Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч: Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.А холбогдох эрүүгийн ******* дугаартай хэ                   Ч.БАЙГАЛМААайсан болно.үйцэтгэх газарт ялтан Ц.*******т холбогдох гүйцэтгэх хуудсыг өгч байсан боловч харъргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн,1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №144 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж байсан

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 03-24-01 тоот хашаанд  иргэн Д.Азодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтад өгсөн

... 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр найзуудын хамт арван мянгатад байх найзындаа архи ууж байтал гаднаас хоёр залуу орж ирсэн. Би ширээн дээр сууж байхад нэг залуу нь маргалдаад гарсан тэр залууг араас нь гараад нэг цохьсон... гэх мэдүүлэг / хх-ийн 21, 34-35 /

                          Хохирогч Д.А мөрдөн байцаалтад өгсөн

            …Баянхонгор сумын 3-24-10 тоот хаяган дээр иртэл манай найзын эхнэр хашааны үүдэн дээр гарч ирээд энд хүмүүс байна манай нэг найзыг явуулахгүй байна чи ороод гараад ир гэж хэлсэн.  Би гэрт явж орсон гэрт дөрвөн залуу хоёр эмэгтэй байсан би мэнд мэдээд байж байхад ширээн дээр Д.А гэх залуу суусан ******* ширээнээс буу муухай байдаг юм гэж хэлтэл чи хэзээ миний ах болсон юм гэж Д.А Г.Цогттөгстэй маргалдсан тэр үед би гэрээс гарч машин дээрээ ирэхэд миний машины аккумлятор суусан байсан би урд копудаа сөхөх санаатай тонгойгоод зогсож байхад Д.А гэх залуу шууд хүрч ирээд миний шүд рүү цохичихоод яваад өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /

             Гэрч Г.Цогттөгсийн мөрдөн байцаалтад өгсөн

           …Манай найз Д.А бид хоёр Баянхонгор сумын 10 мянгатад байх нэг айлд очиход нэг согтуу залуу ширээн дээр суучихаад агсархаад байсан би ширээнээс буугаач гэж хэлэхэд хэрүүл хийж дайрсан. Тэгээд би найз Д.А хамт гэрээс гарч ирээд машинд суухад ширээн дээр сууж байсан залуу хүрч ирээд Д.А нүүр орчимд цохьсон ... гэх мэдүүлэг / хх-ийн 43 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн №159 дугаар шинжээчийн

1. Д.А биед зүүн дээд, доод 2-р шүдний сулрал, дээд, доод уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 7-8/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 30-31/, яаралтай тусламжийн хяналтын хуудас /хх-ийн 9/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 38-42/, оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24, 73/, депозит дансны хуулгууд /хх-ийн 46-48/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 72/, шүүгдэгч Д.Анхбаяхын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-71/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 03-24-01 тоот хашаанд  иргэн Д.А зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Д.А... тэр залууг араас нь гараад нэг цохьсон... гэх мэдүүлэг / хх-ийн 21, 34-35

            Хохирогч Д.А… Д.Агэх залуу шууд хүрч ирээд миний шүд рүү цохичихоод яваад өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /

             Гэрч Г.Цогттөгсийн… гарч ирээд машинд суухад ширээн дээр сууж байсан залуу хүрч ирээд Д.Ан үүр орчимд цохьсон ... гэх мэдүүлэг / хх-ийн 43 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн №159 дугаар шинжээчийн...,Д.А биед зүүн дээд, доод 2-р шүдний сулрал, дээд, доод уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 7-8/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Хэрэг учрал болсон өдөр хохирогч Д.А, шүүгдэгч Д.А нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас  хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Д.А нь хохирогч нүүр лүү нь цохиж  гэмтэл  үүссгэсэн  үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 Шүүгдэгч Д.А нь хохирогч Д.А зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн дээд, доод 2-р шүдний сулрал, дээд, доод уруулд цус хуралт, язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 07-08/ дах талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн хохирогч Д.А эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч Д.А нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлийн бүртгэлттэй байх ба Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн №144 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ял биелэгдсэн буюу эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан  гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Д.А нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.А гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаа / хх-ийн 73-74/  гаргаж өгсөн тул шүүгдэгч Д.А140.000 төгрөг гаргуулж,  хохирогч Д.А од олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Д.А нь хувьд ноогдох хөрөнгөгүй, тогтмол орлогогүй, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.А эзэмшлийн “...Хувэй маркийн гар утас...”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.А буцаан олгож, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Д.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.А 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.А нь шүүхээс оногдуулсан  300 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.А хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч Д.А 140.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.А од олгосугай.

6. Шүүгдэгч Д.А эзэмшлийн “...Хувэй маркийн гар утас...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу Д.А буцаан олгосугай.

7. Шүүгдэгч Д.А нь, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурьдаж, тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ч.БАЙГАЛМАА