Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 156/2017/00010/И |
Дугаар | 109 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 109
2017 оны 02 дугаар сарын 13 Дугаар156/ШШ2017/00109 Хэрлэн сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00010/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Мөрөн сумын “Чандган-Өгөөж” ХХК-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 522 518 төгрөг гаргуулах тухай,
Хэнтий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15 өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Чандган Өгөөж” ХХК нь Хэнтий аймгийн Мөрөн суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааявуулж байсан бөгөөд тус компани нь 2014 оны 01 дүгээр улирлын санхүүгийн тайлангаар манай хэлтэст 522 518 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гарсан. Уг компани нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т заасан “Ажил олгогч нь даатгуулаг төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрдээ тухайн сардаа багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж авлга үүсгэсэн байна. Тухайн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэлийг өрийг барагдуулах талаар 2013 оноос эхлэн сум хариуцсан байцаагч Н.Энхмягмар, орлого шимтгэлийн улсын байцаагч Д.Жаргалмаа нар албан тоот явуулж, утсаар ярьж, биечлэн уулзахад тус өрийг удахгүй бүрэн барагдуулна гэсэн хариу өгсөн боловч тус авлага одоо хүртэл барагдахгүй байна. Манай хэлтсийн зүгээс улс орны эдийн засгийн байдлыг харгалзан үзэж тухай байгууллагад алданги оногдуулаагүй бөгөөд тус өрийг барагдуулах хугацаа хангалттай өгсөн. Иймд нийгмийн даатглан шимтгэлийн авлага болох 522 518 төгрөгийг “Чандган-Өгөөж” ХХК-иас гаргуулан өгч Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Чандган-Өгөөж” ХХК-ийн захирал Г.Жавхлан шүүхэд гаргасан тайлбартаа:
“Чандган Өгөөж” ХХК нь эдийн засгийн хямралын байдлаас шалтгаалан санхүүгийн чадамж суларч үйл ажиллагаа явуулаагүйн улмаас Нийгмийн даатгалын шимтгэлд өр төлбөр гаргасан нь үнэн болно. Энэ төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Чандган Өгөөж” ХХК-д холбогдуулж нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 522 518 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Чандган Өгөөж” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 522 518 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 04 дүгээр сарын 01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж Хэнтий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Чандган Өгөөж” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч “Чандган өгөөж” ХХК-иас 522 518 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 8 162,5 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хэнтий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлийн шаардлага, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 522 518 төгрөгийг төлөхийг хариуцагч “Чандган Өгөөж” ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч “Чандган өгөөж” ХХК-иас 522 518 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 8 162,5 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсгай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч “Чандган Өгөөж” ХХК-д мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.АРИУНАА