Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 121

 

2017 оны 02 сарын 20 өдөр     Дугаар 156/ШШ2017/00121    Хэнтий аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Хэргийн индекс: 156/2017/00018/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 4 дүгээр гудамжийн 10 тоотод оршин суух, Наранхүүгийн Бат-Эрдэнэд (РД: СЭ90061110) холбогдох, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плазад байрлах Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,  
"үйлчилгээний төлбөр 75 454 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...  Н.Бат-Эрдэнэ нь 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-30K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90074007 дугаарын эзэмшигч болсон. Н.Бат-Эрдэнэ нь гэрээнд заагдсан үүргээ үл биелүүлж 90074007 дугаарын 2015 оны 11 дүгээр сарын төлбөр 121 454 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Н.Бат-Эрдэнэд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 
 Иймд Н.Бат-Эрдэнээс үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл болох 121 454 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 50 000 төгрөгийг хасч үлдэлдэл 71 454 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 75 454 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Хариуцагч Н.Бат-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Скайтел ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлага 75 454 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн болно. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн  16  тал)
D:\2017 он\2015 ШХНБД Г.Мөнхномин [2]\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\шийдвэр\121-Ш-З.docx
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Н.Бат-Эрдэнээс "үйлчилгээний төлбөр 75 454 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч Н.Бат-Эрдэнэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Скайтел ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үйлчилгээний төлбөр 75 454 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Олзвойн шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн төлбөр төлсөн баримт зэргээр  нотлогдож байна. (хх-ийн 17,18 тал) 
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Н.Бат-Эрдэнэд холбогдох “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “үйлчилгээний төлбөр 75 454 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2 275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Н.Бат-Эрдэнээс 2 275  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ