Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 111

 

2017 оны 02 дугаар сарын 14                  Дугаар156/ШШ2017/00111                             Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00053/И

Хэнтйи аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхийшүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
     Нэхэмжлэгч: “Хаан банк” ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
 Энхбаатарын Төрмөнхийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ын Хэнтий аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэн Боржигон ургийн Энхбаатарын Төрмөнх нь 2014 оны 08 дугаар сарын 04 өдөр Хэнтий аймаг дахь Хаан банкны төв тооцооны төвөөс 9 000 000 /есөн сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 2014 оны 11 дүгээр сарын 26 өдөр 1 000 000 /нэг сая/ төгрөгийн нэмэлт зээлийг 36 сарын хугацаатай, 2015 оны 05 дугаар сарын 20 өдөр, 500 000 /таван зуун мянган/ төгрөгийн нэмэлт зээлийг 36 сарын хугацаатай, 2015 оны 08 дугаар сарын 21 өдөр 2 000 000  /хоёр сая/ төгрөгийн нэмэлт зээлийг 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд төлбөрийг төлөлгүй хугаца хэтрүүлэн зээлийн гэрээг зөрчин улмаар тухайн хаягтаа оршин суухгүй, утсаар холбоо барих боломжгүй байна.
Э.Төрмөнх нь 2016 оны 09 дүгээр сарын 27 өдрийн байдлаар үндсэн зээлйн үлдэгдэл 8 164 097,31 төгрөг, зээлийн хүү 427 465 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 967 төгрөг бүгд 8 600 526,31 төгрөгийн өртэй байна. Иймд Энхбаатар овогтой Төрмөнхийг эрэн сурвалжилж өгнө үү” гэв. 

    Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох 2014 оны 08 дугаар сарын 04 өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 26 өдөр, 2015 оны 05 дугаар сарын 20 өдөр, 2015 оны 08 дугаар сарын 21 өдөр тус тус байгуулсан үндсэн болон нэмэлт зээлийн гэрээний хуулбар /хх 7-9, 10-13, 14-16/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 03 дугаар багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03 өдрийн тодорхойлолт зэргийг шинжлэн судлаад
    ҮНДЭСЛЭХ нь:

    Энхбаатарын Төрмөнхийн оршин суугаа газар тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулахаар гаргасан “Хаан банк” ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Төрмөнхийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй.
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Энхбаатарын Төрмөнхийг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн          60.1-д зааснаар нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ын Хэнтий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Төрмөнхийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай. 

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Э.Төрмөнхийн фото зургийг, түүний иргэний үнэмлэхийн хуулбарын хамт шийдвэрт хавсарган Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд даалгасугай.

5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                     Э.АРИУНАА