Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 120

 

2017 оны 02 сарын 20 өдөр     Дугаар 156/ШШ2017/00120    Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2017/00016/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 4 дүгээр баг, “Дуурлиг эрчим”-ийн 9 дүгээр гудамжийн 3 тоотод оршин суух, Шагдарын Азжаргалд (РД: СЖ-71042101) холбогдох, 
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, “Скайтел” плазад байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  
"үйлчилгээний төлбөр 94 649 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Ш.Азжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91061818 дугаарын эзэмшигч болсон. Ш.Азжаргал нь гэрээнд заагдсан үүргээ үл биелүүлж 91061818 дугаарын 2016 оны 01 дүгээр сарын төлбөр 140 649 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Ш.Азжаргалд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 

 Иймд Ш.Азжаргалаас үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл болох 140 649 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 50 000 төгрөгийг хасч үлдэлдэл 71 454 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 94 649 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Хариуцагч Ш.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Булган нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Скайтел” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлага 94 649 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулах болно. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн  20  тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Ш.Азжаргал "үйлчилгээний төлбөр 94 649 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч Ш.Азжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч “Скайтел” ХХК-ийн үйлчилгээний төлбөр 94 649 төгрөгийг гаргуулах 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ш.Азжаргалд холбогдох “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “үйлчилгээний төлбөр 94 649 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2 275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ш.Азжаргалаас 2 275  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ