Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч Г.Эт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн ******* сумын мал эмнэлгийн улсын байцаагч ажилтай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.Э нь Баянхонгор аймгийн ******* сумын мал эмнэлгийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сард хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол нотлох баримтыг хуурамчаар үйлдэж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

        ТОДОРХОЙЛОХ нь

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Э ын мөрдөн байцаалтад өгсөн

...Г.******* ах 2019 оны 07 дугаар сард над руу ******* сумын Ш.******* ахтай яриулаадах гарал үүслийн гэрчилгээ хийлгүүлээд өг гээд байсан. Би Ш.*******той нь Г.*******ийг яриулахад хийж өгнө гээд хийж өгдөггүй заримдаа өрөөний түлхүүр байхгүй гээд хийж өгддөггүй согтуу байгаад байдаг байсан. Тэгээд Г.******* ах намайг 1 сар гуйсан надад муудсан чихэр өвс байгаа юм хот руу орох постод шалгуулж байгаа юм чи гарал үүслийн гэрчилгээ хийгээд өгчих гэсэн. Тэгээд би гарал үүслийн гэрчилгээг өөрөө компьютер дээр хийгээд Г.*******ээс тухайн чихэр өвс авч явсан хүний холбогдох мэдээллийг аваад байгаль орчны байцаагч Ш.*******ийн нэрийг бичвэрээр бичээд өөрийн мал эмнэлгийн улсын байцаагчийн тэмдгийг дараад скайнердаад тухайн үед Ш.******* ахын өгсөн мэйл хаяг луу нь явуулсан одоо тэр хаягийг санахгүй байна. Чихэр өвсөнд гарал үүслийн гэрчилгээ олгодог яагаад гэвэл манай суманд чихэр ургадаг.Г.******* ах Ш.******* ахаар хийлгэнэ гээд байсан болохоор түүнийг нэрийг бичсэн... гэх мэдүүлэг, /хх-ийн 72-75/,

Гэрч Г.Э ын мөрдөн байцаалтад өгсөн

...Г.******* ах над руу яриад Ш.******* ахаар чихэр өвсний гарал үүслийн гэрчилгээ хийлгээд өг хот руу чихэр өвс авч явж байгаад баригдчихлаа муудаад устчихсан гээд өдөр шөнөгүй яриад Ш.******* ахтай яриулаадах гээд байхаар нь яриулахад хийж өгнө гэж хэлчихээд архи уугаад согтуу байгаад байхаар нь би гарал үүслийн гэрчилгээг хийж өгөхөөр болоод компьютер дээр гэрчилгээний загвар бичээд Г.*******ээс тухайн хүний мэдээллийг аваад Ш.******* ахын нэрийг бүтнээр нь бичээд өөрийн мал эмнэлгийн улсын байцаагчийн тамгыг дараад скайнердаад имэйл хаягаар шалгагдаж байгаа цагдаагийн газарт нь явуулсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26/

Гэрч Г.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн

.. ******* миний ******* гэсэн дугаар руу залгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үүдэнд байна уулзах хэрэг байна гэхээр нь би гарч ирэхэд 5 шуудай чихэр өвс хураалгасан, хурааж авна гээд байна гэсэн, таньдаг цагдаа байна уу гаргаад өгөөч гэхээр нь би хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч гэдэг хүнээс асуухад гарал үүслийн бичиггүй мэргэжлийн хяналтаас хураасан би сайн мэдэхгүй, дарга мэдэж байгаа гэсэн тэгээд хураагаад 10 гаруй хоносон, тэгж байгаад ******* сумаас факсаар бичиг авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 42-43/,

Гэрч Л.******* мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 07 дугаар сарын үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн хажууд явж байхад Г.******* рүү хүн залгасан. Чихэр өвс хураалгасан гээд ярьж байсан  анх Б.******* гэдэг хүнийг харсан, тэгээд  таньдаг болоод хэд хоногийн дараа Цагдаагаас чихэр өвсөө авахад нөгөө өвс нь хөгцөрсөн байсан, манай байшинд дэлгэж хөгцийг нь арилгаад аваад явсан, тэгээд зарагдахгүй байна гэж хэлээд хэд хоногийн дараа буцаж авчраад манай байшинд хийсэн, нөгөө өвс нь бүр хөгцрөөд байшингаар өт хорхой яваад байхаар нь хогийн машинд ачуулаад явуулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 44/,

Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн

..Би Г.Э, Ш.******* гэх хүмүүсийг танихгүй. Би чихэр өвсний гэрчилгээг хуурамчаар хийгээд өг гэж хэн нэг хүнээс гуйгаагүй Г.*******эд цагдаад баригдчихлаа таньдаг хүн байвал гаргаад өгөөч гэж бол хэлсэн. Гарал үүслийн гэрчилгээг хуурам гэдгийг би мэдэхгүй ямар ч юм ирснийг мэдэхгүй Г.*******  хүн руу ярьж зохицуулсан байх. Би  чихэр өвсний хэрэг дээрээ шүүхээр ороод 38000000 төгрөгийн хохирол төлөхөөр болоод,  1 жилийн хугацаагаар тэнсэнх харгалзах ялаар шийтгэгдсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 45-46/,

Гэрч Ш.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн

 ... 2019 оны 04 дүгээр сарын 13-нд ажилдаа ороод 2019 оны 06 дугаар сард ажиллаж байсан, надад улсын байцаагчийн тамга, тэмдэг байгаагүй, эрх сэргээгдээгүй байсан, өмнөх тэмдгийг 2018 оны 06 дугаар сарын 29-нд эрүүл мэндийн шалтгаанаас болж жилийн чөлөө авахдаа хүлээлгэж өгсөн байсан юм.. ах руу утсаар яриад гарал үүслийн гэрчилгээ хэрэгтэй байна, Улаанбаатар хотод манай найз чихэр өвс хураалгачихлаа Г.******* гэдэг юм гэж хэлсэн, Б.******* гэж хэлээгүй...******* сумын 1 дүгээр багийн нутаг цагаан гол гэх хэсэгхэн газарт чихэр өвс ургадаг, өөр газарт бол ургахгүй...би улсын байцаагчийн тэмдгээ 2019 оны 08 дугаар сард авсан тэрнээс өмнө 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 08 дугаар сар хүртэл улсын байцаагчийн тэмдэггүй ажил хариуцаад явж байсан...миний баталгаатай гарын үсэг бол таталган бичигддэг. Ийм гарал үүслийн гэрчилгээ гэж байхгүй гарал үүслийн гэрчилгээ албан ёсны бланктай байдаг мөн энд миний нэрийг бүтнээр нь бичсэн байна, нэрийн дээр дарагдсан тэмдэг бол миний тэмдэг биш миний тэмдэг мэргэжлийн хяналтын эмблемтэй 05-04-340 гэсэн дугаартай улсын хэмжээнд энэ дугаар нь ганцхан байдаг, би өөрийн тэмдэгээ аваад ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 47-48/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 68-69/, шүүгдэгчийн эд хөрөнгөтэй лавлагаа /хх-ийн 86/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 87/, депозит дансны хуулгууд /хх-ийн 78-83/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/, шүүгдэгчийн бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 89-91/, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол /хх-ийн 97-98/, мөрдөн байцаалтын хэргийг сэргээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 107, 133/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 157/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Э нь Баянхонгор аймгийн ******* сумын мал эмнэлгийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сард хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол нотлох баримтыг хуурамчаар үйлдэж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Г.Э ын ... би гарал үүслийн гэрчилгээг өөрөө компьютер дээр хийгээд Г.*******ээс тухайн чихэр өвс авч явсан хүний холбогдох мэдээллийг аваад байгаль орчны байцаагч Ш.*******ийн нэрийг бичвэрээр бичээд өөрийн мал эмнэлгийн улсын байцаагчийн тэмдгийг дараад скайнердаад мэйл хаяг луу нь явуулсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 72-75/,

Гэрч Г.*******ийн... би хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч гэдэг хүнээс асуухад гарал үүслийн бичиггүй мэргэжлийн хяналтаас хураасан би сайн мэдэхгүй, дарга мэдэж байгаа гэсэн тэгээд хураагаад 10 гаруй хоносон, т******* сумаас факсаар бичиг авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 42-43/,

Гэрч Л.*******... нөгөө өвс нь бүр хөгцрөөд байшингаар өт хорхой яваад байхаар нь хогийн машинд ачуулаад явуулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 44/,

Гэрч Б.*******ийн.... Би энэ чихэр өвсний хэрэг дээрээ шүүхээс 38000000 төгрөгийн хохирол төлөхөөр болж, 1 жилийн хугацагаар тэнсэн
харгалзах ялаар шийтгэгдсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 45-46/,

Гэрч Ш.*******ийн...миний баталгаатай гарын үсэг бол таталган бичигддэг, гарал үүслийн гэрчилгээ гэж байхгүй гарал үүслийн гэрчилгээ албан ёсны бланктай байдаг,..миний нэрийг бүтнээр нь бичсэн байна, нэрийн дээр дарагдсан тэмдэг бол миний тэмдэг биш миний тэмдэг мэргэжлийн хяналтын эмблемтэй 05-04-340 гэсэн дугаартай улсын хэмжээнд энэ дугаар нь ганцхан байдаг... гэх мэдүүлэг / хх-ийн 47-48/,зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авснаар явуулж байгаа эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл бүх ажиллагааг хэрэг бүртгэлтийн ажиллагаа гэж хуульд заасан.

С.******* нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 5 шуудай чихэр өвс хураалгасан тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Эын хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гаргаж өгсөн гарал үүслийн гэрчилгээг албан ёсны баланк дээр үйлдээгүй, харин  гарал үүслийн гэрчилгээг өөрөө компьютер үйлдэж,  холбогдох хүний мэдээллийг аваад байгаль орчны байцаагч Ш.*******ийн нэрийг бичвэрээр бичиж, өөрийн мал эмнэлгийн улсын байцаагчийн тэмдгийг дарсан нь хуурамч бөгөөд түүнийг хууль сахиулагчид гаргаж өгснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Г.Э ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  үндэслэлтэй байх тул шүүхээс шүүгдэгч Г.Эыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хууль сахиулагчид гаргаж өгсөн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, Эрүүгийн хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэл бүртгэгдсэн бөгөөд уг ялыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №240 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор баталгаажсан байна.

Шүүгдэгч Г.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Тус хэргийн улмаас шүүгдэгч  Г.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Г.Э нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Г.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Г.Э нь Баянхонгор аймгийн ******* сумын мал эмнэлгийн улсын байцаагч ажилтай, сар бүр тогтмол орлоготой болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мал эмнэлгийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 40-02-152 дугаар тамга  1 ширхэгийг Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газарт буцаан олгож,  шүүгдэгч Г.Эын өмчлөлийн хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч овогт Г.Э хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хууль сахиулагчид гаргаж өгсөн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Э ыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд сар бүр 450000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Эт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мал эмнэлгийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 40-02-152 дугаар тамга  1 ширхэгийг г Баянхонгор аймгийн мал эмнэлгийн газарт буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.БАЙГАЛМАА