Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга Байнзаяа,

Улсын яллагч Э.Гантулга ,

Хохирогч  Б.А,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******,

Өсвөр насны шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар  

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.С д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6,

Үйлдсэн хэргийн талаар

Өсвөр насны шүүгдэгч Б.С нь Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багийн Асарын гудамж 1-1 тоотод оршин суух иргэн Л.Бхүн байнга амьдрах гэрт 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 534000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багт оршин суух  Б.А гийн хүн байнга амьдрах гэрт 2018 оны 06 дугаар сард хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 566000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багт оршин суух  Б.Д хүн байнга амьдрах гэрт 2018 оны 07 дугаар сард хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 320000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багт оршин суух  Б.М хүн байнга амьдрах гэрт 2018 оны 07 дугаар сард хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 95000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

            Өсвөр насны шүүгдэгч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би хүлээн зөвшөөрөхгүй байна ... би хулгай хийгээгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 137-138, 192-193 /,

Өсвөр насны шүүгдэгч Д.С хууль ёсын төлөөлөгч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би бусдын эд зүйлийг хулгайлсан талаар эсэх талаар би мэдэхгүй байна. Гэртээ хуйлган гэхээр янз бүрийн зүйл авч ирж байгаагүй ... Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хөдөөнөөс ирсэн, харин 2018 оны 06, 07 дугаар саруудад Б.С нь Галуут сумын төвд байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 139-141/

Хохирогч Л.Б мөрдөн байцаалтад өгсөн

.... “ 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 17-18 цагийн хооронд манай эхнэр ХААН банк орчихоод ирэх хооронд гэрийн цонхоор хулгай орж гар утас, эмэгтэй хүний түрийвч, эмэгтэй хүний арьсан цүнх, гоо сайхны хэрэглэл, хоршооны тамга, бэлэн мөнгө зэрэг эд зүйл алдагдсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 13-15 /

Хохирогч  Б.А гийн мөдөн байцаалтад өгсөн

... “ Манай нэг гэр Баянхонгор аймгийн Галуут сумын төвд байдаг бөгөөд бид хөдөө мал малладаг тул сумын гэр эзэнгүй байдаг. Хөдөө байж байгаад 2018 оны 06 дугаар сарын 10-дын үед сумын гэртээ ирэхэд байшингийн вакум цонхыг онгойлгоод хүүхдийн чемодантай хувцсыг аваад явчихсан байсан. Чемодан дотор нь загварын дээл, арьсан цээж, эмэгтэй хүүхдийн дүрэмт хувцаснууд өмднүүд болон бусад хувцаснууд байсан. Дээрх хувцас нь сургууль ороход хүүхэд өмсөх гэж байсан шинэ хувцаснууд байсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 74-77, 172-174 /

Хохирогч  Б.Д мөдөн байцаалтад өгсөн

... “ 2018 оны 07 дугаар сарын 10-ны үөд манайх хөдөө гарч байж байгаад 2018 оны 8 дугаар сар гаргаад иртэл манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Манайхаас гар утас, унтлагын өрөөний орон доогуур байсан чемодантай хувцас алдагдсан байсан. Би чемодантай ******* гэх айлын хашаанаас олж авсан бөгөөд зунжингаа гадаа байж байгаад өгөрчихсөн байсан. ******* гэх айлд бас хулгай орсон байсан гэсэн ... Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө ягаан өнгийн цүнх, паалантай төмөр сав, 1 дүгээр ангийн хүүхдийн жинсэн як зэргийг хулгайд алдсанаа хэлэхээ мартсан байна, гэхдээ би ягаан цүнх, паалантай сав зэргийг нь манай гудамжнаас урд талд 3 дахь гудамжинд хаячихсан байсныг олоод авчихсан, харин жинсэн якийг нь олоогүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 80-83, 167-169 /

Хохирогч  Б.М мөдөн байцаалтад өгсөн

... “ 2018 оны 07 дугаар сарын 10-ны үед би гадуур ажилтай явж байгаад орой 19 цагийн үед гэртээ иртэл гэрийн цонхоор хулгай орж гүнгэрвааны дотор байсан 45000 төгрөг, сервант дотор байсан 50000 төгрөг алга болсон байсан. Манайхаас өөр эд зүйл алдагдаагүй байсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 86- 89, 170-171 /

Хохирогч П.А мөдөн байцаалтад өгсөн

... “2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ байж байсан ба 17 цаг 10 минутын орчимд би гэрээсээ гарч яваад сумын ХААН банкин дээр 1072 хувьцааны данс нээлгэх гэж очсон чинь хүмүүс очирлочихсон хүн ихтэй байсан. Би хүмүүсийн дараалалд нь очиж жаахан зогсоод хүлээж байсан чинь тэр үед 30 орчим минут хүлээгээд банкны гүйлгээ хаачихаар нь би гэртээ эргээд ирсэн чинь манай байшингийн вакум цонхны поорчигийг түлхэж онгойлгоод хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Би Галуут сумандаа иргэдээс ноос, түүхий эд худалдан авдаг юм, хулгай ордог өдөр намайг ХААН банк руу явахаас нэлээд өмнө нь манай гэрт нэг охин орж ирээд ноосны урамшуулал орж байгаа юу та гэж асуугаад гарсан, тэрнээс өөр хүн манайхаар орж ирээгүй. ... гэх мэдүүлэг / хх-ийн 164-166 /

Насанд хүрээгүй гэрч Д.Э мөрдөн байцаалтад өгсөн

... “ Б.С бид хоёр волейболын бэлтгэлд хамт явдаг. 2018 оны 09 дүгээр сард Б.С над руу утсаар яриад чамаас нэг ах Н, Д гэх хүүхдүүд таних уу гэж асуувал манай 2 найз байгаа . Тэр 2 Дархан руу явчихсан гэж хэлж найздаа тус болоорой. Тэгж хэлбэл найз нь дараа нь чамд макс пон гэдэг шоколад авч өгнө гэж хэлсэн. Тэгсэн чинь манай сумын хэсгийн төлөөлөгч ******* ирж уулзахаар нь би Б.С гийн ярьсан зүйлийг үнэнээр нь хэлсэн. Би Н, Д гэх хүүхдүүдийг танихгүй манай суманд тийм нэртэй хүүхэд байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 96-98 /

Насанд хүрээгүй гэрч Э.Н мөрдөн байцаалтад өгсөн

...Би Баянхонгор аймгийн Соого сеико сургуулийн 9 дүгээр бүлэгт суралцдаг. Би Баянхонгор аймгийн Галуут сумын төвд ерөөсөө очиж байгаагүй, манайд Галуут суманд хамаатан садан найз нөхөд ерөөсөө байхгүй нь мэдээгүй. Би С ийн найз Н, Д гэх хүүхдүүдийг мэдэхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /,

Гэрч С.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн

... “Манай гэр Баянхонгор аймгийн Галуут сумын төв буюу 6 дугаар багт байдаг юм. Зунд нь манайх хөдөө гарчихдаг юм. Тэр үед манайх 2018 оны 07 дугаар сарын 10-дын үеэр хөдөө гараад байж байгаад 2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр манай нөхөр *******жаргал нь Галуут сумын төв дээр байх гэртээ оччихоод ирсэн чинь манай байшинд хулгай орж эд зүйл алдагдсан байна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 175-176 /

Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн

...Би 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Галуут сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 17 цаг 36 минутад Галуут сум дахь цагдаагийн хэсгийн албан өрөөндөө иргэн Б.С гаас гэрчийн мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах үед Б.С гийн ээж Б.*******ийг байлцуулан гэрчийн мэдүүлэг авсан. Иргэн Б.С гаас гэрчийн мэдүүлэг авах үед ээж Б.Д нь мэдүүлэг авч эхлэхээс нь эхлээд дуусах хүртэл тасралтгүй хамт байсан. Тэр үед би эхпээд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хаана юу хийж байсан талаараа ярина уу гэхэд л Снь Номуунаа, Дгэх хүүхдүүдийн хамт 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 17:00 цагийн үед гэрээсээ гарч яваад сумын тоглоомын талбай дээр очоод Н Д хоёр Баярсайхан даргын байшин руу заагаад энэ байшин хэний дэлгүүр вэ гэж асуухаар нь би хуучин Засаг дарга байсан Батсайхан даргын гэр гэж хэлсэн, тэгтэл Д надаас тэр айл нохой байдаг уу гэж асуухаар нь би сайн мэдэхгүй байна 2-3 нохой байдаг байсан та хоёр Батсайхан даргынхаар яах гэж байгаа юм бэ гэж асуухад Н, Д хоёр гурвуулаа энэ айл руу оръё гэж хэлсэн. Н, Д хоёр Батсайхан даргын гадаа очоод чи хашааны гадаа байж бай гээд бид хоёр орчихоод гараад ирье гэж хэлсэн. Тэгээд тэндээс эд зүйл хулгайлсан гэж ярьж мэдүүлэг өгсөн. Тэгээд би тухайн үедээ мэдүүлэг авч байхдаа та нар тухайн үед Батсайхан гэх айлаас өөр айлд орсон уу гэж асуухад Н, Дбид гурав 2018 оны 06 дугаар сарын сүүлээр ******* гэдэг айлаас арван жилийн хүүхдийн хувцас, гар цүнх эд зүйл хулгайлсан, мөн ******* гэх айлаас 2018 оны 07 дугаар сарын эхээр байшингийнх нь цонхоор ороод 10 жилийн хүүхдийн 2 мөртэй ягаан цүнх, паалантай төмөр сав зэрэг зүйлүүдийг авсан, мөн 2018 оны 07 дугаар сарын дундуур Галуут сумын 5 дугаар багийн Засаг дарга *******ын гэрт нь ороод хар өнгийн эмэгтэй хүний нүдний шил, эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, эмэгтэй хүний хувцас зэрэг эд зүйл авсан гэж мэдүүлэг өгснийг нь би бичиж аваад мэдүүлгийг дуусгаж, тэмдэглэлийг Сболон ээж ******* нарт тэмдэглэлийг өгч уншуулан гарын үсэг зуруулж авсан. Би С гэрчийн мэдүүлэг авч байхдаа Б.*******, *******, ******* нарын гэрт хулгай орж эд зүйл алдагдсан гэдгийг нь мэдсэн. Өмнө нь би мэдээгүй байсан. Тэдгээр айлууд нь нэг гэр нь сумын төвд нэг гэр нь хөдөө байдаг бөгөөд би С гэрчийн мэдүүлэг авсны дараа нь дээрх нэр бүхий иргэдээс асуухад манай гэрт хулгай орсон гэж хэлж байсан. Би Б.С гаас гэрчийн мэдүүлэг авахдаа загнаж, айлгах, сүрдүүлэх, хуурч мэхлэх зэргээр мэдүүлгийг авч бусдын эд зүйлийг хулгайлсан талаар нь яриулсан зүйл байхгүй. Мэдүүлэг авах үед С ээж Д нь байнга хамт байсан юм. Мэдүүлэг авч байхад Б.С гийн ээж Л.Д нь Б.С г М, Д, А нарын гэрээс эд зүйл хулгайлсан гэж ярьж байхад үед ээж Д нь охин С чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд цохиж авч байсан тэр үед охин С нь дуугуй болоод сууж байсан. Би С мэдүүлэгт дурдагдсан Н, Д нар нь Баянхонгор аймгийн Соого сеико сургуульд Днь 10 дугаар ангид Н нь 8 дугаар ангид суралцдаг гэж мэдүүлсэн боловч би олж уулзаж чадаагүй ээ...” гэх мэдүүлэг / хх-ийн 103-105/

“Энх-Нахиа” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 203 дугаартай шинжээчийн ... эд зүйлийн үнэлгээ 534000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 110-111/

“Энх-Нахиа” ХХК-.ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай шинжээчийн ... эд зүйлийн үнэлгээ 694000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 119-120/

“Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 232 дугаартай шинжээчийн ... эд зүйлийг 92000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 181-182/ зэрэг тус тус болно.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 129-132/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 7-10, 36-39, 40-43, 44-48, 49-54, 62-65/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэр зургийн үзүүлэлт /хх-ийн 67-71/ өсвөр насны шүүгдэгч Б.С гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 56/, өсвөр насны шүүгдэгч Б.С гийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Галуут сумын 1-р багийн Засаг даргын 2019.05.27-ны өдрийн 76 дугаартай тодорхойлолт /хх-ийн 204/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 205-206/, Б.Сгийн зан байдлын тодорхойлолт /хх-ийн 207/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 151/, өсвөр насны шүүгдэгч Б.Сгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, өсвөр насны шүүгдэгч болон арван найман насанд хүргээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 Өсвөр насны шүүдэгч Д.С... ******* цагдаа гэртээ байж байсан чинь дуудсан. Цагдаагийн байран дээр очиж мэдүүлэг өг гээд намайг дагуулж явсан. Баасансүрэн эгчтэй хамт мэдүүлэг өгөх гэсэн чинь Баасансүрэн эгч ажилтай болчихлоо гээд ажил руугаа явсан. Дараа нь ******* цагдаа ээжийг байхад намайг эрүүлжүүлэх байр руу хийсэн. Айлуудаас хулгай хийсэн гэж хэлээрэй гээд гав зүүсэн гэв.

            Өсвөр насны шүүгдэгч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би хүлээн зөвшөөрөхгүй байна ... би хулгай хийгээгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 137-138, 192-193 /,

Өсвөр насны шүүгдэгч Д.С хууль ёсын төлөөлөгч Г.*******ийн... Би бусдын эд зүйлийг хулгайлсан талаар эсэх талаар би мэдэхгүй байна. Гэртээ хуйлган гэхээр янз бүрийн зүйл авч ирж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 139-141/

Хохирогч Л.Б...цонхоор хулгай орж гар утас, эмэгтэй хүний түрийвч, эмэгтэй хүний арьсан цүнх, гоо сайхны хэрэглэл, хоршооны тамга, бэлэн мөнгө зэрэг эд зүйл алдагдсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 13-15 /

Хохирогч  Б.А гийн... байшингийн вакум цонхыг онгойлгоод хүүхдийн чемодантай хувцсыг аваад явчихсан байсан. Дээрх хувцас нь сургууль ороход хүүхэд өмсөх гэж байсан шинэ хувцаснууд байсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 74-77, 172-174 /

Хохирогч Б.Д... 2018 оны 07 дугаар сарын 10-ны үөд манайх хөдөө гарч байж байгаад 2018 оны 8 дугаар сар гаргаад иртэл манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 80-83, 167-169 /

Хохирогч Б.М... гэртээ иртэл гэрийн цонхоор хулгай орж гүнгэрвааны дотор байсан 45000 төгрөг, сервант дотор байсан 50000 төгрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 86- 89, 170-171 /

Хохирогч П. би гэртээ эргээд ирсэн чинь манай байшингийн вакум цонхны поорчигийг түлхэж онгойлгоод хулгай орж эд зүйл алдагдсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 164-166 /

Насанд хүрээгүй гэрч Д.Э... Би Н, Д гэх хүүхдүүдийг танихгүй манай суманд тийм нэртэй хүүхэд байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 96-98 /

Насанд хүрээгүй гэрч Э.Н...Би С найз Н, Д гэх хүүхдүүдийг мэдэхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /,

Гэрч С.*******гийн...нөхөр *******жаргал нь Галуут сумын төв дээр байх гэртээ оччихоод ирсэн чинь манай байшинд хулгай орж эд зүйл алдагдсан байна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 175-176 /

Гэрч Б.*******ийн... Мэдүүлэг авч байхад Б.Сгийн ээж Л.******* нь Б.Сг *******, *******, ******* нарын гэрээс эд зүйл хулгайлсан гэж ярьж байхад үед ээж ******* нь охин Сайнзаяагаа чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд цохиж авч байсан тэр үед охин Снь дуугуй болоод сууж байсан. Би С мэдүүлэгт дурдагдсан Номуунаа, Днар нь Баянхонгор аймгийн Соого сеико сургуульд Днь 10 дугаар ангид Н нь 8 дугаар ангид суралцдаг гэж мэдүүлсэн боловч би олж уулзаж чадаагүй ээ...” гэх мэдүүлэг / хх-ийн 103-105/

“Энх-Нахиа” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 203 дугаартай шинжээчийн ... эд зүйлийн үнэлгээ 534000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 110-111/

“Энх-Нахиа” ХХК-.ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаартай шинжээчийн ... эд зүйлийн үнэлгээ 694000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 119-120/

“Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 232 дугаартай шинжээчийн ... эд зүйлийг 92000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 181-182/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Сд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Сг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.С д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-д ... гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрээгүй ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.. гэж заасан ба шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээнг зөвшөөрсөн, өсвөр насны шүүгдэгч Б.С нь Улаанбаатах хотод Полетехникийн коллежийн 1 дүгээр курсид суралцдаг болох нь хэрэгт авагдсан сургуулийн тодорхойлолтоор нотлогдож байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Сд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.С д хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тэдний нас, биед тохирсон, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүндээс зан үйлээ засах, хөдөлмөрлөх далад олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэж хэрэгжлүүлэх үүргийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Өсвөр насны шүүгдэгч Б.С гаас нийт 1323000 төгрөгийн нэхэмжилснээс хохирогч  Б.А д 566000 төгрөг, хохирогч Б.*******жаргалд 128000 төгрөг, хохирогч Б.*******д 95000, П.Аюушнямд 534000 төгрөг тус тус төлөх төлбөртэй болохыг дурьдав.

Уг хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоногггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1, 3.5 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

       ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч овогт Б.С хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С г 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.С д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С г хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Баянхонгор аймаг дахь Гэр бүл , хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

8. Өсвөр насны шүүгдэгч Б.С гаас нийт 1323000 төгрөгийн нэхэмжилснээс хохирогч  Б.А д 566000 төгрөг, хохирогч Б.Д 128000 төгрөг, хохирогч Б.М 95000, П.А 534000 төгрөг тус тус олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг даалгасугай.

10 Өсвөр насны шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргаьал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Өсвөр насны шүүгдэгч Б.С гийн эзэмшлийн “...зурагт..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Өсвөр насны шүүгдэгч Б.С д буцаан олгосугай.

12. Өсвөр насны шүүгдэгч Б.С д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Б.С д хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.БАЙГАЛМАА