Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/924

 

      2020           08          21                                          2020/ШЦТ/924

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан байдлаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0216 81203 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н.Э, Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1974 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр биелүүлж дуусгасан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны 166 тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.О-ын толгойн тус газар нь шилэн аяга болон гараараа толгойн тус газар нь цохиж зодож биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэртэй байж байхад 11 цагийн үед манай нагац ах Э над руу утсаар яриад би гэртээ шартаад хэвтэж байна. Чи манай гэрт ирж миний дотрыг засаж өгөөч ганц юмны мөнгө байна уу гэж асуусан. ...тэгээд Э ах бид хоёр мөнгөө нийлүүлээд 0.75 литрийн архи дэлгүүрээс авч...хувааж уусан...Бид гурав байж байхад гаднаас Букагийн найз нь гэх зүс танихгүй эмэгтэй ирсэн. Тэр ирсэн эмэгтэй өөрөө бэлэн хувцас зардаг гээд өөрийнхөө барьж явсан тортой хувцсыг чи хямдхан зараад мөнгө болгоод ир гэж хэлсэн. Би хувцсыг нь авч гараад зараад 40.000 төгрөгтэй болж орж ирсэн. Би мөнгөөр нь 0.75 литрийн архи идэж уух юм авсан. Бид дөрөв архиа хувааж уугаад орой 21-22 цаг болж байсан. Хоёр эмэгтэй нь архиндаа согтоод тасраад унтаад өгсөн. Э ах надтай өнгөрсөн зүйлээ яриад над руу агсарч байгаад босож ирээд намайг сууж байхад миний толгой руу гараа зангидаж байгаад 3-4 удаа хүчтэй цохисон. Би зодуулах юм байна гэж бодоод айсандаа өмдөндөө шээсэн. Э ах намайг буйдан сандал дээр шээснийг хараад чи намайг доромжиллоо гэж хэлээд ширээн дээр байсан шилэн аягыг гартаа барьж байгаад толгой буюу духны зүүн талд нэг удаа хүчтэй цохиж толгой хагалсан. Миний толгойноос цус гоожихоор нь би гэрээс гараад явсан. ...Миний толгойн зүүн талын дух нь дээр 2 см газар арьс нь язарч хагарсан...би гомдолтой байна. Би толгойн томографын зураг авхуулмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),

- “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

2. Гэрч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 10-ны...өдөр 14 цагийн үед Эын дүү О гэх залуу архи үнэртүүлсэн халамцуу орж ирсэн...Э.О хоёр хамт дэлгүүр яваад 0.75 литрийн архи авч ирээд бид гурав архийг хувааж уусан. Би найз эмэгтэй О-эй утсаар яриад дуудсан...бид дөрөв архи уугаад О буйдан орон дээр суугаад архи тойруулаад сууж байсан. Би цагийн сайн санахгүй байна 21-22 цагийн үед санагдаж байна. О сууж байсан буйдан орон дээрээсээ өндийж босож ирээд шилэн ширээн дээр байсан аяга, эд зүйлийг гараараа түлхэж унагаагаад би бие муутай сахарын өвчтэй, насгүй болсон хүн гэж өөрийгөө хэлээд бэлэг эрхтнээ гаргаж ирээд шээсэн. ...Э дүү О руу уурлаад гартаа барьсан шилэн аягыг О руу шидэхэд толгойг нь оносон. Э босоод Оыг мөн алгадсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7110 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зулайн зүүн дээд хэсэгт 0.5х4см урттай зах ирмэг тэгш хүрэн улаан өнгийн тав тогтсон шархтай, зулайн баруун дээд хэсэг 2х3см  хэсэг газарт хуйханд овойж хавдсан, 2х3см хүрэн улаан өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. Ц.О-ын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.6.7.8. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 5-7 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23)

4. Шинжээч эмч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Ц.О нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дээр өөрийн биеэр ирж үзүүлсэн. 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд тусгасан 5-7 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд нь болсон хэргийн товч утгад дурдсан хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байсан. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын зааснаар гэмтлийн шинэ, хуучин гэмтлийг доор дурдсан ялгадаг. Шархны эдгэрэлт, цус хуралтын өнгө, зөөлөн няцралын хэмжээ зэргийг үндэслэн 5-7 хоногийн өмнө үүссэн гэж тусгасан. Иргэн О-ын биед учирсан дээрх гэмтэл нь хуучивтар гэмтэл байсан. 1-2 хоногийн хугацаанд үүссэн гэмтлийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

 

5. Шүүгдэгч Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Бука бид хоёр манай гэрт хамт байж байхад 14-15 цагийн үед О гэрийн хаалга нүдээд манай гэрт орж ирсэн. О архи үнэртүүлсэн байсан. Би О-тай мөнгөө нийлүүлж, 0.75 литрийн архи авч бид гурав хувааж уусан. Удаагүй Букагийн найз хүүхэн зүс танихгүй эмэгтэй ирсэн...тэгээд О орой 21-22 цагийн үед архи ууж сөн түшээд гэрийн буйдан дээр согтуу сууж байсан. Бид гурав О-ын зүүн талд буйдан ор нь дээр сууж байхад О суудлаасаа босоод бид гурав руу бэлэг эрхтнээ гаргаж ирээд шууд шээсэн. Хоёр эмэгтэй сэжиглээд болиоч гээд боссон. Шээс нь үсрээд гар хөл рүү үсэрсэн. Би О-ыг чи яаж байгаа юм бэ гэж хэлээд гартаа байсан шилэн жижиг аягийг О руу шидэхэд толгойг нь оносон. О-ын толгойноос бага хэмжээний цус гарч байгаа харагдсан. ...Би О-ын биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 59-60), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 61), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 62),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40, 41), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 41, 42), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 50-55) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.Э нь Сонгинохайрхан дүүргийн ....................................... тоот гэртээ, 2020 оны 6 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.О-ын толгойн тус газар нь шилэн аяга болон гараараа толгойн тус газар нь цохиж зодож биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ...Э ах бид хоёр мөнгөө нийлүүлээд 0.75 литрийн архи дэлгүүрээс авч...хувааж уусан...Бид гурав байж байхад гаднаас Букагийн найз нь гэх зүс танихгүй эмэгтэй ирсэн. ...Бид дөрөв архиа хувааж уугаад орой 21-22 цаг болж байсан. ...тэр үед Э ах надтай өнгөрсөн зүйлээ яриад над руу агсарч байгаад босож ирээд намайг сууж байхад миний толгой руу гараа зангидаж байгаад 3-4 удаа хүчтэй цохисон. Би зодуулах юм байна гэж бодоод айсандаа өмдөндөө шээсэн. Э ах намайг буйдан сандал дээр шээснийг хараад чи намайг доромжиллоо гэж хэлээд ширээн дээр байсан шилэн аягыг гартаа барьж байгаад толгой буюу духны зүүн талд нэг удаа хүчтэй цохиж толгой хагалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),

- Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид дөрөв архи уугаад О буйдан орон дээр суугаад архи тойруулаад сууж байсан. Би цагийн сайн санахгүй байна 21-22 цагийн үед санагдаж байна. О сууж байсан буйдан орон дээрээсээ өндийж босож ирээд шилэн ширээн дээр байсан аяга, эд зүйлийг гараараа түлхэж унагаагаад би бие муутай сахрын өвчтэй, насгүй болсон хүн гэж өөрийгөө хэлээд бэлэг эрхтнээ гаргаж ирээд шээсэн. ...Э дүү О луугаа уурлаад гартаа барьсан шилэн аягыг О руу шидэхэд толгойг нь оносон. Э босоод Оыг мөн алгадсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7110 дугаар дүгнэлт “...1. Ц.О-ын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23)

- Шүүгдэгч Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би О-тай мөнгөө нийлүүлж, 0.75 литрийн архи авч бид гурав хувааж уусан. Удаагүй Букагийн найз хүүхэн зүс танихгүй эмэгтэй ирсэн...тэгээд О орой 21-22 цагийн үед ...гэрийн ...зүүн талд буйдан ор нь дээр намайг сууж байхад ...суудлаасаа босоод бид гурав руу бэлэг эрхтнээ гаргаж ирээд шууд шээсэн. ...Би О-ыг чи яаж байгаа юм бэ гэж хэлээд гартаа байсан шилэн жижиг аягийг О руу шидэхэд толгойг нь оносон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Н.Э нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “гэрт шээлээ” гэх сэдэлтээр хохирогч Ц.О-ын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Э нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй түүний толгойн тус газар шилэн хундагаар цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд нийтэд тустай ажил хийх ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Э, хохирогч Ц.О нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан ба тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүрээнээс хэтрүүлэхгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Н.Э-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 дээшгүй цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.