| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/00159/и |
| Дугаар | 135/шш2017/00270 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 135/шш2017/00270
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* байр, *******тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******* байр, *******тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/ нарт холбогдох,
“1,580,176 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...нэхэмжлэгч Л.******* нь 1,580,176 төгрөг нэхэмжилсэн үнийн дүнгээс ариутгалын 70,000 төгрөг хасч үлдсэн 1,510,176 төгрөгийг хариуцагч Ц.*******, Т.******* бид хоёр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ц.*******, Т.******* нарт холбогдуулан 1,580,176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид “1,580,176 төгрөг нэхэмжилсэн үнийн дүнгээс ариутгалын 70,000 төгрөг хасч үлдсэн 1,510,176 төгрөгийг хариуцагч Ц.*******, Т.******* бид хоёр төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Л.*******ийн нэхэмжлэлтэй Ц.*******, Т.******* нарт холбогдох иргэний хэрэгт “1,580,176 төгрөг нэхэмжилсэн үнийн дүнгээс ариутгалын 70,000 төгрөг хасч үлдсэн 1,510,176 төгрөгийг хариуцагч Ц.*******, Т.******* бид хоёр төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрийн сангийн 100190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 40,422 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 39,113 төгрөгийн тал хувь болох 19,556.5 төгрөгийг хариуцагч Ц.*******, Т.******* нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,556.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА