| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00145/И |
| Дугаар | 136 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 136
2017 оны 02 сарын 24 өдөр Дугаар 156/ШШ2017/00136 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00145/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Нууцгай-Одод (РД:СЙ46040207) холбогдох
“10 038 114 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг дарга Б.Оюунбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2013 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Л.Нууцгай-Од нь Сум хөгжүүлэх сангаас 10 000 000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж, түүний хүү болох 488 114 төгрөгийн хамт нийт 10 488 114 төгрөгийг зээлдэж авсан. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаанд зээлдэгч Л.Нууцгай-Од нь 450 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 10 038 114 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байна. Зээлийг зориулалтын дагуу ашигласан боловч зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй. Иймд Сум хөгжүүлэх санд үндсэн зээлийн үлдэгдэл 10 038 114 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Хариуцагч Л.Нууцгай-Од нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. 10 038 114 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. /хх-ийн 11х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газар, Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Л.Нууцгай-Одод холбогдуулан 10 038 114 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.Нууцгай-Од нь 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дадал сумын Сум хөгжүүлэх сангаас 10 000 000 /арван сая/ төгрөгийн зээл авсан болох нь нэхэмжлэгч байгууллагын тайлбар /хх-ийн 1х/, 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Дадал сумын Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 5-6/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 11х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Нууцгай-Од нь хүлээн зөвшөөрч 10 038 114 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Нууцгай-Одод холбогдох 10 038 114 /арван сая гучин найман мянга нэг зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Л.Нууцгай-Одын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР