Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 128

 

2017 оны 02 сарын 24 өдөр     Дугаар 156/ШШ2017/00128    Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2017/00124/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багт оршин суух, Оточ овогт Чимэддоржийн Гантөмөрт холбогдох, (РД: СА 67050212)
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй,  
"зээл, зээлийн хүүгийн 1 176 706 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Батноров сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Ч.Гантөмөр нь 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1 500 000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 0,8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж, зээлдэж авсан юм. Ч.Гантөмөр нь зээл төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй учраас үндсэн зээлийн үлдэгдэл 1 111 871 төгрөг, зээлийн хүү 64 835 төгрөг нийт 1 176 706 төгрөгийг үлдэгдэлтэй байна. 
Иймд зээл, зээлийн хүүгийн 1 176 706 төгрөгийг төлүүлж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. (хх-ийн  тал)

Хариуцагч Ч.Гантөмөр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Батноров сумын Жижиг дунд бизнес дэмжих сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус сангаас 1 500 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нийт 1 176 706 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн  тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Батноров сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь хариуцагч Ч.Гантөмөрөөс "зээл, зээлийн хүүгийн 1 176 706 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Ч.Гантөмөр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Батноров сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас нэхэмжилсэн зээл, зээлийн хүүгийн 1 176 706 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Ч.Гантөмөрт холбогдох, Батноров сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүүгийн 1 176 706 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Батноров сумын Засаг даргын тамгын газрын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.Гантөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжийн 16 888 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Гантөмөр нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 

 
ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ