Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1576

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Бад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1986 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Г.Б, 1972 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 8 дугаар гудамж 3466 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд Нийслэлийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.2 дугаар зүйлд зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /

Шүүгдэгч Г.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шинэ зуун хотхоны 24б байрны 9 тоотод иргэн О.Жавзмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирол төлбөр 750.000 төгрөг төлсөн боловч баримттай 700.000 төгрөг болно”  гэв.

Хохирогч О.Жавзмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 19-ний орой гэртээ найз Болормаа, Аюуш нарын хамт пиво уугаад сууж байхад миний танил болох Сэрчин ах 22 цагийн үед ирсэн. Ирэхдээ нэг шил архи бариад ирсэн ба Сэрчин, Болормаа, Аюуш нар уг архийг уугаад сууж байхад Сэрчин ах гэртээ хүнээр хүргүүлнэ гээд утсаар нэг хүн дуудаад байсан. 23 цаг өнгөрч байхад Сэрчин ахын дуудсан хүмүүс нь ирлээ гээд би гарч тэр хүнийг нь тосч авсан. Тэгэхэд Б гэх залуу, Батболд гэх залуугийн хамт ирсэн. Тэр хоёр дуудлагын жолоочтой хамт явж байгаа гээд дагуулаад явж байсан. Тухайн үед Б гэх хүнийг хараад эргэлзсэн байдалтай байсан болохоор гэртээ оруулах  уу, яах уу гэжд бодож байсан. Тэгээд Сэрчин ах руу залгаад “гарч ирээд яв” гэхэд “оруулаад ирээ” 10-20 минут болоод наад хүнээр чинь хүргүүлээд явлаа гэхээр нь Б, Батболд болон дуудлагын жолоочийг нь дагуулаад гэр рүүгээ орсон. Гэр рүү ороход Батболд гэх залуу нь архи, пиво, зайрмаг зэргийг дэлгүүрээс аваад орсон. Б нь миний үснээс зулгаагаад “хоёулаа барилдъя” гээд хүнийг тайван суулгахгүй байсан. Миний хувьд тэр хүнтэй нэг удаа барилдсан. Дараа нь дахиад барилдъя гээд байхаар нь “миний хамаг юм хиймэл юмаа, нүүр рүү хүрч болохгүй” гэж хэлсэн. Тэгтэл Б нь ямар ч шалтгаангүйгээр миний нүүр рүү олон удаа цохиж, зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч Ц.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...сүүлд ноцолдож байх үед нь бид нар очиж салгаж байхад Жавзмаагийн хамарнаас цус гарч байсан. Тэгтэл цагдаа нар ирээд Б бид хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Яллагдагч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Жавзмаа нь надаас 3.000.000 төгрөг нэхээл байгаа. Миний хувьд Жавзмаад эхлээд 200.000 төгрөг, дараа нь 50.000 төгрөг, дахиад 500.000 төгрөгийг өгсөн. Одоо миний хувьд хавтаст хэргийн материалд авагдсан баримтаар хохирлыг барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8368 тоот дүгнэлтэд: 

1. О.Жавзмаагийн биед дух, хамрын нуруу, баруун, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, цээж, баруун бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 24/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шинэ зуун хотхоны 24б байрны 9 тоотод иргэн О.Жавзмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч О.Жавзмаагийн: “...2020 оны 07 дугаар сарын 19-ний орой гэртээ найз Болормаа, Аюуш нарын хамт пиво уугаад сууж байхад миний танил болох Сэрчин ах 22 цагийн үед ирсэн. Ирэхдээ нэг шил архи бариад ирсэн ба Сэрчин, Болормаа, Аюуш нар уг архийг уугаад сууж байхад Сэрчин ах гэртээ хүнээр хүргүүлнэ гээд утсаар нэг хүн дуудаад байсан. 23 цаг өнгөрч байхад Сэрчин ахын дуудсан хүмүүс нь ирлээ гээд би гарч тэр хүнийг нь тосч авсан. Тэгэхэд Б гэх залуу, Батболд гэх залуугийн хамт ирсэн. Тэр хоёр дуудлагын жолоочтой хамт явж байгаа гээд дагуулаад явж байсан. Тухайн үед Б гэх хүнийг хараад эргэлзсэн байдалтай байсан болохоор гэртээ оруулах  уу, яах уу гэжд бодож байсан. Тэгээд Сэрчин ах руу залгаад “гарч ирээд яв” гэхэд “оруулаад ирээ” 10-20 минут болоод наад хүнээр чинь хүргүүлээд явлаа гэхээр нь Б, Батболд болон дуудлагын жолоочийг нь дагуулаад гэр рүүгээ орсон. Гэр рүү ороход Батболд гэх залуу нь архи, пиво, зайрмаг зэргийг дэлгүүрээс аваад орсон. Б нь миний үснээс зулгаагаад “хоёулаа барилдъя” гээд хүнийг тайван суулгахгүй байсан. Миний хувьд тэр хүнтэй нэг удаа барилдсан. Дараа нь дахиад барилдъя гээд байхаар нь “миний хамаг юм хиймэл юмаа, нүүр рүү хүрч болохгүй” гэж хэлсэн. Тэгтэл Б нь ямар ч шалтгаангүйгээр миний нүүр рүү олон удаа цохиж, зодож эхэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Батболдын: “...сүүлд ноцолдож байх үед нь бид нар очиж салгаж байхад Жавзмаагийн хамарнаас цус гарч байсан. Тэгтэл цагдаа нар ирээд Б бид хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Бад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч О.Жавзмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Г.Бад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн ба түүний хувийн байдал болон хуульд заасан нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд торгох ял шийтгэл оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Бад 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР