| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0063/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 66
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Й овогт С-ын М-д холбогдох 1916002110046 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.М нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 05 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн нутаг дэвсгэрт асфальтан зам дээр 89- 78 УНР улсын дугаартай, Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18.3-д заасан “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Э.Э, М.Т нарын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн зам дагуу байрлуулсан дохионы шон мөргөж унагаан Говь-Алтай аймгийн зам засвар арчлалт хувьцаат компанид 45.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Улаанбаатар хотоос 89-78 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Дэлгэр сумын засмал замтай нийлээд зогссон. Тухайн үед бороо ихтэй, зам халтиргаа, гулгаатай байсан. Тэндээсээ хөдлөөд явсан. Урдаас тод шар гэрэл дохисон. Би өмнөөс нь гэрлээрээ дохисон боловч ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Ойртож очиход 2 том оврын машин нэг нэгнийгээ гүйцэж түрүүлж байсан. Надад хурдаа хасах болон хажуу тийшээ зогсолт хийх боломж олдоогүй. Замын хажуу тал руу дарсан. Ухаан алдсан. Тухайн үед юу болсныг санахгүй байна. Сэрэхэд миний баруун мөр мултарсан, толгой их өвдөж байсан. Би босоод бүх хүмүүст анхны тусламж үзүүлсэн. Эхлээд хохирогч М.Т болон Э.Э нарт анхны тусламж үзүүлсэн. Э.Э нь нуруундаа хүнд гэмтэл авсан байсан. Хатуу гадаргуутай зүйл дээр цээж хэсгээр нь хэвтүүлсэн. Э.Э-т өвчин намдаах эм уулгасан. Зүрх нь өвдөж байна. Зүрхний өвчтэй гэсэн тул зааварчилгааных нь дагуу зүрхний эмийг нь уулгасан. Тухайн үед бороо ихтэй байсан учраас гадаа их хүйтэн байсан. Машинд байсан нийлэг болон зузаан материалтай зүйлээр хохирогч нарыг хучиж, анхны тусламж үзүүлсэн. Тэгээд цагдаагийн газар луу залгасан. Дараа нь 103 луу залгаж хэлсэн. 103 ирэхээс өмнө манай ар гэрийнхэн ирж бүх хохирогчдийн биеийн байдлыг нь үзээд бүгдийг нь хувийн унаагаар авч явсан. Замд нь эмнэлгийн тусламж үзүүлж цаашаа явсан. Би гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв. Хохирогч Э.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...хотоос гараад Баянхонгор аймаг очтол бол унтаж амраагүй, жолоог өөр хүн сольж бариагүй. Тэр залуу өөрөө барьж явсан. Ослын үед юу болсныг сайн санахгүй байна. Тархиндаа хоёр няцралтай элэг няцарсан, хоёр хавирга хугарч эмчилгээ хийлгэж байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-112, 114-рт/,
Хохирогч М.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Миний баруун хөлийн шилбэ хугарсан. Зүүн талын өсгий зүсэгдэж гэмтэл учирсан байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-126-рт/ Насанд хүрээгүй хохирогч М.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед Улаанбаатар хотоос Говь-Алтай чиглэлд хувийн унаанд суугаад Говь-Алтайруу гарсан. Тухайн үед нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн дөрвүүлээ гарсан. Би машинд унтаад явж байсан. Нэг сэрэхэд би машинаас хол газарт хэвтэж байсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан, жолооч замдаа өөр хүнтэй солигдож жолоо бариагүй. Миний биед зүүн шанаа, эрүү зулгаралттай, зүүн эгэм хугарсан. Тухайн үед холбогдох бүхий л эмчилгээг хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-127-рт/,
Насанд хүрээгүй хохирогч М.Д-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... М.Д миний төрсөн охин. Миний дундах охин Б Говь-Алтай аймгийн төвд нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Д охин маань 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос ГовьАлтай аймагруу эгчийндээ очихоор таксинд сууж яваад Говь-Алтай аймгийн нутаг зам тээврийн осолд орж биед гэмтэл учирсан. Нүүрэнд нь нэлээн шарх сорви учирсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх124-рт/,
Иргэний нэхэмжлэгч С.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Говь-Алтай аймгаас Баянхонгор аймгийн чиглэлийн зам нь хатуу хучилттай. Хөдөлгөөний ангиллаар 3 дугаар зэрэглэлийн зам бөгөөд улсын чанартай зам. Говь-Алтай аймгийн “АЗЗА ТӨХК нь хариуцан засвар, үйлчилгээ, байнгын бэлэн байдлыг хариуцан ажилладаг юм. Тухайн улсын чанартай авто замд үерийн ус зайлуулах хоолойн дээр байрлах шонг дохионы шон гэж нэрлэдэг. Говь-Алтай аймгийн төвөөс Баянхонгор аймгийн чиглэлд нутгийн зааг хүртэл 165 километр замыг хариуцдаг. Үүнийг Говь-Алтай аймгийн АЗЗА ТӨХК хариуцдаг бөгөөд шонг мөн хариуцна. Дохионы шон 1 ширхэг 45.000 төгрөг байдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-131- 134-рт/
Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 06 дугаар сарын 14-ний өглөө үүрээр 04 цаг өнгөрч байх үед манай хүү М утсаар ярихдаа осол болчихлоо хурдан ир гэж хэлсэн. Тухайн үед бороо орж байсан. Манай хүү Мөнх-Эрдэнэ нь өмнөөс ирж байсан машин шахаад гэрэл гялбаад осол болсон талаар ярьж байсан. С.М-ийн тээврийн хэрэгсэл биш уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь З.Г гэж хүний нэр дээр байгаа. 2018 онд З.Г-аас манай эхнэр С нь худалдаж авсан бөгөөд нэр дээрээ шилжүүлэг хийгээгүй байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-144-145-рт/,
Гэрч З.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны зун зарсан. Тухайн хүмүүсийн нэрийг нь сайн санахгүй байна. Ээж гэх хүн нь 45-50 орчим насны, намхан биетэй бор царайтай хүү нь 170-175 сантиметрийн өндөртэй, туранхай өндөр залуу байсан. 14 сая гаргаж өгсөн шиг л санагдаж байна. Тухайн үед төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж, нотариатын газраар орж худалдах, худалдан авах гэрээ байгуулж ээж, хүү хоёр машинаа авч явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-159-рт/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 202 дугаартай шинжээчийн “...Э.Э-ын биед тархины эдийн няцрал, уушиг, элэг, бөөрний няцрал, хэвлийн хөндийн сул шингэн, зүүн шагай, баруун мөрөнд цус хуралт, зулгаралт зүүн бугалга, баруун ташаа, өвдөлт цус хуралт, баруун шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлчлэлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 болон 3.1.12-д зааснаар амь насанд авултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-163-164-рт/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 58 дугаартай шинжээчийн “...М.Т-ийн биед зүүн, баруун шилбэ ясны ил хугарал тархинд цус харвалт, тархины эдийн няцрал, баруун шилбэ, шагайн зулгаралт, зүүн гуя,өвдөлт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-169-170-рт/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 201 дугаартай шинжээчийн “...М.Д-ийн биед зүүн эгэмний далд хугарал, ууц, духны зүүн тал, шанаа, хацар чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /1 дүгээр 175-176-рт/
Ашид билгүүн ХХК-ны 820/451 дугаартай “...ус зайлуулах хоолойны бетон дохио 1 ширхэг 45000 төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт 1 дүгээр хх-199-рт/ 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн “... Приус маркийн 89-78 УНР улсын дугаартай авто машины жолооч С.М нь замын хөдөлгөөнд оролцож явах үедээ автомашинаа онхолдуулсан нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Приус маркийн 89- 78 УНР улсын дугаартай автомашины жолооч С.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. 18 дугаар бүлгийн 18.3 “ Хэрэв жолоочийн нүд гялбан зогсох баримжаа алдвал, ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдэл байна. Жолооч С.М нь аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, нүд гялбан зорчих баримжаа алдвал эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоох үүргээ биелүүлээгүйн улмаас осол үйлдэгдэхэд нөлөөлсөн байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-20-206-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1045 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дугуйнд гарсан 25 мм, 160х105 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэл, мөн тэлэлтийн улмаас гарсан урагдалт, тасралт байна...” гэсэн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-219-224-рт/,
Шинжээчийн 1076 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн дугуйнд үүссэн гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн дугуй нь хагараагүй байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-226-234-рт/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх14-33-рт/,
85953663 дугаарын эзэмшигчийн лавлагаа, 7048102 дугаарын утсанд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 05 цаг 34 минут 02 секүндэд дуудлага хийсэн лавлагаа, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх40, 49-62-рт/ Хохирогч Э.Эрдэнэбаяр, М.Туул, М.Д нарын 3832, 3833, 3843 өвчний түүхийн хуулбар /2 дугаар хх18-66-рт/
С.М-ий яллагдагчаар өгсөн “...Улаанбаатар хотоос 89-78 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Дэлгэр сумын засмал замтай нийлээд зогссон. Тухайн үед бороотой, зам халтиргаатай, гулгаатай байсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд явсан. Урдаас тод шар гэрэл ирж байгаа харагдсан. Би гэрлээ өмнөөс нь дохисон, ямар нэгэн хариу үйлдэл байгаагүй. Ойртож ирэхэд 2 том оврын машин их хурдтай орж ирсэн санагдаж байна. Машин орж ирэхэд хажуу тийшээ зогсох хугацаа олдоогүй. Тэгээд хажуу тийшээ дарсан. Тэгээд машин замаас гараад ухаан алдсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй. Тухайн унаж явсан тээврийн хэрэгсэл нь манай гэр бүлийн өмчлөлийнх байгаа юм. 2018 онд ээжийн хамт явж байгаад Улаанбаатар хотоос худалдаж авсан...” гэх мэдүүлэг, /2 дугаар хх-77-рт/, хохирол төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч С.М-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч С.М нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 05 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн нутаг дэвсгэрт асфальтан зам дээр 89-78 УНР улсын дугаартай, Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18.3-д заасан “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Э.Э, М.Т нарын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн зам дагуу байрлуулсан дохионы шон мөргөж унагаан Говь-Алтай аймгийн зам засвар арчлалт хувьцаат компанид 45.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч С.М үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Э, М.Т, насанд хүрээгүй хохирогч М.Д нарын мэдүүлэг, гэрч Б.С, З.Г, иргэний нэхэмжлэгч С.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Э.Эрдэнэбаярын биед үзлэг хийсэн 202 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний М.Т биед үзлэг хийсэн 58 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний М.Дийн биед үзлэг хийсэн 201 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ны 820/451 дугаартай дүгнэлт, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ослын дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 859.... дугаарын эзэмшигчийн лавлагаа, 7048102 дугаарын утсанд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 05 цаг 34 минут 02 секүндэд дуудлага хийсэн лавлагаа, үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.Э, М.Т, М.Д нарын 3832, 3833, 3843 өвчний түүхийн хуулбар, С.М-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт хохирогч Э.Э-т 2.575.200 төгрөг, хохирогч М.Д-д 470.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Д-д 40.000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Хохирогч Э.Э-ын нэхэмжлэлээс нотлох баримтаар гаргаж өгсөн 2.602.200 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн хохиролд төлсөн 2.575.200 төгрөгийн зөрүү болох 27.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Э-т олгож, Орон сууцны болон цалингын зээл нийт 4.173.740 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хохирогч М.Т нь нэхэмжлэх зүйл санал гомдолгүй гэсэн тул түүнд төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. Мөн хохирогч М.Д, Э.Э нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч С.М нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3- д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч С.М-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт шууд эмнэлэгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирол төлсөн байдал зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт хураагдсан 89-78 УНР улсын дугаартай Toyota PRIUS-30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэн М.С-д буцаан олгож,1110816 дугаартай шүүгдэгч С.М-ийн жолоочийн үнэмлэхийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Й овогтой С-н М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.МөнхЭрдэнэд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч С.М-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.М-ээс 27.160 төгрөг гаргуулж хохирогч Э.Э-т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч 4.173.740 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Шүүгдэгч нь хохирогч М.Д-д 470.000 төгрөг, хохирогч Э.Э-т 2.575.200 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Д-д 40.000 төгрөг тус тус төлсөн бөгөөд хохирогч М.Д, Э.Э нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт хураагдсан 89-78 УНР улсын дугаартай Toyota PRIUS-30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэн М.Сайнзаяад буцаан олгож,1110816 дугаартай шүүгдэгч С.М-ийн жолоочийн үнэмлэхийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ГовьАлтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА