| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0117/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/116 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, галын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* гэх газарт 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр тээрэм ажиллуулж, ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн
...Тухайн чулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулж байсан байшин, хашаа нь Л.Лгэх хүний эзэмшлийнх, харин тоног төхөөрөмжүүд нь Ж.Р гэх хүний эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм. Миний хувьд мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг зогсоож лацадсанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, лацыг хөндөөгүй. Үйл ажиллагааг зогсоосноос хойш би Улаанбаатар хотод байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр аймагт ирсэн. Намайг Улаанбаатар хотод байхад буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч ******* надруу утсаар ярьж лац хөндөгдөж, үйл ажиллагаа явуулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хашааны эзэн Л тэй утсаар яриад наана чинь хэн үйл ажиллагаа явуулсан юм, цагдаа, мэргэжлийн хяналтын газраас хүмүүс очсон уу гэхэд тэрээр намайг байхад л лав хүмүүс ирж үйл ажиллагаа явуулаагүй. Нөхөр бид хоёр аймагт болсон үзэсгэлэн худалдаагаар 2-3 хоносон. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртлэх хугацаанд чулууг тээрэмдэж боловсруулсан. Миний хувьд өөрөө Баянхонгор аймгийн ******* суманд байх ******* гэх газарт хувиараа ашигт малтмал олборлодог нөхөрлөлийн гишүүн болохоор би Ж.Р гэх хүнийг техник хэрэгслийг түрээслэж ихэнхдээ тэндээсээ чулуу авчирч тээрэмддэг байсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 128-129/
Хохирогч байгууллагын төлөөлөгч Х.С мөрдөн байцаалтад өгсөн
.. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүй чулуу тээрэмдэж бутлах үйл ажиллагаа явуулахыг хориглодог Б.Б нь хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Энэ үйл ажиллагаа нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт явагдсан байна. Хууль бус үйл ажиллагаа явуулсан болохоор энэ асуулдыг хуулийн дагуу шийдвэрлэх байх, хохирол болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 /,
Гэрч Ж.Р мөрдөн байцаалтад өгсөн
...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээншавь 6 дугаар багийн нутаг Нөмрөгийн өвөр гэх газарт байх байранд үйл ажиллагаа явуулж байсан хашаа, байр Л гэх хүний эзэмшлийнх, тоног төхөөрөмж нь миний өөрийн эзэмшлийн эд зүйлүүд байгаа. 2017 оны сүүлээр тухайн газарт би үйл ажиллагаа явуулж байсан чинь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаад үйл ажиллагааг нь зогсоогоод торгуулийн арга хэмжээ авсан юм. Тэгээд түүнээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Б.Б нь надтай уулзаад хүнээс хэдэн муу гарцтай чулуу авсан түүнийгээ шлам болгомоор байна гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Түүнээс хойш миний бие Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад ирсэн, Э.Б тухайн газрыг ажиллуулсныг мэдэхгүй байна. Намайг урьд өмнө тухайн газарт үйл ажиллагаа явуулж байхад Мэргэжлийн хяналтын газраас шалгаад үйл ажиллагааг зогсоогоод торгуулийн арга хэмжээ авагдсныг Б.Б өөрөө мэдэж байгаа. Л нь манай хадам ээж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 /,
Гэрч Л.Л гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Ж.Р нь манай хүргэн байгаа юм. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээншавь 6 дугаар багийн нутаг Нөмрөгийн өвөр гэх газарт байх хашаа, байр нь миний эзэмшлийн байгаа юм. Би уг хашаанд хувиараа жимс жимсгэнэ тариалдаг юм. Харин уг хашааны хойд хэсэгт нь байх байранд байгаа чулуу бутлуурын үйл ажиллагаа явуулж байсан тоног төхөөрөмж нь манай хүргэн Ж.Р эзэмшлийнх байгаа. Уг байранд өнгөрдөг жил буюу 2017 оны сүүлээр чулуу бутлуурын үйл ажиллагаа явуулж байгаад мэргэжпийн хяналтын газраас шалгаад үйл ажиллагааг зогсоосон. Тэгээд түүнээс хойш ажиллаагүй байж байгаад энэ 2019 оны 08 дугаар сарын сүүлээс Б.Бгэх залуу уг үйл ажиллагааг явуулж байхад мэргэжлийн хяналтын газраас шалгаад зогсоосон гэсэн. Түүнээс үйл ажиллагаа явагдаагүй. Миний хувьд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн төв орж Намрын ногооны үзэсгэлэн худалдаанд оролцож аймгийн төвд 4 хоноод 2019 оны 09 дүгээр сарын 31-ний орой гэртээ очсон. Үйл ажиллагаа явагдсан эсэх, үйл ажиллагаа явагдсан бол хэн уг үйл ажиллагааг явуулсныг лацнууд нь яагаад хөндөгдсөн болохыг мэдэхгүй байна. Хэрэв хөндөгдсөн бол намайг аймгийн төвд үзэсгэлэн худалдаанд оролцож байхад л хэн нэг нь очиж хөндсөн байх гэж бодож бай...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 /,
Гэрч Х.******* мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 09 дүгээр сард яг хэн хэдний өдөр байсныг мэдэхгүй Б.Бнь над руу утасдаад чулуу бутлагчийн ирийг солиод гагнуур хийгээд өг гэхээр нь би хэд хэдэн удаа очиж гагнуур хийж өгсөн. Чулуу бутлагчийн ирийг гагнуураар гагнаж хийдэг. Тэр үед чулуу бутлаад үйл ажиллагаа явагдаж байсан. Би тухайн үед мотоцикльтой очдог байсан. Тэгээд нэг мотоцикльтой очсон чинь мотоцикль эвдрээд тэнд үлдсэн юм. Тэгээд дараах нь мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг зогсоосон гэж ярьж байсан. Тэгээд би 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр мотоциклио авах гээд очсон чинь чулуу бутлах үйл ажиллагаа явагдаж байсан байрны гэрэл нь асчихсан байхаар нь орж унтраах гэхэд хаалга нь лацтай байхаар нь зүүн талын онгорхой цонхоор орж гэрлийг нь унтраах гээд нэг бускатель байхаар нь буулгасан чинь андуураад тоног төхөөрөмжүүд нь ажилласан буцаж унтраагаад гэрлийг нь мөн унтраачихаад мотоциклио аваад явсан. Би тухайн үед тоног төхөөрөмжүүдийг нь лацадсан эсэхийг мэдээгүй. Намайг мотоциклио авах гээд очиход ямар нэгэн хүн байхгүй байсан. Тухайн байрны урд талд нэг хөгшин эгч байдаг бөгөөд тэр эгч ч гэсэн байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70/
Гэрч Ё.******* мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2009 оноос одоог хүртэл Баянхонгор аймгийн Баян- Овоо сумын ******* гэх газарт хувиараа ашигт малтмал олборлож байна. Манай нөхөрлөлийн нэрийг ******* гэдэг. 2019 оны 09 дүгээр сарын Б.Б нь надтай уулзаад мөнгөний хэрэг гараад чи надад ганц нэг шуудай чулуу өгөөч гэж хэлэхээр нь би манай нүхэн дээр очоод ав гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь манай ажилчид Б.Б ирээд 3-4 шуудай чулуу аваад явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 /,
Гэрч М.******* мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар Баянхонгор аймгаас сум руу явдаг голын гарам дээр 24 цагаар постод гарч ажиллаж байсан юм. Тэгээд тухайн өдрийн орой 19 цаг өнгөрч байх үед хамт постод гарч байсан цагдаагийн ажилтан болон онцгой байдлын ажилтны хамт түйн голын цаад талд байх Чацарганын талбайтай байгууламжийг очиж шалгасан чинь уг чацарганын талбайн хойд талд байх байранд хууль бусаар чулуу тээрэмдэж боловсруулж байсан тул Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.*******д мэдэгдэж шалгуулсан...тухайн байрны гадна талд олон тооны ууттай шламууд байсан бөгөөд ороход 4-5 хүн чулуугаа тээрэмдэж бутлаад байж байсан. Тэгээд удаагүй Г.******* ирээд шалгасан. Түүнээс өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 /,
Гэрч Ц. мөрдөн байцаалтад өгсөн
... Хувь хүн, иргэн нь чулуу тээрэмдэж боловсруулалт хийх үйл ажиллагаа явуулах боломжгүй. Учир нь Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар заавар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн, мөн техник эдийн засгийн үнэлгээ хийлгэсэн аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгогддог, тиймээс хувь хүн дээрх үйл ажиллагааг явуулсан бол хууль бусаар, тусгай зөвшеөрөлгүй ашигт малтмал боловсруулсан гэж үзнэ...2019 оны 09 дүгээр сард манай байгууллагад ажиллаж байсан Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* дээрх үйл ажиллагааг зогсоож зөрчлийн хэрэг нээж шалгаж байгаад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Тэгээд ******* нь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Өмнөговь аймаг руу шилжээд явсан. Тухайн газарт урьд өмнө үйл ажиллагаа явагдаад зогсоогдож, арга хэмжээ авагдаж байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-46 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020.03.04-ний өдрийн №128 дугаартай шинжээчийн “..боловсруулалтын үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан техник хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь 14.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 103 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020.03.04-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн “..Ж.Рэзэмшлийн 89.7 мкв хэмжээтэй агуулахын зориулалт бүхий байр нь 6.241.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 104-107 /,
Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1067 дугаар шинжээчийн
Танай байгууллагаас тодорхойлуулахаар ирүүлсэн, хураагдсан чулуунуудаас дээжлэн ирүүлсэн 2 хэсэг дээжнээс тус бүрээс нь 1 ширхэгийг төлөөлүүлэн зүсч тунгалаг шлиф (0.03 мм зузаантай чулуун ялтас) бэлтгэн петрографийн шинжилгээ хийж энэхүү 2 чулууг судлын арц болохыг тодорхойлов.
1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Б.Б чулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулж байсан байрны чулуу бутлуурын хажуугаас хураагдсан 3 шуудай чулуунаас авсан дээж 10 ширхэг чулуу/-Шл № Бат-5-1-хөхөлбөр болон шаравтар туяатай саарал өнгөтэй, 4.5-9.0 см хэмжээтэй янз бүрийн хэлбэртэй чулуунууд-Судлын кварц байна. Энэ судлын кварц нь 1.5-5.0 мм хэмжээтэй кварцын мөхлөгүүдээс тогтох бөгөөд даралт шахалтанд өртсөнөөс кварцын мөхлөгүүд эрс долгиолог унтралтай болсон, мөн 0.02-0.5 мм өргөнтэй нарийн судал байдлаар эвдэрч үйрсэн, энэ эвдэрч суларсан хэсгээр серицит болон төмрийн усан ислээр нэвчсэн хүдрийн эрдэс бага зэрэг үүсчээ.
3. Баянхонгор аймгийн ******* сумын 1-р баг, ******* гэх газрын Эрхэмбаярын нөхөрлөлийн нүхнээс авсан чулууны дээж /10 ширхэг чулуу/-Шл № Бат-5-2-Хөхөлбөр болон цайвар саарал өнгөтэй, төмрийн усан ислээр жигд бус, толботон нэвчсэн, 3.0-9.0 см хэмжээтэй, янз бүрийн хэлбэртэй чулуунууд-Судлын кварц байна. Энэ судлын кварц нь жигд бус 0.1-1.7 мм хэмжээтэй кварцын мөхлөгүүдээс тогтох бөгөөд серицитийн хайрс, хүдрийн эрдсийн жижиг мөхлөг цөөн тоогоор агуулжээ.
4. Б.Бчулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулж байсан байрны чулуу бутлуурын хажуугаас хураагдсан 3 шуудай чулуунаас авсан дээж /10 ширхэг чулуу/-Шл № Бат-5-1, Баянхонгор аймгийн ******* сумын 1-р баг, ******* гэх газрын Эрхэмбаярын нөхөрлөлийн нүхнээс авсан чулууны дээж /10 ширхэг чулуу/ зэрэг нь бүтэц найрлагаараа ижил судлын кварц байх бөгөөд энэ нь петрографийн шинжилгээгээр нотлогдож байна.
Энэхүү дүгнэлт нь ПГ2019/0215 захиалгын зургийн хамт хүчинтэй...гэх дүгнэлт /хх-ийн 95-99/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 119-122 /, эрх бүхийалбан тушаалтаны лацадсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-24/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 27-34, 29/, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 30, 31, 32, 33, 34/, хэргийн газраас харьцуулах шинжилгээнд дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 35, 36, 37, 38 /, эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 47-49 шүүгдэгч Б.Бэд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 139-140, 143/, шүүгдэгч Б.Биргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 114, 141, 163/, шүүгдэгч Б.Б депозит дансны хуулгууд / хх-ийн 132-136/, шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 129/, шүүгдэгч Б.Б хувийн байдлын тодорхойлолт /хх-ийн 148-157/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* гэх газарт 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр тээрэм ажиллуулж, ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.Б.. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртлэх хугацаанд чулууг тээрэмдэж боловсруулсан. Миний хувьд өөрөө Баянхонгор аймгийн ******* суманд байх ******* гэх газарт хувиараа ашигт малтмал олборлодог нөхөрлөлийн гишүүн гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/
Хохирогч байгууллагын төлөөлөгч Х.С... Б.Б нь хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Энэ үйл ажиллагаа нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт явагдсан байна. Хууль бус үйл ажиллагаа явуулсан болохоор энэ асуудыг хуулийн дагуу шийдвэрлэх байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 /,
Гэрч Ж.... Б.Б нь надтай уулзаад хүнээс хэдэн муу гарцтай чулуу авсан түүнийгээ шлам болгомоор байна гэж хэлэхээр нь зөвшөөрсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 64 /,
Гэрч Л.Л гийн... үйл ажиллагаа явагдсан эсэх, үйл ажиллагаа явагдсан бол хэн уг үйл ажиллагааг явуулсныг лацнууд нь яагаад хөндөгдсөн болохыг мэдэхгүй байна. Хэрэв хөндөгдсөн бол намайг аймгийн төвд үзэсгэлэн худалдаанд оролцож байхад л хэн нэг нь очиж хөндсөн байх гэж бодож бай... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 /,
Гэрч Х.Бат-Оргилийн... Б.Б нь над руу утасдаад чулуу бутлагчийн ирийг солиод гагнуур хийгээд өг гэхээр нь би хэд хэдэн удаа очиж гагнуур хийж өгсөн. Би тухайн үед тоног төхөөрөмжүүдийг нь лацадсан эсэхийг мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,
Гэрч Ё.*******... Би Баянхонгор аймгийн Баян- Овоо сумын ******* гэх газарт хувиараа ашигт малтмал олборлож байгаа,... Б.Б нь надтай уулзаад мөнгөний хэрэг гараад чи надад ганц нэг шуудай чулуу өгөөч гэж хэлсэн,..Б.Бирээд 3-4 шуудай чулуу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,
Гэрч М.*******...тухайн байрны гадна талд олон тооны ууттай шламууд байсан бөгөөд ороход 4-5 хүн чулуугаа тээрэмдэж бутлаад байж байсан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Г.******* ирээд шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 /,
Гэрч Ц.... Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* дээрх үйл ажиллагааг зогсоож зөрчлийн хэрэг нээж шалгаж байгаад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Өмнөговь аймаг руу шилжээд явсан. Тухайн газарт урьд өмнө үйл ажиллагаа явагдаад зогсоогдож, арга хэмжээ авагдаж байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-46 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020.03.04-ний өдрийн 128 дугаартай шинжээчийн “..боловсруулалтын үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан техник хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь 14.041.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 103 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020.03.04-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн “..Ж.Рэзэмшилийн 89.7 мкв хэмжээтэй агуулахын зориулалт бүхий байр нь 6.241.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 104-107 /,
Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1067 дугаар шинжээчийн..., Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ...,Б.Б чулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулж байсан байрны чулуу бутлуурын хажуугаас хураагдсан 3 шуудай чулуунаас авсан дээж /10 ширхэг чулуу/-Шл № Бат-5-1, Баянхонгор аймгийн ******* сумын 1-р баг, ******* гэх газрын Эрхэмбаярын нөхөрлөлийн нүхнээс авсан чулууны дээж /10 ширхэг чулуу/ зэрэг нь бүтэц найрлагаараа ижил судлын кварц байх бөгөөд энэ нь пщтрографийн шинжилгээгээр нотлогдож байна...,Энэхүү дүгнэлт нь ПГ2019/0215 захиалгын зургийн хамт хүчинтэй...гэх дүгнэлт /хх-ийн 95-99/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Т.Эрдэнэбаатар нь тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч Б.Б нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын боловсруулалт явуулсан хамаарч байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал боловсруулалт явуулсан гэдэг ойлголтонд ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийг чулууг угааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашигт малтмал боловсруулалт байдлыг ашиглах олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч Б.Б гэмт үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулаагүй байх тул хохирол төлбөргүй гаргуулах хохиролгүй болно.
Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгч Б.Б нь орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын газраас хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан шаардлагыг үл биелүүлж хоёр удаагийн үйлдлээр хууль бусаар ашигт малтмал боловсруулалт явуулсан тул гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Б ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс Б.Б үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Б.Б хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан торсон лацны тасархай 1 ширхэг устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, харин шүүгдэгч Б.Бгэмт үйлдэлдээ ашигласан техник хэрэгсэл болох цахилгаан мотор 1 ширхэг, сэгсрэгч ширээний саарал ангийн жижиг цахилгаан мотор 1 ширхэг, түүнчлэн битүүмжилсэн байр, чулуу бутлуурын төхөөрөмж, сэгсрэгч зэрэг нь шүүгдэгч Б.Бөмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул хураан авах боломжгүй, тухайн эд зүйлс нь Л.Л, Ж.Рнарын өмчлөлийн буюу гэр бүлийн дундын өмчлөл эд хөрөнгө байх тул битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Л.Л, Ж.Рнарт буцаан олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Б.Б тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жилийн хугацаанд сар бүр 450000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тросон лацны тасархай 1 ширхэг устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, харин Ж.Р эзэмшлийн ...цахилгаан мотор 1 ширхэг, сэгсрэгч ширээний саарал өнгийн жижиг цахилгаан мотор 1 ширхэг, чулуу бутлуурын төхөөрөмж, сэгсрэгч...”-ыг, Л.Л гийн эзэмшлийн ... байр, хашаа..,г битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Ж.Р, Л.Л нарт буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Б.Б хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бхэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА