Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 683

 

    2020        08          19                                  2020/ШЦТ/683

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч С.Э , түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэрээшиг овгийн С.Э д холбогдох эрүүгийн 1808057380462 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бэрээшиг овгийн С.Э , 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, 14-20 насны 2 хүүхэд, нөхрийн хамт, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 16-142 тоотод оршин суух хаягтай боловч Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1078 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын үйл ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ба 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 1 жил 10 сар 7 хоногийн хорих ял эдэлсэн, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Э гийн “Америкийн нэгдсэн улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Даваабаяраас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутагт визний урьдчилгаа 600.000 төгрөгийг өөрийн эхнэр С.Энхтуяагийн Төрийн банкны 104400281022 тоот харилцах данснаас цахим банкны үйлчилгээ ашиглан шилжүүлснийг Б.Билэгсайханы Хаан банкны 5337027796 тоот харилцах дансаар, мөн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 50.000 төгрөгийг өөрийн эхнэр С.Энхтуяагийн Төрийн банкны 104400281022 тоот харилцах данснаас цахим банкны үйлчилгээ ашиглан шилжүүлснийг Ц.Төгсжаргалын Хаан банкны 5050098385 тоот харилцах дансаар тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлээсээ хол хорих ял эдэлнэ гэдэг үнэхээр хэцүү байна. Хоригдсон нэг жилийн хугацаанд би их зүйлийг ухаарч ойлгосон. Цаашид зөв амьдарна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 25/, ы

Хохирогч Б.Даваабаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 9 дүгээр сараас хойш Америк улс руу явж ажил хийхээр Монгол дахь виз мэдүүлдэг газруудыг судалсан. Гэтэл манай эхнэрийн хамаатны хүн Гэрэлмаа нь би Баруун 4-н замын “Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв” өргөөнд саяхан Англи хэлний сургалтад суусан. Тэнд багшилдаг Эрдэнэтуяа гэдэг хүн Америк улс руу виз найдвартай гаргаж өгдөг гэж байна. Чи нэг очоод ярилцаад үз гэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “Соёлын төв өргөөний” 307 тоот өрөөнд Эрдэнэтуяа гэж хүнтэй оройн 19 цагийн орчим очиж уулзтал “Би өмнө нь өөрөө Америк улсад байсан. Одоогийн байдлаар би хоёр хүний Америк явах визийг нь хөөцөлдөж өгөөд гаргуулсан байж байна” гэж хэлээд надад нөгөө виз нь гарсан хоёр хүний гадаад паспортынх нь Америкийн визний дардасны хуулбарыг үзүүлж байсан. Тэгээд хүн үнэмшихээр, үнэмшилтэй юм яриад байхаар нь би тэр хүнд итгээд урьдчилгаа 700.000 төгрөг нэхсэнээс 600.000 төгрөгийг эхнэрийн 104400281022 гэсэн Төрийн банкны данснаас Эрдэнэтуяагийн хэлсэн 5337027796 гэсэн Хаан банкны данс руу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Соёмбо кино театрын урд гар утаснаасаа шилжүүлж байсан. Тэрний дараа бас 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Эрдэнэтуяатай Тэнгис кино театрын тэнд байдаг 1 дүгээр дэлгүүрийн замын эсрэг талын орчуулгын товчоон дээр хамт бичиг баримт бүрдүүлж явахдаа 17 цаг 43 минутын үед дахин 50.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь өөрийнхөө 10440028102 гэсэн данснаас Эрдэнэтуяагийн хэлсэн 5050098385 дугаарын данс руу 50.000 төгрөг гар утаснаасаа шилжүүлсэн. Ингэж явсаар байгаад 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр би ер нь өөрөө л хамаг визний асуудлаа хөөцөлдөөд байгаа юм байна. Эрдэнэтуяа бараг юм хийж өгөөгүй болохоор би тэр хүнд за болъё би мөнгөө буцааж авъя гэсэн чинь “за за эгч нь мөнгийг чинь буцааж өгье” гэснээ тэр өдрөөс хойш маргааш, маргааш гэж явсаар өдийг хүрлээ. Одоо бүр сүүлдээ утсаа ч авахаа больчихсон...” гэх мэдүүлэг /хх 30-32/,

Гэрч Б.Гэрэлмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2007 онд Сүмд явж эхэлсэн бөгөөд 2018 оны 9 дүгээр сард Сүм дээр байж байхад манай Сүмд шинээр С.Э  гэх хүн ирж байсан.  Тухайн үед өөрийгөө Англи хэлний багш, Америкт амьдарч байгаад ирсэн гэж танилцуулж байсан. Өөрийгөө Эрдэнэтуяа нь Америк улсад амьдарч байсан талаар яриад, өөрийгөө виз гаргаж өгч байсан талаар ярьсан. Тухайн үед манай үеэл Энхтуяад Америк руу явах асуудал гайгүй юм байна. Та нөхөртэйгөө явна гэж ярьж байсан юу болсон бэ гэхэд явмаар байгаа талаараа надад хэлэхээр нь би С.Э  гээд багшийнхаа талаар яриад Энхтуяагийн нөхөр Даваабаяр өөрөө С.Э тай уулзаад мөнгө өгсөн талаараа надад сүүлд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 44-45/,

Гэрч Б.Билэгсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Хаан банкны 5337027796 дугаарын дансыг одоогоос 3 жилийн өмнө дунд сургуулийн 12 дугаар ангид суралцаж байхдаа Говь-Алтай аймгийн Хаан банкны салбар дээр нээлгэж байсан. С.Э  миний төрсөн эх байгаа юм. Одоогоос 2 жилийн өмнөөс 5337027796 тоот дансыг ашиглахаа больсон. Учир нь манай ээж Эрдэнэтуяа нь 5337027796 тоот дансны Виза картыг авч, өөрийнхөө ажилд ашиглаж байсан. Тэгэхээр миний дансаар орж ирсэн 600.000 төгрөгийн учрыг манай ээж мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх 52/,

Гэрч Н.Нарантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Эрдэнэтуяа манай “хаанчлалын зам” ТББ-н сургалтад 2019 оны 1 дүгээр сар хүртэл хамрагдаж байсан. Тэгээд би өөрөө Эрдэнэтуяаг хөөсөн. Яагаад хөөсөн бэ гэвэл сүүлдээ надад болон уг сургалтад хамрагдаж байгаа хүмүүст худлаа хэлж, миний хэлсэн зөвлөгөөг хүлээж авахгүй байсан болохоор би харилцаа холбоогоо тасалсан. Манай гишүүнчлэлийн байгууллагын хүмүүсээс байнга мөнгө асуудаг талаар би сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх 66-67/,

Батбаатарын Билэгсайханы эзэмшлийн Хаан банкны 5337027796 тоот харилцах дансны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Түмэннастын Энхтуяагаас 600.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх лавлагаа /хх 105/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 147-148/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 98/, шүүгдэгч С.Э д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 153-171/, хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Э гийн “Америкийн нэгдсэн улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Даваабаяраас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутагт визний урьдчилгаа 600.000 төгрөгийг өөрийн эхнэр С.Энхтуяагийн Төрийн банкны 104400281022 тоот харилцах данснаас цахим банкны үйлчилгээ ашиглан шилжүүлснийг Б.Билэгсайханы Хаан банкны 5337027796 тоот харилцах дансаар, мөн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 50.000 төгрөгийг өөрийн эхнэр С.Энхтуяагийн Төрийн банкны 104400281022 тоот харилцах данснаас цахим банкны үйлчилгээ ашиглан шилжүүлснийг Ц.Төгсжаргалын Хаан банкны 5050098385 тоот харилцах дансаар тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Даваабаярын “...Би 2018 оны 9 дүгээр сараас хойш Америк улс руу явж ажил хийхээр Монгол дахь виз мэдүүлдэг газруудыг судалсан. Гэтэл манай эхнэрийн хамаатны хүн Гэрэлмаа нь би Баруун 4-н замын “Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв” өргөөнд саяхан Англи хэлний сургаалтанд суусан. Тэнд багшилдаг Эрдэнэтуяа гэдэг хүн Америк улс руу виз найдвартай гаргаж өгдөг гэж байна. Чи нэг очоод ярилцаад үз гэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “Соёлын төв өргөөний” 307 тоот өрөөнд Эрдэнэтуяа гэж хүнтэй оройн 19 цагийн орчим очиж уулзтал “Би өмнө нь өөрөө Америк улсад байсан. Одоогийн байдлаар би хоёр хүний Америк явах визийг нь хөөцөлдөж өгөөд гаргуулсан байж байна” гэж хэлээд надад нөгөө виз нь гарсан хоёр хүний гадаад паспортынх нь Америкийн визний дардасны хуулбарыг үзүүлж байсан. Тэгээд хүн үнэмшихээр, үнэмшилтэй юм яриад байхаар нь би тэр хүнд итгээд урьдчилгаа 700.000 төгрөг нэхсэнээс 600.000 төгрөгийг эхнэрийн 104400281022 гэсэн Төрийн банкны данснаас Эрдэнэтуяагийн хэлсэн 5337027796 гэсэн Хаан банкны данс руу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Соёмбо кино театрын урд гар утаснаасаа шилжүүлж байсан. Тэрний дараа бас 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Эрдэнэтуяатай Тэнгис кино театрын тэнд байдаг 1 дүгээр дэлгүүрийн замын эсрэг талын орчуулгын товчоон дээр хамт бичиг баримт бүрдүүлж явахдаа 17 цаг 43 минутын үед дахин 50.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь өөрийнхөө 10440028102 гэсэн данснаас Эрдэнэтуяагийн хэлсэн 5050098385 дугаарын данс руу 50.000 төгрөг гар утаснаасаа шилжүүлсэн. Ингэж явсаар байгаад 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр би ер нь өөрөө л хамаг визний асуудлаа хөөцөлдөөд байгаа юм байна. Эрдэнэтуяа бараг юм хийж өгөөгүй болохоор би тэр хүнд за болъё би мөнгөө буцааж авъя гэсэн чинь “за за эгч нь мөнгийг чинь буцааж өгье” гэснээ тэр өдрөөс хойш маргааш, маргааш гэж явсаар өдийг хүрлээ. Одоо бүр сүүлдээ утсаа ч авахаа больчихсон...” гэх мэдүүлэг /хх 30-32/, гэрч Б.Гэрэлмаагийн “...Би 2007 онд Сүмд явж эхэлсэн бөгөөд 2018 оны 9 дүгээр сард Сүм дээр байж байхад манай Сүмд шинээр С.Э  гэх хүн ирж байсан.  Тухайн үед өөрийгөө Англи хэлний багш, Америкт амьдарч байгаад ирсэн гэж танилцуулж байсан. Өөрийгөө Эрдэнэтуяа нь Америк улсад амьдарч байсан талаар яриад, өөрийгөө виз гаргаж өгч байсан талаар ярьсан. Тухайн үед манай үеэл Энхтуяад Америк руу явах асуудал гайгүй юм байна. Та нөхөртэйгөө явна гэж ярьж байсан юу болсон бэ гэхэд явмаар байгаа талаараа надад хэлэхээр нь би С.Э  гээд багшийнхаа талаар яриад Энхтуяагийн нөхөр Даваабаяр өөрөө С.Э тай уулзаад мөнгө өгсөн талаараа надад сүүлд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 44-45/, гэрч Б.Билэгсайханы “...Би Хаан банкны 5337027796 дугаарын дансыг одоогоос 3 жилийн өмнө дунд сургуулийн 12 дугаар ангид суралцаж байхдаа Говь-Алтай аймгийн Хаан банкны салбар дээр нээлгэж байсан. С.Э  миний төрсөн эх байгаа юм. Одоогоос 2 жилийн өмнөөс 5337027796 тоот дансыг ашиглахаа больсон. Учир нь манай ээж Эрдэнэтуяа нь 5337027796 тоот дансны Виза картыг авч, өөрийнхөө ажилд ашиглаж байсан. Тэгэхээр миний дансаар орж ирсэн 600.000 төгрөгийн учрыг манай ээж мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх 52/, гэрч Н.Нарантуяагийн “...Эрдэнэтуяа манай “хаанчлалын зам” ТББ-н сургалтад 2019 оны 1 дүгээр сар хүртэл хамрагдаж байсан. Тэгээд би өөрөө Эрдэнэтуяаг хөөсөн. Яагаад хөөсөн бэ гэвэл сүүлдээ надад болон уг сургалтад хамрагдаж байгаа хүмүүст худлаа хэлж, миний хэлсэн зөвлөгөөг хүлээж авахгүй байсан болохоор би харилцаа холбоогоо тасалсан. Манай гишүүнчлэлийн байгууллагын хүмүүсээс байнга мөнгө асуудаг талаар би сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх 66-67/, Батбаатарын Билэгсайханы эзэмшлийн Хаан банкны 5337027796 тоот харилцах дансны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Түмэннастын Энхтуяагаас 600.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх лавлагаа /хх 105/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч С.Э  нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч С.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, 650.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Даваабаяр нь “...хохирлоо бүрэн барагдуулсан, цаашид С.Э д гомдолгүй...” гэх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч С.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч С.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 23 хоногийн хорих ял дээр хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч С.Э  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 407 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэрээшиг овгийн С.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, 650.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С.Э д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 7 сар 23 хоногийн хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/ сар 23 /хорин гурав/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч С.Э  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ХАЛИУН