Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/897

 

 

 

 

 

 

 

     2020            8              11                                       2020/ШЦТ/897

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Ч. Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан байдлаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01119 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч. Б, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өндөрхаан суманд 1983 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ч. Б нь 2020 оны 6 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ............... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ө.Б-ийг эр эмийн хардалтаас үүдэлтэйгээр гараараа нүүр рүү нь цохиж, гар утас нүүр рүү нь шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч. Бмэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ч.Б-той ...амьдраад 17 жил болж байна. Бид хоёр албан ёсны гэр бүл. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. ...2020 оны 6 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө ...нөхөр Ч.Б-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Хүүхдийн эмнэлгийн зүүн талын ............... тоотод 0.5 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тэгээд уг шөнийн 01 цаг 30 минутын үед манай нөхөр миний зүүн талын шанаа руу гараараа цохисон. Тэр үед би баруун зулай хэсгээрээ хана мөргөж унасан. Тэгээд би ухаан алдчихсан байх үед нөхөр Ч.Б манай аавыг дуудсан байсан. ...Тэгээд үүрийн 04-05 цагийн үед нөхөр Ч. Б намайг өөр хүнтэй хардаж сэрдээд миний нүүр рүү өөрийнхөө гар утсыг шидчихсэн. Тэгсэн миний хамраас цус гараад байхаар нь би түрээсийн байрнаасаа гараад зугтаасан... Архи уусан байсан болохоор хардалтын улмаас намайг зодсон. ...Манай нөхөр Ч.Б миний биед учирсан гэмтлийг учруулсан. Миний биед учирсан хамар ясны хугарал, хамрын нурууны хоёр нүдний цус хуралт гэмтлүүдийг өөрийн гар утсаараа шидэж учруулсан. Зүүн хацар шарх, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцралыг гэмтлийг миний зүүн хацар хэсэг рүү гараараа цохих үед би баруун зулай хэсгээрээ хана мөргөж унаж тухай гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

-“...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Ч.Б эмчилгээний зардлыг барагдуулж өгсөн. Бид хоёр хамтран амьдарч байгаа. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 26-27)

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7352 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу, зүүн хацар овойж хавдсан, хамрын нуруу, хоёр нүдний зовхины дотор булан хэсгийг хамарсан, мөн зүүн хацарт 4х2 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн хацарт 1х0.1см, 1,8х0.2 см зах ирмэг тэгш бус шархтай, хамрын зүүн сувгаас цус гарна. Баруун зулайн ар хэсгийн хуйханд 6х6 см талбайд овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй, хүзүүний баруун урд хэсэгтт 1х0.5см 2х0.8см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.

2020.6.24-ний өдрийн Толгойн КТГ-н шинжилгээнд: Хамрын зүүн хажуу хананд 2мм зөрүүтэй хугаралтай, зүүн талын хацар болон хамрын хэсэгт зөөлөн эдийн хавантай. Зулайн баруун талд зөөлөн эдэд 0,9см зузаантай хавантай. Хамрын зүүн болон баруун доод жимийн салст зузаарч хавагнасан...ДҮГНЭЛТ

1. Ө.Б-ийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31)

 

3. Шүүгдэгч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2003 оноос хойш эхнэр Ө.Б-тэй ...хамтран амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй юм. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай. 2020 оны 6 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө би эхнэр Б-тэй маргалдсан байсан учраас эвлэрэх санаатай 0.5 лиртийн “Хараа” архи гэр рүү авч ороод цуг хувааж уусан. Тэгээд архиа уугаад бага зэрэг согтуурсан байх үедээ би эхнэр Ө.Б-ийг надаас өөр хүнтэй яваад гэр бүлээс гадуурх харилцаа тогтоогоод байгаа талаар найзуудаас нь сонссон болохоор уур хүрээд баруун гараараа алгадах үед эхнэр Ө.Б хойшоогоо өрөөний хана мөргөж унаад түр зуур ухаан алдсан. ...хадам аавыг явсны дараа эхнэр Ө.Б учиргүй орилоод байхаар нь би уурлаад өөрийн гар утсыг шидэхэд нүүрэн тус газар нь оносон чинь хамраас нь цус гарч байсан. Тэр үед манай эхнэр гараад зугтаах үед хажуу айлын үл таних хүн дуудлага өгсөн байсан...би эхнэр Ө.Б-ийн эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан. Одоо бид хоёр нэг гэрт цуг хамтран амьдарч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-106),

 

4. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 56-59,  60-62), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 7-8), хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 6), хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 13-15)

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 112-113), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 115), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 116),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 96), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 42, 44, 45-54, 65), Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 97), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 40), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 72-92) хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 93-95), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 66-67) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.Б нь Сонгинохайрхан дүүргийн ............... тоот гэртээ, 2020 оны 6 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ө.Б-ийг эр эмийн хардалтаас үүдэлтэйгээр гараараа нүүр рүү нь цохиж, гар утас нүүр рүү нь шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Хохирогч Ө.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ч.Б-той ...албан ёсны гэр бүл. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. ...2020 оны 6 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө ...нөхөр Ч.Б-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Хүүхдийн эмнэлгийн зүүн талын ............... тоотод 0.5 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тэгээд уг шөнийн 01 цаг 30 минутын үед манай нөхөр миний зүүн талын шанаа руу гараараа цохисон. Тэр үед би баруун зулай хэсгээрээ хана мөргөж унасан. ..Тэгээд үүрийн 04-05 цагийн үед нөхөр Ч.Б намайг өөр хүнтэй хардаж сэрдээд миний нүүр рүү өөрийнхөө гар утсыг шидчихсэн. Тэгсэн миний хамраас цус гараад байхаар нь би түрээсийн байрнаасаа гараад зугтаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7352 дугаар дүгнэлт “...1. Ө.Б-ийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, баруун зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

- Шүүгдэгч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2003 оноос хойш эхнэр Ө.Б-тэй ...хамтран амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй юм. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай. 2020 оны 6 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө би эхнэр Б-тэй маргалдсан байсан учраас эвлэрэх санаатай 0.5 лиртийн “Хараа” архи гэр рүү авч ороод цуг хувааж уусан. Тэгээд архиа уугаад бага зэрэг согтуурсан байх үедээ би эхнэр Ө.Б-ийг надаас өөр хүнтэй яваад гэр бүлээс гадуурх харилцаа тогтоогоод байгаа талаар найзуудаас нь сонссон болохоор уур хүрээд баруун гараараа алгадах үед эхнэр Ө.Б хойшоогоо өрөөний хана мөргөж унаад түр зуур ухаан алдсан. ...хадам аавыг явсны дараа эхнэр Ө.Б учиргүй орилоод байхаар нь би уурлаад өөрийн гар утсыг шидэхэд нүүрэн тус газар нь оносон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-106),

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 97) зэрэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ч.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “эр, эмийн хардалтын” улмаас хохирогч Ө.Б-ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Ч.Б хохирогч Ө.Б нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Ч.Б-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Б нь эмчилгээний зардалд баримтаар 130.000 (хавтаст хэргийн 13-16) нэхэмжилснээс шүүгдэгч Ч.Б нь хохирогчид 130.00 төгрөгийн төлсөн байх тул тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Б, хохирогч Ө.Б нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Ч.Б улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ч.Б-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 2008 0000 01119 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.