| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00126/И |
| Дугаар | 130 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 130
2017 оны 02 сарын 24 өдөр Дугаар 156/ШШ2017/00130 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2017/00126/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар баг, Балжид оршин суух, Боржигон овогт Баярсайханы Цолмонжаргалд холбогдох, (Утас:98169124),
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих дэд сангийн нэхэмжлэлтэй,
"зээл, зээлийн хүүгийн 5 101 802 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.Цолмонжаргал нь сум хөгжүүлэх сангаас 10 000 000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж, 10 487 962 төгрөгийг зээлдэж авсан юм. Зээлийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаанд зээлдэгч Б.Цолмонжаргал нь 5 386 160 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 5 101 802 төгрөгийг төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийг зориулалтын дагуу ашигласан боловч зээл төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй болно.
Иймд Б.Цолмонжаргалаас зээл, зээлийн хүүгийн 5 101 802 төгрөгийг төлүүлж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Б.Цолмонжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дадал сумын Сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнес дэмжих сангаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн үлдэгдэл 5 101 802 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 10 тал)
D:\2017 он\\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\шийдвэр\хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон\130 Цолмонжаргал.docx
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Дадал сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих дэд сан нь хариуцагч Б.Цолмонжаргалаас "зээл, зээлийн хүүгийн 5 101 802 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Цолмонжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Дадал сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих дэд сангаас нэхэмжилсэн зээл, зээлийн хүү нийт 5 101 802 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Б.Цолмонжаргалд холбогдох, Дадал сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих дэд сангийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүүгийн 5 101 802 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Дадал сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих дэд сан нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Цолмонжаргалаас улсын тэмдэгтийн хураамжийн 48 289 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Цолмонжаргал нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ