Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 729

 

 

 

 

 

 

 

   2020          08             10                                         2020/ШЦТ/729

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨбайнаӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Г.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Г-н Ө-д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Т т” ХХК-д харуул ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 34Б байрны 129 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар УП98080376/, Монгол овогт Ганбаатарын Өнөболд.

 

Шүүгдэгч Г.Ө- нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т т” ХХК-ийн хашаан дотор иргэн Х.О-г зодож биед нь дээд уруулын гадна булан, дотор салстын язарсан шарх, цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө- мэдүүлэхдээ:

“...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед танихгүй хүн автомашины зогсоол руу орж ирсэн. Би араас нь очоод ямар хэргээр явж байгаа талаар асуухад “Зоригоо гэдэг хүнтэй уулзах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “машинд юм ачих гэж байгаа бол машинаа хашааны гадаа автомашины зогсоол дээр байрлуулчих” гэж хэлсэн. Гэтэл “чи намайг хөөдөг хэн бэ” гэж хараагаад “би чамтай харьцдаг хүн биш, дарга нартай чинь уулзана” гэж хэлсэн. Тэгээд би цааш явж байтал миний араас тагжийсэн гэх мэтээр үг хэлээр доромжилсон. Тэгэхээр нь би “та намайг яагаад доромжлоод байгаа юм бэ” гэж асуухад намайг гараараа заамдаж цохиж эхэлсэн. Намайг хэд хэдэн удаа цохисны дараа би хохирогч Х.О-г цохьсон. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Байцаагч надаас Шүүх эмнэлэгт үзүүлэх үү гэж асуухад нь миний биед ямар нэг зовиур илрээгүй байсан...” гэв.

                                        

Хохирогч Х.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад “Т т” ХХК-ны хашаа руу танил З-с компрессор авах гээд 18 цагийн үед орсон. Тэгээд би машинтайгаа шууд ороод грашийн үүдэн дээр очоод зогссон. Тэгсэн нэг эрэгтэй хашаанаас гар гэж хэлэхээр нь би хашаанаас гарахгүй чи яахаараа намайг гаргадаг юм гээд тэр эрэгтэйтэй муудалцсан. Тэгээд бид хоёр муудалцаад бие биеэ заамдсан. Тэгтэл тэр эрэгтэй миний зүүн шанаа руу 2-3 удаа гараараа ам руу цохьсон. Толгойн томографик хийлгэсэн 120,000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-рт/,

 

Гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би “Т Т” ХХК-ны хашаан дотор автобусаа байрлуулчихаад цэвэрлэх гээд байж байтал хэрүүл маргаан сонсогдох шиг болсон... Танихгүй эрэгтэй манаач руу ална, ясыг чинь цайлгана, чи ямар өөдтэй ажил хийж байгаа биш, манаач шүү дээ чи гэх мэтээр орилоод байсан. Гэтэл манаач эрэгтэй эргэж хараад танихгүй эрэгтэйг зүүн шанаа руу нь гараараа 1 удаа цохьсон. Танихгүй эрэгтэйн уруулын дээд хэсгээс цус гарч байсан, манаач залуугийн баруун талын цээжин хэсэг хөхөрсөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-рт/,

 

Гэрч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед О над руу залгаад хийн компрессор хэрэгтэй байна түр өгөөч гэж гуйсан. Би орой авчих гэж хэлсэн. ...О*г утсаар ярьсны дараахан удалгүй гарахад “Т Т” ХХК-ийн харуул Өнөболдтой маргалдаж байх шиг чанга дуугарцгаагаад байхаар нь алхаад очиж байтал О Ө-г цээж рүү нь түлхээд харилцан түлхэлцсэн. Намайг очиход тэр хоёр бие биеэ цохьсон бололтой заамдалцаад зогсож байсан. Тэр хоёр хоорондоо цохилцоод шанаадалцаад, зууралдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн **** дугаартай дүгнэлтэд:

1. Х.О биед дээд уруулын гадна булан, дотор салстын язарсан шарх, цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 28-29-рт/ гэжээ.

 

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-13-рт/,

Хохирлын баримт /хх-ийн 15-рт/,

 

Шүүгдэгч Г.Ө-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49-рт/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ө- 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т Т” ХХК-ийн хашаан дотор иргэн Х.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Х.О*н “...бид хоёр муудалцаад бие биенийгээ заамдаад авсан. Гэтэл тэр эрэгтэй /Г.Ө-/ миний зүүн шанаа руу 2-3 удаа гараараа цохьсон...” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Д-н “...манаач нэг танихгүй эрэгтэйг зүүн шанаа руу нь гараараа 1 удаа цохьсон. Танихгүй эрэгтэйн уруулын дээд хэсгээс цус гарч байсан, манаач залуугийн баруун талын цээжин хэсэг хөхөрсөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Х.Э-н “...О Өнөболдтой маргалдаж байх шиг чанга чанга дуугарцгаагаад байсан. Тэгээд О, Ө-ын цээж рүү нь түлхээд харилцан түлхэлцсэн. Намайг очиход тэр хоёр бие биеэ цохьсон бололтой заамдалцаад зогсож байсан. Тэр хоёр хоорондоо цохилцоод шанаадалцаад, зууралдаад байсан...” гэх мэдүүлэг , 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ** дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Ө-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Х.О-г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэрэгт 120.000 төгрөгийн хохирлын баримт хавсаргасан байх тул  шүүгдэгч Г.Ө-оос гаргуулж, хохирогч Х.яО-т олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Г.Ө- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөг торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. М овогт Г-н Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Ө-од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Ө-од оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Ө- нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.   

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Ө-оос 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.О-т олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 
                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ