Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж

Шүүгдэгч Д.Г түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г холбогдох  эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны  04 дүгээр сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 1992 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартаслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3- т зааснаар 8 жилийн хугацааагаар хорих ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар баг Сүүжийн ар гэдэг газарт оршин суух иргэн Р.Х ны гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг С5 маркийн гар утас 1 ширхэг, бор өнгийн арьсан түрүүвч, ХААН банкны виза карт, АНУ-ын 20 доллар, хар өнгийн 39 размерын урт түрийтэй гоёлын хромон гутал зэргийг хулгайлж 415.944 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн 2018 оны 07 дугаар сарын 27-ноос 2018 оны 07 дугаар сарын 28-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг *******ын 1803 тоотод оршин суух иргэн Д.А ийн гэрт хонохдоо түүний дунд гарын алтан нуухтай халтар манан хөөрөг, LG маркийн гар утас, утасны зай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 3.625.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг Сүүж гэх газарт оршин суух иргэн Б.Тийн туслах малчнаар ажиллаж байхдаа түүний гэрээс мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн олом 1 ширхэг, Саняа маркийн мотоцикль 1 ширхэгийг, бэлэн 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Шавинхийн ам гэх газарт оршин суух иргэн Д.Оийн туслах малчнаар ажиллаж байхдаа түүний улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикль, бэлнээр 540000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, банкны байр 59-04 тоотод оршин суух иргэн Г.М гийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, 14 инчийн телевизор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 96.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:       Шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтад өгсөн

...Д. ******* ахын гэрт ирэхэд тэднийд  ******* эгч бас 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан....би тэд нартай нийлж архи уугаад тэд нарыг согтоод унтангуут Д.А ахын хажууд цэнхэр өнгийн дайлантай хөөрөг байхаар нь аваад явчихсан. Харин би ******* эгчтэй урьд шөнө нь өөрт байсан мэдрэгчтэй утсаа ашиглаж чадахгүй болохоор нь ******* эгчийн товчлууртай утсаар сольчихсон байсан. Би тэдний гэрээс өглөө 05-06 цагийн хооронд гарч яваад Сайншандын цагаан хаалган дээрээс Замын-Үүдын том машинд дайгдаад Улаанбаатар хот орж Нарантуул зах дээр 2 хүнд Д.А ахын гэрээс авсан хөөрөгөө 100,000 төгрөгөөр зарж, зарсан мөнгөөрөө тэр хавийн архичидтай нийлж архи ууж дуусгасан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 56-57/

...Б.Т гэдэг айлд хөдөө мал маллаж байгаад гэрт нь ганцаараа үлдээд чемдоданы торон хаалсанд хийсэн 2 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг мөнгөн олом, 200000 төгрөг, 1 ширхэг хятад юань зэргийг нь аваад гадаа байсан хятад мотоциклийг нь унаад явсан. Би мөнгөнөөс бусад зүйлийг нь тоо ёсоор нь буцааж өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-167/

...Би Баянхонгор аймгийн Богд суманд хөдөө Д.О гэдэг айлд мал маллаж байгаад сумын төв орох гээд мотоциклийг нь унаад явсан, ... сумын төвийн ойролцоо замын хойд талд айлын гадаа мотоциклийг нь үлдээгээд явсан. Гэрийн хананд өлгөөтэй байсан түрүүвчнээс 540.000 төгрөг аваад ойр зуурын юманд үрээд дууссан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239-242, 249-252/

...Би Хэнтий аймагт гэдэг айлд архи ууж байгаад 1 шил архи ууж байгаад явах гэтэл урд талынхан айл эзэнгүй байсан. Би гэрлүү нь авирч тооноор ороод 14 инчийн зурагтыг нь аваад гарсан,... 20000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи уух гэж яваад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36-37/

Хохирогч Р.Х ы мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би сумын төв рүү яваад манай гэрт хүү Энхбат, дүү Мөнхбаяр нар гэр сахиад үлдсэн. Тэр 2 малаа услахаар худаг руу явчихаад 2 цаг гаруйн дараа ирэхэд манай гэрт хулгай ороод Самсунг С-5 маркийн гар утас, бор өнгийн арьсан түрүүвч, түүний дотор манай хүү Ууганбаярын ХААН банкны вика карт, АНУ-ын 20 доллар, мөн гэрт байсан хар өнгийн 39 размерын урт түрийтэй гоёлын хромон гутал зэрэг эд зүйлс алдагдсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 5-6/,

Хохирогч Д.А ийн мөрдөн байцаалтад өгсөн

...   2018 оны 07 дугаар сарын 27-ны 22 цаг 30 минутын орчимд манай ******* нутгийн дүү болох Д.ГЗам-үүд сумаас ирлээ гээд манайд орж ирсэн.Д.Горойны Замын-Үүдийн вагонд суугаад Улаанбаатар хот явна гэж байснаа гэнэт хот явахаа болиод манайд хоночихоод маргааш өглөө таксигаар явна гэхээр нь ор засч өгөөд унтуулсан. Би өглөө 07 цагийн үед сэрэхэд Д.Гбайхгүй манай зурагтны тавиурны доор байсан даалинтай хөөрөгний хөөрөг, миний мэдрэгчтэй цагаан өнгийн гар утас, эхнэрийн Нокиа маркийн гар утасны баттерэй алга болчихсон байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 52-53/,

Хохирогч Б.Т ийн мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр сумын төвд манай хүү *******ынд  ******* гэх ирж уулзаад манайд очиж мал маллья гэсэн учир манай хөдөө гэр лүү хүргэж өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би хөдөө гэрээсээ сумын төв рүү яваад манай хүү Отгонбаатар, ******* гэх малчныг ганцаараа байж чадах уу гэхэд чадна гэхээр нь хадмынх руугаа яваад өгсөн байсан. Маргааш өглөө манай ач хүү Баатархүү хөдөөнөөс утсаар залгаад нөгөө туслах малчин мотоциклий унаад алга болсон гэж хэлэхээр нь би сумын төвөөс хөдөө гэр лүүгээ явж очоод юмаа шалгахад мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн олом 1 ширхэг, бэлнээр 200000 төгрөг, Санья маркийн мотоцикль байхгүй байсан,….2 мөнгөн бугуйвч нь хавтгай цагирган, түүн дээрээ цэцгэн хээтэй, үзүүр дээрээ бөмбөгөртэй, 1 ширхэгийг нь 30000 төгрөгөөр авсан, 2-уулаа нийлээд 60000 төгрөг, олом мөнгөн олом нь цалин цагаан мөнгөөр хийсэн хэл нь зэс металлаар хийсэн 140.000 төгрөгөөр үнэлнэ. Санья мотоцикль нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан өнгөтэй, жолооны хүрдэндээ 2 хар нударгатай, 2016 онд 1500000 төгрөгөөр худалдаж авсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 120-121/,

Хохирогч Д.О ийн мөрдөн байцаалтад өгсөн

...Д.Г нь мотоциклиор чинь малд явчихаад ирье, би алхах газраа алхаад, мотоциклиор явах газар нь яваад ирнэ гээд байхаар нь би өөрөө мотоцикльдоо 5 литр бензин хийгээд түүнд өгсөн...Тэгээд гэрээ барьж дуусаад ирсэн чинь тэрээр гэрт байсан цүнхнээс мөнгө аваад мотоцикль унаад шууд явсан байсан. Миний хувьд түүнийг малд мотоциклиор яваад ирье гэхээр нь зөвшөөрөөд өгсөн. ...Би мотоциклио 1.000.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 214-215/,

Хохирогч Г.М гийн мөрдөн байцаалтад өгсөн

.... Би нөхөр 3 хүүхдийн хамт Баянхутаг сумын нутаг болох бор хоолой гэх газарт ******* гэх ахындаа 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр очсон, ******* ахындаа 2 хонож хүрзэн аваад 2017 оны 10 дугаар сарын 01-ний орой 22 цагийн орчимд Хэрлэн сумын 1 дүгээр баг банкны байр 59-04 тоот гэртээ ирэхэд гэрийн маань рамийг өрхөн дээр нь тавьсан байсан. Би гэрийнхээ цоожийг нээгээд гэртээ ортол зуухан дээр нь миний хүүгийн сандлыг тавьсан байхаар нь би гэрийнхээ юмыг бүртгээд үзсэн чинь 14 инчийн телевизор алга болсон байсан. Би телевизорын маркийг мэдэхгүй, хар өнгийн нүүр нь дээр зурагдсан телевизор байгаа гэх мэдүүлэг“...би хулгайд алдсан 14 инчийн зурагт, хөрзөн зэрэг эд зүйлээ тухайн үед бүгдийг нь хүлээгээд авсан болохоор одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 225, 20-21/,

Гэрч Х.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 07 дугаар сарын 27-ны 22 цаг 30 минутын орчим Д. гэх залуу Замын-Үүд сумаас ирлээ гээд манайд орж ирсэн. ...2018 оны 07 дугаар сарын 28- ны өглөөний 06 цагийн үед босоход Д. явчихсан байсан,… би босоод зурагтныхаа тавиур доороос юм авах гээд нөхрийн хөөрөгний даалинг тэмтэрч үзэхэд хөөрөг нь байхгүй байсныг мэдсэн, өөр зүйл алга болсон байна уу гээд шалгахад манай нөхрийн цагаан өнгийн маркийг нь сайн мэдэхгүй Андройд гар утас, миний Нокиа маркын гар утасны батарей алга болчихсон байсан. ...Дунд гарын алтан нуухтай,5 өнгийн чулуугаар хийсэн хөөрөг байсан,..би тай утас солилцсон асуудал огт байгаагүй. Тухайн үед Д.Гнадтай утас солих талаар огт юм ярилцаагүй. Тэр утас нь манай нөхөр *******ийн гар утас байсан юм...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 54-55, 176-177 /,

Гэрч Х.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн

... тэр мотоцикль нь Санья маркийн улсын дугааргүй улаан өнгөтэй мотоцикль байсан. ... Тэр хүн мотоцикльтойгоо явж байгаад онхолдсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 124-125 /,

Дорноговь аймгийн “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн №ДГО818 дугаар шинжээчийн 

...хохирогч Р.Хны хулгайд алдсан эд зүйлс нийт 360000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...”гэх дүгнэлт / 1-р хх-ийн 10 /,

Улаанбаатар хот “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №128/01дугаар шинжээчийн 

...хохирогч Д.Аийн хулгайд алдсан дунд гарын халтар манан хөөрөг 3500000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...”гэх дүгнэлт / 1-р хх-ийн 65 /,

Дорноговь аймгийн “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн №ДГО794 дугаар шинжээчийн 

...хохирогч Б.Тийн хулгайд алдсан эд зүйлс нийт 540000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...”гэх дүгнэлт / 1-р хх-ийн 132 /,

Дорноговь аймгийн “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн №ТХҮ/18-017 дугаар шинжээчийн 

...хохирогч Б.Тийн хулгайд алдсан ЛЖ маркийн гар утас нийт 120000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...”гэх дүгнэлт / 1-р хх-ийн 69-71 /,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн №165 дугаар шинжээчийн  ...хохирогч Д.Оийн хулгайд алдсан  мотоциколь 1500000, бэлэн мөнгө 540000 төгрөг, нийт 2040000...гэх дүгнэлт /1-р хх-ийн 227-228/

           Дорноговь аймгийн “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн №ДГО094 дугаар шинжээчийн 

... хохирогч Г.М гийн хулгайд алдсан 14 инчийн зурагт нийт 96000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...”гэх дүгнэлт / 1-р хх-ийн 132 /,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 1-р хх-ийн 24-25,102, 163, 233-234, 2-р хх-ийн 30-31, 34-35/, Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 30, 42, 196-197, 3-р хх-ийн 24-25/, Эрүүгийн хэрэг харьяаллын дагуу шилжүүлэх прокурорын тогтоол /1-р хх-ийн 195/, Эрүүгийн хэрэг харьяаллын өөрчлөн тогтоох тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 02-03/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11-12, 114, 208, 2-р хх-ийн 02/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 44-46, 2-р хх-ийн 03-05/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 07-08, 116, 2-р хх-ийн 06-18/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 115/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 177-187/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл  /1-р хх-ийн 117, 155-157, 2-р хх-ийн 89, 102/,  шүүгдэгчийн  иргэний үнэмлэхний лавлагаа / 1-р  хх-ийн 79, 207/, оргодол эрэн сурвалжилсан тэмдэглэл /1-р хх-ийн 83-94, 158-161, 2-р хх-ийн 98-101, 105-205/, шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх тодорхойлолт /1-р хх-ийн 153, 2-р хх-ийн 39, 216-217 /, шүүгдэгчийн оршин суух газрын тодорхойлолт / 1-р хх-ийн 154/, арилжааны банкнуудын тодорхойлолт /1-р хх-ийн 184-190, 2-р хх-ийн 41-50/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ 1-р хх-ийн 181, 2-р хх-ийн 55-88/, нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд

Шүүгдэгч Д.Гнь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар баг Сүүжийн ар гэдэг газарт оршин суух иргэн Р.Хны гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг С5 маркийн гар утас 1 ширхэг, бор өнгийн арьсан түрүүвч, хаан банкны виза карт, АНУ-ын 20 доллар, хар өнгийн 39 размерын урт түрийтэй гоёлын хромон гутал зэргийг хулгайлж 415.944 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг *******ын 1803 тоотод оршин суух иргэн Д.А ийн гэрт хонохдоо түүний дунд гарын алтан нуухтай халтар манан хөөрөг, LG маркийн гар утас, утасны зай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 3.625.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг Сүүж гэх газарт оршин суух иргэн Б.Т ийн туслах малчнаар ажиллаж байхдаа түүний гэрээс мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн олом 1 ширхэг, Саняа маркийн мотоцикль 1 ширхэгийг, бэлэн 200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Шавинхийн ам гэх газарт оршин суух иргэн Д.О ийн туслах малчнаар ажиллаж байхдаа түүний улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикль, бэлнээр 540000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, банкны байр 59-04 тоотод оршин суух иргэн Г.М гийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, 14 инчийн телевизор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 96.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус үйлдсэн болох нь

Шүүгдэгч Д.Г ийн... Д.А ахын хажууд цэнхэр өнгийн дайлантай хөөрөг байхаар нь авсан,…. би ******* эгчтэй урьд шөнө нь өөрт байсан мэдрэгчтэй утсаа ашиглаж чадахгүй болохоор нь товчлууртай утсаар сольчихсон байсан,..Улаанбаатар хот орж Нарантуул зах дээр Д.А ахын гэрээс авсан хөөрөгөө 100,000 төгрөгөөр зарж тэр хавийн архичидтай нийлж архи ууж дуусгасан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 56-57/,

...Б.Т гэдэг айлд хөдөө мал маллаж байгаад гэрт нь ганцаараа үлдээд чемдоданы торон хаалсанд хийсэн 2 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг мөнгөн олом, 200000 төгрөг, 1 ширхэг хятад юань зэргийг нь аваад гадаа байсан хятад мотоциклийг нь унаад явсан. Би мөнгөнөөс бусад зүйлийг нь тоо ёсоор нь буцааж өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-167/

...Би Баянхонгор аймгийн Богд суманд хөдөө Д.О гэдэг айлд мал маллаж байгаад сумын төв орох гээд мотоциклийг нь унаад явсан,...гэрийн хананд өлгөөтэй байсан түрүүвчнээс 540.000 төгрөг аваад ойр зуурын юманд үрээд дууссан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239-242, 249-252/

...Би Хэнтий аймагт гэдэг айлд архи ууж байгаад 1 шил архи ууж байгаад явах гэтэл урд талынхан айл эзэнгүй байсан. Би гэрлүү нь авирч тооноор ороод 14 инчийн зурагтыг нь аваад гарсан,... 20000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи уух гэж яваад цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36-37/

Хохирогч Р.Х ы... Самсунг С-5 маркийн гар утас, бор өнгийн арьсан түрүүвч, түүний дотор манай хүү Ууганбаярын ХААН банкны вика карт, АНУ-ын 20 доллар, мөн гэрт байсан хар өнгийн 39 размерын урт түрийтэй гоёлын хромон гутал зэрэг эд зүйлс алдагдсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 5-6/,

Хохирогч Д.А ийн...Д.Гманай зурагтны тавиурны доор байсан даалинтай хөөрөгний хөөрөг,миний мэдрэгчтэй цагаан өнгийн гар утас, эхнэрийн Нокиа маркийн гар утасны баттерэй алга болчихсон байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 52-53/,

Хохирогч Б.Тийн... мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн олом 1 ширхэг, бэлнээр 200000 төгрөг, Санья маркийн мотоцикль байхгүй байсан....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 120-121/,

Хохирогч Д.Оийн...гэрт байсан цүнхнээс мөнгө аваад мотоцикль унаад шууд явсан байсан….гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 214-215/,

Хохирогч Г.Мгийн... Би гэрийнхээ цоожийг нээгээд гэртээ ортол зуухан дээр нь миний хүүгийн сандлыг тавьсан байхаар нь би гэрийнхээ юмыг бүртгээд үзэхэд 14 инчийн телевизор алга болсон байсан…гэх мэдүүлэг” / 2-р хх-ийн 225, 20-21/,

Гэрч Х.*******гийн... би босоод зурагтныхаа тавиур доороос юм авах гээд нөхрийн хөөрөгний даалинг тэмтэрч үзэхэд хөөрөг нь байхгүй байсан,… өөр зүйл алга болсон байна уу гээд шалгахад нөхрийн цагаан өнгийн маркийг нь сайн мэдэхгүй Андройд гар утас, миний Нокиа маркын гар утасны батарей алга болчихсон байсан....дунд гарын алтан нуухтай,5 өнгийн чулуугаар хийсэн хөөрөг байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 54-55, 176-177 /,

Гэрч Х.*******гийн... тэр мотоцикль нь Санья маркийн улсын дугааргүй улаан өнгөтэй мотоцикль байсан…. гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 124-125 /,

Дорноговь аймгийн “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн №ДГО818 дугаар шинжээчийн...хохирогч Р.Хны хулгайд алдсан эд зүйлс нийт 360000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...”гэх дүгнэлт / 1-р хх-ийн 10 /,

Улаанбаатар хот “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №128/01дугаар шинжээчийн ... хохирогч Д.Аийн хулгайд алдсан дунд гарын халтар манан хөөрөг 3500000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...”гэх дүгнэлт / 1-р хх-ийн 65 /,

Дорноговь аймгийн “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн №ДГО794 дугаар шинжээчийн ... хохирогч Б.Тийн хулгайд алдсан эд зүйлс нийт 540000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...”гэх дүгнэлт / 1-р хх-ийн 132 /,

Дорноговь аймгийн “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн №ТХҮ/18-017 дугаар шинжээчийн... хохирогч Б.Тийн хулгайд алдсан ЛЖ маркийн гар утас нийт 120000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...”гэх дүгнэлт / 1-р хх-ийн 69-71 /,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн №165 дугаар шинжээчийн...хохирогч Д.Оийн хулгайд алдсан  мотоциколь 1500000, бэлэн мөнгө 540000 төгрөг, нийт 2040000 төгрөг...гэх дүгнэлт /1-р хх-ийн 227-228/

Дорноговь аймгийн “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн №ДГО094 дугаар шинжээчийн...Г.Мгийн хулгайд алдсан 14 инчийн зурагт нийт 96000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...”гэх дүгнэлт / 1-р хх-ийн 132 /,зэргээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Д.Г нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Р.Хн, Г.Мгийн амьдардаг гэрт орж буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч Д. Г ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагяагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Д.Гхүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Г нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд нийт 3 удаа ял шийтгэлтэй талаар бүтгэгдсэн бөгөөд Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 1992 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3-т зааснаар 8 жилийн хугацааагаар хорих ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ба 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж  дүгнэв.

Уг гэмт хэргийн хохирогч Х.Хаданчулуун, Д.А, Б.Т, Д.О, Г.М нар нь  алдагдсан эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Д.Гнь  эд зүйлсийг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Б.Т, Г.М нарын  эд зүйлсийн буцаан өгч, хохирогч Р.Хны  хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.Гаас нийт 5865000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Тт 200.000 төгрөг, Д.Аэд 3.625.000 төгрөг,  хохирогч Д.От 2.040.000 төгрөг  тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх Д.Гийн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулаагүй, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан тухайн зүйл ангид заасан  хорих  ялаар шийтгэх нь үр нөлөөтэй буюу шүүгдэгч Д.Гийн үйлдэл, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэж, хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Гнь  2019 оны 06 дугаар сарын 02-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 361 хоногийг ялтаны эдлэх ялд нь оруулан тооцов.

Уг хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй,  түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Д.Г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Г ийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Д.Г оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Гийн цагдан хоригдсон 2019 оны 06 дугаар сарын 02-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдөр хүртэл нийт 361 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

5. шүүгдэгч Д.Г аас нийт 5865000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Тт 200.000 төгрөг,  хохирогч Д.Аэд 3.625.000 төгрөг,  хохирогч Д.О т 2.040.000 төгрөг  тус тус олгосугай.

6. Шүүгдэгч Д.Гнь хохирогч  Б.Т, Г.М, Р.Хн нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7. Шүүгдэгч Д.Г хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.БАЙГАЛМАА