Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/000

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Шүүгдэгч Т.Ц, Б.Б тэдгээрийн өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Ц, Б.Б нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014002410144 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 23 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүдэгч нарын биеийн байцаалт

 1. Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн, овогт Т.Ц

2. Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  овогт Б.Б

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Т.Ц, Б.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Нарийн голын уулзвар” гэх газраас иргэн Ж.Энхтуяагийн эзэмшлийн 5 тооны сарлагийн бярууг хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Т.Ц, Б.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Нарийн голын уулзвар” гэх газраас иргэн Б.Мэнд-Амарын эзэмшлийн 3 тооны сарлагийн бярууг хулгайлж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Шаргалжуут тосгон явах гэтэл унаа олдохгүй байсан найз Т.Ц нь өөрийнхөө Raum маркийн 57-83 УНН улсын дугаартай машинтайгаа Баянхонгор аймагт ороод ирсэн. Шаргалжуут явна гэхээр нь цуг явахаар болж орой харанхуй болсон үед би Т.Цтэй цуг явсан. Тэгээд Шаргалжуут явж байх замд Т.Ц надад найз нь өрөнд орчихлоо “Нарийн голын уулзвар” гэх газар үхэр байна 2 уулаа бяруу хулгайлж ачаад явъя гэхээр сарлагийн үхрүүд дотроос 5 тооны бярууг машины хойд талд ачаад Шаргалжуут тосгон ороод би гэрийн гадаа буусан, Т.Ц нь бяруугаа буулгана гээд яваад өгсөн бяруугаа тэр шөнө буулгасан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа 2020 оны 02 сар гарсан байх үед намайг Шаргалжуут тосгонд байх үед Т.Ц нь намайг цуг Баянхонгор аймаг явъя гэхээр нь цуг явсан замдаа “Нарийн голын уулзвар” гэх газраас дахин 3 тооны бярууг хулгайлж машины ар талд ачаад буцаад Шаргалжуут руу явж намайг гэрийн гадаа буулгаад Т.Ц нь бяруугаа буулгана гээд явсан,.... эхний хулгайлсан 5 бярууны 2 бяруу нь алга болсон байсан бөгөөд нийт 6 тооны бярууг эзэнд нь хүлээлгэн өгч үлдсэн 2 бярууг Т.Ц нь өөрөө төлсөн. Анх хулгай хийх санааг Т.Ц гаргасан өрөнд орчихлоо бяруу хулгай хийе гээд байсан, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56, 94-98/

 

шүүгдэгч Т.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн

... би Шаргалжуутаас өөрийн эзэмшлийн хөх өнгийн Raum маркийн 57-83 УНН улсын дугаартай машинаар Баянхонгор аймгийн төв орж Базарсадтай уулзаж Шаргалжуут явахаар болсон Базарсад бид хоёр шөнө 01 цагийн орчимд Шаргалжуут руу явж байгаад би Базарсадад хүнд мөнгөний өртэй болчихлоо Өлзийт сумын “Нарийн голын уулзвар” гэх газар 20 гаран тооны үхэр байна 2 уулаа уг үхрээс бяруу ачаад явъя гэсэн чинь өрөө л мэдэхгүй юу гээд зөвшөөрч Өлзийт сумын "Нарийн голын уулзвар" гэх газраас 20 гаран тооны сарлагийн үхэр дотроос 5 тооны бярууг ачиж Шаргалжуутын гол дээр буулгаж тэнд нь орхиод дараа ирж уг 5 тооны бярууг авч зарна гэж бодоод тэнд үлдээчихээд 7-8 хоногийн дараа дахин бид 2 Өлзийт сумын “Нарийн голын уулзвар” гэх газраас шөнө 02 цагийн орчимд машинаар дахин 3 тооны бярууг хулгайлж машинд ачаад Шаргалжуутын гол дээр ирж үлдээсэн байсан,... 5 тооны бяруун дээр иртэл 2 тооны бяруу нь алга болсон байхаар нь 3 бярууг нэмээд 6 болгож Шаргалжуутын гол дээр үлдээсэн мөн дараа ирж авна гэж бодсон, ....зарах гэж байтал баригдах гээд байхаар нь хүнд заралгүй байлгаж байгаад цагдаад баригдсан 5 бярууны эзэн болох Ц.Энхтуяад 3 бярууг нь буцаан өгч үлдсэн 2 бярууны нэгийг нь 150.000 төгрөг өгч харин үлдсэн нэг бяруунд нь өөрийн бяруунаас 1 бярууг өгч хохиролгүй болгосон, харин 3 тооны бярууны эзэн болох Мэнд-Амарт 3 тооны бярууг нь хүлээлгэн өгч хохиролгүй болгосон. Хулгай хийх санааг би гаргасан.... би өөрийн эзэмшлийн Raum маркийн маркийн 57-83 УНН улсын дугаартай авто машиныг Базарсадад зарсан,...би Raum маркийн 57-83 УНН улсын дугаартай хөх өнгийн авто машиныг 2019 оны 12 сард 2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан уг машины гэрчилгээ нь О.Үнэнбаяр гэх хүний нэр дээр байдаг намайг худалдаж авах үед надад зарсан гэх хүн анх худалдаж авсан хүнээсээ шилжүүлж аваагүй гэж ярьж байсан би уг машиныг Базарсадад зарсан... гэх мэдүүлэг / хх-ийн 57-59, 99-102 /

Хохирогч Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн

... манайх Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Олон Овоо” гэх газрар өвөлждөг. Манай үхэр сүрэг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс “Нарийн голын уулзвар” гэх газар хээр зэлүүд өвөлжсөн. 2019 оны 12 дугаар сарын 20-ны үед үхрээ очиж эргэхэд бүрэн байсан, ... 2020 оны 01 дүгээр сарын 18-ны үед үхэр дээрээ очтол бор тарлан бяруу, хар тарлан бяруу байхгүй байхаар нь ойр хавийн үхрээр хайгаад олоогүй дахин 2020 оны 2 дугаар сарын 10-ны үед үхэр дээрээ очтол 3 бяруу бас алга байхаар нь ойр хавиар хайж, хүмүүст захиад буцсан. ....би бор тарлан бяруу 3, бор бяруу1, хар тарлан бяруу 1, нийт 5 бяруу байсан. Би тус бүр 200.000 төгрөгөөр, нийт 1.000.000 төгрөгөөр үнэлж байна,...3 тооны сарлагийн бярууг хулгайлсан Т.Ц гэх залуу Б.Мэнд-Амар гэдэг хүнд 3 бяруу хүлээлгэн өгөөд танайд очиж бярууг чинь хүлээлгэж өгөх гээд явж байтал машин эвдэрчихлээ буцаад гэр лүүгээ явж байна гэж гар утсаар ярьсан, ... би өөрийнхөө машинаар Шаргалжуут 8 дугаар багийн төвд байдаг манай бярууг Т.Цтэй хамтран хулгайлсан Б.Б гэх залуугаас 3 бяруугаа хүлээн аваад машиндаа ачаад гэртээ харьсан. Бор тарлан охин бяруу, бор эр бяруу, бор тарлан эр бяруу нийт 3 бяруугаа буцааж хүлээн авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 28-33/

Хохирогч А.Мэнд-Амарын мөрдөн байцаалтанд өгсөн

... Би үхрээ 2020 оны 01 дүгээр сарын 25-ны харахад бүрэн байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бүртгээд үзтэл 3 тооны бяруу алга болсон байсан, 2020 оны 01 дүгээр сарын 25-28-ны хооронд алдагдсан гэж үзэж байна. Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн голын уулзва”р гэх газраас 3 тооны бяруугаа хулгайд алдсан. Би өөрийн алдсан 3 тооны бяруугаа хүлээн авч хохирлоо барагдуулсан одоо ямар нэгэн хохиролгүй болсон тул надад нэхэмжлэх зүйлс байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 77-83/

Баянхонгор аймгийн “Энх Нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн №231 дугаар шинжээчийн “...Ц.Энхтуяагийн хулгайд алдсан нийт үхрийг 1000000 төгрөг болохыг тогтоосон үнэлсэн үнэлгээ... гэх дүгнэлт / хх-ийн 43/

Баянхонгор аймгийн “Энх Нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн №148 дугаар шинжээчийн “...Toyota Raum маркийн 57-83 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1500000 төгрөг болохыг тогтоосон үнэлсэн үнэлгээ... гэх дүгнэлт / хх-ийн 45/

Баянхонгор аймгийн “Энх Нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн №154 дугаар шинжээчийн “...Б.Мэнд-Амарын хулгайд алдсан нийт үхрийг 1200000 төгрөг болохыг тогтоосон үнэлсэн үнэлгээ... гэх дүгнэлт / хх-ийн 86/

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 05-06, 10-11, 65-66/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 19-21/, шүүгдэгч Б.Бын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 8/146 дугаартай тодорхойлолт, /хх-ийн 110/, шүүгдэгч Т.Цгийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 8/155 дугаартай тодорхойлолт, / хх-ийн 122/, шүүгдэгч Б.Б, Т.Ц нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 107-109, 119-121/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 106, /, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 105, 113-118/, нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Т.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд

Шүүгдэгч Т.Ц, Б.Б нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Нарийн голын уулзвар” гэх газраас иргэн Ж.Энхтуяагийн эзэмшлийн 5 тооны сарлагийн бярууг хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Т.Ц, Б.Б нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Нарийн голын уулзвар” гэх газраас иргэн Б.Мэнд-Амарын эзэмшлийн 3 тооны сарлагийн бярууг хулгайлж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Бын... Шаргалжуут явж байх замд Т.Ц надад найз нь өрөнд орчихлоо “Нарийн голын уулзвар” гэх газарт байсан сарлагийн үхрүүд дотроос 5 тооны бярууг машины хойд талд ачаад Шаргалжуут тосгон ороод буулгасан,...тэрнээс хойш хэд хоногийн дараа “Нарийн голын уулзвар” гэх газраас дахин 3 тооны бярууг хулгайлж машины ар талд ачаад Шаргалжуут руу Т.Ц нь бяруугаа буулгана гээд явсан,.... эхний хулгайлсан 5 бярууны 2 бяруу нь алга болсон байсан бөгөөд нийт 6 тооны бярууг эзэнд нь хүлээлгэн өгч үлдсэн 2 бярууг Т.Ц нь өөрөө төлсөн, анх хулгай хийх санааг Т.Ц гаргасан өрөнд орчихлоо бяруу хулгай хийе гээд байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56, 94-98/

шүүгдэгч Т.Цгийн... Хулгай хийх санааг би гаргаж Базарсадын хамт 5 тооны бяруу, 3 тооны бяруу нийт 8 тооны бярууг хулгай хийсэн,... уг машиныг Базарсадад зарсан... гэх мэдүүлэг / хх-ийн 57-59, 99-102 /

Хохирогч Ц.Энхтуяагийн...Т.Цтэй хамтран хулгайлсан Б.Б гэх залуугаас 3 бяруугаа хүлээн аваад машиндаа ачаад гэртээ харьсан. Бор тарлан охин бяруу, бор эр бяруу, бор тарлан эр бяруу нийт 3 бяруугаа буцааж хүлээн авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 28-33 /

Хохирогч А.Мэнд-Амарын....Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн голын уулзвар” гэх газраас 3 тооны бяруугаа хулгайд алдсан... гэх мэдүүлэг / хх-ийн 77-83/

Баянхонгор аймгийн “Энх Нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №231 дугаар шинжээчийн “...Ц.Энхтуяагийн хулгайд алдсан нийт үхрийг 1000000 төгрөг болохыг тогтоосон үнэлсэн үнэлгээ... гэх дүгнэлт / хх-ийн 43/

Баянхонгор аймгийн “Энх Нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №148 дугаар шинжээчийн “...Toyota Raum маркийн 57-83 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1500000 төгрөг болохыг тогтоосон үнэлсэн үнэлгээ... гэх дүгнэлт / хх-ийн 45/

Баянхонгор аймгийн “Энх Нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №154 дугаар шинжээчийн “...Б.Мэнд-Амарын хулгайд алдсан нийт үхрийг 1200000 төгрөг болохыг тогтоосон үнэлсэн үнэлгээ... гэх дүгнэлт / хх-ийн 86/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ц, Б.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ний хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн голын уулзвар” гэх газраас иргэн Ц.Энхтуяагийн эзэмшлийн 5 тооны сарлагийн бярууг хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Т.Ц, Б.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 28-ны хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн голын уулзвар” гэх газраас иргэн Б.Мэнд-Амарын эзэмшлийн 3 тооны сарлагийн бярууг хулгайлж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 2 дахь хэсэгт “ гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно”,

Мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үйлдсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Тодруулбал, хуулиар үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээгээгүй хүний мэдүүлгийг дангаар нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах нь шүүгдэгч нарын төдийгүй, хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд зөрчигдөхөөс гадна шүүгдэгч нарын холбогдсон буюу яллах дүгнэлтэд дурдсан хулгайлах үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ц, Б.Б нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Т.Ц, Б.Б нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэгт хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн , гүйцэтгэсэн, мөн шүүгдэгч Т.Ц нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэргийг үйлдсэн болно.

Шүүгдэгч Б.Б нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Т.Ц нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд шүүгдэгч Т.Цгийн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Т.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Т.Ц, Б.Б нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэргийн хохирогч Ц.Энхтуяагийн хулгайд алдагдсан 5 бярууг нийт 1000000 төгрөгөөр, хохирогч Б.Мэнд-Амарын хулгайд алдагдсан 3 бярууг нийт 1200000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Т.Ц, Б.Б нар нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Ц, Б.Б нар нь хохирогч Ц.Энхтуяагийн хулгайд алдагдсан 5 бяруунаас 3 бярууг буцааж өгсөн, хохирогч Б.Мэнд-Амарын 3 бярууг буцаан өгсөн / хх-ийн 28-33, 78-83/ , хохирогч Ц.Энхтуяад гэмт хэргийн улмаас учирсан учирсан хохирол болох 2 бярууны хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч Ц.Энхтуяа, Б.Мэнх-Амар нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна...” гэснийг тус тус үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Цэпэвсүрэнг тухайн зүйл ангид заасан хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Бад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Бын өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Toyota Raum маркийн 57-83 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож, шүүгдэгч Б.Бын эзэмшлийн ..Toyota Raum маркийн 57-83 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг... битүүмжлэгдсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож , хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АЯ0051773 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Бад буцаан олгож шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.Б, Т.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Цгийн эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Цгийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Төрсайханы Цэдэвсүрэн,  овогт Б.Б нарыг бүлэглэн, машин маханизм ашиглаж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Цг 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Быг 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн № 122 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч овогт Төрсайханы Цэдэвсүрэнг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Цд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн № 122 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 43 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Т.Цгийн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Т.Цд оногдуулсан 1 жил 1 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хйилгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 4-т зааснаар өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Бын өмчлөлийн 57-86 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АЯ0051773 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Бад буцаан олгосугай.

9. Шүүгдэгч Б.Бын эзэмшлийн.... Toyota Raum маркийн 57-83 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл..-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Шүүгдэгч Т.Ц, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Цгийн эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Цгийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12. Шүүгдэгч Т.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй