| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0087/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/095 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.12.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: С.Болорзул
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч Ж.С, Б.Э, түүний өмгөөлөгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.С ид,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э д нарт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4 аав, ээжийн хамт,
2. Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, Баянхонгор аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №124 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хувьд ноогдох эд хөрөнгөөс 200.000 төгрөг хурааж , 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ж.С нь 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Л.Х ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө 450 000 төгрөгийг хулгайлж бусдад 450 000 төгрөгийн хохирол учруулсан
Мөн 2018 оны 12 дугаар сарын 13-аас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг гэх газраас Г.Гын эзэмшлийн 1 тооны ямааг хулгайлж бусдад 110 000 төгрөгийг хохирол учруулсан
Шүүгдэгч Ж.С, Б.Э нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг ” *******” гэх газраас М.А гийн эзэмшлийн 1 тооны ямааг хулгайлж бусдад 80 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Хохирогч Л.Х ийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 01 дүгээр сарын 10-нд өглөө манай нөхөр дэлгүүрээ галлах гээд гараад явсан удалгүй орж ирээд дэлгүүрийн голын цонх онгорхой байна гэхээр нь очиж үзээд дэлгүүрээ онгойлгоод үзэхэд баруун талын цонхоор орсон бололтой байсан. Тэгээд дэлгүүрийнхээ барааг нүдээр харж тоолоход хөдөлсөн зүйл байгаагүй эхлээд хүнсний орлого үзэхэд байхгүй байсан, дараа барааны орлого үзэхэд байхгүй байсан, баруун талын цонхны гадна талд байсан арзгар мөрийг манай нөхөр хараад энэ мөртэй гуталтай хүнтэй өчигдөр таарсан адилхан мөр байна гээд гараад явсан. Удалгүй Ж.С гэх залууг дагуулж орж ирээд асуугаад байсан. Ж.С би танай дэлгүүрийн урд талын цонхоор ороод мөнгө авсан үлдсэн мөнгө гээд 100.000 төгрөг гаргаж ирж өгсөн. Ж.С дэлгүүрээс авсан 350.000 төгрөгөө бүрэн авсан одоо надад санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 38-39/,
Хохирогч М.А гийн мөрдөн байцаалтад өгсөн
... сумаас 5 км “*******” гэх газарт явж байтал мотоцикльтой 2 залуу дундуураа мал дүүрсэн явж байхаар нь хаанаас явж байгаа гэхэд ахынхаасаа мал аваад явж байна гэж хэлээд явсан, би малруугаа яваад замаараа тухайн 2 залуугийн мөрөөр нь хөөгөөд очиход ямааны гэдэс, дотор, толгой зэрэг байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Ямааны мөнгө болох 120.000 төгрөгийг өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 42/,
Хохирогч Г.Г ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 12 дугаар сарын 17-ны үеэр малаа тоолоход манай мал бүрэн байсан. Тэр үеэс хойш тоолоогүй 2019 оны 01 дүгээр сарын 24-ны орой манай сумын цагдаа надад нэг ямааны толгой үзүүлэхэд манай алдсан эр ямааны толгой мөн байсан. Тухайн ямааны толгой нь манай малын эмтэй эвэр дээрээ ногоон будагтай байсан, наад дутсан 3 эм ямааг хээрээс олсон. “..надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Ямааны мөнгө болох 130.000 төгрөгийг өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 47/,
Шүүгдэгч Б.Э гийн мөрдөн байцаалтад өгсөн
...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мотоцикльтойгоо сумын төвд явж байгаад Ж.Стой таарсан. Ж.С манай малаас очоод мал аваад ирье гэхээр нь цуг сумаас баруун тийш гараад явж байгаад “*******” гэх газар мал бэлчиж байхаар нь зогсоод нэг ямаа бариад жалга руу ороод ямааныхаа голыг тастаад гэдсийг гаргаж тавиад, толгойг ил хаяад сумын төвд ганзагалж ирсэн. Ж.С мах арьсыг өгчихөөд ирье гээд явсан удалгүй мах арьсаа өгчмхөөд ирлээ гээд миний мотоцикльд бензин хийгээд тамхи аваад би гэрлүүгээ явсан..би тухайн үед Ж.Сийг гэрээс очиж мал авна гэж хэлсэн болохоор хулгай хийж байгаа талаар мэдээгүй, Ж.С ямааг алаад гэдсийг гаргаад хаяад байхаар нь хулгай хийж байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 166 /
Шүүгдэгч Ж.С ийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 12 дугаар сард иргэн Г.Гын 1 тооны цагаан эр ямааг сумын хойд талд бэлчиж байсан малаас ганцаараа авсан, Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр найз Б.Э ийн хамт М.А гийн цагаан эр ямааг авсан. Г.Г ын ямааг авахад өөрийн эзэмшлийн улаан өнгийн мустанг 5 маркийн мотоцикльтой сумын хойд талд явж байхад нилээн олон тооны мал бэлчиж байхаар нь нэг ямаа барьж аваад жалганд оруулаад голыг нь тасдаад гэдэс толгойг нь булаад ямааны арьсанд махаа боогоод ******* сумын иргэн Б.******* аваачиж өгсөн, мах арьс нийт 80000 төгрөг болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 175-р хуудас/
...”******* “дэлгүүрийн урд хаалгаар ороод дэлгүүрийн ард талын цонхыг нарийн төмрөөр хөшиж онгойлгож ороод бэлэн мөнгө аваад шууд айлд очиж хоносон. Өглөө намайг айлаас гарч ирэхэд дэлгүүрийн худалдагчийн нөхөр нь ирж уулзсан. Би буцаагаад 100.000 төгрөг нөхөрт нь өгсөн. Би дэлгүүрээс бэлэн мөнгө авсан лангуун доогуур хоёр тусдаа хайрцгаас 450.000 төгрөг авсан.Би ганцаараа явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 54 /
Гэрч Д.******* мөрдөн байцаалтад өгсөн
... цонхны гадна талд нохой гутлын арзгар мөр байсан, өмнөх өдөр нь Баянговийнх гээд нэг залуутай таарахад нохой гуталтай байхаар нь юун залуу явж байгаа билээ гээд бодож байсан. Тухайн залууг гэртээ дагуулж ирээд гутлын мөрийг нь үзэхэд мөн байхаар нь чи дэлгүүр лүү орсон уу гэхэд би танайд орсон гэж хэлээд 100.000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг нь үрсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 59 /,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар шинжээчийн
1. Ж.С нь сэтгэцийн хувьд Оюуны хомсдол өвчинтэй.
2. Ж.Сийн Оюуны хомсдол нь төрөлхийн өвчин.
3. Ж.С нь Оюуны хомсдол өвчинтэй ч болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...гэх дүгнэлт /хх-ийн 109-110/
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар шинжээчийн
1. Б.Э нь сэтгэцийн хувьд Оюуны хомсдол өвчинтэй.
2. Б.Э нь Оюуны хомсдол байна. Энэ нь төрөлхийн өвчин. 2016 онд Улаанбаатар хотод Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвд Сэтгэл зүйн оншилгоо хийлгэж IQ 58%-тай гэж оношлогдож сэтгэцийн эмчийн хяналтанд орсон байна.
3. Б.Э нь Оюуны хомсдол өвчинтэй ч болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...гэх дүгнэлт /хх-ийн 113-114/
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн №59 дугаар шинжээчийн
...хулгайд алдсан нас гүйцсэн эр ямаа нь зах зээлийн ханшаар 110000 төгрөг нас гүйцсэн эм ямаа 3, зах зээлийн ханшаар нэг толгой нь 80000 нийт 240000, нийт 350000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...”гэх дүгнэлт / хх-ийн 125-126 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн №165 дугаар шинжээчийн ...хулгайд алдсан нас гүйцсэн эр ямаа нь зах зээлийн ханшаар 80000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 132-133/
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 1434 дугаар шинжээчийн
1. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Ц.*******, Б.*******, О. нарын гаргасан 17 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2. Ж.С нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Ж.С нь сэтгэцийн хувьд хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үед болон одоо Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Ж.С нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Ж.Сийн дээрх сэтгэцийн эмгэг нь төрөлхийн эмгэг болно.
4. Ж.С ийн Оюуны хөнгөн хомсдол эмгэг нь олон улсын сэтгэцийн өвчний ангиллаар Оюуны хөнгөн хомсдол эмгэг.
5. Ж.С нь Оюуны хөнгөн хомсдол өвчний улмаас нийгэмд болон өөртөө аюултай үйлдэл хийхийг одоогоор тодорхойлох боломжгүй байна.
6. Ж.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ж.С ийн дээрх эмгэг нь сэтгэн бодох чадвар, Оюуны чадвар, IQ шинжилгээгээр тогтоогдож байна. Оюуны хөнгөн хомсдол өвчний үед хийж байгаа үйлдлээ мэдэх чадвартай болно.
7. Ж.С ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Ж.Сийн Оюуны хөнгөн хомсдол эмгэгт эмчилгээ хийх шаардлагагүй байна.
8. Ж.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт / 2-р хх-ийн 23-26 /
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1430 дугаар шинжээчийн
1. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Ц.*******, Б.*******, О. нарын гаргасан 16 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2. Б.Э нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Б.Э нь сэтгэцийн хувьд хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үед болон одоо Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Энх-Амгалан нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Эийн дээрх сэтгэцийн эмгэг нь төрөлхийн эмгэг болно.
4. Б.Э гийн Оюуны хөнгөн хомсдол эмгэг нь олон улсын сэтгэцийн өвчний ангиллаар Оюуны хөнгөн хомсдол эмгэг .
5. Б.Э нь Оюуны хөнгөн хомсдол өвчний улмаас нийгэмд болон
өөртөө аюултай үйлдэл хийхийг одоогоор тодорхойлох боломжгүй байна.
6. Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн
эмгэгтэй байсан байна. Б.Эгийн дээрх эмгэг нь сэтгэн бодох
чадвар, Оюуны чадвар, IQ шинжилгээгээр тогтоогдож байна. Оюуны хөнгөн
хомсдол өвчний үед хийж байгаа үйлдлээ мэдэх чадвартай болно.
7. Б.Эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах
шаардлагагүй байна. Б.Эгийн Оюуны хөнгөн хомсдол эмгэгт эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.
8. Б.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 27-30/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 151-152, 159-160, 168-169, /, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09-12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-29/, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 145/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 177-187/, мэдээлэл гаргуулж авах тухай прокурорын тогтоол /195-196/, шүүгдэгч нарын хувийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 205, 207/, шүүгдэгч нарын Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 199-200/, арилжааны банкнуудын тодорхойлолт /хх-ийн 208-215/, шүүгдэгч Б.Эгийн Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйн оншилгооны хуулбар /хх-ийн 217-227/, шүүгдэгч Ж.С ийн амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 228-235/, шүүгдэгч Ж.С, Б.Э нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 234-235/, шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 237-240/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд
Шүүгдэгч Ж.С нь 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Л.Хийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө 450 000 төгрөгийг хулгайлж бусдад 450 000 төгрөгийн хохирол учруулсан
Мөн 2018 оны 12 дугаар сарын 13-аас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг гэх газраас Г.Гын эзэмшлийн 1 тооны ямааг хулгайлж бусдад 110 000 төгрөгийг хохирол учруулсан
Шүүгдэгч Ж.С, Б.Э нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас М.Агийн эзэмшлийн 1 тооны ямааг хулгайлж бусдад 80 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь
Хохирогч Л.Хийн..., 2019 оны 01 сарын 10-нд өглөө манай нөхөр дэлгүүрээ галлах гээд гараад явсан удалгүй байж байгаад орж ирээд дэлгүүрийн голын цонх онгорхой байна гэхээр нь очиж үзээд дэлгүүрээ онгойлгоод үзэхэд баруун талын цонхоор орсон бололтой байсан. тэгээд дэлгүүрийнхээ барааг нүдээр харж тоолоход хөдөлсөн зүйл байгаагүй эхлээд хүнсний орлого үзэхэд байхгүй байсан, дараа барааны орлого үзэхэд байхгүй байсан, тэгтэл баруун талын цонхны гадна талд байсан арзгар мөрийг манай нөхөр хараад энэ мөртэй гуталтай хүнтэй өчигдөр таарсан адилхан мөр байна гээд гараад явсан. Удалгүй Сандагдорж гэх залууг дагуулж орж ирээд асуугаад байсан тэгтэл Сандагдорж би танай дэлгүүрийн урд талын цонхоор ороод мөнгө авсан үлдсэн мөнгө энэ гээд 100.000 төгрөг гаргаж ирж өгсөн. Ж.С дэлгүүрээс авсан 350.000 төгрөгөө бүрэн авсан одоо надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 38-39/,
Хохирогч М.Агийн...,”*******” гэх газарт явж байтал мотоцикльтой 2 залуу дундуураа мал дүүрсэн явж байхаар би малруугаа яваад замаараа тухайн 2 залуугийн мөрөөр нь хөөгөөд очиход ямааны гэдэс, дотор, толгой зэрэг байсан, ямааны мөнгө болох 120.000 төгрөгийг өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 42/,
Хохирогч Г.Гын...манай сумын цагдаа надад нэг ямааны толгой үзүүлэхэд манай алдсан эр ямааны толгой мөн байсан,...тухайн ямааны толгой нь манай малын эмтэй эвэр дээрээ ногоон будагтай байсан, ямааны мөнгө болох 130.000 төгрөгийг өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 47/,
Шүүгдэгч Б.Эгийн.. Ж.Стой таарсан малаас очоод мал аваад ирье гэхээр нь цуг сумаас баруун тийш гараад явж байгаад ягаан дэл гэх газар мал бэлчиж байхаар нь зогсоод нэг ямаа бариад жалга руу ороод ямааныхаа голыг тастаад гэдсийг гаргаж тавиад, толгойг ил хаяад сумын төвд ганзагалж ирсэн,...Ж.С ямааг алаад гэдсийг гаргаад хаяад байхаар нь хулгай хийж байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 166 /
Шүүгдэгч Ж.Сийн...Г.Гын 1 тооны цагаан эр ямааг сумын хойд талд бэлчиж байсан малаас ганцаараа авсан, дараа найз Б.Эийн хамт М.Агийн цагаан эр ямааг авсан,...”******* “ дэлгүүрийн урд хаалгаар ороод дэлгүүрийн ард талын цонхыг нарийн төмрөөр хөшиж онгойлгож ороод бэлэн мөнгө авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 54 /
Гэрч Д.*******... цонхны гадна талд нохой гутлын арзгар мөр байсан, өмнөх өдөр нь Баянговийнх гээд нэг залуутай таарахад нохой гуталтай байсан, тухайн залууг гэртээ дагуулж ирээд гутлын мөрийг нь үзэхэд мөн байсан,...100.000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг үрсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 59 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн №59 дугаар шинжээчийн ...хулгайд алдсан нас гүйцсэн эр ямаа нь зах зээлийн ханшаар 110000 төгрөг нас гүйцсэн эм ямаа 3, зах зээлийн ханшаар нэг толгой нь 80000 нийт 240000, нийт 350000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон...”гэх дүгнэлт / хх-ийн 125-126 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн №165 дугаар шинжээчийн ...хулгайд алдсан нас гүйцсэн эр ямаа нь зах зээлийн ханшаар 80000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 132-133/
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 1434 дугаар шинжээчийн... Ж.С нь сэтгэцийн хувьд хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үед болон одоо Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Ж.С нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна, ... сэтгэцийн эмгэг нь төрөлхийн эмгэг болно, ... Ж.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт / 2-р хх-ийн 23-26 /
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1430 дугаар шинжээчийн.... Б.Э нь сэтгэцийн хувьд хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үед болон одоо Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Энх- Амгалан нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна, сэтгэцийн эмгэг нь төрөлхийн эмгэг болно,... Б.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 27-30/ зэргээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.С нь 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Л.Хийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө 450 000 төгрөгийг хулгайлж бусдад 450 000 төгрөгийн хохирол учруулсан нь үйл ажиллагаа явуулах зориулалт байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,
Шүүгдэгч Ж.С нь 2018 оны 12 дугаар сарын 13-аас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ “ гэх газраас Г.Гын эзэмшлийн 1 тооны ямааг хулгайлж бусдад 110 000 төгрөгийг хохирол учруулсан
Шүүгдэгч Ж.С, Б.Э нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас М.А гийн эзэмшлийн 1 тооны ямааг хулгайлж бусдад 80 000 төгрөгийн хохирол учруулж, улмаар 2 тооны ямааг зарж мөнгийг нь өөрсдийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын малыг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч Л.Х, М.А, Г.Г нарын хулгайд алдсан эд зүйлийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Ж.С, Б.Э нар нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй
Хохирогч Л.Х, М.А, Г.Г нарын хохирлыг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.С, Б.Э нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.С ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т, шүүгдэгч Б.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ж.Сийг үйл ажиллагаа явуулах зориулалт байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлсан, бусдын мал хулгайлах, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Эг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.С, Б.Э нарт нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахайн сэдэлтээр дээр хулгайн гэмт хэрэгт оролцсон нь хангалттай нотлогдсон болно.
Шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн
Шүүгдэгч Ж.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаа ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан ба Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дуусан тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж туёщс тус дүгнэв.
Шүүгдэгч Ж.С, Б.Э нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,... шүүгдэгч Ж.Сийг энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Ж.С, Б.Э нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг өгсөн байх тул өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г Ж.С, Б.Э нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, үйлдлээр нэгдэж хулгайн гэмт хэрэгт оролцсон буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.Сийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, бусдыг татан оруулсан, шүүгдэгч Б.Эг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т ....Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ... гэж заасны дагуу шүүгдэгч Ж.С, Б.Э нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т ... шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно... гэж заасан хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Э нь сэтгэцийн хувьд хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үед болон одоо Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй өвчтэй байх тул шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ж.С ийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн еөрнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна...” гэснийг тус тус үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Эд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч Ж.Сид тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, шүүгдэгч оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Уг хэргийн улмаас шүүгдэгч Ж.С, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Сийн эзэмшлийн ...гар утас...ыг , шүүгдэгч Б.Эгийн эзэмшлийн ...гар утас...-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ж.С, Б.Э нарт буцаан олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Ж.С ийн эзэмшлийн ... мустанг-5 марк....ийн, шүүгдэгч Б.Э эзэмшлийн... мустанг-5 марк....ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 ширхэг мотоциклийг хурааж, улсын орлого болгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт Ж.С ийг үйл ажиллагаа явуулах зориулалт байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах, бусдын мал хулгайлах, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж бусдын мал хулгайлах, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч овогт Б.Э хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.С ид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн ерөниий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.С ид Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийг нэмж түүний эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ж.С ид оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б. Энь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Ж.С ийн эзэмшлийн ... мустанг-5 марк....ийн, шүүгдэгч Б.Э эзэмшлийн... мустанг-5 марк....ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 ширхэг мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Ж.С, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Ж.С ийн эзэмшлийн ...гар утас...ыг, шүүгдэгч Б.Э гийн эзэмшлийн ...гар утас...-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ж.С, Б.Э нарт буцаан олгож, шүүгдэгч Ж.Сийн эзэмшлийн ... мустанг-5 марк....ийн, шүүгдэгч Б.Э эзэмшлийн... мустанг-5 марк....ийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ж.С ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Сид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг , шүүгдэгч Б.Эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА