Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 108

 

2017 оны 02 сарын 10 өдөр         Дугаар 156/ШШ2017/00108    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2017/00066/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт  гаргагч: Б.Оюунбаатар,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Нисэх холын станц гудамжийн 0 тоотод оршин суух Баатад овогт Базарын Оюунбаатарын “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 24-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.Оюунбаатар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1972 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн тариа бригадад ажилчнаар, 1975 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд тус бригадад тракторчноор, 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн үйлдвэр бригадад мужаанаар, 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдлийн халуун усанд галчаар, 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдэлд мужаанаар тус тус ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. 
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 23 тал) 
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Баатад овогт Базарын Оюунбаатар нь 1972 оны 06 дугаар сарын 
C:\Users\duuriikaa\Desktop\2017 оны 02 сарын 08 өдөр.docx
26-ны өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн тариа бригадад ажилчнаар, 1975 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд тус бригадад тракторчноор, 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн үйлдвэр бригадад мужаанаар, 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдлийн халуун усанд галчаар, 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдэлд мужаанчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 
Шүүх хүсэлтийн бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв. 
Хүсэлт гаргагч Б.Оюунбаатарын хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Оюунбаатар нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СБ-57020511 регистрийн дугаартай, Баатад овогт Базарын Оюунбаатар нь 1972 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн тариа бригадад ажилчнаар, 1975 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд тус бригадад тракторчноор, 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн үйлдвэр бригадад мужаанаар, 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдлийн халуун усанд галчаар, 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдэлд мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1.Гэрч Д.Цэвэгдоржийн: ... Би 1981 оноос 1984 оныг дуустал хугацаанд цэргийн алба хаасан юм. 1985 оны 8 дугаар сараас 1988 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд малчнаар, 1988 оны 5 дугаар сараас 1992 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын аймаг дундын модны үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан юм.  ... Б.Оюунбаатар нь 1972 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1978 оноос 1981 оныг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд эргэн ажилдаа орж 1981 оны 6 дугаар сараас 1992 оныг хүртэл хугацаанд тракторын жолооч, барилга бригадад мужаанаар тус тус ажиллаж байсан. ...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн 30-31 тал)
2. Гэрч С.Эрдэнэцэцэгийн: ... Би 1969 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт суманд цэцэрлэгийн багш, эрхлэгчээр ажиллаж байсан. 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэгт багшаар, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр тус тус ажиллаж байсан юм. ... Б.Оюунбаатар нь 1972 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. ...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн  32-33 тал) 
3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Д.Оюунбаатарын 1972 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 4-5 тал) 

4. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн даргын 19 дугаартай тушаалын хуулбарт: ... Б.Оюунбаатарыг 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс худгийн моторчноор ... тус тус томилон ажиллуулсугай ... гэжээ. (хх-ийн 6 тал)

5. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн даргын 27 дугаартай тушаалын хуулбарт: ... 1981 онд цэргээс халагдаж ирсэн Б.Оюунбаатарыг үйлдвэр бригадад мужаанаар ... тус тус томилж ажиллуулсугай ... гэжээ. (хх-ийн 7 тал)

6. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн даргын 11 дугаартай тушаалын хуулбарт: ... 2. ... Б.Оюунбаатарыг 1989 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс ажлаас чөлөөлж, ... сахиулаар томилсугай ... гэжээ. (хх-ийн 8 тал)

7. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн даргын 62 дугаартай тушаалын хуулбарт: ... 1. Барилгын бригадын мужаан Б.Оюунбаатарыг 8 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын 18 хоногоор ... 1988 оны ээлжийн амралтыг олгосугай ... гэжээ. (хх-ийн 9 тал)

8.  Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Б.Оюунбаатарыг ... 1972 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн тариа бригадад ажилчнаар, 1975 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд тус бригадад тракторчноор, 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн үйлдвэр бригадад мужаанаар, 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдлийн халуун усанд галчаар, 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдэлд мужаанчнаар ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 10-11 тал)

9. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Баатад овогт Базарын Оюунбаатар, 1957 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, СБ 57020511 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 13 тал)
10. Монгол улсын Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын лавлагаанд: Базарын Оюунбаатар нь Хэнтий аймгаас 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт татагдаж,  1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр халагдсан гэжээ. (хх-ийн 14 тал)
11. Хүсэлт гаргагч Д.Оюунбаатарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 23 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СБ-57020511 регистрийн дугаартай, Баатад овогт Базарын Оюунбаатарыг 1972 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн тариа бригадад ажилчнаар, 1975 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд тус бригадад тракторчноор, 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн үйлдвэр бригадад мужаанаар, 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдлийн халуун усанд галчаар, 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Батширээт сумын “Батжил” нэгдэлд мужаанаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Оюунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч Б.Оюунбаатар нь 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг дурдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ