Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 156/2017/00084/И |
Дугаар | 113 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 113
2017 оны 02 дугаар сарын 14 Дугаар156/ШШ2017/00113 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00084/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1955 оны 08 дугаар сарын 20 өдөр төрсөн, эрэгтэй, Хэнтий аймгийн Дадал сум, 4 дүгээр баг, Баян-Овоо гэх газар оршин суух, Оровгод овогт Жавзандуламын Бямбаажав РД:/СП55082011/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бямбаажав нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн боловч хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан тухай бичигдсэн боловч тамга, тэмдэг байхгүйн улмаас тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд миний 1971 оны 05 дугаар сарын 10 өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэлх хугацаанд хуучнаар Буянт буюу одоогоор Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар, 1991 оны 03 дугаар сарын 20 өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан /хх 4-6, 7-9, 10, 11-13, 15/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Бямбаажав нь 1971 оны 05 дугаар сарын 10 өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэлх хугацаанд хуучнаар Хэнтий аймгийн Буянт буюу одоогийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар, 1991 оны 03 дугаар сарын 20 өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Бямбаажавын хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан тухай бичигдсэн боловч тамга, тэмдэг байхгүйн улмаас ажиллаж байсан гэж үзэхэд хангалтгүй гэж нийгмийн даатгалын байгууллага үзсэн учир нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ж.Бямбаажав нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Ж.Бямбаажав нь 1971 оны 05 дугаар сарын 10 өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэлх хугацаанд хуучнаар Буянт буюу одоогоор Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар, 1991 оны 03 дугаар сарын 20 өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн архивын тасгийн тодорхойлолт /хх 4/,
2.Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх 5/
3.Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн ерөнхий хорооны даргын 76 тоот тушаал, хавсралт /хх 6, 8, 9/,
4.1981 оны 06 дугаар сарын 10 өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 11-13, 15/,
5. 1978 оны 04 дүгээр сараас 1985 оны 09 дүгээр сар хүртэл Хэнтий аймгийн Буянт сумын Арвин бригадад ажиллаж байсан гэрч У.Дуламжавын шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 26/,
6. 1970 оны 08 дугаар сараас 1990 он хүртэл Хэнтий аймгийн Буянт сумын Арвин бригадын даргаар ажиллаж байсан гэрч Г.Гомбо-Очирын шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 27/ зэрэг болно.
Хүсэлт гаргагч Ж.Бямбаажавын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1971 оны 05 дугаар сарын 10 өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэлх хугацаанд хуучнаар Хэнтий аймгийн Буянт буюу одоогийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар, 1991 оны 03 дугаар сарын 20 өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01 өдөр хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Ж.Бямбаажав нь “миний бие Дадал суманд ажиллаж амьдардаг бөгөөд цас ихтэй байх тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцууулахгүйгээр хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Орвогод овогт Жавзандуламын Бямбаажав нь 1971 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хуучнаар Хэнтий аймгийн Буянт буюу одоогийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд малчнаар, 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Бямбаажавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хэргийг зохигчийн оролцоогүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд даалгасугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.АРИУНАА