| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00142/И |
| Дугаар | 133 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 133
2017 оны 02 сарын 24 өдөр Дугаар 156/ШШ2017/00133 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00142/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тамгын газар Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багт оршин суух, Боодой овогт Дамдинсүрэнгийн Энхмаа (РД:СА70073104)-д холбогдох
“4 171 571 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Батноров сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн зөвлөлийн дарга Г.Тайванжаргалын нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сум хөгжүүлэх сангийн зээлээс Д.Энхмаа нь 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 4 000 000 төгрөгийн зээлийг 34 сарын хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй, 01 тоот гэрээгээр харилцан тохиролцож олгосон юм. Иргэн Д.Энхмаа нь тухайн зээлийг зээлийн гэрээний хавсралтанд зааснаар сар бүр төлж 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөгийн зээл 171 571 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаандаа төлөхгүй, 4 000 000 төгрөгийн зээл, 171 571 төгрөгийн хүүг хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн үлдэгдэл 4 171 571 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Хариуцагч Д.Энхмаа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус сангаас 4 000 000 төгрөгийн зээл авсан. Одоо үлдэгдэл 4 171 571 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. /хх-ийн 12х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тамгын газар Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Д.Энхмаад холбогдуулан 4 171 571 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Энхмаа нь 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 4 000 000 төгрөгийн зээл авсан болох нь нэхэмжлэгч байгууллагын тайлбар /хх-ийн 1х/, 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Батноров сумын Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 4-6/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 12х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тамгын газар Сум хөгжүүлэх сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Энхмаа нь хүлээн зөвшөөрч 4 171 571 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тамгын газар Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Энхмаад холбогдох 4 171 571 /дөрвөн сая нэг зуун далан нэг мянга таван зуун далан нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Д.Энхмаагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тамгын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР