Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 527

 

 

 

 

 

 

 

   2020         08           07                                       2020/ШЦТ/527

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Мичидмаа,

улсын яллагч Б.Чинзориг /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б-, түүний өмгөөлөгч С.Галцацрал,

шүүгдэгч У.Н-түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У.Н-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000000203 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт ..... тоот регистртэй, У.Н-.

 

Шүүгдэгч У.Н-нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны 01 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа “МТ” шатахуун түгээх станцын зүүн хойд замд ...улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тэзврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 27 настай, эрэгтэй Б.Б-ыг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.Н-шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б- шүүх хуралдаанд: “...49 хоногийн буяны ажилтай холбоотой 3.169.000 төгрөг, гэр түрээслэсэн 150.000 төгрөг, амь хохирогчийн Хас банкны зээлийн үлдэгдэл төлбөр болох 10.612.493 төгрөг, Улаанбаатараас Ховд руу явсан 2 хүний замын зардал 168.000 төгрөг, сэтгэл санааны хохирол гэж 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэртээ ...т байж байтал 06 цагийн үед манай охин Батзаяа утсаар ээж таны бие зүгээр үү гэхээр нь зүгээрээ гэсэн өөр юм яриагүй, утсаа тасалчихсан. Ингээд байж байтал удалгүй 10-иад минутын дараа манай хүргэн ах Гансүх орж ирээд Б- хотод зам тээврийн осолд орж амиа алдсан байна аа, одоо хот руу яаралтай явья гэхээр нь тэр дороо нөхөр Балжинням, хүргэн Гансүх нарын хамт Ховд аймгийн Булган сумаас Улаанбаатар хот руу гаран 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн. Манай хүү Б.Б- 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хан уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны зам дээр “Тoyota Prius 20” маркийн машинд мөргүүлэн нас барсан байсан. Энэ зам тээврийн ослын талаар надад мэдэх, үзэж харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед ажлаа таран гэртээ байж байтал шөнийн 00 цагийн үед манай найз Н-таксинд явж байгаад ирлээ гээд ганцаараа өөрийн “Toyota prius 20” маркийн машинтайгаа ирсэн. Манайд ирж хонохоор ярьж тохирсон байсан юм. Тэгээд Н-хамт манай гэр рүү очиод ирье юм аваадхъя гэхээр нь би эхнэр О-, түүний найз М- нарын хамт Н-“Toyota prius 20” маркийн машинтай гэрт нь биокомбинатад очин хөнжил, гудас аваад буцаад манайд очих гээд 01 цаг 50 минутын орчим Хан уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны орчим хот руу баруунаас зүүн чиглэлтэй замд уруудаад явж зайтал гэнэт түс гээд юм мөргөх чимээ гараад Н-огцом тормос гишгээд зогссон. Бид нар юу болов оо гээд тэр дороо машинаас буугаад хартал Н-хүн мөргөчихсөн байсан. Мөргүүлсэн хүн нь замын хажуу талын шороон дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Би сандран тэр дороо өөрийн 86161694 дугаарын утсаар цагдаад мэдэгдээд дараа нь түргэний эмчид хэлсэн. Удалгүй түргэний эмч ирэн мөргүүлсэн хүний биед үзлэг хийгээд нас барчихсан байна гээд явсан. Дараа нь замын цагдаа нар ирэн холбогдох үзлэг шалгалтыг хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01 цаг 50 минутын үед өөрийн нөхөр Г-ийн найз Н-хамт түүний “Toyota prius 20" машинтай гэрт нь биод очин хөнжил гудас аваад буцаад манай руу очих гээд Хан уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны орчим баруунаас зүүн чиглэлтэй явж байтал гэнэт баруун гар талаас хүн гүйж гарч ирсэн Н-тэр дороо тормос гишгэсэн, нөгөө хүнийг мөргөчихсөн. Яаанаа гээд тэр дороо зогсоод машинаасаа буугаад хартал замын баруун гap талд шороон дээр үл таних 1 эрэгтэй хүн дээшээ харчихсан хэвтэж байсан. Манай нөхөр Г- тэр дороо өөрийн 86161694 дугаарын утсаар цагдаа болон түргэний эмчид мэдэгдсэн. Удалгүй түргэний эмч ирэн мөргүүлсэн хүний биед үзлэг хийгээд нас барчихсан байна гээд явсан. Дараа нь замын цагдаа нар ирэн холбогдох үзлэг шалгалтыг хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Гэрч З.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед ажлаа тараад найз О-тэй уулзаад таван шарын орчим кофе шопод сууж байгаад 22 цагийн салаад гэртээ очин унтаж байтал 2020 оны 05 дугаар сарын 05-наас 06-ны шилжих шөнө 00 цагийн үед манай найз О-, өөрийн нөхөр Г-, түүний найз Н-нарын хамт гурвуулаа ирсэн. Тэгээд Г- хамт биод Н-гэрт очин хөнжил гудас авчихаад манайд очиж хонье гэхээр нь хамт биокомбинат орсон. Тухайн үед Н-өөрийн “Toyota prius 20” маркийн суудлын автомашинаа жолоодож явсан. Ингээд Н-гэрээсээ орж хөнжил гудас аваад О-ийн гэрт очих гээд буцаад явж байсан. Би машиных нь хойд талын суудал дээр унтаад явж байсан гэнэт түс хийх чимээ гараад бүгдээрээ орилолдоод явчихсан, сэрээд хартал Н-машинтайгаа зогчихсон байсан. Тэр дороо буугаад харсан Хан уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны орчим хот руу баруунаас зүүн чиглэлтэй замд Н-хүн мөргөчихсөн байсан. Мөргүүлсэн хүн нь замын урд талд шороон дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Бараандуу хувцастай эрэгтэй хүн байсан. Тухайн үед айж сандарсан байсан учраас дүр төрх, хувцасыг нь хараагүй.Тэгээд Г- тэр дороо өөрийн 86161694 дугаарын утсаар цагдаад мэдэгдээд дараа нь түргэний эмчид хэлсэн. Удалгүй түргэний эмч ирэн мөргүүлсэн хүний биед үзлэг хийгээд нас барчихсан байна гээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1055 дугаартай “...Талийгаач Б.Б-ы цогцост хийсэн шинжилгээгээр зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа /20-30 мл/ зүүн зулайн дэлбэн, бага тархины аалзан хаьсны доорх цус харвалт, уушигны няцрал, дотор эрхтэнүүдийн доргилт, элэгний няцрал, зулайн хуяханд няцарсан шарх, нүүр, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэвтээ,босоо байрлалд аль алинд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учирах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 52-53 дугаар хүудас/,

Техникийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 288 дугаартай “...Toyota prius-20 маркийн ...улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ургаламцэцэгийн Н-нь Монгол лсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үззгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үззгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна“ гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Уг автомашин осолд орохын үед онолын хувьд цагт 94.2 км/цаг орчмын хурдтай явж байсан байх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 02-15 дугаар хуудас/,

 

Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 153/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 152/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 154/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 156/, ял шийтгэсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 176/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

             Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч У.Н-нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны 01 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа “МТ” шатахуун түгээх станцын зүүн хойд замд ...улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тэзврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 27 настай, эрэгтэй Б.Б-ыг мөргөж амь насыг хохироосон гэм буруутай болох нь: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд байж байтал удалгүй 10-иад минутын дараа манай хүргэн ах Гансүх орж ирээд Б- хотод зам тээврийн осолд орж амиа алдсан байна аа, одоо хот руу яаралтай явья гэхээр нь тэр дороо нөхөр Балжинням, хүргэн Гансүх нарын хамт Ховд аймгийн Булган сумаас Улаанбаатар хот руу гаран 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн. Манай хүү Б.Б- 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хан уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны зам дээр “Тoyota Prius 20” маркийн машинд мөргүүлэн нас барсан байсан. Энэ зам тээврийн ослын талаар надад мэдэх, үзэж харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...01 цаг 50 минутын орчим Хан уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны орчим хот руу баруунаас зүүн чиглэлтэй замд уруудаад явж зайтал гэнэт түс гээд юм мөргөх чимээ гараад Н-огцом тормос гишгээд зогссон. Бид нар юу болов оо гээд тэр дороо машинаас буугаад хартал Н-хүн мөргөчихсөн байсан. ...удалгүй түргэний эмч ирэн мөргүүлсэн хүний биед үзлэг хийгээд нас барчихсан байна гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны орчим баруунаас зүүн чиглэлтэй явж байтал гэнэт баруун гар талаас хүн гүйж гарч ирсэн Н-тэр дороо тормос гишгэсэн, нөгөө хүнийг мөргөчихсөн. Яаанаа гээд тэр дороо зогсоод машинаасаа буугаад хартал замын баруун гap талд шороон дээр үл таних 1 эрэгтэй хүн дээшээ харчихсан хэвтэж байсан. ...удалгүй түргэний эмч ирэн мөргүүлсэн хүний биед үзлэг хийгээд нас барчихсан байна гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрч З.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би машиных нь хойд талын суудал дээр унтаад явж байсан гэнэт түс хийх чимээ гараад бүгдээрээ орилолдоод явчихсан, сэрээд хартал Н-машинтайгаа зогчихсон байсан. Тэр дороо буугаад харсан Хан уул дүүргийн нутаг дэвсгэр Морингийн давааны орчим хот руу баруунаас зүүн чиглэлтэй замд Н-хүн мөргөчихсөн байсан. Мөргүүлсэн хүн нь замын урд талд шороон дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. ...удалгүй түргэний эмч ирэн мөргүүлсэн хүний биед үзлэг хийгээд нас барчихсан байна гээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1055 дугаартай “...Талийгаач Б.Б-ы цогцост хийсэн шинжилгээгээр...бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэвтээ, босоо байрлалд аль алинд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учирах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-н 52-53 дугаар хүудас/, техникийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 288 дугаартай “...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үззгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Уг автомашин осолд орохын үед онолын хувьд цагт 94.2 км/цаг орчмын хурдтай явж байсан байх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 104-105 дугаар хуудас/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 02-15 дугаар хуудас/, цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19 дүгээр хуудас/, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч У.Н-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч У.Н-автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 49 хоногийн буяны ажилтай холбоотой зардал, гэр түрээслэсэн зардал, ирж очих унааны зардал зэргийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөөр завсарлага авч шүүхээс тогтоосон хохирол болох 3.660.500 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 5.700.000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийн банкны зээлийн үлдэгдэл 10.612.493 төгрөг, хүүхдийн тэтгэмжийн мөнгө, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг зэргийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч У.Номин-Эрдэнийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч У.Н-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “....анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч У.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч У.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, хохирогч гомдол саналтай гэсэн зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, тус зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар У.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч У.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дуусан үеэс тоолж эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Н-853754 дугаартай “В, C, CE” ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, №02561792 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч У.Н-д буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч У.Н “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-д оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч У.Н-853754 дугаартай В, C, CE” ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч У.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дуусан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь

хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, №02561792 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч У.Н-д буцаан олгосугай.

 

7. У.Н-нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Н-урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН