| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00770/И |
| Дугаар | 95 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 95
2017 оны 02 сарын 08 өдөр Дугаар 156/ШШ2017/00095 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00770/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: С.Мөнгөнтуяа,
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.
Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багт оршин суух Хүзүү бор овогт Сүрэнгийн Мөнгөнтуяагийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч С.Мөнгөнтуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн бага сургуульд багшаар ажиллаж байсан юм. Би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 12 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Хүзүү бор овогт Сүрэнгийн Мөнгөнтуяа нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарыцн 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн бага сургуульд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийн бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
C:\Users\duuriikaa\Desktop\2017 оны 02 сарын 23 өдөр.docx
Хүсэлт гаргагч С.Мөнгөнтуяа нь хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Мөнгөнтуяа нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СА-63101903 регистрийн дугаартай, Хүзүү бор овогт Сүрэнгийн Мөнгөнтуяа нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарыцн 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн бага сургуульд багшаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Ю.Эрдэнэбилэгийн: ... Би 1979 оноос 2002 оныг дуустал хугацаанд Батноров сумын Идэрмэг багийн бага сургуульд багшаар ажиллаж байсан юм. ... С.Мөнгөнтуяа нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн бага сургуульд багшаар ажиллаж байсан. ... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 30-31 тал)
2. Гэрч Г.Эрдэнэцогтын: ... Би 1979 онд цэргийн албанаас халагдаж, Батноров сумын Идэрмэг багийн бага сургуульд аж ахуйн нярваар ажиллаж байсан юм. ... С.Мөнгөнтуяа нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Батноров сумын Идэрмэг багийн бага сургуульд багшаар ажиллаж байсан. ... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 27-28 тал)
3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч С.Мөнгөнтуяагийн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 5 тал)
4. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ... С.Мөнгөнтуяаг ... 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянмөнх сумын найман жилийн дунд сургуулийн бага ангийн багшаас чөлөөлж, Идэрмэг хоршооллын бага сургуульд багшаар томилон ажиллуулсугай ... гэжээ. (хх-ийн 7 тал)
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Хүзүү бор овогт Сүрэнгийн Мөнгөнтуяа, 1963 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, СА-63101903 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 13 тал)
6. Хүсэлт гаргагч С.Мөнгөнтуяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 23 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СА-63101903 регистрийн дугаартай, Хүзүү бор овогт Сүрэнгийн Мөнгөнтуяаг 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарыцн 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Мөнгөнтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ