь Д.У гэдэг хүний нэр дээр бичигдсэн байгаа. Ингэж хүний эзэмшлийн газар дээр энэ компани гэрчилгээ гаргуулж авсан нь хууль бус юм.

3.2.9.Иргэн Д.Уын 20 га газрын зураг улсын нэгдсэн санд бүртгэлтэй кадастрын зураглалаар орсон байдаг. “С Г” ХХК нь гэрчилгээтэй гэх боловч газрын тоо бүртгэлийн нэгдсэн санд бүртгэлгүй төдийгүй 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хэвлэсэн 200003 м.кв газрын кадастрын зургийг Ж.Б гэх газрын даамал гарын үсэг зурсан байдаг боловч Ж.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн б/11 дугаартай тушаалаар газрын даамлын албан тушаалд томилогдсон байдаг. Тиймээс энэ хүн ажилд ороогүй байж газын даамлын өмнөөс гарын үсэг зурж кадастрын зураглал хийх боломжгүй гэдэг нь нотлогдоно.

3.2.10.Мөн газрын даамал Б.З шүүхэд гэрчээр асуугдсан бөгөөд тэрбээр ““С Г” ХХК нь 20 га газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй” гэж гэрчилсэн байдаг. Дараа нь 20 га газарт 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших гэрчилгээ олгосон байгааг он, сар, өдрөөр нь хөөж үзэхэд үндэслэлгүй хууль бус захирамжуудаар газар эзэмшиж байгаа нь нотлогдож байгаа.

3.2.11.Түүнчлэн дээрх газрын гэрчилгээний ар талд “Хаан банкны барьцаанд тавьсан газрын даамал З” гэсэн гарын үсэг байх бөгөөд уг газар барьцаалагдсан талаар газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт барьцаалуулсан талаар ямар нэгэн бүртгэл хийгдээгүй, гэтэл З нь ажлаасаа чөлөөлөгдсөн байсан.

3.2.12.Энэ компанийн үзүүлж байгаа 20 га газрын 0295147 дугаар гэрчилгээ нь Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 01/429 албан бичигт тус аймагт хувиарлагдаагүй гэрчилгээ болох талаар тодорхойлсон байдаг.

...“С Г” ХХК-ийн захирал гадаадын иргэн байдаг. Хэрэв гадаадын иргэншилтэй бол газрыг эзэмшүүлэхгүй гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй орхигдуулсан байна. Учир нь Газрын тухай хуульд гадаадын иргэнд газар эзэмшүүлэхгүй талаарх зохицуулалт байдаг. Ийм замбараагүй үйлдлүүдийг таслан зогсоож нутаг дэвсгэртээ дэг журмыг сахиулах, сахилга, хариуцлага дээшлүүлэх, хуулиар хэрэгжүүлж байх, өөрт оногдсон эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө нэхэмжлэгчийн өмнө буруутгагдаж байгаа нь байж боломгүй асуудал гэж үзэж байна.

3.2.13.“С Г” ХХК-ийн эзэмшиж буй хоёр газрын гэрчилгээ нь хоёулаа хууль бус гэдэг нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байгаа. Хэрэв энэ асуудлыг үнэн, зөв шийдэхгүй тохиолдолд олон нийтэд хууль бус аргаар  газар эзэмших, ашиглах ойлголт тархахаас урьдчилан сэргийлэх, түүнчлэн гадаадын хуулийн этгээд орон нутгийн газрыг дураараа ашиглах үйл явц цаашид даамжрах, тухайн газар нутагт сөрөг нөлөө бий болгох, малын болон бэлчээрийн даац хэтрэх эрсдэл дагуулах, сум, орон нутгийн, тэр тусмаа иргэдийнхээ эрх, ашгийг хамгаалан ажиллаж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн ажилд сөргөөр нөлөөлөх, аюул дагуулж болзошгүй гэдгийг та бүхэндээ ойлгуулахыг хичээж, сэтгэлээ илэрхийлсэн болно.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Нутаг бэлчээр чөлөөлүүлэх тухай” 30 дугаар тогтоол нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, хэрэгжүүлэх боломжгүй, мөн холбогдох хуулиар эрх олгогдоогүй байхад гаргасан зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулжээ.

2.Хууль бусаар ашиглаж байгаа чухам аль газрыг чөлөөлүүлэх гээд байгаа нь тодорхойгүй, мөн “малын бэлчээрийг чөлөөлүүлэх”-ээр шийдвэрлэснийг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй, үндсэндээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  /2006 оны/ болон Газрын тухай хуулиар тухайлсан аж ахуйн нэгжийн нэр заах байдлаар нутаг, бэлчээр чөлөөлүүлэх шийдвэр гаргах эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгоогүй, тухайлбал тогтоолын үндэслэл болгосон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасан “нутаг дэвсгэртээ сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах”, 20.1.7-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын чухал асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх, санал асуулга явуулах ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах” эрх нь одоогийн маргаан бүхий тушаалыг гаргахад хамааралгүй.

3.Үгийн утга, зохицуулах харилцааны хувьд ч дээрх зохицуулалт нь нутаг, бэлчээр чөлөөлүүлэх шийдвэр гаргах эрх олгосон заалт огт биш, эхний хэсэг нь сахилга дэг журамтай, дараагийнх нь тодорхой асуудлыг нийтээр хэлэлцүүлэх, санал асуулга явуулахтай холбоотой байхаас гадна Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57.3 дахь хэсгийн зохицуулалтууд Засаг даргад хамаарахаас бус Хурлын эрх хэмжээнд үл хамаарна.

4.Гэхдээ “С Г” ХХК-ийн хувьд тогтоолд дурдсан “…зориулалтын бус газар дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж, өвөлжөө, хашаа барин үйлдвэрлэл явуулсан, малчдын зуны бэлчээр болон газар нутгийг багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвшөөрөлгүй эзэмшин байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 9 дүгээр тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хуралд танилцуулж, газрын асуудлаа шийдвэрлүүлэх чиглэл өгснийг хэрэгжүүлээгүй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын бэлчээр ашиглалтын журамд заагдсан бэлчээрийн төлбөр төлөөгүй…” зэрэг зөрчил дутагдал гаргасан тохиолдолд нутаг бэлчээр чөлөөлүүлэх бус харин хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд бусад байдлаар холбогдох зөрчлийг арилгуулах бүрэн боломжтой.

5.Бэлчээр түүнд хамаарах газар нь газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар хөдөө аж ахуйн газарт хамаарах атал дээрх байдлаар Газрын тухай хуулийн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад эрх олгосон заалтыг үндэслэж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан тогтоолын биелэлтийг хангаж ажиллахыг мөн сумын Засаг даргад үүрэг болгосон нь үндэслэлгүй.

6.Харин шүүхийн шийдвэрт “С Г” ХХК-ийг Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 2 тусдаа газар эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь Хушаат сумын Засаг даргын 2018 оны А/59 дүгээр захирамжаар Мөнх толгой 2 дугаар багийн Сэвд гэдэг газарт өвөлжөөний зориулалтаар 7800 м.кв газрыг иргэн Г.Боос шилжүүлэн авсан, харин 2016 оны А/97 дугаар захирамжаар 20 га газар эзэмшүүлсэн эсэх нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл газрын байршил, кадастрын зураг, хариуцагчийн тайлбар, газрын даамлын тодорхойлолт зэргээс үзэхэд энэхүү 20 га нь сумын Засаг даргын 2019 оны А/03 дугаар захирамжаар иргэн Д.Ут жимс, жимсгэнийн усалгаатай тариалан эрхлэх зориулалтаар Ар могой гарамд олгосон газартай давхцахаар байгаа төдийгүй Д.У 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хушаат сумын Зааг дарга болон Газрын даамалд гаргасан өргөдөлдөө өөрийн эзэмших эрх бүхий 20 га газрыг иргэн н.Бид шилжүүлэх хүсэлтийг гаргасан, Г.Б нь нэхэмжлэгч “С Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч болохыг тус компанийн дүрэмд тусгасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Аийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН