Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Шүүгдэгч Б.Г түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг                    Ч.БАЙГАЛМААайсан болно.үйцэтгэх газарт ялтан Ц.Батхүлэгт холбогдох гүйцэтгэх хуудсыг өгч байсан боловч харъ2020 оны 05 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин,

 Баянхонгор аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №15 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хувьд ногдох хөрөнгөөс 200.000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн № 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 08 дугаар сарын 10-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 08 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Ж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр орой 17-18 цагийн үед байх П.Э ирээд байж байхад Б.Ж нь араас нь ирээд бид нар 1 мотоциклиор сундлаад Ш.Н ийнх рүү явсан очиход Ш.Н аймаг явчихсан байсан. Тэднийд Ш.Н ийн энхэр Х.Ж нь 2 хүүхэдтэйгээ байсан. Тэднийх шанаг монгол архи, айраг аягалаад Б.Ж нь П.Э архи хийж өгөхөд уухгүй байсан чинь Б.Ж нь П.Э ийг чи яахаараа архи уудаггүй гээд гараараа цохиод байхаар нь би салгаад тайвшруулаад байж байхад Ш.Н аймгаас ирсэн. Тэгээд айргаар П.Э Б.Ж нар хоорондоо дэмбээдээд Б.Ж нь хожигдсон чинь П.Э Б.Жнь дахиад цохиод байхаар нь би салгаад бид 3 гэрээс гараад байж байхад айлын гэрт манай охин уйлаад байхаар нь би буцаад ороод охиноо авсан тэр хооронд миний мотоциклийг Б.Ж нь унаад яваад өгсөн. Тэгээд Ш.Нээр хүргүүлж гэртээ харьсан..гэх мэдүүлэг / хх-ийн 68-69/

            Хохирогч Б.Ж ы мөрдөн байцаалтад өгсөн

            … Гуравуулаа сундлаад Гэрэл ахынд очсон. Б.Г бид 2 тэднийд байж байгаад маргалдаад гадаа гарья гэхээр нь би хамт гарсан чинь чиний ах намайг цагдаад өгсөн гээд над руу дайраад миний элэг рүү гараараа цохиод би тонгойсон намайг доош нь дарж унагаагаад гараараа нүүр лүү 4-5 удаа цохиод байсан, нүүр ам хамраас цус гарсан Б.Г шанаганд ус гаргаж ирж нүүр лүү цацаад байсан... Маргааш өглөө нь би дүүгээ дагуулаад Б.Г мотоциклийг өгөхөөр би Б.Г мотоциклийг унаад манай дүү миний мотоциклийг унаад хамт явсан. Тэгээд Б.Г ийнд очиж мотоциклийг нь өгөхдөө чи намайг өчигдөр ийм болтол зодсон миний шүд унасан гэхэд Б.Г нь тоож байгаа шинжгүй суугаад байхаар нь би дүүтэйгээ яваад өгсөн. Тэндээсээ Ш.Н ийнх рүү явж очоод малгайгаа асуутал гэрийн ар луу ураад хаясан байна гэхээр би очиж малгайгаа аваад өчигдөр оройныхоо зодуулсан цус гоожсон газраа очиж хартал миний хугархай шүд газар байхаар нь авч халаасандаа хийсэн, тэр газраас шүдээ олж авахад манай дүү хажууд хамт харж байсан,...эхлээд Б.Г нь Ш.Н ийн гэрийн гадаа надаас хэрүүл өдөөд байхаар нь би зодоо хийхгүй гэж хэлсэн чинь шууд заамдаж байгаад намайг элэгдсэн, би тонгойход намайг газар унагаагаад дээр гарч суугаад заамдаж хоолой боогоод нүүр лүү гараараа 4 удаа цохьсон, би нэг хэсэг манараад оюун ухаан орж гараад байсан, нэг мэдэхэд Б.Гнь миний хажууд ирчихсэн дээрээс ус хийгээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13, 51 /

            Гэрч Ш.Н ийн мөрдөн байцаалтад өгсөн

     ... гэрт Б.Г, Б.Ж нар маргалдаад байхаар нь би гэрээс гаргасан, тэр 2 гэрийн гадаа маргалдаад байсан. Тэр хооронд П.Э явчихсан байсан. ....Б.Г нь манай илүү гэрт айраг асгачихлаа арчья гээд бид 2 юм яриад байж байхад ******* нь Б.Г мотоциклийг унаад яваад өгсөн. Тэгээд би Б.Г ийг гэрт нь хүргэж өгчихөөд ирж амарсан...гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /

Гэрч Х.*******ы мөрдөн байцаалтад өгсөн

     ... тэр хооронд Б.Г ******* 2 маргалдаад гэрээс гарсан дахиж гэрт орж ирээгүй гэрийн гадаа яаж зодоо хийснийг нь би хараагүй. Удалгүй манай нөхөр Б.Гхүүхдийг хүргэж өгчихөөд буцаж ирээд байж байхад Б.ЖБ.Гмотоциклийг унаад явчихсан. Тэгээд манай нөхөр Б.Гийг гэрт нь мотоциклиороо хүргэж өгчихөөд ирж амарсан...,Тэд нар дэмбээдээд сууж байгаад гэнэт маргаад эхэлсэн, Б.Ж Б.Гнар заамдалцаад Б.Ж Б.Г ийг цохиод авах шиг болсон, хаашаа нь цохисныг хараагүй, гэрийн гадаа маргаад байсан. Б.Г илүү гэрээс шанагатай ус авсан байх, манай том гэрт бидон сав ус байхгүй байсан. Б.Г, Б.Жнар гэрээс маргалдаж гарсны дараа Б.Жгэрт буцаж орж ирээгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 21-22, 135-136 /

Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... 2019 оны 08 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед бид нарыг унтаж байхад Б.Жирээд шууд унтаад өгсөн. Тэгээд өглөө нь Б.Жнь унтаж сэрээд орны цагаан хэрэглэл цус болчихсон байхаар нь асуухад  Б.Г зодуулаад миний шүд уначихсан тэгээд цус болчихсон гэж хэлсэн. ******* нь манай хүү О.Амгаланбуянг дагуулаад өөрийнхөө мотоциклийг унуулаад Б.Гмотоциклийг хүргэж өгөхөөр явсан. Тэгээд удалгүй ирээд Б.Жнь Б.Гмотоциклийг хүргэж өгөөд намайг ийм болтол зодлоо миний шүдийг унагаасан байна гэж хэлэхэд сонсоогүй юм шиг суугаад байна гэж бид нарт ирээд ярьсан. Б.Жнь хэрэг гарахаас өмнө тэр өдөр манайд байж байгаад явсан биеийн байдал болон шүд нь зүгээр байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 57 /

Гэрч Т.*******ын мөрдөн байцаалтад өгсөн

     ... 2019 оны 08 дугаар сарын 10-ний шөнө Б.Жмотоцикльтой ирээд унтаад өгсөн. Тэгээд өглөө нь босоод нүүр ам нь хавдсан, шүд нь унасан байхаар нь асуухад  Б.Г зодуулаад шүд уначихсан гэж байсан нүүр нь энд тэндээ хавдсан байсан. Хэрэг гарахаас өмнө өдөр нь манайд байж байгаад өдөр 15 цагийн үед гарсан. Б.Жирэхдээ мотоциклиос унаж осолдож бэртэж гэмтсэн гэсэн зүйл яриагүй, өглөө харахад мотоцикль нь ч ямар нэгэн гэмтэлгүй зүгээр байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 59 /

Насанд хүрээгүй гэрч О.А мөрдөн байцаалтад өгсөн

     ... бид 2 Б.Гахынх руу яваад очиход Б.Г нь гэрийнхээ гадаа сууж байсан Б.Ж ах Б.Г мотоциклийг өгчихөөд бид 2 сундалдаад тэднийхээс хөдлөөд Ш.Н гэдэг айлд очсон. Тэднийд очоод малгайгаа гэрийнх нь араас олж авсан урагдсан байсан. Тэгээд гэрийнх нь гадаа баруун урд талд Б.Ж ахын дээл газар хэвтэж байхад Б.Ж ах очиж дээлээ аваад тэр газар нь цус гоожсон бололтой байсан тэр газраасаа өөрийнхөө шүдийг олж аваад энэ миний шүд байна гээд авч байгаа харагдсан....гэх мэдүүлэг / хх-ийн 73 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 494 дугаартай шинжээчийн

1. Б.Ж ын биед баруун дээд 2-р шүдний булгарал, баруун, зүүн дээд 1-р шүдний сулрал, доод уруулд шарх, зовхи, хүзүүнд цус хуралт, хацар, чамархай, доод эрүү, уруулд зулгаралт, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 1/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 62-64/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 75-78/, шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавалгаа /хх-ийн 88/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 89/, шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-98/, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 118-121/, арилжааны банкнуудын тодорхойлолт /хх-ийн 81-85/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 08 дугаар сарын 10-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 08 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Ж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Г ийн... П.Э Б.Ж нар хоорондоо дэмбээдээд Б.Ж нь хожигдсон чинь П.Э Б.Ж нь дахиад цохиод байхаар нь би салгаад бид 3 гэрээс гараад байж байхад айлын гэрт манай охин уйлаад байхаар нь би буцаад ороод охиноо авсан тэр хооронд миний мотоциклийг Б ******* нь унаад яваад өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 68-69/

Хохирогч Б.Ж ы… миний элэг рүү гараараа цохиод би тонгойсон намайг доош нь дарж унагаагаад гараараа нүүр лүү 4-5 удаа цохиод байсан, нүүр ам хамраас цус гарсан,...Б.Г гарч ирээд намайг чи босооч гээд шанаганд ус гаргаж ирээд нүүрлүү цацаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13, 51 /

Гэрч Ш.Н ийн... Б.Ж нь Б.Г мотоциклийг унаад явсан, ... би Б.Г ийг гэрт нь хүргэж өгчихөөд ирж амарсан...гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /

Гэрч Х.*******ы ... Б.Ж Б.Г нар заамдалцаад Б.Ж Б.Г ийг цохиод авах шиг болсон, хаашаа нь цохисныг хараагүй, гэрийн гадаа маргаад байсан. Б.Г илүү гэрээс шанагатай ус авсан байх...гэх мэдүүлэг / хх-ийн 21-22, 135-136 /

Гэрч Д.*******гийн....Б.Ж нь хэрэг гарахаас өмнө тэр өдөр манайд байж байгаад явсан биеийн байдал болон шүд нь зүгээр байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 57 /

Насанд хүрээгүй гэрч О.А ... Б.Ж ах очиж дээлээ аваад тэр газар нь цус гоожсон бололтой байсан, тэр газраасаа өөрийнхөө шүдийг олж аваад энэ миний шүд байна гээд авч байгаа харагдсан....гэх мэдүүлэг / хх-ийн 73 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 494 дугаартай шинжээчийн...Б.Ж ы биед баруун дээд 2-р шүдний булгарал, баруун, зүүн дээд 1-р шүдний сулрал, доод уруулд шарх, зовхи, хүзүүнд цус хуралт, хацар, чамархай, доод эрүү, уруулд зулгаралт, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамааона... гэх дүгнэлт /хх-ийн 29/ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Хэрэг учрал болсон өдөр хохирогч Б.Ж, шүүгдэгч Б.Г нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн хоолгойг боож, нүүр лүү нь гараараа цохьсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Ж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед нь ... баруун дээд 2-р шүдний булгарал, баруун, зүүн дээд 1-р шүдний сулрал, доод уруулд шарх, зовхи, хүзүүнд цус хуралт, хацар, чамархай, доод эрүү, уруулд зулгаралт, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 29-30 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн хохирогч Б.Ж ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон хохирогчийн зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №15 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хувьд ногдох хөрөнгөөс 200.000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон,

Мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлолтоор торгох ял биелэгдсэн талаар бүртгэгдсэн байх тул шүүгдэгч Б.Гийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Г нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Б.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Ж нь цаашид 1800000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Г үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Б.Г нь хувьд ноогдох хөрөнгөтэй / шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримт/ болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Гэзэмшлийн “... Iphone аркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу  Б.Г буцаан олгож, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

           Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийн 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүд 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Г ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч  Б.Г оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 5 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийн 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүд 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Г эзэмшлийн “... iphone маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу  Б.Г  буцаан олгосугай.

7. Шүүгдэгч  Б.Г хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.Ж нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Б.Г хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.БАЙГАЛМАА