Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 114

 

2017 оны 02 дугаар сарын 14                  Дугаар156/ШШ2017/00114                            Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00063/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1967 оны 04 дүгээр сарын 11 өдөр төрсөн, эмэгтэй Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 2 дугаар баг, Жаргалант гэх газарт нутаглах Боржигон овогт Сүрэнгийн Олзмөнх /РД:СВ61041107/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Олзмөнх нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Би Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн Жаргалан 2 дугаар багт малчин, галч үйлчлэгч, тогооч, зарлага, сахиул, саальчнаар 1981 оны 07 дугаар сарын 26 өдрөөс эхлэн томилогдон ажилласан. Улаан-Од нэгдлийг  Улаан-Од ХК болтол 1993 оны 11 дүгээр сар хүртэл 20 жил ажилласан. Би ажиллаж амьдрах хугацаандаа 4 хүүхэд төрүүлсэн учир өндөр насны тэтгэвэрт гарар гэтэл ажиллаж байсан хугацаа маань Нийгмийн даатгалын хэлтэст баталгаажаагүй байна. Иймд миний Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн хадлангийн механикжсан салаа болон Тариа бригадад 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 04 өдрийг хүртэл галч үйлчлэгч, тогооч, зарлага, сахиулаар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“С.Олзмөнх нь Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн Жаргалан 2 дугаар багт малчин, галч үйлчлэгч, тогооч, зарлага, сахиул, саальчнаар 1981 оны 07 дугаар сарын 26 өдрөөс эхлэн томилогдож, Улаан-Од нэгдлийг ХК болтол нь ажилласан бөгөөд 1993 оны 11 дүгээр сарын 20 өдрийн 47 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа 4хүүхэд төрүүлж, өсгөсөн. С.Олзмөнхийн ажиллаж байсан талаар Хэнтий аймгийн архиваас цалингийн тодорхойлолт авсан байгаа. Баян-Адарга сумын архив шатсан учраас Улаан-од нэгдлийн даргаын тушаал байхгүй гэсэн. Одоо С.Олзмөнх нь 4 хүхэд төрүүлсэн Улсад олон жил ажилласан, 50 нас хүрсэн тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа юм. Иймд С.Олзмөнхийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 7-8, 9, 15, 18-26, 29-31, 37-41/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Олзмөнх нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн хадлангийн механикжсан салаа болон Тариа бригадад 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 04 өдрийг хүртэл галч үйлчлэгч, тогооч, зарлага, сахиулаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор С.Олзмөнх нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 

Нэхэмжлэгч С.Олзмөнх нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн Жаргалан 2 дугаар багт 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 04 өдрийг хүртэл малчин, галч үйлчлэгч, тогооч, зарлага, сахиулаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
Үүнд:
1. Хэн тйи аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 16 өдрийн тодорхойлолт /хх 5/,
2. Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 08 дугаар сарын 04 өдрийн 83 дуаартай, Улаан-од ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 11 дүгээр сарын 20 өдрийн 47 дугаартай тушаал, тушаалын хавсралт, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын  18 өдрийн 112 дугаартай тушаалын хуулбар, 1982 ны 09 дзгээр сарын 20 өдрийн 65 дугаартай тушаалын хуулбар, 1982 оны 09 дүгээр сарын 24 өдрийн 67 дугаартай  тушаалын хуулбар, 1982 оны 10 дугаар сарын 25 өдрийн 72 дугаартай тушаалын хуулбар, 1983 оны 06 дугаар сарын 24 өдрийн 44 дугаартай тушаалын хуулбар, 1983 оны 06 дугаар сарын 15 өдрийн 40 дугаартай тушаалын хуулбар, 1983 оны 07 дугаар сарын 26 өдрийн 53 дугаартай тушаалын  хуулбар, 1985 оын 03 дугаар сарын 25 өдрийн 08 дугаартай тушаалын хуулбар, 1986 оны 08 дугаар сарын 25 өдрийн 60 дугаартай тушаал, 1983 оны 10 дугаар сарын 26 өдрийн 79 дугаартай тушаал, 1987 оны 07 дугаар сарын 20 өдрийн 38 дугаартай тушаал, 1988 оны 07 дугаар сарын 27 өдрийн 57 дугаартай тушаал, тушаалын хавсралт, 1989 оны 01 дүгээр сарын 9 дугаартай тушаал,1989 оны 11 дүгээр сарын 25 өдрийн 87 дугаартай тушаал, 1989 оны 11 дүгээр сарын 25 өдрийн 87 дугаартай тушаалын хуулбар,  /хх 6, 7-8, 11, 12, 13, 14, 15,16, 17, 18, 19, 20, 21, 22, 25/,
3. 1987 онд нээлгэсэн Сүрэнгийн Олзмөнхийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх 9-10/,
4.1981 оноос 1994 он хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдэлд малчнаар  ажиллаж байсан гэрч Н.халтарын шүүхэд өгсөн мэдүүлэг, /хх 38/
6. 1976 оноос 1995 он хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Сайхан багт ажиллаж байсан гэрч Ц.Дамдинсүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлэг, /хх 41/ зэрэг болно.

Хүсэлт гаргагч С.Олзмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн хадлангийн механикжсан салаа болон Тариа бригадад 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 04 өдрийг хүртэл галч үйлчлэгч, тогооч, зарлага, сахиулаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Сүрэнгийн Олзмөнх нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн хадлангийн механикжсан салаа болон Тариа бригадад 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 04 өдрийг хүртэл галч үйлчлэгч, тогооч, зарлага, сахиулаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч С.Олзмөнх нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 


ДАРГАЛАГЧ                     Э.АРИУНАА