| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00123/И |
| Дугаар | 127 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 127
2017 оны 02 сарын 24 өдөр Дугаар 156/ШШ2017/00127 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2017/00123/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг, “Нөөлөг”-ийн 1-6 тоотод оршин суух, Сономын Жаргалд холбогдох, (РД:СА 62102912)
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй,
"зээл, зээлийн хүүгийн 1 330 301 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Батноров сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... С.Жаргал нь 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж, зээлдэж авсан юм. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Жаргал нь зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй өнөөг хүрч байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1 245 576 төгрөг, зээлийн хүү 84 725 нийт 1 330 301 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд С.Жаргалаас зээл, зээлийн хүүгийн нийт 1 330 301 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. (хх-ийн тал)
Хариуцагч С.Жаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Батноров сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус сангаас 2 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нийт 1 330 301 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Батноров сумын “Сум хөгжүүлэх сан” нь хариуцагч С.Жаргалаас "зээл, зээлийн хүүгийн 1 330 301 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Жаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Хэнтий аймгийн Батноров сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас нэхэмжилсэн зээл, зээлийн хүүгийн 1 330 301 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч С.Жаргалд холбогдох, Хэнтий аймгийн Батноров сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүүгийн 1 330 301 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Батноров сумын “Сум хөгжүүлэх сан” нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Жаргалаас улсын тэмдэгтийн хураамжийн 18 117 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч С.Жаргал нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ