Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 135

 

2017 оны 02 сарын 24 өдөр           Дугаар 156/ШШ2017/00135    Хэнтий аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2017/00144/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
           Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газар, Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, 
            Хариуцагч: Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багт оршин суух, Бадарчингийн Мөнхтуяад (РД:СЙ60020809) холбогдох

           “1 500 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг дарга Б.Оюунбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б.Мөнхтуяа нь Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас 1 500 000 төгрөгийг хүүгүй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж, зээлдэж авсан. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Мөнхтуяа нь зээлийн төлбөрөө өнөөг хүртэл төлөөгүй байна. Зээлийг зориулалтын бусаар ашигласан. Зээлийн төлбөрийг хуваарийн дагуу ашигласан. Иймд Жижиг дунд бизнесийг дэмжих санд үндсэн зээлийн үлдэгдэл 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/ 

Хариуцагч Б.Мөнхтуяа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. 1 500 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. /хх-ийн 13х/

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газар Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь хариуцагч Б.Мөнхтуяад холбогдуулан 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Б.Мөнхтуяа нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1 500 000 төгрөгийн зээл авсан болох нь нэхэмжлэгч байгууллагын тайлбар /хх-ийн 1х/, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Дадал сумын Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 4-6/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 13х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газар Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мөнхтуяа нь хүлээн зөвшөөрч 1 500 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
         
            Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газар, Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхтуяад холбогдох           1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Б.Мөнхтуяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР