Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 182

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .... дугаар сарын ...-ний өдөр Дорнод аймгийн ....... суманд төрсөн, эрэгтэй, .... настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүгийн хамт Дорнод аймгийн ........ сумын 1-р баг “............” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдож 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5/135 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан Г /РД: ....................../.

Шүүгдэгч Г нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ....... хороололд 2020 оны 04 дүгээр сарын 30-наас 2020 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө иргэн А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийн талаар нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын сүүлээр Г уулзаж хуучин харьцаагаа сэргээсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчимд би гэрээсээ гарч найз О гэр болох Хэрлэн сумын 1 дүгээр баг ...... хороолол /хаягийг нь сайн хэлж мэдэхгүй байна/ очиж хамт юм ярьж, кино үзчихээд буцаад 23 цаг өнгөрч байхад өөрийн гэрлүүгээ явж байгаад хамтран амьдрагч Г найз О-н гэрлүү ороход ямар ч байсан гэрийн эзэн О болон өөр хэдэн хүмүүс байсан. /яг хэн байсныг нь хэлж мэдэхгүй байна/ Энэ үед бүтэн нэрийг нь мэдэхгүй Г гэх залуу надад хандан “архи аваад өг” гэж хэлэхэд нь би “би чамд өргүй, яасан гэж чамд архи авч өгдөг юм бэ” гэж хэлэхэд хажуунаас миний хамтран амьдрагч Г намайг хамт гаръя гээд гэрээс авч гараад гадаа “чи яасан том болчихсон юм бэ, миний найз нарт томроод” гэж хэлээд миний үснээс зулгааж, нүүрлүү гараараа нэг удаа цохисон бөгөөд хажууд О гэрээсээ гарч ирээд ямар ч байсан салгасан бөгөөд энэ болсон асуудал хурдан болоод өнгөрсөн юм” гэжээ. /хх-ийн 09-10/

Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнө дунд А бид нарыг унтаж байхад орж ирээд газраар ор засаад унтаж байсан Г дээр нь гишгээд сэрээж тэр хоёр хоорондоо маргалдахад хойд талын орон дээр унтаж байсан Г сэрээд А-д хандан “чи согтуу орж ирээд зүгээр унтаж байгаа хүнийг сэрээж хэрүүл маргаан үүсгэлээ” гээд гэрт хэрэлдэж маргалдаж байгаад гэрээс хамт гарсан бөгөөд би болон манай гэрт унтаж байсан Хүрлээ, Г хоёр араас нь буюу гэрээс гараагүй. Харин гэрийн гадаа А хашгирах болон Г руу дайрч давшлах чимээ гарч байгаад чимээгүй болсон юм. Мөн гэрт ямар нэгэн байдлаар зодоо цохион болоогүй...” гэжээ. /хх-ийн 16-17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 345 тоот дүгнэлтэд:                                                           

1. А-н биед 1 шүдний хугарал, баруун нүд, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, нуруунд зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтөнд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 19-20/

 Шүүгдэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...А-тай 2017 оны эхээр танилцаад хамтран амьдарч байхдаа тэр жилийнхээ зун одоо өдөр хоногийг нь сайн санахгүй байна ямар ч байсан маргалдаад миний хувьд гар хүрч цагдаагийн байгууллагад шалгагдаад ер нь нийлж хамт амьдрах хүн биш байна гээд салсан юм. Тэгээд би 2018 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод ажил хийх гээд явахад мөн А араас ирээд очих газар байхгүй байна гээд байхаар нь би өөрийн түрээсэлж байсан байрандаа байлгаад хамт хэсэг амьдарсан юм. ...Тухайн өдөр би найз О гэрээс гаралгүй ахин архи уугаад унтаж байхад А согтуу орж ирээд О гэрт орж ирээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би гэрээс гарахад гадаа гараад А миний үснээс зулгааж шороо цацаад байхаар нь уурандаа нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадсан юм. Тэр үед хажууд ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд А хувьд шууд хашаанаас гараад явсан юм” гэжээ. /хх-ийн 26-28/

Г-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 30-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай прокурорын тогтоол /хх-ийн 32-33/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Г нь Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дүгээр баг ....... хороололд 2020 оны 04 дүгээр сарын 30-наас 2020 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө хохирогч А-н биед нэг шүдний хугарал, баруун нүд, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, нуруунд зурагдсан зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээсэн “...гадаа гараад А миний үснээс зулгааж шороо цацаад байхаар нь уурандаа нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадсан...” гэх мэдүүлэг,  шүүгдэгчийн мэдүүлгийн давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч А-н “....Г намайг хамт гаръя гээд гэрээс авч гараад гадаа “чи яасан том болчихсон юм бэ, миний найз нарт томроод” гэж хэлээд миний үснээс зулгааж, нүүрлүү гараараа нэг удаа цохисон ...” гэх, гэрч О “...харин гэрийн гадаа А хашгирах болон Г руу дайрч давшлах чимээ гарч байгаад чимээгүй болсон юм...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 345 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Г нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Г үйлдлийн улмаас хохирогч А биед нэг шүдний хугарал, баруун нүд, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, нуруунд зурагдсан зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 345 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. 

 Шүүгдэгч Г-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд  шүүхээс шүүгдэгч Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Г-н үйлдлийн улмаас хохирогч А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч А нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Миний хувьд нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ПАГМА

2020        06          17                                            2020/ШЦТ/182

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС