Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 97

 

2017 оны 02 сарын 08 өдөр     Дугаар 156/ШШ2017/00097    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2017/00005/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам нар оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийд”-ийн 19-18 тоотод оршин суух, Боржигон овогт Эрэвгийлхамын Мөнхбаярын “Н.Занданпүрэвтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох”  хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 21-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Э.Мөнхбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Н.Занданпүрэвтэй 2000 оноос 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарсан юм.  Бидний дундаас  2004 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүү М.Отгонбаяр, 2006 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүү М.Тэмүүжин, 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү М.Чингис нар төрсөн юм. Н.Занданпүрэв нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өвчний учир нас барсан. Одоо хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул Н.Занданпүрэвтэй хамтын амьдралтай байсныг шүүхээр тогтоолгох шаардлагатй болсон.  
Иймд бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)

Хүсэлт гаргагч Э.Мөнхбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би тус шүүхэд Н.Занданпүрэвтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан юм. Би хөлөө түлж бусдын асаргаанд байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 35 тал)
    Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

    Хүсэлт гаргагч Э.Мөнхбаяр нь иргэн Н.Занданпүрэвтэй хамтын амьдралтай 

C:\Users\duuriikaa\Desktop\2017 оны 02 сарын 08 өдөр.docx
байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Э.Мөнхбаяртай хамтран амьдарч байсан Н.Занданпүрэв нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас барсан тул хүү М.Отгонбаяр, М.Тэмүүжин, М.Чингис нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэст ханджээ. 
    Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь хүсэлт гаргагчийг шүүхээр Н.Занданпүрэвтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн байна.

    Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасны дагуу хүү М.Отгонбаяр, М.Тэмүүжин, М.Чингис нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох боломжгүй болжээ. 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч нь Н.Занданпүрэвтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох эрхтэй байна. 

Хүсэлт гаргагч СО-75052408 регистрийн дугаартай, Боржигон овогт Эрэвгийлхамын Мөнхбаяр нь СВ 67030118 регистрийн дугаартай, Боржигон овогт Намсрайн Занданпүрэвтэй 2000 оноос 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч эр, эмийн харьцаатай байж 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүү М.Отгонбаяр, 2006 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүү М.Тэмүүжин, 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүү М.Чингис нарыг төрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогтож байна. Үүнд: 
1. Гэрч Я.Найдансүрэнгийн: ... Би 1999 онд Хэнтий аймгийн Галшар сумаас Хэрлэн суманд шилжиж ирсэн юм. 1999 оноос 2004 оныг хүртэл хугацаанд Э.Мөнхбаярын хашаанд амьдарч байсан. Урьд нь Э.Мөнхбаярын ээж, аавыг танидаг байсан. ... Намайг 1999 онд Хэрлэн суманд шилжиж ирэхэд Э.Мөнхбаяр, Н.Занданпүрэв нар нь уулздаг байсан. 2000 оноос тэд нэг гэрт хамт амьдарч эхэлсэн.  ... Э.Мөнхбаяр, Н.Занданпүрэв нарын дундаас 4 хүүхэд төрж, нэг хүүхэд нь нас барсан юм. Нөхөр Н.Занданпүрэв мод хөрөөддөг, эхнэр Э.Мөнхбаяр нь зах дээр зогсож түлээ, нүүрс зардаг байсан. ... Н.Занданпүрэв нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өвчний учир нас барсан юм гэсэн мэдүүлэг. (хх-ийн 29 тал)

2. № 0051599 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарт: Мөнхбаярын Отгонбаяр, 2004 оны 06 дугаар сарын 29-ний  өдөр төрсөн, СЮ 04262910 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 17 тал)

3. № 0000973286/264 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарт: Боржигон овогт Мөнхбаярын Тэмүүжин, 2006 оны 08 дугаар сарын 26-ны  өдөр төрсөн, СЮ-06282614 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 18 тал)

4. № 0336989/16 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарт: Боржигон овогт Мөнхбаярын Чингис, 2010 оны 03 дугаар сарын 12-ны  өдөр төрсөн, СЮ-06282614 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 18 тал)
5. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн засаг дарга Ц.Цэрэндуламын тодорхойлолтод: ... Э.Мөнхбаяр нь 2000 оноос 2016 оныг хүртэл хугацаанд  Н.Занданпүрэвтэй гэр бүл болж 3 хүүхэд төрүүлж өсгөж тус багт оршин сууж байсан нь үнэн болно гэжээ.  (хх-ийн 16 тал)

6. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Эрэвгийлхамын Мөнхбаяр, СО-75052408 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 9 тал)

7. Хүсэлт гаргагч Э.Мөнхбаярын шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт (хх-ийн 35 тал) 

8. Гэрэл зураг (хх-ийн 19 тал) зэрэг болно.

Н.Занданпүрэв нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь улсын бүртгэлийн ерөнхий газрын № 0000172155  дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байна. (хх-ийн 15 тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч Э.Мөнхбаяр нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.  (хх-ийн 35 тал)

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв. 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч СО-75052408 регистрийн дугаартай, Боржигон овогт Эрэвгийлхамын Мөнхбаяр нь СВ 67030118 регистрийн дугаартай, Боржигон овогт Намсрайн Занданпүрэвтэй 2000 оноос 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг сэргээн тогтоосгуай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Э.Мөнхбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ