Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 730

 

 

 

 

 

 

    2020         08              10                                        2020/ШЦТ/730

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Н.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Н-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 08 дугаар сарын **-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ургамал хамгаалал хорио цээр үнэлгээний мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хорооллын * байрны ** тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450.00 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /регистрийн дугаар ***/, Э овогт Н Н.

 

Шүүгдэгч Н.Н- нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн орчим иргэн У.З-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган “архи авч өгөхгүй удаж байна” гэх шалтгаанаар зодож, түүнд “духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх, баруун зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Н.Н-т холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Н.Н-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.Н- нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн ** цагийн үед Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн орчим иргэн У.З-тай марган түүнд “духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх, баруун зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Н.Н-ын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч У.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз Э-Э, Н-тай уулзаад сууж байсан. Э түрүүлээд яваад өгсөн. Тэгээд Н бид хоёр хамт үлдээд Н намайг хамар руу цохьсон. Би биеэ хамгаалаад нүүрээ гараараа дартал Н миний нүүр рүү олон удаа цохиод байсан. Тэгээд би цагдаад гомдол гаргасан. Тухайн үед Н согтуу байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Н намайг гараараа толгой, хамар, нүд нүүр рүү цохиж зодсон. Миний дух хөхөрч, хавдсан, хамарны зөөлөн эд гэмтсэн, баруун нүдний зовхи хөхөрсөн байсан. Би одоогоор эмчилгээ хийлгээгүй байгаа. Н намайг томографид харуулж өгсөн. Намайг хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. У.З-н биед духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой /хх-ийн 25-26-рт/ гэжээ.

 

Хохирогч У.З-н хохирол төлбөргүй тул гомдол санал байхгүй гэх баримт /хх-ийн 71-рт/,

 

Шүүгдэгч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бичилийн замын урд талд Зундуйжамцтай уулзсан. Зундуйжамц бид хоёр маргалдаад би Зундуйжамцыг зодчихсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-рт/,

 

Шүүгдэгч Н.Н-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38-рт/,

- Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Н.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.Н-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч У.З нь хохирол төлбөр хүлээн авсан, гомдол саналгүй талаарх баримт /хх-ийн 71-рт/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Э овогт Н Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Н-т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Н-т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Н- нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.    

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 
                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ