Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 104

 

2017 оны 02 сарын 10 өдөр     Дугаар 156/ШШ2017/00104    Хэнтий аймаг


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00768/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт  гаргагч: С.Нармандах,
Гэрч: Ж.Эрдэнэхишиг,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Дуурлиг 4 дүгээр баг, “Эрчим”-ийн 3-01 тоотод оршин суух Боржигон овогт Сэдэдийн Нармандахын “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 16-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч С.Нармандах нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдэлд тракторчноор, 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баян-Адрага сумын нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад дизельчнээр, 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баян-Адрага суманд дизельчнээр тус тус ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. 
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 28 тал) 
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Боржигон овогт Сэдэдийн Нармандах нь 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдэлд тракторчноор, 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баян-Адрага сумын нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад дизельчнээр, 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баян-Адрага суманд дизельчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
 Хүсэлт гаргагч С.Нармандахын хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Нармандах нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СВ-61042119 регистрийн дугаартай, Боржигон овогт Сэдэдийн Нармандах нь 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдэлд тракторчноор, 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баян-Адрага сумын нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад дизельчнээр, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Баян-Адрага суманд дизельчнээр тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1.Гэрч Ж.Эрдэнэхишигийн шүүх хуралдаанд өгсөн: ... Би тус нэгдэлд 1975 оноос 2001 он хүртэл тракторчноор ажиллаж байсан. ... 1992 оноос 2000 онд эмнэлгийн түргэний жолоочоор ажиллаж байсан. Намайг хадлангийн салаанд ажиллаж байхад 1983 онд Бүрнээбаатар, Лхамсүрэн, Сүхбаатар гэх гурван залуу манай тариа бригадад ажиллахаар ирсэн юм. ... Нармандах 5,6 жил тракторчноор ажиллаж байгаад, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдэлд 1989 оноос 2003 оны 12 дугаар сарыг хүртэл дезелчнээр ажилласан юм гэв. ...  гэсэн мэдүүлэг. 
2. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн даргын 34 дугаартай тушаалын хуулбарт: ... Сэдэд овогт Нармандахыг 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тракторчноор томилон ажиллуулсугай. ... гэжээ. (хх-ийн 5 тал)
3. Хэнтий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 272 дугаартай тушаалын хуулбарт: ... Сэдэд овогт Нармандахыг 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт дизельчнээр томилон ажиллуулсугай. ... гэжээ. (хх-ийн 6 тал) 

4. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ... С.Нармандахыг ... 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдэлд тракторчноор, 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баян-Адрага сумын нийтийн аж ахуй үйлчилгээний салбарт дизельчнээр, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Баян-Адрага суманд дизельчнээр тус тус томилж ажиллуулсугай ... гэжээ. (хх-ийн 8-10 тал)

5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Сэдэдийн Нармандах, 1961 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, СВ-61042119 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 12 тал)

6.Хүсэлт гаргагч С.Нармандахын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 28 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч С.Нармандахын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдэлд тракторчноор, 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баян-Адрага сумын нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад дизельчнээр, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Баян-Адрага суманд дизельчнээр ажиллаж байсан болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон тул ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. 
Харин хүсэлт гаргагч нь 1993 оны 5,6,7,8,9,10,11,12 саруудад, 1994 оноос 2003 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
 ТОГТООХ НЬ:
1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СВ-61042119 регистрийн дугаартай, Боржигон овогт Сэдэдийн Нармандахыг 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан Од” нэгдэлд тракторчноор, 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Баян-Адрага сумын нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад дизельчнээр, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Баян-Адрага суманд дизельчнээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч С.Нармандах нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ