Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 525

 

 

 

 

 

 

 

   2020         08         06                                       2020/ШЦТ/525

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мичидмаа,  

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Хохирогч “...” ХХК, Ш.Б-, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Д.Баасандорж,

Шүүгдэгч Б.Э-, Д.С-, тэдгээрийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Д.Отгонбат, М.Отгонтөгс,

Шинжээч С.Б-нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-, Д.С-нарт  холбогдох эрүүгийн 1902 0056 40238 дугаартай, 17 хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......./.

Монгол Улсын иргэн, .....

 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Э-, Д.С- нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн буюу “...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.С-гээс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 363 дугаартай “Эрх олгох тухай” албан бичгээр ...” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Э-ад их хэмжээний хэлцэл хийх, компанийг төлөөлөн бүх гэрээ, хэлцэлд төлөөлөх эрхийг олгож, улмаар Б.Э- нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн оффисын байранд “...” ХХК-ийн захирал Ш.Б-д “...” ХХК-ийн барилгын хийц материал үйлдвэрлэх “...-1” нэртэй төслийг бие даасан хуулийн этгээд мэтээр тайлбарлаж, “...200 тэрбум төгрөгний үнэлгээтэй, одоогоор 100,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулчихсан байгаа, оруулсан хөрөнгөө гуравхан жилийн дотор нөхөж авах боломжтой “...-1” /БҮК-1/ үйлдвэрийн 20 хувийн хувьцааг 2 дахин хямдруулж 20 тэрбум төгрөгөөр өгье, та оруулсан хөрөнгөө буцаан авахыг хүсвэл мөнгө оруулсан өдрөөс эхлэн сарын 1.59 хувийн хүүтэйгээр бодож мөнгөө буцаан авч болно...” гэж итгэл үнэмшил төрүүлэн,

Улсын бүртгэлийн байгууллагад “...” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа, “...-1” /БҮК-1/ үйлдвэрийн бүрдэл хэсэгт хамаарах барилгын обьект,

бүртгэлийн ...дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/11-д байрлах 17,360 м.кв талбай бүхий төв цехийн барилга,

бүртгэлийн Ү-2206007262 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/14-д байрлах 8,310 м.кв талбай бүхий бэлэн бүтээгдэхүүний агуулахын барилга,

бүртгэлийн Ү-2206007233 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/10-д байрлах 1,905 м.кв талбай бүхий конторын барилга,

бүртгэлийн Ү-2206007263 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/17-д байрлах 1,490 м.кв талбай бүхий төмрийн агуулахын барилга,

бүртгэлийн Ү-2206010927 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө ЦТП112-д байрлах 30 м.кв талбай бүхий дулаан дамжуулах барилга болон зам, талбай, дулааны шугам, цэвэр, бохирын шугам, тус үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материал, “Монгол Улсын ...”-ны зээлээр санхүүжсэн /БҮК-1/ төслийн үр дүнд бий болох эд хөрөнгө, “...” ХХК-ийн дансны авлага, борлуулалтын орлого, банкны харилцах данс, дансны орлого зэрэг хөрөнгийг “Монгол Улсын ...”-наас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалбар болгож барьцаалсан байгаа атлаа, 01/01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-гээр “...-1” /БҮК-1/ үйлдвэрт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд тус үйлдвэрийн 20 хувийг эзэмшүүлнэ” гэж хуурч, гэрээний дагуу “...”-д хөрөнгө оруулж хувьцааг эзэмших зорилгоор шилжүүлсэн 18,002,140,000 төгрөгийг болон 2,004,235,060 төгрөгийг буюу нийт 20,006,375,060 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрсдийн захиран зарцуулах эрхэд буюу Б.Э-, Д.С- нарын нэр дээрх “...”-ны төгрөгийн 2108000447 тоот, ам.долларын 2108000448 тоот хамтран эзэмшдэг данснуудад шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт;

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт үйлдлийн улмаас бий болсон хууль бус эх үүсвэртэй мөнгөн хөрөнгийг буюу өөрсдийн хамтран эзэмшдэг “...”-ны төгрөгийн 2108000447 тоот, ам.долларын 2108000448 тоот дансуудад иргэн Ш.Б-аас шилжүүлэн авсан 20,006,375,060 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор,

2108000447 тоот төгрөгийн данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,307,702,980,63 төгрөгийг Э.Ж-гийн 2108000272 тоот дансанд,

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000,000 төгрөгийг Э.Ж-гийн 2108000462 тоот дансанд тус тус шилжүүлсэн,

Э.Ж-гаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд “...” дахь төгрөгийн харилцах 2108000272 тоот, 2108000462 тоот, төгрөгийн хугацаагүй хадгаламжийн 2108000940 тоот, 2108000942 тоот, ам.долларын хугацаагүй хадгаламжийн 2108000938 тоот, 2108000939 тоот, 2108000930 тоот данснуудаар 85 удаа дамжуулан шилжүүлж “...” ХХК-ийн зээл, цалинд, “...” ХХК-д гэсэн гүйлгээний утгатайгаар болон бэлнээр мөн бэлэн бусаар зарцуулсан,

2108000448 тоот ам.долларын данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,958,072,52 ам.долларыг,

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 ам.долларыг буюу нийт 14,696,418,718 төгрөгийг “...” дахь Д.С-гийн ганцаараа эзэмшдэг 2108000747 тоот хугацаагүй хадгаламжийн ам.долларын дансанд тус тус шилжүүлснийг Д.С-гээс:

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд “...” дахь ам.долларын буюу ам.долларын хугацаагүй хадгаламжийн 2108000918 тоот, 2108000920 тоот, 2108000921 тоот, 2108000922 тоот, 2108000923 тоот, 2108001008 тоот, 2100000512 тоот, 2108000747 тоот, 2108000936 тоот, 2108000937 тоот, ам.долларын харилцах 2108000039 тоот данснууддаа 587 удаа дамжуулан шилжүүлж удирдлагын зардал, “...” ХХК-ийн зээл, цалинд, “...” ХХК-д гэсэн гүйлгээний утгатайгаар болон бэлнээр мөн бэлэн бусаар зарцуулсан,

“...”-д хугацаатай хадгаламжийн хэлбэрээр байршуулсан уг мөнгөн дүнгээс 311,850,104 төгрөгийн хүүгийн орлого олсон зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээчдийн өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Э- мэдүүлэгтээ:

“...тай холбоотой мөн 20 хувийн хөрөнгө оруулалтай холбоотой үйл ажиллагаа юунаас эхэлсэн, хэн санаачилсан, хэн сэдсэн талаар дэлгэрэнгүй бодит үнэн байдлыг ярья.

 “...” компанийн талаар товч танилцуулъя. Тус компани 1989 онд байгуулагдаж, түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 10 гаруй үйлдвэртэй, түүний нэг нь “...” юм. “...”-ийг 1994 онд дуудлага худалдаагаар худалдан авсан. 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдаагаар 570,000,000 төгрөгөөр худалдан авсан. Өмчлөх эрхийн 407 дугаар гэрчилгээтэй. Үүнээс хойш бид Улаанбаатар хотын өнгөрсөн зууны барилга байгуулалтын 80 гаруй хувийг барьсан, технологийн шинэчлэлийг хийж, 2013 оноос эхлэн Герман Улсын орчин үеийн техник технологиор шинэчилсэн. Энэ үед Улсын Их Хурлын 37 дугаар тогтоол, Засгийн газрын холбогдох тогтоол гарч Улаанбаатар хотыг Үндсэн хуулийн дагуу Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах шаардлагтай учраас 200 мянган өрхийг шинэчилье гэсэн. 2016 онд Засгийн газрын 251 тоот дугаартай тогтоол гарч дутуу байгаа 6,3 сая долларыг олго гэсэн. Энэ мөнгө нь сонгуулийн үетэй давхацаад эдийн засаг хямраад, Засгийн газрын тогтоол хэрэгжээгүй, дутуу мөнгөөр санхүүжилт хийгдсэн. Энэ үед “Номин” компанийн захирал Ш.Б- өөрөө санаачлан, өөрийн эхнэрээр дамжуулан манай гэр бүлийн хүнд уулзаач, хамтарч бизнес эхлүүлье гэсэн хүсэлтийг дамжуулсан байдаг. Энэ явдал болохоос нэг өдрийн өмнө Ш.Б- над руу хоёр удаа залгасан байсан. Би утсыг нь танихгүй болохоор аваагүй. Манай хоёр хүүхэд нэг сургуульд явдаг, түүнээс хойш хичээлийн дараах давтлага дээр манай гэр бүлийн хүнтэй Ш.Б-ы эхнэр таараад, “нэг хүсэлт тавих гэсэн юм үүнийг хүлээж авч сонсооч” гэсэн хүсэлтийг дамжуулсан байсан. Маргааш өдөр нь над руу залгахаар нь би утсыг нь аваад ярьсан. Ш.Б- надтай ирж уулзсан. Би өнөөдөр Ш.Б-ы компани дээр юм уу, түүний араас би хөөцөлдөж уулзаагүй. Ш.Б- ирж надтай уулзаад “би танай компанийн дүрмийн санд хөрөнгө оруулалт хийе “...” банкинд хадгаламж зээлийн хоршоо олон жил эрхэллээ, танай банканд хөрөнгө оруулалт хийе гэсэн хүсэлт тавьсан. Мөн М.Б-ны захиралтай очиж уулзсан. Танай банкинд дүрмийн санд хөрөнгө оруулалт хийе гэсэн. Энэ хүсэлтийн дагуу манайх “...” ийм үйл ажиллагаа явуулж байгаа, танайх банк санхүүгийн байгууллагатай, манайх ч мөн адил банк санхүүгийн байгууллагатай, Засгийн газрын тогтоолоор хийгдэж байгаа санхүүжилт дутаад байна. Бид өөрөөсөө хамаарах өөрт байсан бүх хөрөнгөө, бусад хүмүүсээс авсан зээлээ бүгдийг “...”-д зарцуулж байгаа гэж хэлсэн. Тэр үед Ш.Б- надтай ганцаараа ирж уулзсан. Бид хоёулаа байсан. Тэр уулзалтдаа Засгийн газрын тогтоол, Улсын их хурлын тогтоол холбогдох бүх шийдвэрүүд өнөөдөр Засгийн газрын ...”-аар дамжуулж өгч байгаа зээл, дээр нь Монгол Улсын Засгийн газраас жил болгон 5000 айлын захиалга өгөөд төгрөгийн зах зээлийн ханшаар худалдаж авах бүх бичиг баримтыг үзүүлсэн, энэ хүн аваад явсан. Мөн Ш.Б- утсаараа бүх зургийг нь авсан. Би түүнд чи “...” банканд хөрөнгө оруулахыг хүсэж байгаа бол эхлээд манай “...”-д  дээр  20 тэрбумын хөрөнгө оруулалт оруулъя, Засгийн газрын дутуу, санхүүжихгүй байгаа хөрөнгөнд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл, би банкин дээрх асуудлыг ярьж болно гэж хэлсэн. Ш.Б- миний бичиг баримтыг авсан. Үүн дотор Д.С- надад үүсгэн байгуулагчийн хувьд компанийн тухай болон холбогдох хуулийн дагуу гэрээ хийх эрхийг олгосон. Үүнээс хойш 2, 3 хоногийн дараа уулзсан. Тухайн үед бид хоёр юу ярьсан гэхээр 2016 оны 11 сарын 23-ны өдөр “М.Б-ны” Ерөнхийлөгч Бд “...” банкнаас Япон Улсын санхүүгийн корпорациас хөрөнгө оруулж хамтран ажиллана гээд, манай банкин дээр 6 сараас хойш шалгалтын ажил хийгээд хамтарч ажиллахаар бид гэрээн дээр гарын үсэг зурах гэж байна гээд Б-д танилцуулсан. Гэтэл Ш.Б- “та гадны хүнтэй битгий яваач, та бид хоёр хамтарч нийлээд явъя, надад итгэл үзүүлээч, гуйж байна” гэсэн. Би бодож үзье, чи Засгийн газраас өгөхөөр дутсан байгаа энэ мөнгийг хөрөнгө оруулвал энэ асуудлыг ярьж болно, хамтарч ажиллаж болох юм гэж хэлэхэд та өнөөдөр япончуудтайгаа уулзаад дараа нь надтай уулзаач гэх хүсэлтийг тавьсан. Үүний дараа 2 дахь уулзалтаа хийгээд Б- “би таны саналыг хүлээн авч байна “...”-д чинь 20 тэрбум төгрөг оруулаад, 20 хувийг нь эзэмшээд цаашдаа Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн дагуу хамтран ажиллах гэрээ хийгээд, хоёр компанийн хооронд хамтарч эрхэлдэг бизнесийн хүрээнд хамтраад ажиллая гээд, гэрээний 1 дэх заалтыг оруулсан. 2 дахь заалт бол “...” банкинд 27,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 49 хувийг нь эзэмшье гэсэн. 3 дахь заалтад “...”-д 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, 20 хувийг эзэмшинэ гэсэн заалт орсон. Гэрээнд хугацаа бүх зүйлс тавигдсан. Б- бид хоёр 29-ний өдөр Номин, ... компанийг төлөөлөөд хамтран ажиллах гэрээгээ хийсэн.

2015 оны 2 сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс манай компанийн дансыг хаасан, хаалттай байгаа гэдгийг хэлээд хувийн дансаа өгөхөд Ш.Б- зөвшөөрсөн. Тэр данс руу Б- 20 тэрбум төгрөгөө шилжүүлсэн. Ш.Б- нь бидний тохиролцсон нөхцөлийг хангасан гэж үзэж байгаа. Б- 12 сарын 01-ний өдөр тооцоо нийлье гэхэд, тэгье гээд тэрэн дээр нь би гарын үсэг зурсан.

2016 оны 12 сарын 01-ний өдрийн гэрээнд Ш.Б- бид хоёр “Номин” ХХК дээр биш, “...” компани дээр, “...” банкан дээр 49 хувийн хувьцаа эзэмших, нөхцөл болзолыг хангасан.  2016 оны 12 сарын 15-ны өдөр “...” банкин дээр “...” компани 49 хувийнхаа хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцэж ярьсан. Гэтэл миний мөнгө хүрэхгүй байна,  тиймээс 18,7 тэрбум төгрөгийг өнөөдөр шилжүүлье гээд, өөрөө “...” банкинд өөрийнхөө нэр дээр дансаа нээгээд, “...” дээрээ өөрөө мөнгөө байршуулсан. Байршуулсан мөнгөө өөрөө “М.Б-” руу шилжүүлсэн. Ингээд бид хамтарч ажиллах гэрээг “...”, “...”, “...” банк руу гурав нотариатаар батлуулаад М.Б-инд тайлбар өгч байсан. М.Б-ин дээр хөрөнгө оруулалтын гэрээг хянаж үзээд Ш.Б-ыг 18,7 тэрбум төгрөгөөр нь 39 хувийн хувьцаа эзэмшихийг эрхийг зөвшөөрөөд, энэ зөвшөөрлийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Банк тусгай аж ахуйн нэгж учраас М.Б-наас заавал зөвшөөрөл авдаг. 1 хуудас гэрээний 2 дахь заалтаар “..." банкин дээр 49 биш 39 хувийн хувьцаа эзэмшсэн. Хүрэхгүй  8,7 тэрбум дутуу мөнгөө 2017 оны 3 сарын 31-ний өдөр хийнэ гээд Б- өөрөө “...”-ийн үүсгэн байгуулагчийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээ 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгсөн. Энэ нь бүх нотлох баримтаар бүрэн нотлогдож байна. Бид хоёрын гарын үсэг зурсан гурван гэрээ байна. Бид нар цаашдаа “...” банкин дээр 39 хувийн хувьцаа эзэмшээд хөрөнгө оруулалтын гэрээ явж байсан.

Өнөөдөр “...”-д 20 тэрбумын хөрөнгө оруулаад 7 сарын 31-нээс 12 сарын 31-нийг хүртэл Ш.Б- “нэг бол нэмж хөрөнгө оруулна”, эсвэл хувьцаагаа буцааж татаж авна” гэсэн нөхцөлтэй хамтран ажиллах гэрээнд бид гарын үсэг зурсан. Гэтэл 2017 оны 7 сарын 06-ны өдөр Ш.Б- “би хөрөнгөө буцааж татаж авна” гэсэн бичиг ирүүлсэн. Энэ бичигт “...”-д оруулсан 20 тэрбум төгрөгөө буцааж авъя гээд Ш.Б- өөрөө 1,59 хувийн хүүгээ тооцоод албан тоот явуулсан байсан. Хөрөнгө оруулах гэрээний 4 дүгээр заалтын дагуу гээд мөнгөө эргүүлж авах бичгийг ирүүлсэн. Ш.Б- мөнгөө буцааж татах гэрээ ирүүлэх хүсэлтдээ “танайд өгсөн 20 тэрбум төгрөг бол “...” банкны төрийн санд оруулах байсан мөнгийг чи “...”-даа хэрэглэсэн байна” гэсэн. Гэтэл бидний гэрээнд “...”-д эхэлж 20 тэрбум төгрөг хийгээд дараа нь “...” банкинд өгнө гэсний дагуу эдгээр 3 гэрээ дэс дараатай хийгдсэн. Гэтэл яагаад нотлох баримтгүй гүтгээд, бичсэн гарын үсэг зурсан нотлох баримтын эсрэг яриад байгааг ойлгохгүй байна. Ш.Б- дараа нь “чи одоо үүсгэн байгуулагчийнхаа “...”-ын 20 хувийг эзэмшиж байгаа” гэсэн баталгаа гаргаж өг гэж удаа дараа шаардсан. Энэ бичгийг түүний хүсэлтээр, үүсгэн байгуулагчаар 20 хувь эзэмшдэг нь үнэн болно гээд 2017 оны 7 сарын 27-ны өдөр гаргаж өгсөн. Тэртээ тэргүй гэрээнд тусгасан учраас энэ хүн 20 хувиа эзэмшиж байгаа. Ингээд “...”-ын нээлтэн дээр Ш.Б- ирж, хэлсэн үгэндээ “...”-ын 20 хувийг би эзэмшдэг, би хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлсэн. Энэ нь хавтаст хэрэгт цаасаар болон сиди бичлэгээр байгаа. 2018 оны 1 сарын 7-ны өдөр Ш.Б-аас “...”-т албан тоот ирсэн. ...”-д ажлын хэсэг гаргая хамтарч ажиллая, санхүү тайлан баланс дээр хамтаръя гэсэн. Үүнд бид 1 сарын 10-ны өдөр албан тоотоор хариу өгсөн. Энэ болгонд надад юу гэж өгдөг вэ гэхээр “...” компанийн “...”-ын 20 хувийг эзэмшиж байгаа гээд өөрөө хүлээн зөвшөөрч албан тоот явуулдаг. 2016 оны 11 сарын 29-ний 01/01 тоот гэрээн дээр “...”-д гэсэн нэг үг өгүүлбэр байхгүй. Намайг өнөөдөр “...” гэж хуурамчаар зохион байгуулсан гэж Ш.Б- яриад байдаг. Гэтэл энэ гэрээний 1, 2, 3 дугаар заалтуудад “...” компани, “...” банкийг би төлөөлж, “Номин” компанийг төлөөлж Б талаас Ш.Б- гарын үсэг зурсан. 2 талын тамгатай гарын үсэгтэй гэрээ байдаг. Хэрвээ би “...” гэсэн тамга дарчихаад, “...” ХХК-ийн 20 хувийг эзэмшдэг гээд бичсэн байвал би буруугаа хүлээнэ. 2017 оны эхний улиралд Б- “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын” гэрээний төсөл ирүүлсэн. Төсөл дээр юу гэж бичсэн бэ гэхээр “...” ХХК-ийг шинээр байгуулъя, ... комбинтад чинь 20 тэрбумын хөрөнгө оруулалтыг би хийж төлсөн гэсэн ийм агуулга бүхий албан тоот гэрээний төслийг ирүүлсэн. Гэрээ нь эх хувь бөгөөд дээр нь Ш.Б-ы хуулийн хэлтсийн тамга дараастай байгаа. 2018 он болоод эхэлсэн. Гэтэл өнөөдөр Засгийн газар 2013 оны 6 сарын 24-ний өдөр “Барилгын сайдын ...инд гаргаж өгсөн “...”-д 150 мянган метр квадрат сургууль, цэцэрлэг, соёл олон нийтийн барилга, 5000 айлын амины орон сууцыг захиалан тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдаж авна гэсэн энэ баталгаа нь 2018 онд хэрэгжээгүй. Яагаад гэвэл Монгол Улс санхүү эдийн засгийн маш хямралтай байдалд орсон. Засгийн газар захиалга, худалдан авах гэрээг хэрэгжүүлж чадаагүй. Ш.Б- 2018 онд энэ “...” ашиггүй юм байна. Тийм учраас би “...”-д оруулсан 20 тэрбум төгрөгөө “...” банк руу шилжүүлж авах ёстой гээд Ш.Б- 2019 оны 6 сарын үед иргэний шүүхэд, мөн эрүүгийн шүүхэд гомдол гаргасан. Иргэний шүүхэд бидний хийсэн гэрээ болохгүй болохоор Эрүүгийн шүүхээр явж Э- гэдэг хүнийг айлгаад гэр бүлээр нь зохион байгуулалттай гэмт хэрэг хийсэн гэж гүтгээд, банкийг нь авна гэсэн зорилготой, чи 67 хувиа өгвөл өг, өгөхгүй бол гэр бүлээрээ шорондоо ор гэх зүйлийг ярьсан. Би Ш.Б-ы ...ны дүрмийн сангаар 2018, 2019 оны 2,4,6 саруудад бүх хурлаа оруулсан. Гэрээн дээр гарын үсэг зурсан. Тамга тэмдгээ дарсан. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн дагуу хамтран ажиллах гэрээнийхээ дагуу бид 2 хийсэн. Эсвэл Ш.Б- юу ч харалгүй гарын үсэг зурсан юм уу, эсхүл уншаагүй юм уу, өөр шалтгаан энэ хүнд байхгүй. 28 жил ганцаараа үүсгэн байгуулагч гэж явахдаа сүүлийн 2 жил Ш.Б- орж ирээд өөрөө санаачилж, гуйж хамтарч ажиллахаар орж ирчихээд гэр бүлээр нь шоронд хийх гээд байгаад гайхаж байна. Ш.Б-ыг 20 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг бичиг гаргаж өгсөн. 2011 оноос 2019 он хүртэл гэр бүлээсээ 28 тэрбумын хөрөнгө оруулалтыг гаргасан. Ш.Б-ы 20 тэрбум ороод 48 тэрбум төгрөг ... комбаниатад орсон. Энэ бүгд тайлан балансаар байгаа. Тайлан балансаа Татварын ерөнхий газар, Сангийн яаманд гаргаж өгдөг. Мөн хөндлөнгийн аудит хийлгэхэд “...”-ын 20 хувийн эзэмшигч ...ыг ашиглалтад орсны дараа хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн, 268 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж үнэлэгдсэн. Энэ нь 2017 онд бичигдээд, жил бүр одоо хүртэл шалгуулж байна. Ш.Б-ы хөрөнгө оруулсан 20 тэрбум төгрөг 54 тэрбум болж өссөн. Өнөөдөр “...”-ын 20 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш.Б- мөн. Харин Ш.Б- нь 20 хувийн хувьцаа эзэмшигч биш гээд байгаа. Энэ нь “...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн батламжаар нотлогдож байгаа юм. Мөн бидний байгуулсан 01/01 тоот гэрээнд 20 хувийг эзэмшигч гэдэг нь батлагдаж байгаа. Ийм байдлаар хувьцаа эзэмшиж байсан хүн гэнэт 2019 оны 6 дугаар сард иргэний болон эрүүгийн хэргийн шүүхэд хандаж, нэг жилийн хугацаанд хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Бидний зүгээс баримтуудаа өгсөн. Залилан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй, энэ нь хөдлөшгүй нотлох баримтаар батлагдана. Ш.Б- намайг гэмт хэрэг хийсэн гэдгийг нотлох баримтууд байгаа бол үүнийгээ хэлэх хэрэгтэй. Ш.Б-ыг үнэн зөв ярих байх гэж бодож байна. 2014-2019 оны бүх аудит хийсэн тайлан балансыг бид шүүхэд өгсөн. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад бидний зүгээс өгсөн цагаатгах талын нотлох баримтыг гаргаж өгөхөөр авдаггүй, яллах талын нотлох баримтыг хэрэгт бүрдүүлдэг. Бид шүүхэд шинээр 481 ширхэг нотлох баримтыг гаргаж өгсөн тул өгсөн нотлох баримтуудад бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, нотлох баримтыг шинжлүүлэх шаардлагатай байна. Өнөөдрийн өгсөн эдгээр баримтуудаас миний гэм буруутай зүйл батлагдах юм бол би хэргээ хүлээнэ. 2016 оны 11 сарын 29-ний өдөр Ш.Б- бид хоёр хамтран ажиллах гэрээ хийхдээ хоёулаа л байсан. Гэтэл хавтаст хэрэгт А- гэдэг хүнээс мэдүүлэг авсан байдаг. Энэ хүн гэрчээр худал мэдүүлэг өгсөн байна. Гэрээ хийхэд А- гэж хүн байгаагүй. Энэ хүн ямар үед байсан бэ гэхээр 2016 оны 12 сарын 15-ны өдөр “...”-тэй гэрээ хийх үед байсан гэв.

 

Шүүгдэгч Х.С-мэдүүлэгтээ:

“Манай гэр бүл 1989 онд “...” нэртэй хоршоо байгуулж, 31 жилийн турш хувийн гэр бүлийн бизнес эрхэлсээр эх орондоо болон Олон улсад “... групп” болж, олон хүнийг ажилтай болгож бүтээн байгуулах чин хүсэлтэйгээр ажиллаж ирсэн. Эрүүгийн хэрэгт яллагдагч болж гүтгүүлж байгаад гайхаж, ийм зүйлийг зохион байгуулж байгаа хүмүүст гомдож байна. ...ийн Э-ын, ...ийн хийж бүтээж, хэдэн зуун айлын гэр бүлд тусалж ажиллаж байгааг ганцхан би биш олон мянган хүн, хамт олон мэдэж байгаа. Манай гэр бүлийн хүн бизнесээ авч явдаг. Би ашиг олох гэж өнөөдрийг хүртэл яваагүй. “...” ХХК-ийг Б.Э- үүсгэн байгуулсан, эзэн нь гэдгийг хүн бүр мэднэ. Компанийн тухай хуульд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хувьцаа эзэмшигчийн хувьд эрх олгож болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Компанийн болон бусад хуулийн дагуу хийх ёстой ажил гэж бодож байна.

 Яллах дүгнэлтэд биднийг бүлэглэн залилсан гэсэн. Байшин Үйлдвэрлэлийн Комбинат-1 /цаашид БҮК-1 гэх/-ын 20 хувийн хувьцаа эзэмшигчийн батламжийг гаргаж өгнө үү гэж Ш.Б- манай хүнд хэлж, би батламжид гарын үсэг зурсан нь үнэн, үүнийг залилсан гэж үзэхгүй байна. Би танихгүй хүнийг яаж залилах билээ. Би Ш.Б- гэдэг хүнийг нэг ч удаа хараагүй, танилцаж байгаагүй. Харин түүний эхнэр болох Ганчимэгийг Г- гэдгээр хальт мэднэ. 2016 оны 12 дугаар сарын 20-доор санагдаж байна, Зайсанд байрладаг байсан хичээлийн дараах хүүхдийн төвөөс охидуудаа авч байхдаа надтай тааралдсан. Ш.Б-ы эхнэр нь намайг дуудаж, манай хүн танай хүнтэй бизнес ярьмаар байна гэнэ. Танай хүн утсаа авахгүй байна гэнээ. Уулзуулж юм уу, дамжуулж өгөөч гэж гуйсан нь үнэн. Тэр орой нь гэр бүлийнхээ хүнд Ш.Б-ы эхнэр Г- гэдэг хүн уулзуулж юм уу, яриулж өгөөч гэж байна гэж дамжуулж хэлсэн. Дараа нь юу болсныг мэдэхгүй. Би тэр хоёрын уулзалтад нэг ч оролцож байгаагүй. Биднийг залилсан, мөнгө угаасан, тогтвортой мөнгө угаасан гэж ялласан байна. Тэр үед манай компанийн данс хаалттай байсан учраас бид компанийн бүх гүйлгээг хувийн дансаар хийхээс өөр арга байгаагүй. 311 сая төгрөгийн хүү, хугацаатай хадгаламжийн орлого олсон гэж яллах дүгнэлтэд бичсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний нэр дээр 210000924, 210000936 тоот дансаар 6 удаагийн гүйлгээ хийсэн байна. Биднийг энэ их дүнтэй мөнгийг ямар нэгэн анхан шатны нотлох баримтгүйгээр, мөн надаас бичиг баримт шаардаж аваагүй, ямар ч нотлох баримтгүйгээр хувийн хэрэглээндээ зарцуулсан гэсэнтэй огт санал нийлэхгүй байна, шинжээчийн дүгнэлт мөн адил анхан шатны нотлох баримтгүй суурьгүй байна. Шинжээч дүгнэлт гаргахдаа дансны хуулгуудыг авсан болохоос биш надаас  нотлох баримт шаардаагүй. Хэрэв намайг дуудсан бол анхан шатны нотлох баримтууд байсан.

“БҮК-1” төсөл нь “...”-наас олгогдох ёстой байсан зээл нь олгогдоогүйн улмаас манай хамт олон, гэр бүлийн зүгээс яаж хурдан “...”-ыг ашиглалтад оруулах, гэр хорооллыг барилгажуулах, агаар хөрсний бохирдол утаа зэргээс хурдан салъя даа гэсэн сэтгэлээр өдөр шөнөгүй зүтгэсэн. Ш.Б- “...”-ын нээлтэн дээр багаараа ирж энэ компанийн 20 хувийг эзэмшиж байгаа талаар ярилцлага өгсөн байдаг. Одоо үйлдвэр бүрэн ашиглалтад орсон. Засгийн газар амалсан захиалгаа өгдөггүй. Бид энэ хугацаанд өөрсдийн бүх боломжийг шавхан байж янз бүрийн үйл ажиллагаа эрхэлж 5-6 төрлийн төсөл эхлүүлж заримыг нь ашиглалтад оруулсан. Мөн “...” компанийг дурдсан байна лээ. “...” компани нь миний хувьцаа эзэмшдэг компани ба, “...”-аас 3 тэрбум төгрөг түр зээлж аваад буцаагаад “...”-д төлсөн. Ер нь бол хувийн данснаас хувь хүний өөрсдийнх нь хувийн гүйлгээ байнга хийгддэг. 2011-2019 оны хугацаанд бид хоёр болон хоёр том хүүгийн данснаас нийт 28 тэрбум гаруй төгрөг компанийн дансанд орсон байдаг. Хоёр иргэн, компани хоорондоо хийсэн гэрээ иргэний журмаар явах ёстой байтал яагаад эрүүгийн журмаар, тэр тусмаа залилах, мөнгө угаах гэмт хэрэг, мөн бүлэглэн хийсэн болгож гүтгээд байгааг гайхаад байна. Б- манай гэр бүлийн хүнтэй уулзахдаа ...иа л өгчих, тэгвэл цагдаа прокуророо болья гэж нэг бус удаа хэлж байсан. Миний хувьд байшин үйлдвэрлэл комбинатаас нэг ч төгрөг хувьдаа хэрэглээгүй. Намайг хувьдаа хэрэглэсэн гэж байгаа бол анхан шатны баримтууд нь аль баримтад байгаа вэ. Банкны шимтгэл төлбөрүүдийг хувийн зардлуудад оруулж тооцсон байна. Яллах дүгнэлт нь үнэн зүйлтэй огт нийцэхгүй байгаа тул үнэнийг олж тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

         

            Хохирогч Ш.Б- мэдүүлэгтээ:

“Би Э- гэдэг хүн рүү залгасан юм биш, Э- гэдэг хүн над руу залгасан. Э- гэдэг хүн рүү би хэд хэд залгаад Э- утсаа аваагүй гэдэг худлаа юм. Э- над руу залгасан, би очоод уулзахад Т-, А- гэх хүмүүсийг дуудсан, ингээд том гэрээний асуудал эхэлсэн юм. Э- өөрөө 01/01 тоот гэрээг гараараа бичээд, тэгээд үүдний нэг өндөр залуу байдаг юм байна лээ, нэрийг нь мэдэхгүй, тэрэнд хэлж бичүүлээд, маш яаралтай “...” банк руу хөрөнгө оруулвал оруул, одоо Японууд хөрөнгө оруулна. Манай Б ерөнхийлөгч банк руу оруулчихвал гэсэн. Бид энэ банкийг аврах, энэ банкинд хөрөнгө оруулах сонирхолтой байсан учраас банк руу хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь 01/01 тоот гэрээний 1 дүгээр үйл явдал юм.

Үүний дараа 2 дугаар үйл явдал болох “...” гэдэг юм яригдах байсан байх. Банк нь М.Б-инд бүртгэлтэй, тэндээ хяналттай,  итгэж болох сэдэв байдаг учраас дээрээс нь бүх банкууд хувьцаат компани шиг мэдээлэл бүгд цацагддаг учраас, бид нар олон банк судалж байсан учраас энэ мэдээллийн дагуу хамгийн түрүүнд энэ мөнгийг маргаашаас нь хийж эхэлсэн. “...” руу мөнгө хэзээ ч хийгээгүй. Яагаад хийгээгүй гэвэл энэ хүн надад дансаа ч өгөөгүй. Дансыг нь битүүмжилсэн гэдгийг ч мэдээгүй. Үүний тухай мэдээлэл, үзүүлэлтийг аж ахуйн нэгжийг судалж үзээд, ингээд мөнгө хийвэл хийхээр байтал энэ судалж хийсэн мөнгийг эхлээд “...” гээд бодчихоо” гээд хэд хоногийн дараагаас ярьж эхэлсэн. Тэр хооронд эхний ярьсан инерцээрээ 01/02 тоот гэрээ гурав биш, хоёр хоногийн дараа хийгдсэн. Үүнд тодорхой бичсэнээр орж ирсэн мөнгийг М.Б- руу байршуулж, байршуулахгүй бол 45 хоногт дотор гээд баахан юм бичсэн байна. Ийм л үйл явдал болсон.

Бид ... гэж судлаагүй, яриагүй хийгээгүй юмыг  ингэж булааж авсан маягтай, банкинд хийсэн мөнгийг сүүлд нь гуйж байгаад  ... гэж бодчооч гээд, одоо би Бтай ярьсан, та нар найзуудын хувиар шууд хийх юм бол М.Б-инд 2 сар болно, хэрэв энэ ондоо багтаавал 35 тэрбум болгох, М.Б-ны шаардлагыг биелүүлэх ёстой байсан учраас нөгөөдөх нь 60 хонохоор чинь ондоо багтааж үзүүлэлт сайжирч 35 тэрбумын шаардлагыг нь хангахгүй байсан гэдгээрээ намайг шахаад тэр өдөр шилжүүлсэн мөнгө юм. Тэгснээ үүнийгээ буцаагаад Байшийн Үйлдвэрлэх Комбинат болгоё гээд дахин намайг гуйгаад Бтай тохирчихлоо, та нар одоо нөгөө мөнгөө М.Б- руу шууд хийчих, гэхдээ тэрийгээ таллаж хийхээр яриад, үүнээс хойш 15 хоногийн дараа дахин бид нар мөнгө хийсэн. Байшин үйлдвэрлэлийн комбанитын нэг ч цаас аваагүй, гэрээ хийгээгүй, 01/01 гэрээнд л итгэсэн, дараагийн нэмэлт гэрээ болох 01/02 гэрээний заалтууд цаашдаа нэмж хийх хэсэг, 03 дугаар хэсэгт 1,59 хувиар мөнгөө авах, “Номин” даатгалыг авах гэх мэт ажлууд байсан, бүгд зогссон. Даатгалын тухай бүх бичиг баримтаа өөрт нь өгсөн. Ерөөсөө яриа болоогүй. ... ба түүнээс дооших асуудлууд хаягдсан. 4 жил зовж байгаа асуудал юм. Бид ... руу мөнгө хийх байсан бол бид ...ын данс руу хийх байсан. Бтай найз гэдэг утгаар нь дээрээс нь мэдээлэл үзүүлэлт нь баттай байдаг гэдэг утгаар нь банкны мөнгийг өөрийнх нь хүссэнээр нь хувийн данс руу нь хийсэн. Э- цаашаа өөрөө шилжүүлнэ гэж хэлсэн. ...ыг анхнаасаа шахсан. Гэхдээ үүнийг бид “...”-ийн дараа гэж тавьсан. ...ыг ярихдаа 100 сая доллартай 2 дахин хямд өгнө гэж хэлсэн. Би хүлээн зөвшөөрөөгүй. Үгүй ч юм шиг тийм ч юм шиг байдалтайгаар 1 жил хүлээсэн. Би мөнгөө авъя гээд байхаар аргаа ядсандаа батламж гэдэг зүйлийг бичиж өгсөн. Батламжид “... групп” гэдэг баланктай ороод ирдэг, асуухаар “... групп” ХХК байгаа юу гэж асуухаар байхгүй гэж хариулаад байгаа юм. Та үүсгэн байгуулагч нь уу гэхээр биш Э- гэж хэлдэг. Энэ компанийн түүхийг судлаад үзэхэд ямарваа нэгэн цэг, үг таслал дээр ажилладаг байсан. Данс хаалттай байсан гэдгийг бид саяхан мэдсэн. Данс  нь яагаад хаалттай байгаа вэ гэхээр өмнө нь өртэй байсан, ямарваа нэгэн байдлаар шүүхээр орж хаалгуулсан гэдэг нь тодорхой байгаа учраас бид нараас нуун дарагдуулсан байдаг. Мөн “БҮК-1” ХХК биш гэдгээ нуусан. Ховсдсон гэх юм уу, дэгээдсэн гэх юм уу, биднийг байдалд оруулсан. Би зовж байна, эдийн засгаар хохирсон, хүүгээрээ шатаж байна, гомдолтой байна. Иймд “...” банкинд шилжүүлснэ мөнгөө буцааж авмаар байнагэв.

 

Шинжээч С.Б-мэдүүлэгтээ:

“...Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч Одонбаатарын тогтоолын дагуу энэ хэрэгт шинжээчээр оролцсон. Аудитын комданиудаас үнийн санал аваад манай “Эвиденсе-Аудит” ХХК-ийг Аудитын дүгнэлт гаргахаар томилсон. “Би “Эвиденсе-Аудит” ХХК-нийхаа 100 хувийн хувьцаа эзэмшигч Аудитор юм. Эрүүгийн цагдаагийн газар үнийн санал авахдаа миний бүх хууль эрх зүйн баримтуудыг авсан. Эдгээр баримтууд дотор аудиторын лиценз, нягтлан бодогчийн гэрчилгээ, аудитын компанийн тусгай зөвшөөрөл байсан. Аудитор гэсэн тусгай зөвшөөрөл нь аудиторын компани дээр гарч байгаа учраас аудиторын тусгай зөвшөөрөл болоод явдаг. Үнэлгээ хийдэг тусгай зөвшөөрлийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар хувь хүнд олгодог. Надад энэхүү тусгай зөвшөөрөл нь байгаа. Надад нийт 4 тусгай зөвшөөрөл байгаа. Гэхдээ энэ хэрэгт шинжээч томилсон тогтоол нь үнэлгээтэй холбоотой дүгнэлт биш байсан. Миний дүгнэлт гаргах ажиллагаанд манай байгууллагын шинжээч Пушкин гэх хүн оролцоогүй.

“Эвиденсе-Аудит” ХХК нь тус хэрэгт Аудитын шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа “Аудитын тухай” хуулийг баримталсан. Тус хуулийн 7.1 дүгээр зүйлд “Аудитор нь үйлчлүүлэгч байгууллага болон үйлчлүүлэгчээс ажил төрөл, хувийн харилцаа холбооны хувьд, мөн аудитын үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдсон нөхцөл байдлын хувьд хараат бус байна” гэж заасан. Мөн аудиторын ажил нь тодорхой бие даасан байхаас гадна аливаа шахалт эрхшээлд орохгүй байхаас урьдчилан харж зайлсхийнэ.

Дээрх хуулийн 14.2.6-д ”байгууллагын удирдлагын зүгээс аудитын үйл ажиллагаанд саад учруулахгүй, хөндлөнгөөс оролцохгүй, ямар нэг хэлбэрээр дарамт шахалт үзүүлэхийг хориглоно” гэж заасан.

Мөн хуулийн 3.1.10 дугаар зүйлд “санхүүгийн баримт” гэж нягтлан бодох бүртгэлийн данс, өмч, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журнал, туслах болон ерөнхий дэвтэр, тодруулга болон аж ахуй нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн холбогдох тайлан, бусад баримт бичгийг” хэлнэ гэж заасан. Иймд Аудитын шинжилгээний дүгнэлтийг Аудитын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримтлан, бодит баримтад үндэслэн гаргасан.

Шинжээч томилсон тогтоолын 4 дүгээр асуулт нь “...  комбинат” нь “...” ХХК-ний үйлдвэр эсэх, эсхүл биед даасан аж ахуйн нэгжийн аль нь болох эсэх, ... нь хэдэн төгрөгийн санхүүжилтээр боссон эсэх, одоо ашиглалтад орсон, ашиглалтад орсон бол хэзээ орсон эсэхийг тогтоох гэсэн асуулт байсан.

Хариулт нь: “...-1” төсөл нь бие даасан аж ахуйн нэгж биш бөгөөд “...” ХХК-ний үйлдвэрүүдийн барилгын хийц материал үйлдвэрлэх нэг төсөл байна. Би дүгнэлтийг гаргахдаа улсын бүртгэлийн лавлагааг үзсэн. Тэгэхэд бие даасан аж ахуйн нэгж биш байсан ба, бие даасан аж ахуйн нэгж биш учраас тайлан баланс гаргахгүй, тайлагнадаггүй, ийм учраас тэр компанийн өөрийнх нь хөрөнгийн үнэлгээг хийх боломжгүй юм. “...-1” нь “...” ХХК-ний салбар үйлдвэр юм. “Байшийн Үйлдвэрлэх комбинат”-ын үнэлгээг хийнэ гэвэл, үүнд санхүүгийн тайлангийн зориулалттай эсхүл хөрөнгө оруулалтын зориулалтаар үнэлгээ хийнэ гэвэл заавал “...” ХХК-ний үнэлгээг хийх ёстой. Гэтэл шинжээч томилсон тогтоолд шинжээчид “...” ХХК-ний талаар асуулт тавигдаагүй.

“...-1”-ийг хэдэн төгрөгөөр байгуулсан хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалттай, одоогийн зах зээл, хөрөнгийн үнэлгээ, санхүүжилтийн талаар, хэн хаанаас гаргасан талаар “...” ХХК-ийн компанийн төсөл эхэлсэн талаас эхлүүлээд бүх баримтад тулгуурлаж гаргахаас өөрөөр “... 1”-ыг тусад нь тасалж аваад гаргах ямар ч хууль эрх зүй боломжгүй. Хэдэн төгрөгөөр бий болсон, боссон гэх зэргээр шинжээчээс хөрөнгийн шинжтэй бодит үнэ цэнийг асуусан.  Санхүүгийн тайлан балансад бол үндсэн хөрөнгө, бодит үнэ цэнээр бүртгэгддэг.

“...-1 “ төсөл санхүүгийн тайландаа 2019 оны 9 сарын байдлаар ямар үнэ цэнээр тусгагдсан бэ гэдгийг гаргаж өгөхийн тулд  2019 оны 9 сарын үндсэн хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар дэлгэрэнгүйг гаргасан. Тухайн үедээ санхүүгийн тайландаа бодит үнэ цэнээ тодорхой болгоод санхүүгийн тайландаа тусгасан бол магадгүй тэр үеийнх нь ч үнэ байж болно. “...” ХХК-ийн балансад байгаа үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнийг, энэ эх үүсвэрийг хэн, хаанаас гаргасан гэх асуултад хариулах боломжгүй. Зах зээлийн дэлгэрэнгүй тайланг гаргах боломжгүй учраас “...-1” үндсэн хөрөнгийг балансаас нь гаргаж авсан. Тодруулбал “...” ХХК-ийн салбаруудын баланс, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй ирсэн. Үүнээс шинжээч “... 1”-ийн хөрөнгийг ялгаж гаргасан.

Шинжээч томилсон тогтоолын 5 дахь асуултад хариулахдаа:

 “...” ХХК дотроос “...ын-1” үндсэн хөрөнгийн хураангуйг гаргаад 5 дугаар хавсралт хүснэгт дээр дурдаад  263 тэрбумыг гаргасан. Хэдэн төгрөгөөр боссон, хэдэн төгрөгийг хаанаас авсан, одоогийн зах зээлийн талаар асуусан буюу шинжээчээс хөрөнгийн шинжтэй бодит үнэ цэнийг асуусан байсан. Санхүүгийн тайлан балансад үндсэн хөрөнгө бодит үнэ цэнээр бүртгэгддэг. “...-1” төсөл санхүүгийн тайландаа 2019 оны 9 сарын байдлаар ямар үнэ, цэнээр тусгагдсан бэ гэдгийг гаргаж өгөхийн тулд 2019 оны 9 сарын үнэлгээний үндсэн хөрөнгийн жагсаалтыг нь гаргасан. Тухайн үедээ санхүүгийн тайландаа хөрөнгийн бодит үнэ цэнийг тусгасан бол магадгүй тэр үеийнх нь үнэ ч байж болно. “...” ХХК-ийн балансад байгаа үндсэн хөрөнгийн бодит үнэ цэнийг, энэ эх үүсвэрийг хэн, хаанаас гаргасан гэх асуултад хариулах боломжгүй. Зах зээлийн дэлгэрэнгүй тайланг гаргах боломжгүй учраас “...-1” үндсэн хөрөнгийг балансаас нь гаргаж авсан.

 Шинжээчид “...” ХХК-ийн салбаруудын баланс, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй ирсэн. Энэхүү хөрөнгөөс ”...-1”-ийн хөрөнгийг ялгаж гаргасан.

Шинжээч томилсон тогтоолын Асуулт 5-д “...” ХХК болон иргэн Б.Э- нар нь дүгнэлт гаргах өдрийн байдлаар бусдад хэдэн төгрөгийн өр төлбөртэй /зээл, зээлийн хүү, алданги хамт/ болохыг дүгнэлтэд дэлгэрэнгүй тусгах” гэсэн асуулт шинжээчид тавигдсан.

Гэтэл санхүүгийн тайлангийн жил бол бүхэлдээ явдаг. Тухайн дүгнэлт гарах өдрийг бид хэдний өдөр гэж мэдээд тэдний балансыг гаргахыг мэдэхгүй. Тийм учраас тасалбар болгосон 2019 оны 9 сард “...” ХХК-ийн тайлан баланс хамгийн сүүлийн байдлаар 2019 оны 10 сараас орж ирсэн учраас  дэлгэрэнгүй үнэн байна уу гэдгийг тухайн аудитын тооцоо нийлсэн, гаргаж өгсөн байдлаар хуулбарлаж өгсөн. Мөн үнэлгээнийхээ дэлгэрэнгүй байдлыг өгөөч ээ гэсэн.  “...” ХХК-ний өглөг дээр аудитын шалгалт хийлгээд үнэн байна уу үгүй юу гэдэг нотолгоо шаарддаг. Тухайн үед аудитын тайлан хийгдээгүй байсан учраас энэ тооцоо нийлсэн байна уу, нийлээгүй байна уу гэдгийг нотлох үүрэг хүлээхгүй. Тиймээс өөрсдийнх нь гаргаж өгсөн байдлаар нь өглө2019 оны 9 сард “...” ХХК-ийн тайлан баланс хамгийн сүүлийн байдлаар 2019 оны гийн тооцоог хуулбарлаад тавьсан. Гэхдээ баланстай тулгасан байгаа.

Шинжээч томилсон тогтоолын Асуулт 3-т “Ш.Б- нь 20.000.000.000 төгрөгийг Б.Э-ын “...” банкин дахь дансанд 7 удаагийн үйлдлээр шилжүүлснийг Б.Э- нь өөрийн дансанд орсон дээрх мөнгийг хэрхэн юунд зарцуулсан болохыг гүйлгээ тус бүрээр дэлгэрэнгүй гаргах” гэсэн байсан.

Хариулт 3-т 20.000.000.000 тэрбум төгрөгөөс 6.3 тэрбум төгрөгийг бэлэн зарлага гаргасан гэдгийг хувийн хэрэглээндээ шилжүүлсэн гэж дүгнэсэн. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн хууль зааснаар баримтаар нотлогдсон зардлыг зардалд тооцохоос биш, баримтаар нотлогдохгүй зардлыг хувийн хэрэглээнд зарцуулсан гэж үздэг. Иймд баримтаар нотлогдохгүй дээрх зардлыг хувийн хэрэглээндээ зарцуулсан гэж үзсэн. Д.С- бол хуулийн этгээд биш бөгөөд хэрвээ Д.С- нь “...” ХХК-иас бэлнээр мөнгө авсан байсан бол юу, юунд зарцуулсан, хэрхэн зарцуулсан баримтаа гаргаад ир гэхээр тэр хүн чинь идсэн байвал идсэнээ л гаргана. Түүнээс хувь хүн тайлан гаргахгүй. Нягтлан бодох бүртгэлээр бол хуулийн этгээдийн тухайд үүнийг баримтаар нотлогдох зардал гэж үздэг. “...” ХХК-ийн  “...-1” санхүүгийн тайлан, балансыг файл хэлбэрээр болгосон байгаа. “...” ХХК-ийн бүх дансны хуулга шинжээчид ирсэн. Эдгээр ирсэн санхүүгийн баримтуудыг үзэхэд Д.С-гээс гэсэн орлогын баримт байгаагүй. Бэлнээр авсан гүйлгээн дээр ямар нэгэн данс гардаггүй.

Аудитын шинжээч гаргасан дүгнэлтийн 2 дугаар хавсралтад 25 данс хооронд дамжуулан хийгдсэн дотоод гүйлгээнүүдийг цэвэрлэн шалгахад “...” ХХК-иас 20 тэрбум төгрөгийн орлого, “...” ХХК-иас шилжүүлсэн 20 тэрбум төгрөгийг “...” банкинд хугацаатай хадгаламжийн хэлбэрээр байршуулан 311.850.104 төгрөгийн хүүгийн орлого, Койко, Амего зэрэг түрээсийн орлогоос 541.620.533 төгөгийн бусад орлого орсон байсан. “Хүүгийн орлого”-ын дэлгэрэнгүйг бичсэн. Энэ дүгнэлтэд 20.000.000.000 төгрөгийг хугацаатай хадгаламжийн дансанд байршуулан 311.850.104 төгрөгийн хүүгийн орлого олсон гэж дүгнэсэн. Дансны шинж чанарыг “...” банкнаас файлаар болон хуулгаар тэмдэг даруулж хавсаргасан. Файлын шинж чанарт хадгаламжийн данс байгаа. хүүгийн орлого нь   Ж.Сэцүүнээ, Э.Т- гэх зэрэг хүмүүсийн дансанд байсан.

Шинжээчид тавигдсан “Асуулт 2” нь 20 тэрбум төгрөг орж ирсэн үү гэдгийг нотлох байсан ба, 20 тэрбум гарсаныг нотолсон. Анхан шатны бүх баримтууд байсан. 20  тэрбум гарсныг буюу зарлагын хэсгийг аль ямар хугацаанд шилжсэн бэ гэдгийг файл болгон дэлгэрэнгүйгээр гаргаж өгсөн байгаа.

20 тэрбумаас гадна дээр нь нэмж хэлэхэд эд нар банкны хүмүүс, банктай ойр учраас жирийн хүнээс илүү буюу тухайлбал банктай харьцдаггүй хүн бол дахин, дахин данс нээлгэхэд төвөгтэй байдаг байх, харин эд нар бол өөрийнхөө нэр дээр цэвэр хадгаламжийн данс нээлгээд шинэ бүтээгдэхүүн санал болгоод хувь, хүү авсан байсан. Тэр дансны хуулгуудыг нийлүүлээд боловсруулахад орлого хэсэгт 20 тэрбум төгрөг орж ирсэн, дахиад Койко, Амего зэрэг түрээсийн бизнес эрхэлдэг этгээдийн түрээсийн төлбөр 500 гаруй сая төгрөг орж ирсэн байдаг. 20 тэрбумыг хугацаатай хадгаламжийн дансанд тодорхой хугацаанд байршуулсан, хүүгийн орлого орж ирсэн. Үүнийг ямар хадгаламжийн данс руу орсон, ямар хугацаатай, хүүтэй байсан зэргийг шинжээч файл болгосон байгаа. 2 дугаар хавсралтын хүүгийн орлогын тухайд зөвхөн 20 тэрбум төгрөгийн зарлагын хүүгийн орлоготой холбоотой хүүгийн орлогыг бичсэн байгаа.  Банкны кредит хүүг банкны теллер өөрөө бичдэг. Хугацаатай хадгаламжийнхаа мөнгийг төлөхдөө энэ хүмүүс өөрсдөө тушаагаагүй. Теллер өөрсдөө гэрээт хугацаатай хадгаламж гэж бичсэн учраас энэ бол хүүгийн орлого мөн.

Дүгнэлтийн хавсралт 5-д “Хувийн хэрэглээнд шилжүүлсэн” гүйлгээний дэлгэрэнгүйг тусгасан ба, үүний хадгаламж барьцаалсан зээл төлсөн дүн гэсний хадгаламж барьцаалсан зээл хаав хэсэгт 601,561,258 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлтэй байж байгаад үүнийг уг мөнгөнөөс хаасан байна гэж ойлгох уу гэсэн асуултад:

Хариулт: Бизнес эрхлэгчид хугацаатай хадгаламж нээгээд буцаагаад хадгаламж барьцаалсан зээл авдаг юм байна лээ. Тэгээд банкнаас хүүгийн орлого авдаг, хүүгийн орлого, зээл хоёрын хэмжээгээр багахан хэмжээний орлого олдог юм байна лээ. Шинжээч тэр бүгдийг хөөж үзсэн.

Хадгаламж барьцаалсан зээл гэдэг бол хадгаламж аваад хадгаламжаа барьцаалж байгаа учраас хадгаламж эзэмшигчийн хувьд өөрсдийнх нь орлого, нөгөө талаас банкны хувьд хөрөнгө эргэлдүүлж байгаа. Хадгаламжаа барьцаалсан учраас өөрийнх нь орлого гэсэн үг юм. 20 тэрбумыг төгрөгтэй холбоотой мөнгө ороод ирэхлээр тэр мөнгөнөөсөө хадгаламж байршуулсан, тэр хадгаламжаа барьцаалаад зээл авсан, буцаагаад тэр хадгалмжаа төлсөн, үүнийг хувийн хэрэгцээнд зарцуулсан гэж дүгнэсэн.

Шинжээчид 20 тэрбум төгрөгийг аль дансанд орсон, тэндээсээ гараад ямар данс руу ороод шилжсэн бэ гэдгийг шалга гэсэн. Өмнөх өглөгөө дарсан гэх гүйлгээ байгаагүй. Нарийвчилж шалгасан, шалгахдаа “...” ХХК-ийн өмнөх жилүүдийн өглөгөөр нь шалгаж хөөж үзсэн. Түүн дээр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хөрөнгө оруулагчид 20 тэрбум төгрөгийн өглөгтэй баланс байгаагүй.

Мемориалын ордер анхан шатны баримт мөн үү гэсэн асуултад хариулвал мемориалын ордер нь банкны хувьд анхан шатны баримт юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар мемориалын баримтыг анхан шатны баримтаар үнэлнэ гэвэл чек байх ёстой.

12.842.000.000 төгрөгийг Б.Э-, Д.С-, Ж-, Т- нар хувийн хэрэглээнд зарцуулсан гэж үзэж байна уу, мөн дансны хуулгаар хувийн хэрэглээндээ зарцуулсан гэж дүгнээд байна уу гэсэн асуултад хариулахад ямар гүйлгээ хэзээ гарсныг гүйлгээ нэг бүрээр эксел программаар гаргаж, хэрэгт хавсралтаар өгсөн байгаа. 12.842.000.000.000 төгрөгийг Б.Э-, Д.С- нар нь хэн нь хэдэн төгрөг зарцуулсан талаар би дүгнэлт гаргаагүй, асуултад байгаагүй. Харин Т-, Сэргэлэн нарын хадгаламж нь хугацаатай, хугацаагүй хоёулаа байсан гэв.

 

Хоёр.Эрүүгийн 1902 0056 40238 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1.Хохирогч Ш.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Миний бие 2016 онд арилжааны банкинд хөрөнгө оруулахаар сонирхож, судалж байсан. 2016 оны 11 дүгээр сарын үед Монголбанкны ерөнхийлөгч Н.Б нь ...ийг санал болгосон. Тус банкны шалгуур үзүүлэлтүүд сайн, ирээдүйтэй банк гэж байсан учир уг асуудлаар “...” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга гэх Б.Э-тай уулзаж санал солилцсон. Тухайн үед буюу 2016 оны 11 дүгээр сард Б.Э- нь Ш.Б- надад “...200.000.000.000 /хоёр зуун тэрбум/ төгрөгийн үнэлгээтэй, одоогоор 100.000.000 /нэг зуун сая/ ам.доллар оруулчихсан байгаа, оруулсан хөрөнгөө гуравхан жилийн дотор нөхөж авах боломжтой “...-1” /цаашид БҮК-1 гэх/-ийнхээ 20 хувийн хувьцааг хоёр дахин хямдруулж 20-хон тэрбум төгрөгөөр танд өгье, та манай БҮК-1-ийн хувьцааг худалдан аваач, ...хэрвээ та оруулсан хөрөнгөө буцаан авахыг хүсвэл танд буцаагаад мөнгө оруулсан өдрөөс сарын 1.59 хувийн хүүтэйгээр бодож мөнгийг чинь өгнө, таны оруулсан мөнгийг үйлдвэрээ өргөтгөхөд зарцуулна” гэж удаа дараа гуйгаад байсан.

Тухайн үед миний бие ...инд хөрөнгө оруулалт хийх асуудлаар уулзсан боловч удаа дараа БҮК-1 төсөлдөө хөрөнгө оруулаач, маш богинохон хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх маш ашигтай төсөл, болохгүй бол оруулсан хөрөнгө оруулалтаа хүссэн үедээ буцаагаад авчихаж болно, тэгвэл таны хөрөнгө оруулсан 20 тэрбум төгрөгт хүү тооцоод тэр дор нь буцаагаад өгнө, үүний дараа л банкныхаа хувьцааны асуудлыг ярья гээд байсан учир Б.Э- гэдэг хүнийг арай ч намайг хуурах хүн биш байх гэж итгээд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 01/01 тоот гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зурж түүний нэр дээр бүртгэлтэй доорх данс руу 20.000.000.000 /хорин тэрбум/ төгрөгийг шилжүүлсэн. Үүнд:

1.2016.11.30-нд “...” ХХК-ны Хаан банкны 5038017288 тоот дансаас 1.640.000.000 төгрөгийг “...” банк, хүлээн авагч Б.Э- 2108000447 тоот дансанд,

2. 2016.11.30-нд “Номин трейд” ХХК-ны Хаан банкны 5062047372 тоот дансаас 1.600.000.000 төгрөгийг “...” банк, хүлээн авагч Б.Э- 2108000448 тоот дансанд,

3. 2016.11.30-нд “...” ХХК-ны Төрийн банкны 240023422506 тоот дансаас 70.133.940 төгрөгийг “...” банк, хүлээн авагч Б.Э- 2108000447 тоот дансанд,

4. 2016.11.30-нд “Номин трейд” ХХК-ны Голомт банкны 2715002696 тоот дансаас 739.671.000 төгрөгийг “...” банк,  хүлээн авагч Б.Э- 2108000448 тоот дансанд,

5. 2016.11.30-нд “Номин трейд” ХХК-ны Хаан банкны 5062047383 тоот дансаас 9.019.055.060 төгрөгийг “...” банк,  хүлээн авагч Б.Э- 2108000448 тоот дансанд,

6.2016.12.01-нд Ш.Б-ы “...” банкны 2104008208 тоот данснаас 4.931.140.000 төгрөгийг “...” банк,  хүлээн авагч Б.Э- 2108000448 тоот дансанд,

7. 2016.12.05-нд Ш.Б-ы “...” банкны 2104008220 тоот данснаас 2.000.000.000 төгрөгийг “...” банк,  хүлээн авагч Б.Э- 2108000447 тоот дансанд тус тус шилжүүлсэн.

Б.Э- нь 20 тэрбум төгрөгийг хувийнхаа дансаар шилжүүлэн авсны дараа үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд зарцуулсан эсэх нь тодорхойгүй байгаагаас гадна намайг өгсөн мөнгөө буцаан авъя гэж олон удаа шаардахад өгөлгүй, хуурч мэхэлсээр өнөөдрийг хүрч байна. Мөн 2017 оны 7 сард миний бие мөнгөө шаардахад миний мөнгийг өгөлгүй Б.Э-ын эхнэр “...” ХХК-г үүсгэн байгуулагч гэх Д.С- нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “... Групп” гэсэн бланк дээр “...Ш.Б- нь “...-1”-ийн 20 хувийг эзэмшигч болохыг батламжилж байна” гэх бичиг хийж өгсөн. Үүний дараа “...-1” гэх компани байдаг эсэхийг нягталж үзэхэд тийм компани байдаггүй болохыг олж мэдсэн. Нэгэнт тийм компани байхгүй учир хувь эзэмших ойлголт ч байхгүй болохыг, Б.Э- нь намайг хууран мэхэлж мөнгө авсныг олж мэдсэн. Мөн Э- нь Хаан банк, ..., Хас банкуудад асар их хэмжээний өр зээлтэй, надаас мөнгө авч байх үедээ үүнийгээ нуун дарагдуулж байсныг олж мэдсэн. Миний бие өнөөдрийг хүртэл 3 жил орчим өөрийн 20 тэрбум төгрөгийг буцаан шаардсан боловч Б.Э- нь утсаа авахгүй, уулзахгүй зугтаасаар байна.

Б.Э- нь өөрийн залилан мэхлэх гэмт хэргийн замаар олж авсан 20 тэрбус төгрөгийг мөнгө угаах, хууль ёсны болгох зорилгоор “... руу оруулах, эсхүл банкны хувьцаа өгсөн мэтээр өнгөлөн далдалт хийн хууль ёсны орлого мэт болохоор хийсэн үйлдлүүд нь ил болоод байгаа юм. Тухайн үед миний бие нь “...-1” аж ахуйн нэгж ойлгож байсан. Мөн аж ахуйн нэгжийн бүртгэлийн хувьд 20 хувийг нь авах бололцоотой гэж ойлгосон. Гэтэл энэ нь тусдаа компани биш бөгөөд хаана бүртгэлтэй, хэн хувьцаа эзэмшигч нь мэдэгдэхгүй болж эхэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 тоот гэрээгээр:

1-т Миний бие эхлээд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “...” банкинд оруулж, тус банкны 49 хувийг эзэмшихээр,

2-т Дараа нь “...-1 гэх аж ахуйн нэгжийг судалж байгаад 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж тус компанийн 20 хувийг эзэмших,

3-т “Б.Э- нь 2016 оны 3 дугаар улирлын зарлагдсан балансын өөрийн хөрөнгөөс тооцон дээрх гэрээний 2-р заалтаар банкны үнэлгээ гаргасан хувийг тооцож, манай “Номин даатгал” ХХК-ний өөрийн хөрөнгийг уг хувиар тооцон хөрөнгө оруулалтыг гаргаж, “Номин даатгал” ХХК-ний 59 хувийг эзэмших гэрээ байгуулсан байдаг.

Банкны хувьцаа эзэмшигч болохын тулд хуулиар М.Б-инд хөрөнгө оруулалтын мөнгөө шилжүүлж М.Б-инд байршуулдаг. Үүний дагуу М.Б-ны дансанд мөнгөө шилжүүлэх гэж байхад Б.Э- нь хэрэв М.Б-инд мөнгийг шилжүүлэх юм бол 60 хоногийн хугацаа алдана, мөн шат дамжлага ихтэй, төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс миний хувийн дансанд хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлчих, би танил талаараа богино хугацаанд “...” банкны хувьцааг чинь таны нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн учир түүний энэ үгэнд нь би итгээд “...” банкинд оруулах хөрөнгө оруулалтыг мөнгийг Б.Э-ын хувийн дансанд шилжүүлсэн. Тэгтэл энэ хүн миний “...” банкинд оруулсан хувьцаа, хөрөнгө оруулалтын мөнгийг М.Б-инд шилжүүлэлгүй хувьдаа авсан байдаг. Одоогоор хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй. Хэрэв Б.Э- нь хувийн дансаар авсан “...” банкны хувьцаа хөрөнгө оруулалтад зориулж шилжүүлсэн мөнгийг М.Б- руу шилжүүлэхгүйг мэдсэн бол Б.Э-ын хувийн данс руу тэр их хэмжээний мөнгийг шилжүүлэхгүй байсан. Өөрөөр хэлбэл Б.Э- нь миний “...” банкны хувьцаа, хөрөнгө оруулалтад шилжүүлсэн 20 тэрбум төгрөгийг өөрийн хувийн дансаар авч улсын бүртгэлд бүртгэлгүй, гэрээний хоёрдугаар ээлжинд, судалгааны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийх байсан. “...-1” гэх зүйлд хөрөнгө оруулалт хийж 20 хувийг эзэмшиж байгаа мэтээр Батламж гарган намайг залилан мэхэлж байна. Мөн нэмж хэлэхэд “...-1” гэх хуулийн этгээд Улсын бүртгэлд бүртгэлгүй, Б.Э- нь “...” групп ХХК-д ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй ба төлөөлөх эрхгүй атлаа надаас 20 тэрбум төгрөгийг өөрийн хувийн дансаар авсан нь хууль бус үйлдэл юм. Б.Э- нь гэрээний 3-т заасан “...-1” гэх аж ахуйн нэгж байхгүй, улсын бүртгэлд бүртгэлгүй учир хувьцааг нь 20 тэрбум төгрөгөөр худалдана гэсэн ойлголт байхгүй болохыг мэдэж байсан, тэр ч байтугай Б.Э- нь гэрээ байгуулж байх үедээ ... компанийг төлөөлөх ч эрх байхгүй болох нь илэрч, миний бие 20 тэрбум төгрөгийг гэрээн дээр байгаа “...-1” гэх зүйлд зориулж өгөхгүйг урьдчилан тооцож байсан  учир “...” банкны хувьцаа хөрөнгө оруулалтад зориулж М.Б- руу шилжүүлэх гэж мөнгийг М.Б-инд шилжүүлэх юм бол 60 хоногийн хугацаа алдана, мөн шат дамжлага ихтэй, төвөгтэй нөхцөл байдал үүсдэг, тиймээс миний хувийн дансанд хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлчих, би танил талаараа богино хугацаанд “...” банкны хувьцааг чинь таны нэр дээр шилжүүлээд өгнө гэж хууран мэхэлж залилан авсан.

 Мөн намайг залилан мэхэлж гэмт хэргийн замаар олсон 20 тэрбум төгрөгөө Монгол Улсад байхгүй, Улсын бүртгэлд бүртгэлгүй “...-1” нэртэй аж ахуй нэгжид хөрөнгө оруулсан мэтээр “Батламж” гарган халхавчилж, хууль ёсны орлого, хууль ёсны хөрөнгө оруулалт мэтээр харуулж байгаа нь мөнгө угаах үйлдэл юм.., Миний бие нь маш их гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /4хх239-244 дүгээр хуудас/,

-Хохирогч Ш.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгт:

“...Миний бие нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 01/01 дугаартай гэрээний дарааллын дагуу “...” банкны дүрмийн санг М.Б-наас тавьж байсан 35 тэрбум болгох шаардлагын дагуу М.Б-инд байршуулах гэтэл Б.Э- нь М.Б-инд шууд байршуулах юм бол 60 хоног хүртэл уддаг учир миний хувийн дансанд дээрх “...” банканд хийх хөрөнгө оруулалтын 20 тэрбум төгрөгөө байршуулчих, би М.Б-ны ерөнхийлөгч Н.Бтай найз учир энэ ондоо багтааж ...ны хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж өгнө гэсэн..., дээрх мөнгөнүүд М.Б-инд байршихгүй алга болсон учир би Б.Э-аас юу болсон талаар асуухад Б.Э- нь өөрийн хувийн дансаар оруулсан дээрх мөнгийг та “...-1” /БҮК-1/-д оруулах хөрөнгө оруулалтандаа тооцчих гэж хүсээд дараагийн хөрөнгө оруулалт хийх мөнгөө та М.Б-инд шууд байршуулчих, би Н.Бтай ярьж тохирсон байгаа гэж хэлсэн. Иймд миний бие нь нэгэнт хамтран эзэмших болсон ...ны үзүүлэлтийг сайн байлгах үүднээс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу ондоо багтааж 18.719.500.000 төгрөгийг М.Б-инд шууд байршуулснаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ш.Б- миний ...ны 39,54 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж ондоо амжсан.

Харин “...-1”-ийн дүрмийн санд мөнгөний дийлэнх хэсгийг хөрөнгө оруулахаас өмнө “...-1”-ийн нарийвчилсан гэрээг хийж тохирох байсныг дээрх аргаар бүх мөнгийг залилсан урьдчилсан авсан. Ингээд дээрх гэрээ дүрэм хийгдэхгүй удах явцад “...-1” гэж аж ахуйн нэгж байхгүй, харин “...” ХХК-ний салбар нэгж, мөн “...” ХХК нь Б.Э-ын өөрийнх нь нэр дээр бус, эхнэрийнхээ нэр дээр тус хэлцлээс хэдэн сарын өмнө шилжүүлсэн байснаар барахгүй өмнөөс нь тамга дарж өөрийн гарын үсэг зурсан баймныг олж илрүүлснээр Б.Э-ад залилуулсан болохоо мэдсэн. ...” гэх мэдүүлэг /4хх245-247 дугаар хуудас/,

 

2. Гэрч Б.А- /“...” ХХК-ийн эрх зүйн газрын захирал/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Миний бие нь Ш.Б-, Б.Э- нарын хооронд 01/01 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулах үед буюу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ш.Б-ы хамт явж байсан. ...Ш.Б-ы хамт “...” ХХК-ийн оффисын байранд Б.Э-ын ажлын өрөөнд “...” банкны хувьцааг худалдан авахтай холбоотой гол нөхцөлүүдээ тохирохоор очсон. Энэ үед Б.Э- нь “...” банкны 49 хувийн хувьцааг худалдан авч болох ба ...ны хувьцааг худалдан авахын тулд БҮК-1-д мөн хөрөнгө оруулах шаардлагатай. Мөн БҮК-1-д оруулсан хөрөнгө оруулалтаа хүссэн үедээ буцаан авч болох ба буцаан авах үед нь сарын 1.59 хувийн хүү тооцож өгнө гэсэн. Бид дээрх уулзалтаар очихдоо “...” банкнаас өөр газарт хөрөнгө оруулалт хийх талаар төлөвлөөгүй очсон учир “...” компани болон БҮК-1-ийн талаар ямар нэгэн судалгаа хийгээгүй байсан. Энэ уулзалтаар Б.Э- нь өөрийгөө “...” ХКК болон БҮК-1-ийн талаар ямар нэгэн судалгаа хийгээгүй байсан. Энэ уулзалтаар Б.Э- нь өөрийгөө “...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, захирал гэсэн ойлголтыг бидэнд өгч байсан. “...” банкинд хувьцааг эзэмшихдээ зөвхөн иргэн Ш.Б- гэх ганц хувь хүнээр хувьцаа эзэмших ёстой, түүнээс аав, ах, дүү нараа оролцуулахгүй байх хэрэгтэй, учир нь би ганцаараа “...” компанийг төлөөлж шийдвэр гаргах учир Ш.Б- гэх нэг л хүнтэй харьцаж шийдвэр гаргана гэж хэлж байсан. Мөн “...” банк нь хамгийн үзүүлэлт сайтай банк гэж Б.Э- нь хэлж байсан. Тухайн үед бид “...” банкны талаар судалгааг хийхэд тус банкны зохистой харьцааны үзүүлэлт сайн байсан. Иймд дээрх уулзалтаар нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөн зөвхөн банк бус нэмж “БҮК”-д хөрөнгө оруулах шаардлага үүссэн учир хариуд нь өөрийн “Номин даатгал” ХХК-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах хүсэлтийг тавьж тохирсон. Энэ үед Б.Э- нь мөнгө өнөө, маргаашгүй яаралтай хийхгүй бол банкны лицензээ алдах хугацаа хаяанд тулаад байгаа, М.Б- 30-60 хоногт шинэ хувьцаа эзэмшигчээ шалгаж зөвшөөрөл олгодог, тиймээс өнөө, маргаашгүй мөнгөө хий, мөн 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор М.Б-наас “...” банкийг 16.2 тэрбум байсан дүрмийн сангаа 35 тэрбум болгох шаардлагыг тавьсан байгаа учир яаралтай мөнгө хийчих, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх бичиг цаасны ажлыг бүрдүүлж өгөхөд хугацаа их орно, тийм учир дээрх хугацаа болох гээд байна, та нар мөнгөө хийчих юм бол би өөрөө хурдан хөөцөлдөөд та нарыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлнэ гэж хэлсэн. Иймд бид Б.Э-ын дээрх үгэнд бүрэн итгээд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний уулзалт дээр яригдсан зүйлийг тэр дор нь 01/01 дугаартай гэрээ болгон гаргаад, уг гэрээгээр үндсэн гол нөхцөлөө тохирч, цаашид холбоотой гэрээнүүдийг дэлгэрүүлж хийхээр төлөвлөөд гарын үсэг зурсан. ...Б.Э- нь харилцан бүрэн итгэлцэл дээр ажиллана гэж хэлж байсан учир бид мөн дээрх үгэнд итгэн 1 нүүр 7 заалттай гэрээнд гарын үсэг зурсан.

Мөн гэрээний хоёрдугаар заалтад “...” банкинд 27.5 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж банкны 49 хувийн хувьцааг эзэмшихээр, гуравдугаар заалтад “БҮК-1” ХХК-д 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тус компанийн 20 хувийн хувьцааг эзэмшихээр, дөрөвдүгээр заалтад БҮК-1-ийн үйл явц, хэтийн хөгжлөөс хамаарч 2017 оны 07 дугаар сарын 01, 2017 оны 12 дугаар сарын 31-нд нэмж хөрөнгө оруулахдаа хөрөнгө оруулалтыг бодит шаардлагаар тооцно, эсвэл оруулсан 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа буцаан татах эрхийг эдэлнэ, хөрөнгө оруулалтыг буцаан татсан тохиолдолд сарын 1.59 хувийн хүүтэй байна. /дуртай үедээ мөнгөө хадгаламжийн хүүгээс өндөр хүүтэй буцаан авах боломжтой гэх сэтгэгдэл төрүүлж залилсан/

Тавдугаар зүйлд “Номин даатгал” компанийн 49 хувийг Б.Э- нь эзэмшихээр тохирсон байдаг боловч гэрээний үүрэг биелэгдээгүй. Дээрх 1 нүүр гэрээнд тусгасан дарааллын дагуу бид эхлээд “...” банкинд хөрөнгө оруулалт хийхээр 20 тэрбум төгрөгийг шилжүүлсэн боловч дээрх мөнгийг Б.Э- нь өөрийн хувийн дансаар залилан авч хувьдаа ашигласан байдаг. Дээрх мөнгийг шилжүүлэх үед Б.Э- нь гүйлгээний утган дээр “...ны хөрөнгө оруулалт гэж битгий бичээрэй гэж хэлж байсан. Учрыг нь асуухад банкны гүйлгээ хийж буй теллер дор нь тараана, шуум тарвал Монгол  Банкнаас зөвшөөрөл авахад хүндэрнэ гэж хэлж байсан. ... Иймд бид аргагүйн эрхэнд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “...” банкинд хөрөнгө оруулах болон банкны хувьцааг худалдах, худалдан авах гэрээг нэмж байгуулан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дахин 18.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “...” банкны дансанд хийж 39.54 хувийн хувьцааг эзэмших болсон. Харин гэрээний тавдугаар зүйлд заасан манай “Номин даатгал” компанид Б.Э- нь хөрөнгө оруулалт хийж 49 хувийг эзэмшихээр тохирсон заалт нь огт биелэгдээгүй. Одоо эргээд харахад Б.Э- нь энэ үед “Номин даатгал” компанид хөрөнгө оруулах ямар ч боломжгүй, бусдад маш их өр, зээлтэй байсан нь харагдаж байгаа ба, биднийг анхнаасаа залилан мэхлэх санаа зорилготой байсан нь тогтоогдож байна. Э- нь тухайн үед БҮК-ийн эд хөрөнгийг ...инд барьцаанд тавьсан атлаа Ш.Б-аас дахин хөрөнгө оруулалт нэрээр мөнгө авсан нь залилан мэхлэх гэмт хэрэг гэж би үзэж байна. Мөн дээрх 01/01 дугаартай гэрээн дээр Б.Э- нь ... ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш атлаа ... ХХК-ийг төлөөлөн Ш.Б-тай гэрээ хийж байгаа нь залилангийн нэг үйлдэл юм. Дээрх бүгдээс дүгнэн хэлэхэд Б.Э- нь Ш.Б-ыг гэрээний аргаар залилан мэхэлсэн үйлдэл байгаа нь тодорхой харагдаж байна. ...” гэх мэдүүлэг /8хх197-200 дугаар хуудас/,

 

3. Гэрч Д.Н-/”...” ХХК-ний нягтлан ажилтай/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр  ... ХХК-ийн удирдлагын зүгээс маргааш буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр их хэмжээний мөнгө шилжүүлэх болно. Ийм учир мөнгө бэлдээрэй гэж хэлж байсан. Дээрх мөнгө нь их хэмжээний мөнгө байсан учир би Ш.Б- захирлаас өөрийн захирал С.Б-захирлын хамт тодруулахад Ш.Б- нь ......инд хөрөнгө оруулалт хийж байгаа, Б.Э- гэх хүн нь М.Б-ны Ерөнхийлөгчтэй найз учир хөрөнгө оруулагчаар хурдан бүртгүүлж өгөх юм, мөнгийг яаралтай шилжүүл гэж хэлсний дагуу мөнгийг шилжүүлж байсан. ...” гэх мэдүүлэг /5хх4-6 дугаар хуудас/,

 

4. Гэрч С.Б-/”...” ХХК-ний мөнгөн хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга /-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Ш.Б- захирал нь ...инд 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байсан болохыг мэдэж байна. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ... ХХК-ийн удирдлагаас маргааш их хэмжээний мөнгө шилжүүлэх болсон энэ мөнгийг шилжүүлэхэд бэлэн байгаарай гэсэн үүрэг өгсөн. ...... ХХК болон Номин трейд ХХК-ийн үйл ажиллагааны орлого, ашиг зэргээс бүрдсэн мөнгө байгаа юм. Энэ үед их хэмжээний мөнгө гарч байгаа учир Ш.Б- ерөнхийлөгчтэй уулзан юун мөнгө шилжүүлж байгаа талаар тодруулахад группийн хувьцаа эзэмшигч нарын шийдвэрээр дээрх мөнгийг ...инд хөрөнгө оруулалт хийх зорилгоор шилжүүлж байгаа юм ... гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /5хх7-9 дүгээр хуудас/,

 

5. Гэрч Н.Б /М.Б-ны Ерөнхийлөгч ажилтай/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2016 оны намар 11 сард манай туслах руу Улсын Их Хурлын гишүүн байсан Шагдарсүрэн утсаар ярьж М.Б-ны Ерөнхийлөгч Бтай уулзах гэсэн юм, цаг авч өгөөч гэж хүссэн байсан. Би маргааш нь цаг гарган уулзаж байсан санагдаж байна. Тэгээд маргааш нь Шагдарсүрэн ирэхдээ өөрийн хүү Б-ыг дагуулан ирсэн. Энэ хүнтэй би анх удаа уулзсан. Энэ хоёр нь ярихдаа бид нэг банк бус санхүүгийн байгууллагыг олон жил сайн ажиллуулж байгаа, тийм учир бид цаашид банкны салбарт орох хүсэлтэй байна гэж ярьсан. Би тэр хүмүүст зөвлөгөө өгсөн. Монголын арилжааны банкууд хуулийн дагуу 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай болсон байх ёстой, энэ 50 тэрбум төгрөгийн дүрмийн сангаа бүрдүүлж чадаагүй, шинээр хөрөнгө оруулагч хайж байгаа хэд хэдэн банк байна. Үүнд Тээвэр ..., Кредит банк, ..., Чингис Хаан банкнууд байна. Эдгээр банкуудад дүрмийн сангаа 50 тэрбум төгрөг хүргэхийн тулд шинээр хөрөнгө оруулах хүмүүс хэрэгтэй.., эдгээр банкуудын хувьцаа эзэмшигч нартай уулзаж ярилцахыг зөвлөсөн болно...” гэх мэдүүлэг /1хх46-48 дугаар хуудас/,

 

6. Гэрч С.М-/..../-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Миний бие нь 2015 оны 10 сард Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хүлээн авснаас хойш энэ төслийн талаар мэдэх болсон. Намайг ажил авах үед дээрх “БҮК-1” төсөл дуусах шатандаа орсон байсан. Мөн 2018 онд “...”-ны Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдосноос хойш “...” ХХК-аас “БҮК-2” төсөлд зориулан авсан зээлийн талаар мэдээлэлтэй болсон. ...ны Төлөөлөн Удирдах зөвлөлөөс авсан мэдээллээр “...” ХХК нь ...наас авсан их хэмжээний зээлээ өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа талаар мэдээлэл байдаг. ...Засгийн газрын нэрийн өмнөөс баталгааг зөвхөн Засгийн газрын хуралдаанаар тогтоол гарган шийдвэрлэдэг. Салбарын сайд бол баталгаа гаргах хууль зүйн үндэслэлгүй. Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/2009 дугаартай албан бичиг нь зүгээр төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн бичиг байна. ...Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын барилга барих бүтээн байгуулалтын ажил ихээр төлөвлөгдөж, санхүүжилтийг нь улсаас шийдвэрлэж байгаа. Иймд та дээрх бүтээн байгуулалтын ажилд оролцооч гэсэн саналыг амаар хэлж байсан боловч Б.Э- нь “би ороод надад дээрх барилга барих тендерийг өгөхгүй шүү дээ гэдэг” хариултыг хэлдэг. Миний мэдэхийн сүүлийн жилүүдэд “...” ХХК нь ямар нэгэн тендерт оролцоогүй байх. ...” гэх мэдүүлэг /10хх47-50 дугаар хуудас/,

 

7. Гэрч Д.Г-/Монгол Улсын ...ны төслийн зээл, санхүүжилтийн газарт зөрчилтэй зээл хариуцсан ахлах мэргэжилтэн/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  

“...Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор, Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай 171 дүгээр тогтоолыг үндэслэн БҮК-1 төслийг “...” ХХК нь хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын ...наас БҮК-1 төсөлд зориулан 3 удаагийн санхүүжилийг олгосон байдаг. Үүнд:

Нэг: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 180 дугаартай тогтоолоор БҮК-1 төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14 сая ам.долларыг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Монгол Улсын ...аар дамжуулан шууд зээлийн гэрээ байгуулж БҮК-1 төслийг санхүүжүүлэхийг зөвшөөрсний дагуу Монгол Улсын ...ны Зээлийн хорооны 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр, ТУЗ-ийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг үндэслэн 14 сая ам.долларыг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл олгосон.

Хоёр: Засгийн газрын 2014 оны 113 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд БҮК-1 төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ХБНГУ-ын Комерц банкнаас авах 13,115 еврогийн зээлийн гэрээ байгуулахыг ...ны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч, төслийн хэрэгжилт, зээлийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Барилга хот байгуулалтын сайд болон Эдийн засгийн ... сайд, ТУЗ-д тус тус даалгасан. Уг тогтоолын дагуу ...ны 2014 оны ТУЗ-ийн 27 дугаартай тогтоолын дагуу 13,047,123.50 еврогийн санхүүжилтийг БҮК-1 төсөлд олгосон.

Гурав: Засгийн газрын 2015 оны 319 дүгээр тогтоолоор Могол Улсын ... төсөл, хөтөлбөрүүдэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд 20 хүртэлх сая еврогийн зээлийн шугам нээхийг ...ны ТУЗ-д зөвшөөрсний дагуу ...ны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 84 дүгээр тогтоол, зээлийн хорооны хурлын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2015/84 тоот шийдвэрийг үндэслэн 9 сая ам.долларын зээлийг БҮК-1 төслийн санхүүжилтэд олгосон.

Дээрх 3 зээлийн гэрээний барьцаа хөрөнгөд “...” ХХК-иас доорх хөрөнгүүдийг гэрээлэн барьцаалсан. Үүнд:

-2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б-БҮК-ХО2013-144 дугаартай барьцааны  гэрээгээр БҮК-1 үйлдвэрийн 5 барилга болон зам, талбай, дулааны шугам, цэвэр бохирын шугам, тоног төхөөрөмж, бараа материал...,

-2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б-БҮК-ХО2014-54 дугаартай батлан даалтын гэрээг иргэн Б.Э-тай байгуулж зээлүүдэд баталгаа гаргасан. /Өөрөөр хэлбэл иргэн Б.Э- нь батлан даасан/ Зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б-БҮК-ХО2014-53 дугаартай гэрээгээр “...” ХХК-ийн Төрийн банк дахь төгрөгийн 106000026470, ам.долларын 106000026462 дугаартай харилцах дансуудыг барьцаалсан. Зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б-БҮК-ХО2015-84 дугаартай гэрээгээр “...” ХХК-ийн “...” банк дахь ам.долларын 2104000268 дугаартай харилцах дансуудыг барьцаалсан.

-2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б-БҮК-ХО2015-83 дугаартай барьцааны гэрээгээр БҮК-1 төсөлд олгосон зээлийн хөрөнгөөр худалдан авсан болон гүйцэтгүүлсэн ажлын үр дүнд бий болсон хөрөнгө, ирээдүйн орлого зэргийг барьцаалсан.

-2018 оны 12 дугаар сарын Б-БҮК-ХО2017 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээгээр 2013 онд барьцаалсан 5 үл хөдлөх эд хөрөнгийн газар эзэмших эрхийг барьцаалсан байгаа. Үүнд: ХУД-3 хороо үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө 112 хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Э-2206000982,  000012652 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 1489 м/кв талбайтай газар, ХУД-3 хороо үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө 112 хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Э-2206000985, 000012653 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 300 м/кв талбайтай газар, ХУД-3 хороо үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө 112 хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Э-2206000987,  000013089 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 17347 м/кв талбайтай газар ХУД-3 хороо үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө 112 хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Э-2206000990, 000013090 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 1166 м/кв талбайтай газар, ХУД-3 хороо үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө 112 хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Э-2206001064,  000013091 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 8303 м/кв талбайтай газар.., Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 1159 дугаартай тамгаар дээрх эд хөрөнгийг Монгол Улсын ...ны барьцаанд бүртгэн баталгаажуулсан. Иймд дээрх эд хөрөнгийг бусдад дахин барьцаалж болохгүй ба хэрэв дахин барьцаалах, эсвэл эрх шилжүүлсэн тохиолдол гарвал манай ...наас зөвшөөрөл авах ёстой. 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б-БҮК-ХО2013-144 дугаартай Барьцааны гэрээний 2.3 дугаар зүйлд “барьцааны зүйлийн өмчлөх эрх өөр этгээдэд аливаа хэлбэрээр шилжих тохиолдолд, барьцаалагчийн зөвшөөрлийг урьдчилан авах бөгөөд гэрээний 2.2-д заасан барьцааны зүйлийг барьцаалах эрх хүчин төгөлдөр хэвээр хадаглагдан, барьцаалагч нь уг барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэн тэргүүнд хангах эрх эдэлнэ. ... ... нь гэрээг “...” ХХК-ийн ерөнхий захирал Д.С- болон хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Э-тай байгуулсан байна.

2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ЗБҮК-ХО2013-143 дугаартай зээлийн гэрээний 4.1.16-д зээлдэгч өөрийн компани байгууллагын нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орох, татан буугдах, эрх зүйн байдлаа өөрчлөх, нэрээ солих, оршин байгаа газраа өөрчлөх тохиолдолд тухай бүрт ...инд 30 хонгийн өмнө мэдэгдэх, ийнхүү мэдэгдээгүйгээс банкинд учирсан хохирлыг бүрэн хариуцахаар заасан байдаг. Тэгэхдээ өнөөдрийн байдлаар “...” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн болон хувьцаа эзэмшигч, мөн  2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б-БҮК-ХО2013-144 дугаартай Барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгийн өмчлөл, эзэмшилд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа.

Ш.Б- нь “БҮК-1” төсөл болон “...” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн, мөн 20 хувийн хувьцаа эзэмшигч болсон талаар ямар нэгэн мэдээлэл бидэнд ирээгүй..., “...” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “БҮК-1” нэртэй төсөл байгаа юм. Түүнээс “БҮК-1” нэртэй аж ахуйн нэгж болон үл хөдлөх хөрөнгө байхгүй. Ш.Б- гэх хүн нь юуны 20 хувийг эзэмшиж байгааг би ойлгохгүй байна..., Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тушаалаар “БҮК-1” төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэл хамтарсан компани байгуулах ажлын хэсэг байгуулсан байдаг. Уг ажлын хэсгээс 2019 оны 04 дүгээр сард БҮК-1 төслийг гадны MAD үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 43 орчим тэрбум төгрөгөөр үнэлсэн байдаг...” гэх мэдүүлэг /10хх36-44 дүгээр хуудас/

 

8. Гэрч Л.Б-/...ны зээлийн хяналт тусгай активын хэлтийн ахлах хуульч/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Б.Э-, Э.Ж-, Д.С- нарыг танихгүй. ...Монгол Улсын “...” банк болон “...” ХХК-ний хооронд доорх гэрээнүүдийг байгуулсан байдаг. Үүнд:

“...2013 оны Засгийн газрын Орон сууцны үйлдвэрлэлийг дэмжих тухай 180 дугаартай тогтоолын дагуу иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “БҮК-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн үнэт цаасыг арилжаалж /Чингис бонд/ бүрдүүлсэн хөрөнгөөр “...”-иар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж 2013 онд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “...”-ны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрсний дагуу “...“ нь 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 14 сая ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар 3-БҮК-ХО 2013-143 дугаартай зээлийн гэрээг “..." ХХК-тай байгуулж, 2013 оны 08 дугаар сарын 20 өдөр дээрх 14 сая ам.долларыг бүтэн дүнгээр “...” ХХК-д олгосон.

Дээрх зээлийн гэрээний хамт мөн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3-БҮК-ХО 2013-144 дугаартай барьцааны гэрээ байгуулж

1. ...улсын бүртгэлийн дугаартай ...000174704 гэрчилгээний дугаартай ХУД-3 хороо Чингэсийн өргөн чөлөө 200/11 дугаарт байрших 17361 м/кв талбайтай төв цехийн барилга 1 ширхэг,

2. Ү-2206007262 улсын бүртгэлийн дугаартай ...000174706 гэрчилгээний дугаартай ХУД-3 хороо Чингэсийн өргөн чөлөө 200/14 дугаарт байрших 8310 м/кв талбайтай бэлэн бүтээгдэхүүний агуулахын барилга,

3. Ү-2206007233 улсын бүртгэлийн дугаартай ...000174652 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 3 хороо Чингэсийн өргөн чөлөө 200/10 дугаарт байрших 1905 м/кв талбайтай конторын барилга,

4. Ү-2206007263 улсын бүртгэлийн дугаартай ...000174707 гэрчилгээний дугаартай ХУД-3 хороо Чингэсийн өргөн чөлөө 200/17 дугаарт байрших 1490 м/кв талбайтай төмөрийн агуулахын барилга,

5. Ү-2206010927 улсын бүртгэлийн дугаартай ...000068324 гэрчилгээний дугаартай ХУД-3 хороо Чингэсийн өргөн чөлөө, ЦТБ-112 дугаарт байрших 30 м/кв талбайтай дулаан дамжуулах барилга зэрэг дээрх 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийг 8.619.597.76 төгрөгөөр үнэлж барьцаалсан.

6. Зам талбай дулааны шугам, цэвэр усны шугам, бохирын шугам зэргийг 418,313,751 төгрөгөөр тооцон барьцаалсан. EBAWE БҮК тоног төхөөрөмж, шинээр худалдан авах тээврийн хэрэгслүүд, БҮК-1 эргэлтийн хөрөнгө, /бараа материал/, Дансны авлага борлуулалтын орлого, ... банк дахь харилцах данс дансны орлого, Монгол Улсын ...ны зээлээр санхүүжүүлсэн БҮК-1 төслийн үр дүнд бий болох эд хөрөнгийг барьцаалахаар гэрээнд тусгасан.

“...Аккредитивын зээлийн эрх нээх гэрээний хамт мөн өдөр Ипотекийн “Б-БҮК- ХО 2014-51” дугаартай гэрээ байгуулж:

  1. ...улсын бүртгэлийн дугаартай ...000174704 гэрчилгээний

дугаартай ХУД-3 хороо Чингисийн өргөн чөлөө 200/11 дугаарт байрших 17361 м/кв талбайтай төв цехийн барилга, газрын хамт,

2. Ү-2206007262 улсын бүртгэлийн дугаартай ...000174706 гэрчилгээний дугаартай ХУД-3 хороо Чингисийн өргөн чөлөө 200/14 дугаарт байрших 8310 м/кв талбайтай бэлэн бүтээгдэхүүний агуулахын барилга, газрын хамт,

3. Ү-2206007233 улсын бүртгэлийн дугаартай ...000174652 гэрчилгээний дугаартай ХУД-3 хороо Чингисийн өргөн чөлөө 200/10 дугаарт байрших 1905 м/кв талбайтай конторын барилга газрын хамт,

4. Ү-2206007263 улсын бүртгэлийн дугаартай ...000174707 гэрчилгээний дугаартай ХУД-3 хороо Чингисийн өргөн чөлөө 200/17 дугаарт байрших 1490 м/кв талбайтай Төмөрийн агуулахын барилга, газрын хамт,

5. Ү-2206010927 улсын бүртгэлийн дугаартай ...000068324 гэрчилгээний дугаартай ХУД-3 хороо Чингисийн өргөн чөлөө, ЦТБ-112 дугаарт байрших 30 м/кв талбайтай дулаан дамжуулах барилга, Зам талбай дулааны шугам, цэвэр усны шугам, бохирын шугам, газрын хамт,

Мөн өдөр байгуулсан “Б-БҮК-ХО 2014-52” дугаартай барьцааны гэрээгээр:

1. EBAWE Anlagentechnik GmbH компанитай байгуулсан 24130043 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ийн дагуу худалдан авч байгаа БҮК-1 төслийн бүх тоног төхөөрөмж,

2. Шинээр худалдан авах хүнд даацын 10 ширхэг тээврийн хэрэгсэл,

3. БҮК-1 эргэлтийн хөрөнгө, /бараа материал/

4. Монгол Улсын ...ин дахь 3600000850, 3600000449 тоот данснууд дахь мөнгөн хөрөнгө зэрэг,

Мөн өдрийн Зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай “Б-БҮК-ХО 2014-53/762" дугаартай 3 талт /..., Төрийн банк, ... ХХК/ гэрээ байгуулж:

1. Төрийн банкин дахь төгрөгийн 106000026462 тоот ам.долларын, 106000026470 тоот данс дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогуудыг барьцаалсан.

Дээрх өдөр мөн “Б-БҮК-ХО 2014-54” дугаартай Батлан даалтын гэрээг байгуулж Монгол Улсын иргэн Б.Э- нь өөрөө болон өөрийн нэр дээрх эд хөрөнгөөр дээрх зээлийн гэрээнд батлан даалтын үүрэг хүлээсэн.

“...2015 оны 10 дугаар сарын 14 өдрийн “3-БҮК-ХО 2015-82” дугаартай зээлийн гэрээ байгуулж 9 сая ам.долларыг 2022 оны 06 дугаар сарын 14 өдрийг хүртэл хугацаатай, Зээлийн хүү 6 cap Euribor+жилийн 4,4% /хөвөгч/ хүүтэйгээр БҮК-1 төсөлд зориулж зээлдэгч “...” ХХК-д олгосон байдаг.

Дээрх гэрээтэй холбогдуулан тухайн өдөр “Б-БҮК-ХО 2015-83” дугаартай барьцааны гэрээг байгуулж ирээдүйд бий болох эд хөрөнгийг барьцаалсан байна. Үүнд:

1. “...”-наас олгосон зээлийн хөрөнгөөр худалдан авсан болон гуйцэтгүүлсэн ажпын үр дүнд бий болсон хөрөнгө зэрэг, уг санхүүжилтээр ирээдүйд бий болох бүх эд хөрөнгүүдийг барьцаалсан бол

Дахин “Б-БҮК-ХО 2015-84” дугаартай зээлдэгчийн харилцах дансны орлого барьцаалах тухай гэрээг байгуулж:

1. “...” ХХК-ийн “...” банк дахь 20104000268 дугаартай ам.долларын харилцах дансны орлогууд болон мөнгөн хөрөнгийг барьцаалсан байдаг.

...“3-БҮК-ХО 2013-143” дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 16 өдөр, “3-БҮК-ХО 2014-49” дугаартай Аккредитивын зээлийн эрх нээх гэрээний хугацаа 2019 оны 04 сард дууссан. “3-БҮК-ХО 2015-82” дугаартай гэрээний хугацаа 2022 оны 06 сард дуусахаар байгаа. ...Дээрх барьцааны эд хөрөнгүүд нь “...”-наас өөр газар үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байх учиргүй. Учир нь “...” ХХК нь манай банкинд мэдэгдэлгүй өөр газар барьцаалах ёсгүй. ...Манай Монгол Улсын “...”-наас хөрөнгө оруулалтын чиглэлээр буюу оруулсан хөрөнгөндөө хувь эзэмшихээр 2018 онд төрийн өмчит “DBM asset Tianagement” ХХК-ийг байгуулсан. “...” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “БҮК-1” төсөлд зээлсэн, хөрөнгө оруулалтын хэмжээгээр хувь эзэмших саналыг манай банкнаас “...” ХХК-д тавьсан боловч тодорхой тохиролцоонд хүрээгүй. Иймд ... нь БҮК-1 төсөлд ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй. ...3-БҮК-ХО 2013-143 гэрээний 4.1.10 болон “3-БҮК-ХО 2014-49” дугаартай Аккредитивын зээлийн эрх нээх гэрээний 4.1.7, мөн “3-БҮК-ХО 2015-82” дугаартай гэрээний 8.3.1-д ...“Зээлдэгч өөр банк санхүүгийн байгууллагаас зээл авах болон бусад хэлбэрээр үүрэг хүлээх тохиолдолд “...”-нд 30 хоногийн өмнө бичгээр урьдчилан мэдэгдэж зөвшилцөх шаардлагатай, бусад гуравдагч этгээд, үүрэг гүйцэтгүүлэгчээс өмнө банкны зээлийг төлөх арга хэмжээ авна” ...гэсэн заалтууд тусгагдсан байдаг. ...” гэх мэдүүлэг /8хх202-205 дугаар хуудас/,

 

9. Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

Ш.Б- нь 20 тэрбум төгрөгийг “...” банкны 2108000447 болон ам долларын 2108000448 дугаартай дансанд хуваан шилжүүлсэн нь үнэн. Уг мөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 01/01 тоот гэрээний дагуу Б- нь”...-1” БҮК-1/-ийн 20 хувийн төлбөрт шилжүүлсэн мөнгө байгаа юм. 20 тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд “...-1”-д оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрт зарцуулсан. Өөрөөр хэлбэл өмнө нь би өөрөөсөө болон бусдаас /иргэн, аж ахуйн нэгжүүдээс/ авч “...-1” /БҮК-1/-д оруулсан хөрөнгө оруулалтын мөнгө авсан юм. Мөн дээрх 20 тэрбум төгрөгөөс зарим хэсгийг нь ...-1” үйлдвэрийг ашиглалтад орох хүртэлх хөрөнгө оруулалт буюу үйл ажиллагааны зардалд зарцуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 01/01 дугаартай гэрээний 2 дугаар заалтаар “...” банкинд оруулах хөрөнгө оруулалт 27.5 тэрбум төгрөг буюу банкны 49 хувийг эзэмшихээр тохирсон. Уг гэрээний 3 дугаар заалтаар ...-1” үйлдвэрт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тус үйлдвэрийн 20 хувийг эзэмшихээр тохирсон байдаг. Ш.Б- яриад байгаа зүйл хэрэгт авагдсан болон бидний хооронд хийгдсэн гэрээнд огт тусгагдаагүй худлаа зүйл яриад байна. ...” гэх мэдүүлэг  /4хх223-224/,

Б.Э-ын яллагдагчаар дахин өгсөн “... Ш.Б-ы оруулсан 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг иргэн аж ахуйн нэгжээс зээлсэн мөнгийг буцаан өгөх, мөн өөрийн гэр бүлийн орлогоос авсан мөнгийг буцаан өгөх, мөн үйлдвэрийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах зэргээр зарцуулсан байгаа. Яг хэдэн төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан болохыг цаг хугацаагаар нь хэлж мэдэхгүй байна. ...-1” нийт хөрөнгө оруулалтыг Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар 68.9 сая ам доллар гэж баталсан. Үүнээс “...” ХХК нь ...-1”-д зориулж Чингис бондын хөрөнгөөс буюу ...наас Засгийн газрын 2013 оны 180 дугаартай тогтоолын дагуу 14 сая ам доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг Герман улсын Комерц банкнаас 13.1 сая сая еврог ...иар дамжуулан 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 113 дугаар тогтоолоор мөн Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 9 сая ам долларыг 2015 оны Засгийн газрын 319 дүгээр тогтоолоор тус тус ...иар дамжуулан зээл авсан. Өөрөөр хэлбэл дээрх 68.9 сая ам доллараас ойролцоогоор 36 сая ам долларын зээлийг хөрөнгө оруулалт болгож ...наас авсан байдаг. Үлдсэн 33 сая ам долларыг нь би өөрөө босгож төслийг хэрэгжүүлсэн байна. Дээрх зээлүүдийн барьцаанд ...-1” төслийг барьцаалсан байгаа. ...” гэх мэдүүлэг /4хх226-227 дугаар хуудас/,

 

10. Прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3245 дугаартай зөвшөөрлийн дагуу нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд:

 “..Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг “...” банкны оффист байрлах үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Н-ийн 2 давхарт байх дугааргүй өрөөнд ...Dell маркийн зөөврийн компьютерт нэвтэрч “Грейп” банк программыг ашиглан Б.Э-ын төгрөгийн 2108000447, ам.долларын 2108000448 дугаартай дансуудын зарлагын гүйлгээг хөөж шалган холбогдох санхүүгийн анхан шатны баримт болон дансны хуулгуудыг хэвлэж авав...” гэсэн тэмдэглэл /1хх180-183 дугаар хуудас/,

 

11. Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4325 дугаартай зөвшөөрлийн дагуу нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд:

 “..Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг ...ны оффист байрлах үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Н-ийн 2 давхарт байх дугааргүй өрөөнд.., өрөөнд байх Dell маркийн зөөврийн компьютерт нэвтэрч “Грейп” банк программыг ашиглан Б.Э-ын төгрөгийн 2108000447, ам.долларын 2108000448 дугаартай дансуудын зарлагын гүйлгээг хөөж шалган холбогдох санхүүгийн анхан шатны баримт болон дансны хуулгуудыг хэвлэж авав...” гэсэн тэмдэглэл /4хх33-34 дүгээр хуудас/,

 

12. Сангийн яамнаас олгосон Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, хөндлөнгийн аудитын “...” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан аудитын шинжилгээний тайлан дүгнэлтэд:

            Шинжээчид тавьсан асуулт тус бүрийн холбогдох хариултыг Монгол Улсын Иргэний болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Сангийн яамнаас гаргасан дүрэм, журамд нийцүүлэн бэлтгэж гаргасан.

Асуулт-1 : “...” ХХК болон “...” ХХК-ний ТУЗ-ын дарга Б.Э-, ... ХХК-ний захирал Ш.Б- нарын хооронд хэзээ ямар гэрээ байгуулсан болох нь Б.Э-, “...” ХХК болон “...” ХХК-нийг төлөөлж эрх бүхий этгээд мөн болох.

Хариулт-1: А тал гэж “...” ХХК болон “...” ХХК, Б тал гэж ... гэсэн хоёр тал 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 01/01 тоот гэрээг Улаанбаатар хотод байгуулсан. А талыг төлөөлж ТУЗ-ын дарга гэх Б.Э-, Б талыг төлөөлж, үүсгэн байгуулагч Ш.Б- нар байгуулсан.

 Улсын бүртгэлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн лавлагаагаар “...” банкыг өмнө нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд:

1.2005 оны 10 дугаар сарын 18-наас 2006 оны 11 дүгээр сарын 16-ны хооронд захирал албан тушаалтай Бадарчийн Э-.

2.2006 оны 11 дүгээр сарын 16-наас хойш гүйцэтгэх захирлын албан тушаалтай Д-гийн Т-.

Улсын бүртгэлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн лавлагаагаар “...” ХХК-ийг.    

1.Итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд: 2007 оны 7 дугаар сарын 27-ноос 2014 оны 10 дугаар сарын 24-ний хооронд захирал албан тушаалтай Д.С-.

 2. 2014 оны 10 дугаар сарын 24-нөөс 2015 оны 02 дугаар сарын 06-ны хооронд гүйцэтгэх захирал албан тушаалтай Э-ын Ж-.

3. 2015 оны 02 дугаар сарын 06-наас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны хооронд захирал албан тушаалтай Бадарчийн Э-.

4. 2015 оны 11 дүгээр сарын 05-наас хойш одоог хүртэл Э-ын Ж-.

Асуулт-2: “...” ХХК-ийн захирал Ш.Б- нь ... ХХК болон ... ХХК /Байшин үйлдвэрлэл-1/ -д хөрөнгө оруулалт оруулсан эсэх. Хэрэв оруулсан бол хэзээ хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрхэн оруулсан болох.

Хариулт-2: Нэг талаас “...” банк ХХК болон “...” ХХК, нөгөө талаас “...” ХХК нарын байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 01/01 тоот гэрээний дагуу “...” ХХК нь ...долоо удаагийн гүйлгээгээр нийт 20 тэрбум төгрөгийг Б.Э-ын “...” банкны төгрөгийн 2108000447 тоот данс, ам долларын 2108000448 тоот дансанд шилжүүлсэн байна.

Асуулт-3: Ш.Б- нь 20 тэрбум төгрөгийг Б.Э-ын “...” банкин дахь 2108000447 тоот данс, ам долларын 2108000448 тоот дугаартай дансанд 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. Иймд Б.Э- нь өөрийн дансанд орсон дээрх мөнгийг хэрхэн юунд зарцуулсан болохыг гүйлгээ тус бүрээр дэлгэрэнгүй гаргах.

Хариулт-3: Шинжээч хоёр талын хамтран ажиллах гэрээний дагуу Б.Э-ын “...” банк дахь 2108000447 тоот данс, ам долларын 2108000448 тоот дансанд шилжүүлсэн 20 тэрбум төгрөгийн гүйлгээг орсон данснаас нь эхлэн гүйлгээ нэг бүрээр гарсан данс бүр рүү хөөн шалгаж тулган баталгаажуулсан. Нийт шалгасан данс эзэмшигчийн нэр, дансны дугаар, гүйлгээний тоог хүснэгтээр харуулсан. /5хх40 дүгээр хуудас/

Хүснэгтэд дурдсан 25 данс хооронд дамжуулан хийгдсэн дотоод гүйлгээнүүдийг цэвэрлэн шалгахад “...” ХХК-иас 20 тэрбум төгрөгийн орлого, “...” ХХК-иас шилжүүлсэн 20 тэрбум төгрөгийг “...” банкинд хугацаатай хадгаламжийн хэлбэрээр байршуулан 311.850.104 хүүгийн орлого, Койка, Амего зэрэг түрээсийн орлогоос 541.620.533 төгрөгийн бусад орлого орсон байна. Хүснэгт 3-р орлогын задаргааг, Хүснэгт 4-р “...” ХХК-иас орсон мөнгө, хүүгийн орлого, бусад орлогын мөнгөний зарцуулалтын задаргааг үзүүлсэн. /5хх41 дүгээр хуудас/.             

“...Гэрээнд тусгагдсаны дагуу “...” ХХК болон “БҮК-1” төслийн 7.471.027.459.13 төгрөгнөөс бусад зарлагын 13.383.956.821 төгрөгнөөс бусад орлогын 541.620.533 төгрөгийг хасаад үлдсэн 12.842.345.288.24 төгрөгийг Б.Э-, Д.С-, Э.Ж-, Э.Т- нар хувийн хэрэгцээнд зарцуулсан гэж үзэж байна. Хувийн хэрэгцээнд хэрэглэсэн буюу бэлнээр авсан бүх гүйлгээг данс эзэмшигч бүрийн нэр, дансны дугаар, огноо бүрээр тулган шалгасан дэлгэрэнгүй жагсаалтыг хавралт-5-р үзүүлсэн. /5хх-67-102 дугаар хуудас/,

Асуулт-4: “...-1” нь “...” ХХК-ний үйлдвэр, эсвэл бие даасан аж ахуйн нэгжийн аль нь болох, мөн “...-1” нь хэдэн төгрөгийн өртгөөр боссон, санхүүжилтийн эх үүсвэрийг хэн хаанаас гаргасан, одоогийн зах зээлийн үнэлгээ нь хэдэн  төгрөг болох, ашиглалтад орсон эсэх, хэрэв орсон бол хэзээ орсон болохыг тогтоох.

Хариулт-4: “...-1” буюу БҮК-1 төсөл нь  бие даасан аж ахуйн нэгж биш бөгөөд “...” ХХК-ний үйлдвэрүүдийн барилгын хийц материал үйлдвэрлэх нэг төсөл байна. Уг төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг хэн хаанаас гаргасан, одоогийн зах зээлийн үнэлгээ нь хэдэн  төгрөг болох, ашиглалтад орсон эсэх, хэрэв орсон бол хэзээ орсон болохыг тогтоох боломж шинжээчийн ажилтай холбоотой гаргаж өгсөн материалд байхгүй байна. Шинжээчид гаргаж өгсөн “...” ХХК-ний үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй жагсаалтаас “БҮК-1” төслийн 2019 оны 9 дүгээр сарын байдлаар үндсэн хөрөнгийн хураангуйг хүснэгт-5-р үзүүлсэн /5хх42 дугаар хуудас/, дэлгэрэнгүй жагсаалтыг хавсралт-7-р харуулсан. /6хх152-155 дугаар хуудас/.

Асуулт-5: “...” ХХК болон иргэн Б.Э- нар нь дүгнэлт гаргах өдрийн байдлаар бусдад хэдэн төгрөгийн өр төлбөртэй /зээл, зээлийн хүү, алданги хамт/ болохыг дүгнэлтэд дэлгэрэнгүй тусгах.

Хариулт: Шинжээчид “...” ХХК-иас гаргаж өгсөн 2019 оны 9 сарын өглөг дараах байдалтай байна. “...” ХХК нь 191.470.570.283.21 төгрөгийн өглөгтэй. /5хх43 дугаар хуудас/, ....” гэсэн дүгнэлт /5хх34-44 дүгээр хуудас хавсралт баримтууд 5хх45-250, 6хх1-163 дугаар хуудас/,

 

13. Шинжээч С.Бадамгаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:   “...Шинжилгээгээр доорх нөхцөл байдал тогтоогдсон байдаг.

...2016 оны 11 дүгээр сарын 29-нд 01/01 тоот гэрээгээр “...” ХХК нь 7 удаагийн гүйлгээгээр нийт 20 тэрбум төгрөгийг Б.Э-ын “...” банкны төгрөгийн 2108000447 тоот данс, долларын 2108000448 тоот дансанд шилжүүлсэн байна.

Б.Э-ын “...” банк дахь 210800047, 2108000448 дансанд шилжүүлсэн 20 тэрбум төгрөгийн гүйлгээг орсон данснаас нь эхлэн гүйлгээ нэг бүрээр гарсан данс бүр рүү хөөн шалгаж тулган баталгаажуулсан.

...”...” ХХК-иас шилжүүлсэн 20 тэрбум төгрөгийг “...” банкинд хугацаатай хадгаламжийн хэлбэрээр байршуулан 311.850.104 төгрөгийн хүүгийн орлого.., орсон байна. ...”БҮК-1” төсөлд орсон мөнгийг “БҮК 1” кассын орлогын үндсэн баримт руу, “...” ХХК-д орсон мөнгийг “...” ХХК-ийн бүх банкны данс руу тулган шалгасан болно.., Мөн Board буюу Төлөөлөн Удирдах зөвлөлийн зардал /цалин/ нэрээр авсан мөнгөнд нийгмийн даатгал болон ХАОАТатвар төлөөгүй байна. Иймд энэ мөн хувийн хэрэгцээ гэж үзэхээр байна. Гэрээнд тусгагдсаны дагуу “...” ХХК болон “БҮК-1” төслийн 7.471.027.459.13 төгрөгнөөс бусад зарлагын 13.383.965.821 төгрөгнөөс бусад орлогын 541.620.533 төгрөгийг хасаад үлдсэн 12.842.345.288.24 төгрөгийг Б.Э-, Д.С-, Э.Ж-, Э.Т- нар хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж үзэж байна.

“...-1” буюу “БҮК-1” төсөл нь бие даасан аж ахуйн нэгж биш бөгөөд “...” ХХК-ийн үйлдвэрүүдийн барилгын хийц материал үйлдвэрлэх нэг төсөл байдаг. Шинжээч “...” ХХК, Б.Э-, Д.С-, Э.Ж-, Э.Т- нарын татвар төлөлтийн 2016-2019 он хүртэлх мэдээллийг шалгасан. Татварын Ерөнхий газрын 2019 оны 10 сарын 31-ний 12/3181 тоот албан бичгийн дагуу шалгаж үзэхэд Хувьцаа борлуулсаны орлогын талаар ямар нэгэн татвар төлөгдөөгүй байдаг. Иймд Ш.Б-аас авсан 20 тэрбум төгрөгийг хувьцаа борлуулснаас олсон орлого гэж үзэхээргүй байна.

...Ш.Б-аас Б.Э-ын хувийн эзэмшлийн “...” банкны 2108000447, 2108000448 дугаартай дансуудад хөрөнгө оруулалт нэрээр шилжүүлсэн 20 тэрбум төгрөгийг Б.Э- нь цааш эхнэр Д.С-, хүү Э.Ж-, Э.Т- нарын дансаар 1441 удаагийн гүйлгээгээр шилжүүлж, гэрээнд заасан зориулалтын дагуу буюу “БҮК”-д 4,208,845,673.19 төгрөгийг зарцуулж, 16,104,527,074.18 төгрөгийг зориулалтын бусаар /”...”ХХК-д ихэвчлэн зээл нэрээр шилжүүлсэн 3,262,181,785.94 төгрөг орсон/ өөр төсөлд хөрөнгө оруулах болон хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна..., Дээрх 3,056,617,880.71 төгрөгийг Д.С-, Э-ын Ж- нарын ... дахь 2102000272, 2108000462, 2108001008, 2108000747 дугаартай данснуудаас 190 удаагийн гүйлгээгээр  “...” ХХК-ийн СБД-1 хороо Жамин гүний гудамж 22 тоот хаягт барьж байгаа барилгын ажлын материал, ажлын хөлс зэрэгт зарцуулсан байдаг. Энэ нь дүгнэлтэд гүйлгээний утгатай тодорхой тусгагдсан байгаа...” гэх мэдүүлэг /8хх186-190 дүгээр хуудас/,

“....Нийт 5,310,133,940 төгрөг, 5,958,072 ам.доллар буюу тухайн үеийн М.Б-ны ханшаар /ханш-2,466.64/ нийт 20,006,375,060 төгрөгийг Б.Э-, Д.С- нарын хамтран эзэмшлийн “...” банкны 2108000447 дугаартай төгрөг, 2108000448 дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн байна..., Б.Э- нь дээрх Ш.Б-аас шилжүүлсэн 20,006,375,060 төгрөгөөс 5,310,133,940 төгрөгийг ... дахь 2108000447 дугаартай данснаас цааш нь:

-хүү Э.Ж-гийн 2108000727 дугаартай дансанд 2016 оны 11 сарын 30-ны өдөр 3,307,702,980.63 төгрөгийг,

-хүү Э.Ж-гийн 2108000462 дугаартай дансанд 2016 оны 12 сарын 05-ны өдөр 2,000,000,000 төгрөгийн гүйлгээгээр хоёр хуваан шилжүүлсэн байна.

Мөн дээрх 5,958,072 ам.долларыг /14,696,418,718 төгрөг/ “...” банк дахь 2108000448 дугаартай данснаас цааш нь эхнэр Д.С-гийн 2708000747 дугаартай дансанд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,958,072 ам.долларыг, эхнэр Д.Сэргэлийн 2708000747 дугаартай дансанд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 ам.долларыг тус тус шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Ш.Б-аас шилжүүлсэн 20,006,375,060 төгрөгийг Б.Э- нь өөрийн эхнэр Д.С-гийн 2708000747 дугаартай ам.долларын дансанд 5,958,072 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 14,696,418,718 төгрөгийг, мөн хүү Э.Ж-гийн 2108000727, 2108000462 дугаартай дансуудад 5,310,133,940 төгрөгийг  хоёр хуваан шилжүүлсэн байдаг.  Э.Ж- нь өөрийн 2108000727, 2108000462 дугаартай дансуудад орсон 5,310,133,940 төгрөгийг цааш 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд “...” банк дахь харилцах болон хадгаламжийн 2108000272 /MNT/ харилцах, 2108000462 /MNT/ Харилцах, 2108000938 /USD/ Хадгаламж, 2108000939 /USD/ Хадгаламж, 2108000940 /MNT/ Хадгаламж, 2108000942 /MNT/ Хадгаламж, 2108000930 /USD/ данснуудаар 85 удаа тус тус дамжуулан өөрийн хувийн хэрэгцээ болон бэлнээр авсан. Мөн “...” ХХК-ийн зээл, цалинд болон “...” ХХК-д гэсэн гүйлгээний утгатай зарцуулсан байна. Мөн Д.С- нь 2708000747 дугаартай дансанд орсон 5,958,072 ам.доллар буюу 14,696,418,718 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд “...” банк дахь харилцах болон хадгаламжийн 2108000918 /USD/, 2108000920 /USD/ Хадгаламж, 2108000921 /USD/ Хадгаламж, 2108000922 /USD/ Хадгаламж, 2108000923 /USD/ Хадгаламж, 2108001008 /USD/ Хадгаламж, 2100000512 /USD/ Хадгаламж, 2108000039 /USD/ Харилцах, 2108000747 /USD/ Хадгаламж, 2108000936 /USD/ Хадгаламж, 2108000937 /USD/ данснуудаар 587 удаа тус тус дамжуулан өөрийн хувийн хэрэгцээ болон бэлнээр, удирдлагын зардал, мөн “...” ХХК-ийн зээл, цалинд болон “...” ХХК-д гэсэн гүйлгээний утгатай зарцуулсан байдаг...” гэх мэдүүлэг /11хх73-75 дугаар хуудас/,

 

14. “...” группын хувьцаа эзэмшигч Д.С-гээс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 363 дугаартай “Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Э-ад “...” ХХК-ийн өмнөөс их хэмжээний хэлцэл хийх, компанийг төлөөлөн бүх гэрээ, хэлцэлд төлөөлөх эрхийг олгосон” гэсэн утга бүхий “Эрх олгох тухай” баримт /6хх224 дүгээр хуудас/,

 

15. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-нд:

1. “А” тал гэж “...” банк болон “...” ХХК, “Б” тал гэж “...”, Хоёр тал эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгтэй тохиролцов. “А” талыг төлөөлж ТУЗ-ын дарга Б.Э-, “Б” талыг төлөөлж үүсгэн байгуулагч Ш.Б- нар энэхүү гэрээг байгуулав.

2. “Б” тал нь ...инд 27,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж банкны 49 хувийг эзэмшихээр болов. Төлбөрийг доорхи хуваарийн дагуу хийнэ.

А. 2016 оны 11 сарын 30-нд 10 тэрбум төгрөг,

Б. 2016 оны 12 сарын 14-нд 10 тэрбум төрөг,

В. 2017 оны 01 сарын 02-нд 7,5 тэрбум төгрөг,

3. “Б” тал нь “...-1” үйлдвэрт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тус үйлдвэрийн 20 хувийг эзэмшихээр болж төлбөрийг доорхи хуваарийн дагуу хийнэ.

А. 2016 оны 11 сарын 30-ны өдөр 7 тэрбум төгрөг,

Б. 2016 оны 12 сарын 05-ны өдөр 3 тэрбум төгрөг,

В. 2017 оны 01 сарын 02-ны өдөр 10 тэрбум төгрөг,

4. “Б” тал “...-1”-ийн үйл явц хэтийн хөгжлөөс хамаарч 2017 оны 07 дугаар сарын 01, 2017 оны 12 дугаар сарын 31-нд нэмж хөрөнгө оруулах ба хөрөнгө оруулалтыг бодит шаардлагаар тооцно. Эсвэл оруулсан 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа буцаан татах эрхийг эдэлнэ. Хөрөнгө оруулалтыг буцаан татсан тохиолдолд сарын 1.59 хувийн /төгрөгийн/ хүүтэй байна.

5. 2016 оны III улирлын зарлагдсан балансын өөрийн хөрөнгөөс тооцон энэхүү гэрээний 2-р заалтаар банкны үнэлгээг гаргасан хувийг тооцож, “А” тал “Номин даатгал” ХХК-ийн өөрийн хөрөнгийг уг хувиар тооцон хөрөнгө оруулалтыг гаргаж тус компанийн 49 хувийг эзэмших.

6. Хоёр талын хамтын ажиллагааны гэрээ бие биенээ хүндэтгэсэн, харилцан бүрэн итгэлцэл дээр хийгдэв.

7. Гэрээнд гарын үсэг зурагдсанаар талууд дээрхи компанийн дотоод мэдээлэлтэй танилцах эрхтэй. ..” гэх гэрээ /1хх17 дугаар хуудас/,

 

16. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 дугаартай хамтран ажиллах 01/01 тоот гэрээний нэмэлт:

1. Төлбөр шилжүүлсэн ба хүлээн авсан тухай:

  1. 2016 оны 11 сарын 30-ны өдөр Б тал 3.958.000 ам.доллар. 3.310.133.940 төгрөг нийт 13.068.860.000 төгрөгийг А талд хүлээлгэн өгсөн.
  2. 2016.12.31-ний өдөр Б тал $2.000.000 /МБ-ны албан ханш-2.466.64/ буюу 4.933.280.000 төгрөгийг А талд хүлээлгэн өгсөн.
  3. . Гэрээний үүргийн баталгааны тухай.

2.1 Монгол Улсад мөрдөгдөж буй Банкны тухай хууль, Банкны зөвшөөрлийн журам, бусад хууль тогтоомжийн дагуу ...ин дахь 49 хувь эзэмшлийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор баталгаажуулах үүргийг А тал хүлээж байна.

2.2 “А” тал нь гэрээний дагуу “Б” талаас орж ирсэн төлбөрийг зориулалтын дагуу буюу “...” банкны дүрмийн санг нэмэгдүүлэхэд ашиглах үүрэгтэй.

2.3 Энэхүү гэрээний 2.1-д заасан үүрэг үл биелэгдэж Б талын ...ны хувьцаа заасан хугацаанд эцэслэн баталгаажаагүй тохиолдолд А тал нь Б талд учирсан хохирлыг үл маргах журмаар төлөх ба А тал биелэлтийг “...” ХХК БҮК-ийн хөрөнгө болон бусад өөрийн хөрөнгөөр батлан дааж байна.

2.4 Энэхүү гэрээний 2.1-д заасан үүрэг үл биелэгдэж 45 хоногоос илүү хугацаа хэтэрвэл Б талын “...” банкны хувьцаа заасан хугацаанд эцэслэн баталгаажаагүй тохиолдолд А тал нь шилжүүлсэн үнийн дүнд хоногийн 0.06 хувийн торгууль үл маргах журмаар Б талд төлнө..” гэх гэрээ (А талыг төлөөлж Б.Э-, Б талыг төлөөлж Ш.Б-) /1хх16-17 дугаар хуудас/,

 

  1. Төлбөрийн даалгаварууд:
  • “...” ХХК-ийн Хаан банкны 5038017288 дугаартай данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э-, Д.С- нарын “...” банкин дахь 2108000447 дугаартай данс руу  1.640.000.000 төгрөгийг,
  • “...” ХХК-ийн Төрийн банкны 240023422506 дугаартай данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э-, Д.С- нарын ...ин дахь 2108000447 дугаартай данс руу 70.133.940 төгрөгийг,
  • “...” ХХК-ийн Хаан банкны 5062047372 дугаартай данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э-, Д.С- нарын “...” банкин дахь 2108000447 дугаартай данс руу 1.600.000.000 төгрөгийг,
  • Ш.Б-ы “...” банкны 2104008220 тоот данснаас 2016 оны 12 дугаар сарын 05-нд Б.Э-, Д.С- нарын “...” банкин дахь 2108000447 тоот данс руу 2.000.000.000 төгрөгийг,
  • “...” ХХК-ийн Хаан банкны 5062047383 дугаартай данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э-, Д.С- нарын ...ин дахь 2108000448 дугаартай данс руу 3.658.000 ам.долларыг /1$2.466.64/ (9.022.969.120 төгрөг),  
  • “...” ХХК-ийн Голомт банкны 2715002696 дугаартай данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э-, Д.С- нарын ...ин дахь 2108000448 дугаартай данс руу 300.000 ам.долларыг /1$2.466.64/ (739.992.000 төгрөг),
  • Ш.Б-ы ...ны 2104008208 тоот данснаас 2016 оны 12 сарын 01-нд Б.Э-, Д.С- нарын ...ны 2108000448 тоот данс руу 2.000.000 ам.долларыг /1$2.466.64/ (4.933.280.000 төгрөг) буюу нийт 5,310,133,940 төгрөг, 5,958,000 ам.доллар буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар /ханш-2,466.64/ нийт 20,006,375,060 төгрөгийг шилжүүлсэн талаарх төлбөрийн даалгаврууд, мемориал баримтууд /1хх19-24 дүгээр хуудас/,

 

18. “...” группийн үүсгэн байгуулагч Д.С-гийн гаргасан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай “2016 оны 11 сарын 29-ний өдрийн 01/01 тоот “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу “...” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Б- “...-1” үйлдвэрт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан тул тус үйлдвэрийн 20%-ийг эзэмшигч болохыг батламжилж байна” гэсэн утга бүхий  “Батламж” /1хх18 дугаар хуудас/,

 

19. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэрэгт ирүүлсэн “...” банк ХХК, “Дэм санхүүгийн санхүүгийн нэгдэл” ХХК, “Чойжин сүитс” ХХК, “Эх орон гэр бүл эмэгтэйчүүдийн холбоо” ХХК, “...” ХХК, “И Эс Эм” ХХК зэрэг хуулийн этгээдийн талаарх лавлагаа, мэдээлэл /1хх72-77 дугаар хуудас/,

 

20. “...” банк ХХК-ний Улсын бүртгэлийн 0000083892 дугаартай гэрчилгээ /10хх7 дугаар хуудас/, “...” ХХК-ний дүрэм /10хх8-14 дугаар хуудас/,

 

21. “...” ХХК-ний Улсын бүртгэлийн 9011115021 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /9хх27-28 дугаар хуудас/,

 

22. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11/5366 дугаартай “...”банк ХХК-ний лавлагаа, хувийн хэргийн хуулбарын хамт хавсралтаар ирүүлсэн болон “...-1 ХХК гэсэн нэртэй хуулийн этгээд санд бүртгэлгүй тухай” албан бичиг /7хх250 дугаар хуудас/,

 

23. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 7/10277 дугаартай “...-1” нэртэй үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байх бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, байршил, зориулалт, хэмжээ, үнэ болон өмчлөгчийн мэдээллийг тусгадаг болно” гэх албан бичиг /9хх135 дугаар хуудас/,

 

24. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02-06/6440 дугаартай “...” ХХК-ийн эзэмшлийн газартай холбоотой материалыг хавсралтаар хэрэгт ирүүлсэн болон ...-1 ямар нэгэн газар эзэмших, ашиглах эрх зүйн харилцаа үүсээгүй байна...” гэх албан бичиг, хавсралт материалууд /9хх3-131 дүгээр хуудас/,

 

25. Монгол Улсын “...”-ны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4/846 дугаартай албан бичгээр ирүүлсэн:

 “...” ХХК-ний хэрэгжүүлж буй “...-1” төсөлд тус компанийн 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн байрлаж байгаа газар, “...-1” төслийн хүрээнд худалдан авсан Германы EBAWE үйлдвэрийн барилгын бетон хийц үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг барьцаалж 2013-2015 онд 36,1 сая ам.долларын зээл авсан тухай лавлагаа, материал, зээлийн хувийн хэрэг зэрэг баримтууд /1хх94-153 дугаар хуудас/,

 

26. Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжууд /10хх195-196, 11хх78 дугаар  хуудас/,

 

27. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд: Б.Э-, Д.С- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /9хх222,10хх194 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх63, 64 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Э-, Д.С- нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Э-, Д.С- нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э-ад холбогдох хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Э- нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн оффисын байранд “...” ХХК-ийн захирал Ш.Б-д “...” ХХК-ийн барилгын хийц материал үйлдвэрлэх “...-1” нэртэй төслийг бие даасан хуулийн этгээд мэтээр тайлбарлаж, “...200 тэрбум төгрөгний үнэлгээтэй, одоогоор 100.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулчихсан байгаа, оруулсан хөрөнгөө гуравхан жилийн дотор нөхөж авах боломжтой “...-1” /БҮК-1/ үйлдвэрийн 20 хувийн хувьцааг 2 дахин хямдруулж 20 тэрбум төгрөгөөр өгье, та оруулсан хөрөнгөө буцаан авахыг хүсвэл мөнгө оруулсан өдрөөс эхлэн сарын 1.59 хувийн хүүтэйгээр бодож мөнгөө буцаан авч болно...” гэж итгэл үнэмшил төрүүлэн,

Улсын бүртгэлийн байгууллагад “...” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа, “...-1” /БҮК-1/ үйлдвэрийн бүрдэл хэсэгт хамаарах барилгын обьект,

бүртгэлийн ... дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/11-д байрлах 17,360 м.кв талбай бүхий төв цехийн барилга,

бүртгэлийн Ү-2206007262 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/14-д байрлах 8,310 м.кв талбай бүхий бэлэн бүтээгдэхүүний агуулахын барилга,

бүртгэлийн Ү-2206007233 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/10-д байрлах 1,905 м.кв талбай бүхий конторын барилга,

бүртгэлийн Ү-2206007263 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/17-д байрлах 1,490 м.кв талбай бүхий төмрийн агуулахын барилга,

бүртгэлийн Ү-2206010927 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө ЦТП112-д байрлах 30 м.кв талбай бүхий дулаан дамжуулах барилга болон зам, талбай, дулааны шугам, цэвэр, бохирын шугам, тус үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материал, “Монгол Улсын ...”-ны зээлээр санхүүжсэн /БҮК-1/ төслийн үр дүнд бий болох эд хөрөнгө, “...” ХХК-ийн дансны авлага, борлуулалтын орлого, банкны харилцах данс, дансны орлого зэрэг хөрөнгийг “Монгол Улсын ...”-наас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалбар болгож барьцаалсан атлаа, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 01/01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-гээр “...-1” /БҮК-1/ үйлдвэрт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд тус үйлдвэрийн 20 хувийг эзэмшүүлнэ” гэж хуурч, гэрээний дагуу “...” банкинд хөрөнгө оруулж хувьцааг эзэмших зорилгоор Ш.Б-аас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд  доорхи байдлаар шилжүүлсэн буюу:

 

- “...” ХХК-ийн Хаан банкны 5038017288 дугаартай данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э-, Д.С- нарын “...” банкин дахь 2108000447 дугаартай данс руу  1.640.000.000 төгрөгийг,

 

- “...” ХХК-ийн Төрийн банкны 240023422506 дугаартай данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э-, Д.С- нарын “...” банкин дахь 2108000447 дугаартай данс руу 70.133.940 төгрөгийг,

 

- “...” ХХК-ийн “Хаан” банкны 5062047372 дугаартай данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э-, Д.С- нарын “...” банкин дахь 2108000447 дугаартай данс руу 1.600.000.000 төгрөгийг,

 

- Ш.Б-ы “...” банкны 2104008220 тоот данснаас 2016 оны 12 дугаар сарын 05-нд Б.Э-, Д.С- нарын “...” банкин дахь 2108000447 тоот данс руу 2.000.000.000 төгрөгийг,

 

- “...” ХХК-ийн Хаан банкны 5062047383 дугаартай данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э-, Д.С- нарын ...ин дахь 2108000448 дугаартай данс руу 3.658.000 ам.долларыг /1$2.466.64/ (9.022.969.120 төгрөг),

 

- “...” ХХК-ийн Голомт банкны 2715002696 дугаартай данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э-, Д.С- нарын ...ин дахь 2108000448 дугаартай данс руу 300.000 ам.долларыг /1$2.466.64/ (739.992.000 төгрөг),

 

- Ш.Б-ы ...ны 2104008208 тоот данснаас 2016 оны 12 сарын 01-нд Б.Э-, Д.С- нарын ...ны 2108000448 тоот данс руу 2.000.000 ам.долларыг /1$2.466.64/ (4.933.280.000 төгрөг) буюу нийт 5,310,133,940 төгрөг, 5,958,000 ам.доллар  /тухайн үеийн Монголбанкны ханшаар ханш-2,466.64 төгрөгөөр хөрвүүлсэн/  бүгд  20,006,375,060 төгрөгийг Б.Э- нь өөрийн болон эхнэр Д.С-тэй хамтран эзэмшдэг дансаар авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 20.006.375.060 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийг;

 

- Мөн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт үйлдлийн улмаас бий болсон хууль бус эх үүсвэртэй мөнгөн хөрөнгийг буюу өөрийн хамтран эзэмшдэг “...”-ны төгрөгийн 2108000447 тоот, ам.долларын 2108000448 тоот дансуудад иргэн Ш.Б-аас шилжүүлэн авсан 20.006.375.060 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор дараах мөнгөн гүйлгээг хийсэн буюу үүнд:

 

2108000447 тоот төгрөгийн данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,307,702,980,63 төгрөгийг Э.Ж-гийн 2108000272 тоот дансанд,

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000,000 төгрөгийг Э.Ж-гийн 2108000462 тоот дансанд тус тус шилжүүлсэн,

 

Э.Ж-гаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд “...” дахь төгрөгийн харилцах 2108000272 тоот, 2108000462 тоот, төгрөгийн хугацаагүй хадгаламжийн 2108000940 тоот, 2108000942 тоот, ам.долларын хугацаагүй хадгаламжийн 2108000938 тоот, 2108000939 тоот, 2108000930 тоот данснуудаар 85 удаа дамжуулан шилжүүлж “...” ХХК-ийн зээл, цалинд, “...” ХХК-д гэсэн гүйлгээний утгатайгаар бэлнээр болон бэлэн бусаар зарцуулсан,

 

- 2108000448 тоот ам.долларын данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,958,000 ам.долларыг,

 

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 ам.долларыг буюу нийт 14,696,241,120 төгрөгийг “...” банк дахь 2108000747 тоот хугацаагүй хадгаламжийн ам.долларын дансанд тус тус шилжүүлсэн, тус данснаас  2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд “...” банк дахь ам.долларын хугацаагүй хадгаламжийн 2108000918 тоот, 2108000920 тоот, 2108000921 тоот, 2108000922 тоот, 2108000923 тоот, 2108001008 тоот, 2100000512 тоот, 2108000747 тоот, 2108000936 тоот, 2108000937 тоот, ам.долларын харилцах 2108000039 тоот данснууддаа 587 удаа шилжүүлэх замаар удирдлагын зардал, “...” ХХК-ийн зээл, цалинд, “...” ХХК-д гэсэн гүйлгээний утгатайгаар бэлнээр болон бэлэн бусаар зарцуулсан,

 

- “...” банкинд хугацаатай хадгаламжийн хэлбэрээр байршуулсан уг мөнгөн дүнгээс 311,850,104 төгрөгийн хүүгийн орлого олсон зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Үүнд:

 

- Хохирогч Ш.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Б.Э- нь 2016 оны 11 дүгээр сард надад “...200.000.000.000 төгрөгийн үнэлгээтэй, одоогоор 100.000.000 ам.доллар оруулсан, оруулсан хөрөнгөө гуравхан жилийн дотор нөхөж авах боломжтой “...-1”-ийн 20 хувийн хувьцааг 2 дахин хямдруулж 20-хон тэрбум төгрөгөөр таньд өгье, та манай БҮК-1-ийн хувьцааг худалдан аваач, ...хэрвээ та оруулсан хөрөнгөө буцаан авахыг хүсвэл танд буцаагаад мөнгө оруулсан өдрөөс сарын 1.59 хувийн хүүтэйгээр бодож мөнгийг чинь өгнө, таны оруулсан мөнгийг үйлдвэрээ өргөтгөхөд зарцуулна” гэж удаа дараа гуйсан. ...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 01/01 тоот гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зурж түүний нэр дээр бүртгэлтэй ...данс руу 20 тэрбум төгрөг шилжүүлсэн. Б.Э- нь 20 тэрбум төгрөгийг хувийнхаа дансаар шилжүүлэн авсан. ...2017 оны 7 сард мөнгөө шаардахад өгөлгүй Б.Э-ын эхнэр “...” ХХК-г үүсгэн байгуулагч гэх Д.С- нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “... Групп” гэсэн бланк дээр “...Ш.Б- нь “...-1”-ийн 20 хувийг эзэмшигч болохыг батламжилж байна” гэх бичиг өгсөн. ...Э- нь Хаан банк, ..., Хас банкуудад асар их хэмжээний өр зээлтэй, надаас мөнгө авч байх үедээ үүнийгээ нуун дарагдуулж байсныг олж мэдсэн. ...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 тоот гэрээгээр 1-т “эхлээд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “...” банкинд оруулж, тус банкны 49 хувийг эзэмшихээр, 2-т дараа нь “...-1” гэх аж ахуйн нэгжийг судалж байгаад 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж тус компанийн 20 хувийг эзэмших, 3-т “Б.Э- нь 2016 оны 3 дугаар улирлын зарлагдсан балансын өөрийн хөрөнгөөс тооцон дээрх гэрээний 2-р заалтаар банкны үнэлгээ гаргасан хувийг тооцож, манай “Номин даатгал” ХХК-ний өөрийн хөрөнгийг уг хувиар тооцон хөрөнгө оруулалтыг гаргаж, “Номин даатгал” ХХК-ний 59 хувийг эзэмших гэрээ байгуулсан.

...миний хувийн дансанд хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлчих, ...“...” банкны хувьцааг чинь таны нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн учир түүний энэ үгэнд нь би итгээд “...” банкинд оруулах хөрөнгө оруулалтын мөнгийг Б.Э-ын хувийн дансанд шилжүүлсэн. Тэгтэл энэ хүн миний “...” банкинд оруулсан хувьцаа, хөрөнгө оруулалтын мөнгийг М.Б-инд шилжүүлэлгүй хувьдаа авсан байдаг. ...“...” банкны хувьцаа хөрөнгө оруулалтад зориулж шилжүүлсэн мөнгийг М.Б- руу шилжүүлэхгүйг мэдсэн бол Б.Э-ын хувийн данс руу тэр их хэмжээний мөнгийг шилжүүлэхгүй байсан. ...“...-1” гэх хуулийн этгээд Улсын бүртгэлд бүртгэлгүй, ...Б.Э- нь гэрээ байгуулж байх үедээ “...” компанийг төлөөлөх ч эрхгүй болох нь илэрсэн. ...” гэх мэдүүлэг /4хх239-244 дүгээр хуудас/,

 

- Хохирогч Ш.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгт “...Б.Э- нь М.Б-инд шууд байршуулах юм бол 60 хоног хүртэл уддаг учир миний хувийн дансанд дээрх “...” банкинд хийх хөрөнгө оруулалтын 20 тэрбум төгрөгөө байршуулчих, би М.Б-ны ерөнхийлөгч Н.Бтай найз учир энэ ондоо багтааж “...” банкны хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж өгнө гэсэн..., дээрх мөнгөнүүд М.Б-инд байршихгүй алга болсон. ... “...” ХХК нь Б.Э-ын өөрийнх нь нэр дээр бус, эхнэрийнхээ нэр дээр тус хэлцлээс хэдэн сарын өмнө шилжүүлсэн байснаар барахгүй өмнөөс нь тамга дарж өөрийн гарын үсэг зурсан байсныг олж илрүүлсэн. ...” гэх мэдүүлэг /4хх245-247 дугаар хуудас/ болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

- Гэрч Б.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Ш.Б-ы хамт “...” ХХК-ийн оффисын байранд Б.Э-ын ажлын өрөөнд “...” банкны хувьцааг худалдан авахтай холбоотой гол нөхцөлүүдээ тохирохоор очсон. ...Б.Э- нь ...өөрийгөө “...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, захирал гэсэн ойлголтыг ...өгсөн. “...” банкинд хувьцааг эзэмшихдээ зөвхөн иргэн Ш.Б- гэх ганц хувь хүнээр хувьцаа эзэмших ёстой, түүнээс аав, ах, дүү нараа оролцуулахгүй байх хэрэгтэй, би өөрөө “...” компанийг төлөөлж шийдвэр гаргах учир Ш.Б- гэх нэг л хүнтэй харьцаж шийдвэр гаргана гэж хэлж байсан. ...Б.Э- нь мөнгө өнөө, маргаашгүй яаралтай хийхгүй бол банкны лицензээ алдах хугацаа хаяанд тулаад байгаа, М.Б- 30-60 хоногт шинэ хувьцаа эзэмшигчээ шалгаж зөвшөөрөл олгодог, тиймээс өнөө, маргаашгүй мөнгөө хий, ...2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор М.Б-наас ...ийг 16.2 тэрбум байсан дүрмийн сангаа 35 тэрбум болгох шаардлагыг тавьсан, ...яаралтай мөнгө хийчих, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх бичиг цаасны ажлыг бүрдүүлж өгөхөд хугацаа их орно, тийм учир дээрх хугацаа болох гээд байна, та нар мөнгөө хийчих юм бол би өөрөө хурдан хөөцөлдөөд та нарыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлнэ гэсэн. ...2016 оны 11 дүгээр сарын 29-ний уулзалт дээр яригдсан зүйлийг тэр дор нь 01/01 дугаартай гэрээ болгон гаргасан. ...Бид эхлээд “...” банкинд хөрөнгө оруулалт хийхээр 20 тэрбум төгрөгийг шилжүүлсэн, ...дээрх мөнгийг Б.Э- нь өөрийн хувийн дансаар ... авсан. Мөнгийг шилжүүлэх үед Б.Э- нь гүйлгээний утган дээр “...ны хөрөнгө оруулалт гэж битгий бичээрэй гэсэн. ...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “...” банкинд хөрөнгө оруулах болон банкны хувьцааг худалдах, худалдан авах гэрээг нэмж байгуулан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дахин 18.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “...” банкны дансанд хийж 39.54 хувийн хувьцааг эзэмших болсон. ...“Б.Э- нь ...бусдад маш их өр, зээлтэй байсан нь харагдаж байгаа. ...” гэх мэдүүлэг /8хх197-200 дугаар хуудас/,

 

- Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр  “...” ХХК-ийн удирдлагын зүгээс ...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр их хэмжээний мөнгө шилжүүлэх болсон. ...Ш.Б- захирлаас ...тодруулахад ...”...” банкинд хөрөнгө оруулалт хийж байгаа, Б.Э- нь М.Б-ны Ерөнхийлөгчтэй найз учир хөрөнгө оруулагчаар хурдан бүртгүүлж өгөх юм, мөнгийг яаралтай шилжүүл гэж хэлсний дагуу мөнгийг шилжүүлж байсан. ...” гэх мэдүүлэг /5хх4-6 дугаар хуудас/,

 

- Гэрч С.Б-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “...” ХХК-ийн удирдлагаас маргааш их хэмжээний мөнгө шилжүүлэх болсон ...бэлэн байгаарай гэсэн. ...Ш.Б- ерөнхийлөгчтэй уулзан ...тодруулахад группийн хувьцаа эзэмшигч нарын шийдвэрээр дээрх мөнгийг “...” банкинд хөрөнгө оруулалт хийх зорилгоор шилжүүлж байгаа ...гэсэн. ...” гэх мэдүүлэг /5хх7-9 дүгээр хуудас/,

 

- Гэрч Н.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны намар 11 сард ...Шагдарсүрэн ирэхдээ өөрийн хүү Б-ыг дагуулан ирсэн. ...Энэ хоёр нь ярихдаа бид нэг банк бус санхүүгийн байгууллагыг олон жил сайн ажиллуулж байгаа, тийм учир бид цаашид банкны салбарт орох хүсэлтэй байна гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг /1хх46-48 дугаар хуудас/,

 

- Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /10хх36-44 дүгээр хуудас/

 

- Гэрч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...” мэдүүлэг /8хх202-205 дугаар хуудас/,

 

- Сангийн яамнаас олгосон Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, хөндлөнгийн аудитын “...” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан аудитын шинжилгээ хийсэн тайланд:

 

“Асуулт-1 : “...” ХХК болон “...” ХХК-ний ТУЗ-ын дарга Б.Э-, ... ХХК-ний захирал Ш.Б- нарын хооронд хэзээ ямар гэрээ байгуулсан болох нь Б.Э-, “...” ХХК болон “...” ХХК-нийг төлөөлж эрх бүхий этгээд мөн болох.

Хариулт-1: А тал гэж “...” ХХК болон “...” ХХК, Б тал гэж ... гэсэн хоёр тал 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 01/01 тоот гэрээг Улаанбаатар хотод байгуулсан. А талыг төлөөлж ТУЗ-ын дарга гэх Б.Э-, Б талыг төлөөлж, үүсгэн байгуулагч Ш.Б- нар байгуулсан.

-Улсын бүртгэлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн лавлагаагаар “...” банкыг өмнө нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд 2005 оны 10 дугаар сарын 18-наас 2006 оны 11 дүгээр сарын 16-ны хооронд захирал албан тушаалтай Бадарчийн Э-. 2006 оны 11 дүгээр сарын 16-наас хойш гүйцэтгэх захирлын албан тушаалтай Д-гийн Т-.

Улсын бүртгэлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн лавлагаагаар “...” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд: 2007 оны 7 дугаар сарын 27-ноос 2014 оны 10 дугаар сарын 24-ний хооронд захирал албан тушаалтай Д.С-. 2014 оны 10 дугаар сарын 24-нөөс 2015 оны 02 дугаар сарын 06-ны хооронд гүйцэтгэх захирал албан тушаалтай Э-ын Ж-.  2015 оны 02 дугаар сарын 06-наас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны хооронд захирал албан тушаалтай Бадарчийн Э-. 2015 оны 11 дүгээр сарын 05-наас хойш одоог хүртэл Э-ын Ж-.

Асуулт-2: “...” ХХК-ийн захирал Ш.Б- нь “...” ХХК болон “...” ХХК /Байшин үйлдвэрлэл-1/ -д хөрөнгө оруулалт оруулсан эсэх. Хэрэв оруулсан бол хэзээ хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрхэн оруулсан болох.

Хариулт-2: Нэг талаас “...” банк ХХК болон “...” ХХК, нөгөө талаас “...” ХХК нарын байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 01/01 тоот гэрээний дагуу “...” ХХК нь ...долоо удаагийн гүйлгээгээр нийт 20 тэрбум төгрөгийг Б.Э-ын “...” банкны төгрөгийн 2108000447 тоот данс, ам долларын 2108000448 тоот дансанд шилжүүлсэн байна.

Асуулт-3: Ш.Б- нь 20 тэрбум төгрөгийг Б.Э-ын “...” банкин дахь 2108000447 тоот данс, ам долларын 2108000448 тоот дугаартай дансанд 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. Иймд Б.Э- нь өөрийн дансанд орсон дээрх мөнгийг хэрхэн юунд зарцуулсан болохыг гүйлгээ тус бүрээр дэлгэрэнгүй гаргах.

Хариулт-3: Шинжээч хоёр талын хамтран ажиллах гэрээний дагуу Б.Э-ын “...” банк дахь 2108000447 тоот данс, ам долларын 2108000448 тоот дансанд шилжүүлсэн 20 тэрбум төгрөгийн гүйлгээг орсон данснаас нь эхлэн гүйлгээ нэг бүрээр гарсан данс бүр рүү хөөн шалгаж тулган баталгаажуулсан. Нийт шалгасан данс эзэмшигчийн нэр, дансны дугаар, гүйлгээний тоог хүснэгт 2-оор харуулсан. /5хх40 дүгээр хуудас/

Асуулт-5: “...” ХХК болон иргэн Б.Э- нар нь дүгнэлт гаргах өдрийн байдлаар бусдад хэдэн төгрөгийн өр төлбөртэй /зээл, зээлийн хүү, алданги хамт/ болохыг дүгнэлтэд дэлгэрэнгүй тусгах.

Хариулт-5: Шинжээчид “...” ХХК-иас гаргаж өгсөн 2019 оны 9 сарын өглөг дараах байдалтай байна. “...” ХХК нь 191.470.570.283.21 төгрөгийн өглөгтэй. /5хх43 дугаар хуудас/, ....” гэсэн дүгнэлт /5хх34-44 дүгээр хуудас хавсралт баримтууд 5хх45-250, 6хх1-163 дугаар хуудас/,

 

- Шинжээч С.Бадамгаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /11хх73-75 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

- Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ш.Б- нь 20 тэрбум төгрөгийг “...” банкны 2108000447 болон ам долларын 2108000448 дугаартай дансанд хуваан шилжүүлсэн нь үнэн. ...20 тэрбум төгрөгийг ...“...-1”-д оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрт зарцуулсан. ...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 01/01 дугаартай гэрээний 2 дугаар заалтаар “...” банкинд оруулах хөрөнгө оруулалт 27.5 тэрбум төгрөг буюу банкны 49 хувийг эзэмшихээр тохирсон. 3 дугаар заалтаар “...-1” үйлдвэрт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тус үйлдвэрийн 20 хувийг эзэмшихээр тохирсон байдаг. ...” гэх мэдүүлэг /4хх223-224/,

-Б.Э-ын яллагдагчаар дахин өгсөн “... Ш.Б-ы оруулсан 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг иргэн аж ахуйн нэгжээс зээлсэн мөнгийг буцаан өгөх, мөн өөрийн гэр бүлийн орлогоос авсан мөнгийг буцаан өгөх, мөн үйлдвэрийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах зэргээр зарцуулсан. Яг хэдэн төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан болохыг цаг хугацаагаар нь хэлж мэдэхгүй байна. ......наас Засгийн газрын 2013 оны 180 дугаартай тогтоолын дагуу 14 сая ам доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг Герман улсын Комерц банкнаас 13.1 сая сая еврог ...иар дамжуулан 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 113 дугаар тогтоолоор мөн Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 9 сая ам долларыг 2015 оны Засгийн газрын 319 дүгээр тогтоолоор тус тус ...иар дамжуулан зээл авсан. ...зээлүүдийн барьцаанд ...-1” төслийг барьцаалсан байгаа. ...” гэх мэдүүлэг /4хх226-227 дугаар хуудас/,

 

- “...” группын хувьцаа эзэмшигч Д.С- гэсэн нэртэй 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 363 дугаартай “Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Э-ад “...” ХХК-ийн өмнөөс их хэмжээний хэлцэл хийх, компанийг төлөөлөн бүх гэрээ, хэлцэлд төлөөлөх эрхийг олгосон” гэсэн утга бүхий “Эрх олгох тухай” баримт /6хх224 дүгээр хуудас/,

 

-“...” группийн үүсгэн байгуулагч Д.С- гэсэн нэртэй 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай “2016 оны 11 сарын 29-ний өдрийн 01/01 тоот “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу “...” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Б- “...-1” үйлдвэрт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан тул тус үйлдвэрийн 20 хувийг эзэмшигч болохыг батламжилж байна” гэсэн утга бүхий  “Батламж” гэх баримт /1хх18 дугаар хуудас/,

 

- 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” /1хх17 дугаар хуудас/,

 

-2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 дугаартай хамтран ажиллах 01/01 тоот гэрээний нэмэлт гэрээ /1хх16-17 дугаар хуудас/,

 

-Төлбөрийн даалгаварууд /1хх19-25 дүгээр хуудас/,

 

- “...” банк ХХК,  “...” ХХК гэх зэрэг хуулийн этгээдийн талаарх лавлагаа, мэдээлэл /1хх72-77 дугаар хуудас/,

 

- “...” ХХК-ний Улсын бүртгэлийн 0000083892 дугаартай гэрчилгээ /10хх7 дугаар хуудас/, “...” ХХК-ний дүрэм /10хх8-14 дугаар хуудас/, 

 

- “...” ХХК-ний Улсын бүртгэлийн 9011115021 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /9хх27-28 дугаар хуудас/,

 

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11/5366 дугаартай “...” банк ХХК-ний лавлагаа, хувийн хэргийн хуулбар,

 

- “...-1 ХХК гэсэн нэртэй хуулийн этгээд санд бүртгэлгүй тухай” албан бичиг /7хх250 дугаар хуудас/,

 

- “...” банкны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4/846 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...” ХХК-ний хэрэгжүүлж буй “...-1” төсөлд тус компанийн 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн байрлаж байгаа газар, тоног төхөөрөмж зэргийг барьцаалж 2013-2015 онд 36,1 сая ам.долларын зээл авсан тухай лавлагаа, материал, зээлийн хувийн хэрэг зэрэг баримтууд /1хх94-153 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-аас мэдүүлэхдээ “...хохирогч Ш.Б-аас 20 тэрбум төгрөг авсан талаараа маргахгүй, харин энэхүү мөнгийг залилан мэхлэж аваагүй, Иргэний хуульд заасан “Хамтран ажиллах гэрээ” байгуулж авсан тул иргэд хоорондын хэлцэл...” гэж гэм буруугийн талаар маргасан.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар цагаатгах байр суурьтай оролцохоо илэрхийлж, дүгнэлтдээ “...талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хамтран ажиллах гэрээгээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн, тодорхой үр дүнд хүрэх зорилгоор гэрээ байгуулсан, гэрээ биелэгдсэн, гэрээний дагуу хувьцаагаа шилжүүлэн авч, үйлдвэрийг ашиглалтад оруулсан байгааг залилсан гэж үзэхгүй, хохирогч хөрөнгө оруулалтаараа “...”-д 20 тэрбум төгрөг оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгээд байна, гэрээн дээр ... гэж бичсэн, компани гээгүй, хэрвээ банк руу оруулсан мөнгийг БҮК-рүү хийсэн гэж үзэж байгаа бол гэмт хэрэг хэзээ хаана эхэлсэн, төгссөн гэдгээ тогтоогоогүй байна. “...” банкинд барьцаанд тавьсан эд хөрөнгийг давхардуулан барьцаалсан зүйлгүй, мөн мөнгө угаасан  гэмт хэргийн шинж байхгүй. Хохирогчийг буруу тогтоосон. Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж мэтгэлцсэн бөгөөд шүүх дараах үндэслэлээр шүүгдэгч Б.Э-ыг цагаатгах тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж хуульчилсан.

Мөн хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд гэрээний агуулгад Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т заасан “талуудын нэр, хаяг, хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, удирдлагын бүтэц, эрх, үүрэг; ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээний хугацаа, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам” зэргийг гэрээнд тусгах талаар хуульд заасан. Хамтын үйл ажиллагааны зорилго бол санхүү, эдийн засгийн ашиг олоход чиглэсэн үйл ажиллагаа байх ёстой тул талуудын гүйцэтгэх ёстой үүргийг заасан, гэрээ биелэгдэх боломжтой байх ёстой.

Тодруулбал гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэх ба, гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан, үүнийгээ гэрээний нөгөө тал урьдчилан мэдсэн, хохирогч нь мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол залилах гэмт хэрэг гэж үздэг ба  тус гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

Хэрэгт авагдсан үйл баримт, нотлох баримтыг үзвэл 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” гэх баримтад “А” тал гэж “...” банк ХХК болон “...” ХХК, “Б” тал гэж “...” хоёр тал эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгтэй тохиролцов. “А” талыг төлөөлж ТУЗ-ын дарга Б.Э-, “Б” талыг төлөөлж үүсгэн байгуулагч Ш.Б- нар гэж гэрээг байгуулсан боловч хамтран ажиллах гэрээ гэх баримтад Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т заасан  заавал байх ёстой агуулга, нөхцөлүүд тусгагдаагүй байна.

Мөн хэрэгт “...” группын хувьцаа эзэмшигч Д.С- гэсэн нэртэй 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 363 дугаартай баримтаар “Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Э-ад “...” ХХК-ийн өмнөөс их хэмжээний хэлцэл хийх, компанийг төлөөлөн бүх гэрээ, хэлцэлд төлөөлөх эрхийг олгосон” гэсэн эрх олгох тухай” баримт /1хх18/ авагдсан байгаа боловч хууль зүйн хувьд эрх бүхий этгээдийн олгосон баримт бичиг гэж үзэхээргүй байна.

Учир нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн лавлагаагаар “...” ХХК гэсэн хуулийн этгээд бүртгэлтэй байхад “...” групп нэрээр албан бичгээр эрх олгосон, улмаар “...” ХХК гэсэн дардас дарсан зэрэг баримт бичгийн хувьд зөрүүтэй,  зөрчилтэй, энэхүү баримт бичиг нь хуулийн дагуу хийгдээгүй байна.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд “Компанийн эрх бүхий албан тушаалтан”-ы талаар заасан, уг зүйлийн 84.1-т “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” гэж,

83 дугаар зүйлийн 83.6 дугаар зүйлд “Гүйцэтгэх удирдлага” нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.” гэж хуульчилсан байна.

Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн хуулийн этгээдийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээгээр  “...” ХХК-ийг:

- 2007 оны 7 дугаар сарын 27-ноос 2014 оны 10 дугаар сарын 24-ний хооронд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь захирал албан тушаалтай Д.С-, 2014 оны 10 дугаар сарын 24-нөөс 2015 оны 02 дугаар сарын 06-ны хооронд гүйцэтгэх захирал албан тушаалтай Э-ын Ж- байх ба, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “...” ХХК-ний 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.С- бүртгэгдэж, мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Ж-г томилсон, тухайн өдөр Б.Э- захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн лавлагаагаар “...” банк ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь 2005 оны 10 дугаар сарын 18-наас 2006 оны 11 дүгээр сарын 16-ны хооронд захирал албан тушаалтай Бадарчийн Э-, 2006 оны 11 дүгээр сарын 16-наас хойш гүйцэтгэх захирлын албан тушаалтай Д-гийн Т- төлөөлөх эрхтэй болох нь тус тус тогтоогдож байна.

          Дээрх баримтуудаас дүгнэвэл Б.Э- нь “...” ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсон тушаал, шийдвэргүй байгаа нь “...” ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэдэг нь тогтоогдоогүй, нөгөө талаас хуулийн этгээдийн их хэмжээний хэлцлийг компанийн эрх бүхий албан тушаалтан хийх хуулийн зохицуулалттай байхад Б.Э- нь “...” ХХК-ний эрх бүхий албан тушаалтан биш тул их хэмжээний хэлцэл хийх эрхгүй этгээд гэж үзэхээр байна.  

Түүнчлэн “...” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн лавлагаагаар “...” ХХК-ний гүйцэтгэх захирлаар Д.Ж- бүртгэгдсэн, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс тус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх, итгэмжлэлийг Д.Ж- олгохоор байх ба, Б.Э-ад олгосон итгэмжлэл байхгүй байна. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “...” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.С- бүртгэгдэж, Б.Э- нь өөрчлөгдсөнийг Б.Э- өөрөө мэдсээр байж, тухайн хуулийн этгээдэд хамааралгүй байсан атлаа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д.С-гээр эрх олгосон “Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга” гэсэн албан бичгийг хийлгэсэн байна.

Мөн “...” банк ХХК-ийн захирлаас  Бадарчийн Э- нь чөлөөлөгдөж 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д-гийн Т- төлөөлөх эрхтэй болсон гэдгийг мэдсээр байж “хамтран ажиллах гэрээ”-нд “...” банк ХХК-ийг төлөөлөн “...” ХХК, Ш.Б-тай гэрээ байгуулсаныг шууд санаатай үйлдлээр, шунахайн сэдэлтээр залилах гэмт хэргийг гэрээгээр халхавчилж үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар “...-1“ /БҮК-1/ гэсэн нэртэй хуулийн этгээд бүртгэлгүй байхад Б.Э- нь мэдэж байсан атлаа хохирогч Ш.Б-ыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар  “БҮК-1” нэртэй хуулийн этгээд байгаа мэтээр ойлгуулж, хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 20 хувийн хувьцаа эзэмшүүлэх, эсхүл мөнгөн хөрөнгийг 1,59 хувийн хүүтэй бодож өгөх талаар итгүүлэн хүү амлан “...” ХХК, Ш.Б-ы шилжүүлсэн 20 тэрбум төгрөгийг “...-1”-д хөрөнгө оруулалтаар оруулаагүй зарим хөрөнгийг өөр зүйлд зарцуулсан байж хөрөнгө оруулсан мэтээр, мөн үйлдвэрт хувь эзэмшиж болохгүй гэдгийг, хуулийн этгээдийн эрхгүй, “...” ХХК-ний барилгын хийц материал үйлдвэрлэх төсөл болохыг мэдсээр байж “БҮК-1”-д 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан тохиолдолд тус үйлдвэрийн 20 хувийг эзэмшүүлнэ” гэж итгүүлсэн, улмаар 20 хувийг эзэмших эрхтэй талаар хууль бус батламж хийж өгөх зэргээр залилах гэмт хэрэг үйлдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-аас “...хохирогч Ш.Б- нь “...”-д 20 тэрбум төгрөг оруулснаа хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэж байна...” гэж мэдүүлж мэтгэлцэх боловч хохирогч Ш.Б-ы  “....би банкинд хөрөнгө оруулалт оруулах зорилготой байсан учраас “...” банк ХХК-д 20 тэрбум төгрөгийг оруулж, хувьцаа эзэмшигч болох зорилготой шилжүүлсэн, “...”-д хөрөнгө оруулах талаар тохиролцоогүй...” гэж мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж нь гэрч Т.Б, Б.А-, Д.Н-, С.Б-нарын мэдүүлгээр давхар нотлогдсон.

Улмаар шүүгдэгч Б.Э- нь 2016 оны 11 дүгээр сарын 30-наас 2016 оны 12 дугаар сарын 05-ны хооронд хохирогч “...” ХХК, Ш.Б-аас 7 удаагийн гүйлгээр “...” банкинд хөрөнгө оруулалт нэрээр Б.Э-ын “...” банк дахь 2108000447, 2108000448 дугаартай төгрөгийн болон ам долларын дансуудад шилжүүлсэн 20.006.375.060 төгрөгийг эхнэр Д.С-, хүү Э.Ж-, Э.Т- нарын дансаар 1441 удаагийн гүйлгээгээр шилжүүлж,  өөр төсөлд хөрөнгө оруулах болон хувийн хэрэгцээндээ, мөн өөрийн гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий этгээдүүд болох Д.С-, Э-ын Ж- нарын “...” дахь 2102000272, 2108000462, 2108001008, 2108000747 дугаартай данснуудаас 190 удаагийн гүйлгээгээр “...” ХХК-ийн барилгын материал, ажлын хөлс зэрэгт зарцуулсан болох нь Аудитын шинжилгээний тайлан дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, /8хх186-190 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдсон бөгөөд үүгээр шүүгдэгч Б.Э-ын мэдүүлэг үгүйсгэгдэж байна. 

 

Мөн шүүгдэгч Б.Э- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Ш.Б-ы оруулсан 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг иргэн аж ахуйн нэгжээс зээлсэн мөнгө, мөн өөрийн гэр бүлийн орлогоос авсан мөнгийг буцаан өгөх, үйлдвэрийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах зэргээр зарцуулсан.” гэж мэдүүлсэн мэдүүлгээс дүгнэвэл дээрх мөнгөн хөрөнгийг анхнаасаа  буцаан өгөх хөрөнгийн эх үүсвэргүй, “...” ХХК-нд хөрөнгө оруулалтаар хийх санаа зорилгогүй байсан нь илэрхийлэгдэж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Аудитын шинжилгээний тайлан дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас мэтгэлцэх боловч  Аудитын шинжилгээний тайлан, дүгнэлтийг шинжээч гаргахдаа холбогдох хууль, дүрэм, журмыг баримталсан, мөн дүгнэлт гаргахад шаардлагатай холбогдох санхүүгийн баримтуудыг шаардаж, ирүүлсэн баримтад үндэслэн дүгнэлт гаргасан талаар шинжээч нь шүүх хуралдаанд тайлбарласан. Мөн шүүгдэгч Б.Э- нь хохирогч Ш.Б-аас 20.006.375.060 төгрөг шилжүүлэн авсан талаар маргадаггүй ба, Аудитийн шинжилгээний тайланд дээрх 20.006.375.060 төгрөгийн зарцуулалтын талаар шинжилгээ хийжээ. Иймд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гаргасан гэж үзэх, үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс Б.Э- нь “...”-нд барьцаалсан байсан хөрөнгийг давхар барьцаалаагүй гэж маргах ба, хэрэгт Монгол Улсын “...”-наас ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4/846 дугаартай албан бичигт “......” ХХК-ний хэрэгжүүлж буй “...-1” төсөлд тус компанийн 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн байрлаж байгаа газар, “...-1” төслийн хүрээнд худалдан авсан Германы EBAWE үйлдвэрийн барилгын бетон хийц үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг барьцаалсан, 2013-2015 онд 36,1 сая ам.долларын зээл авсан талаар ...” дурдсан, мөн тус банкнаас зээлийн хувийн хэргийг /1хх94-153 дугаар хуудас/-ыг ирүүлсэн байх бөгөөд эдгээрээс дүгнэвэл Монгол Улсын ...”-ны зээлээр санхүүжсэн /БҮК-1/ төслийн үр дүнд бий болох эд хөрөнгө, “...” ХХК-ийн дансны авлага, борлуулалтын орлого, банкны харилцах данс, дансны орлого зэрэг хөрөнгийг “Монгол Улсын ...”-наас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалбар болгож барьцаалсан атлаа, 01/01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний 3 дахь заалтаар  “...-1” /БҮК-1/ үйлдвэрт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд тус үйлдвэрийн 20 хувийг эзэмшүүлнэ” гэж хуурсан болох нь тогтоогдож байна.

 

Тухайн гэмт хэрэг нь “хамтран ажиллах гэрээ” байгуулсан гэх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эхэлж, мөнгийг шилжүүлж дууссанаар буюу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төгссөн байна.

 

            Хохирогчоор Ш.Б- тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх ба, тэрээр “...” ХХК-ний захирлаар ажилладаг байх тул Компанийн тухай хуульд зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байгаа нь хохирогчийг буруу тогтоосон гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Мөн хохирогч Ш.Б- мэдүүлэгтээ “....20 тэрбум төгрөг шилжүүлсэн...” гэж мэдүүлдэг бөгөөд тэрээр төгрөгөөр болон, ам доллараар мөнгийг шилжүүлсэн байдаг. Түүнээс шүүгдэгч Б.Э-ад шилжүүлсэн 5.958.000 ам долларыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн М.Б-ны зарласан ханш болох 2.466.64 төгрөгөөр тооцож, хөрвүүлэхэд 14.696.241.120 төгрөг болсон бөгөөд үүнд төгрөгөөр шилжүүлсэн 5.310.133.940 төгрөгийг нэмж, хохирлын хэмжээг 20.006.375.060 төгрөгөөр тооцсон болно.

 

Иймд шүүгдэгч Б.Э-ыг хамтран ажиллах гэрээгээр халхавчлан, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэргийн шинжид хамаарах “...гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж ...түүний хууль бус үүсвэрийг нь нуун далдалсан” гэдэгт хөрөнгө, орлого хууль бус болохыг мэдсээр байж түүний гарал үүслийг нуун далдлах, халхавчлах, илт хууль бус хөрөнгө орлогыг мэдсээр байж хууль ёсны болгох зорилгоор эргэлтэд оруулах, хувиргах зэрэг шинжтэй идэвхитэй үйлдлээр илэрнэ.

 

Шүүгдэгч Б.Э- нь “...” ХХК, захирал Ш.Б-аас шилжүүлэн авсан 5,310,133,940 төгрөг, 5,958,072 ам.доллар буюу тухайн үеийн М.Б-ны ханшаар /ханш-2,466.64/ нийт 20,006,375,060 төгрөгийг өөрийн  болон эхнэр Д.С-, хүү Э.Ж- нарын дансанд шилжүүлэх, Э.Ж-гийн данснаас эргүүлэн ...” ХХК-ийн зээл, цалинд болон “...” ХХК-д гэсэн гүйлгээний утгатай зарцуулсан, мөн Д.С-гийн дансанд шилжүүлсэн мөнгийг удаа дараагийн гүйлгээгээр дамжуулан удирдлагын зардал, “...” ХХК-ийн зээл, цалинд болон “...” ХХК-д гэсэн утгатайгаар зарцуулах, мөн “...” банкинд хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулж, уг мөнгөн дүнгээс 311.850.104 төгрөгийн хүүгийн орлого олох зэргээр буюу залилах гэмт хэрэг үйлдэж бусдаас авсан эд хөрөнгө болох мөнгийг хууль бус буюу өөрийн хөрөнгө бус болохыг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эргэлтэд оруулж, санхүүгийн аргаар хувирган өөрчилсөн нь дээр дурдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон тул мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч Б.Э- нь залилах гэмт хэргийг 2016 онд үйлдсэн байх ба, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэмт хэрэг гарсан тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд уг зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн шинжээрээ мөн зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Харин шүүгдэгч Б.Э-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны шинэчилэн найруулсан, 2017 оны 07 сарын сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байгаа ба, тус хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх талаар зохицуулсан буюу энэхүү хууль зүйн үр дагавар үүссэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн бүрэлдэхүүн нь 2015 оны Эүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй тохирч байх бөгөөд шүүгдэгч Б.Э-ын бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...”, тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэсэн тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид нийцсэн байна. Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “..тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол” гэж тодорхойлж тогтоосон ба энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” хэмээн мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааж хуульчилсан тул шүүгдэгч Б.Э-ын бусдын эд хөрөнгийг залилан авсаны улмаас хохирогчид учруулсан 20.006.375.060 төгрөгийн хохирол нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “их хэмжээний хохирол”-д тооцогдоно.

 Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хууль буцаан хэрэглэх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Б.Э-ын залилах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Харин шүүгдэгч Б.Э- нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн байх бөгөөд энэхүү гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хууль үйлчилж байгаа хугацаанд үйлдэгдсэн байх тул тус хуулийн холбогдох зүйл хэсгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилснийг зөв гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч Б.Э- нь Д.С-тэй санаатай нэгдэж бүлэглэсэн гэх нөхцөл байдал нь тогтоогдохгүй байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлах шаардлагагүй байна.

Иймээс шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 18.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.С-д холбогдох хэргийн талаар.

 

Прокуророос шүүгдэгч Д.С-г шүүгдэгч Б.Э-тай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан;  мөн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.С-г цагтаатгаж шийдвэрлэв. Үүнд:

 

-Хохирогч Ш.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Б.Э-тай уулзаж санал солилцсон, ...Б.Э- нь мөнгийг дансаараа шилжүүлэн авсан... “ гэх мэдүүлэг,

 

-Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Ш.Б-ы хамт “...” ХХК-ийн оффисын байранд Б.Э-ын ажлын өрөөнд “...” банкны хувьцааг худалдан авахтай холбоотой гол нөхцөлүүдээ тохирохоор очсон. ...Б.Э- нь өөрийгөө “...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын дарга, захирал гэсэн ойлголтыг өгсөн. ...Б.Э- нь мөнгөө өнөө маргаашгүй яаралтай хийхгүй бол банкны лицензээ алдах хугацаа хаяанд тулаад байна, би өөрөө хурдан хөөцөлдөө та нарыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлнэ ... гэж хэлсэн. Б.Э-ын дээрх үгэнд бүрэн итгэсэн. ...” гэх мэдүүлэг,

 

-шүүгдэгч Д.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би тэр хоёрын уулзалтад нэг ч оролцож байгаагүй. ...” гэх мэдүүлэг зэргээр Д.С- нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон нь тогтоогдохгүй байна.

 

Мөн бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Э- нь өөрийн гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.С-тэй хамтран эзэмшдэг дундын дансаар хохирогч Ш.Б-аас 20,006,375,060 төгрөгийг шилжүүлэн авсан байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Д.С-гийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд Б.Э-тай бүлэглэн залилах болон мөнгө угаах гэмт хэрэгт хамтран оролцсон үйл баримт, түүнчлэн Д.С-гийн идэвхитэй үйлдэл, оролцоо гэм буруугийн хэлбэрийг нотлоогүй.

            Хэрэгт Д.С-гийн нэр, гарын үсэгтэй “...” групп гэсэн албан бланк дээр “...” ХХК гэсэн дардастай “Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Э-ад их хэмжээний хэлцэл хийх, компанийг төлөөлөн бүх гэрээ хэлцэлд төлөөлөх эрхийг олгосон” гэх утга агуулга бүхий баримт, мөн батламж гэх баримтууд авагдсан ба, эдгээр баримтаар иргэн Д.С-г мөн гэмт хэрэгт оролцсон гэж шууд дүгнэх боломжгүй, Компанийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар дээрх баримтууд нь  хуулийн дагуу хийгдээгүй байх бөгөөд “...” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан өөрийн гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий этгээд Б.Э-ын хэлсний дагуу тухайн албан бичгүүдийг хийж байсан, мөн 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Б.Э- нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших шалтгаанаар “...” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн талаар Д.С- нь мэдүүлдэг. Эдгээр байдлаас дүгнэхэд Д.С- нь Б.Э-тай бүлэглэн залилах болон мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  

            Нөгөө талаас шүүгдэгч Б.Э-ын залилах гэмт хэрэг үйлдэж бусдаас шилжүүлэн авсан хөрөнгө гэдгийг Д.С- мэдсэн эсэхийг тогтоогоогүй атлаа мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэсэн нь хууль зүйн хувьд хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Д.С-д холбогдох Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад заасан тус тус хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилсан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч “...” ХХК, Ш.Б-д 20.006.375.060 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Б.Э-аас 20.006.375.060 төгрөгийг гаргуулж, хохирогч “...” ХХК, Ш.Б-д олгохоор шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхээс шүүгдэгч Б.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай ба шүүгдэгч Б.Э- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн:

-1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг … гэмт хэрэг үйлдсэн хүний ... хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж,

-2 дах хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан …гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно. гэж,

-3 дахь хэсэгт ...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилсан.  

 

Иймд шүүгдэгч Б.Э-аас мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж олсон орлого 311.850.104 төгрөгийг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

  

Мөн тус гэмт хэргийн улмаас хохирогчоос шилжүүлэн авсан эд хөрөнгийг бусдын нэр дээрх “...” банкны дансанд шилжүүлэх замаар зарцуулсан, тус гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй тул 2027194 регистрийн дугаартай “...” ХХК, 5857015 регистрийн дугаартай “...” ХХК, 6191835 регистрийн дугаартай “...” ХХК болон ХП59091771 регистрийн дугаартай Б.Э-, ХП87060278 регистрийн дугаартай Э.Ж-, УМ89053077 регистрийн дугаартай Э.Т-, УК96111130 регистрийн дугаартай Э.Тэмүүлэн нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай прокурорын зөвшөөрлийг хэвээр үлдээж,

 

- шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгчөөс хэрэгт хавсаргуулсан 2 ширхэг дууны, 1 ширхэг дуу, дүрсний бичлэг бүхий нийт 3 ширхэг компакт дискийг, Аудитын шинжилгээний хавсралт файл бүхий 1 ширхэг компакт диск, нэг ширхэг флаш диск зэргийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,

 

- тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Э-, Д.С- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э-ад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс Б.Э-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Могойхон овогт Д.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.С-г цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Хуурч,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэнд;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 (тав) жилийн  хугацаагаар хорих ял;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд нь нэмж, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 20,006,375,060 (хорин тэрбум зургаан сая гурван зуун далан таван мянга жар) төгрөгийг гаргуулж хохирогч “...” ХХК, Ш.Б-д олгосугай.

 

7. Тус хэрэгт 2027194 регистрийн дугаартай “...” ХХК, 5857015 регистрийн дугаартай “...” ХХК, 6191835 регистрийн дугаартай “...” ХХК болон ХП59091771 регистрийн дугаартай Б.Э-, ХП87060278 регистрийн дугаартай Э.Ж-, УМ89053077 регистрийн дугаартай Э.Т-, УК96111130 регистрийн дугаартай Э.Тэмүүлэн нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

8. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Э-, Д.С- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт хавсаргасан 2 ширхэг дууны, 1 ширхэг дуу, дүрсний бичлэг бүхий нийт 3 ширхэг компакт дискийг, Аудитын шинжилгээний хавсралт файл бүхий 1 ширхэг компакт диск, нэг ширхэг флаш диск зэргийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 311.850.104 (гурван зуун арван нэгэн сая найман зуун тавин мянга нэг зуун дөрөв) төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,  шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э-ад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

13. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Э-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Д.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

   

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ДОРЖСҮРЭН