| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00146/И |
| Дугаар | 137 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 137
2017 оны 02 сарын 24 өдөр Дугаар 156/ШШ2017/00137 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00146/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Баян-Овоо багт оршин суух, Боржигон овогт Лувсансамбуугийн Жаргалцэцэг (РД:СЙ66072006)-т холбогдох
“3 574 065 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг дарга Б.Оюунбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Л.Жаргалцэцэг нь Сум хөгжүүлэх сангаас 8 500 000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, түүний хүү болох 414 963 төгрөгийн хамт нийт 8 914 963 төгрөгийг зээлдэж авсан. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаанд зээлдэгч Л.Жаргалцэцэг нь 5 340 898 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 3 574 065 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй байна. Зээлийг зориулалтын дагуу ашигласан боловч зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй. Иймд Сум хөгжүүлэх санд үндсэн зээлийн үлдэгдэл 3 574 065 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Хариуцагч Л.Жаргалцэцэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. 3 574 065 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 11х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Л.Жаргалцэцэгт холбогдуулан 3 574 065 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.Жаргалцэцэг нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дадал сумын Су хөгжүүлэх сангаас 4 500 000 төгрөгийн зээл авсан болох нь нэхэмжлэгч байгууллагын тайлбар /хх-ийн 1х/, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Дадал сумын Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 5-6/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 11х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газар Сум хөгжүүлэх сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Жаргалцэцэг нь хүлээн зөвшөөрч 3 574 065 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Жаргалцэцэгт холбогдох 3 574 065 /гурван сая таван зуун далан дөрвөн мянга жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Л.Жаргалцэцэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР