Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/936

 

 

 

 

 

 

 

         2020           8            24                                      2020/ШЦТ/936

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Баттулга (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2814) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01147 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Г, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 39 настай, суурь боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 470 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 571 дүгээр  шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 12 жилийн хорих ялаар тогтоон, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 3 жилийн хорих ялыг хасаж үлдсэн 5 жил 10 сар 24 хоногийн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 6 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро үйлчилгээний төвийн урд хохирогч Д.Л-ыг “Архи уусангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүнийг шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвуунд гүн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Д.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 02-ны үүрийн 6 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро үйлчилгээний ...төвийн үүдэнд зүс таних Доогий, Очроо болон Очироотой хамт ирсэн Г нартай хамт архи уугаад сууж байхад Г надтай маргалдсан. Тэгээд Г нь ууж байсан архины шилээрээ миний толгой руу цохиход шил нь хагарсан. ...Тэгээд Г архиныхаа шилийг над руу далайхаар нь би айгаад гараа нүүрнийхээ урд автал уг хагархай шилэнд зүүн гарын эрхий, долоовор хуруу хоёрын дунд зүссэн...би гомдолтой байна, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7703 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн шууны дунд хэсгээс доош сарвуу хүрсэн гөлтгөнөн боолттой. Зүүн сарвууны ар гадаргууд 1-р хурууны алганы түвшинд 6-7см орчим анхдагч цэгцлэлт хийгдсэн шархтай, зах ирмэг тэгш харагдана, 1-р хурууны нугалах, тэнийлгэх хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдсан...ДҮГНЭЛТ

1. Д.Л-ын биед зүүн сарвуунд гүн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21),

3. Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 01-ний шөнө манай гэрт найз Бямбаа ирээд бид хоёр 0.75 литрийн “Соёрхол” архи нэг шилийг уугаад дахиад шагийн архи авах гэж явж байгаад зүс таньдаг О-той таараад Б, О бид гурав 0.75 литрийн архи нэг шилийг хувааж уугаад Б гэр рүүгээ явсан. Харин О-д хоёр үргэлжлүүлээд ууж байхад О манай найз нар дээр очъё гээд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төв дээр ирсэн. Тэгээд О-ийн найз Д.Л хоёртой таараад бид нар дахиад шагийн архи аваад уугаад сууж байхад Л элдэв бусын юм яриад бид хоёр маргалдсан. Тэгээд би ууж байсан архины шилээрээ Лын толгой руу цохиход шил нь хагарсан ба толгойн гэмтээгүй. Тэгээд би хагархай архины шилээрээ далайхад Л гараараа хаагаад зүүн гарын эрхий, долоовор хуруу хоёрын дундуур зүсүүлсэн...Би Л-д эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн. Одоо бид хоёр энэ хэргийн талаар ямар нэгэн маргаан байхгүй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 62), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 63-64, 65-66), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 70),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 51), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 52, 53), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 54-55) гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 69), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 36-43) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорор үйлчилгээний төвийн урд, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 06 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, шууд санаатай үйлдлээр, хохирогч Д.Лтой маргалдаж, түүнийг шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвуунд гүн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай болох нь:

- Хохирогч Д.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 02-ны үүрийн 6 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро үйлчилгээний ...төвийн үүдэнд зүс таних Доогий, Очроо болон Очироотой хамт ирсэн Г нартай хамт архи уугаад сууж байхад Г надтай маргалдсан. Тэгээд Г нь ууж байсан архины шилээрээ миний толгой руу цохиход шил нь хагарсан. ...Тэгээд Г архиныхаа шилийг над руу далайхаар нь би айгаад гараа нүүрнийхээ урд автал уг хагархай шилэнд зүүн гарын эрхий, долоовор хуруу хоёрын дунд зүссэн...би гомдолтой байна, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7703 дугаар дүгнэлт “...1. Д.Лын биед зүүн сарвуунд гүн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21),

- Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төв дээр ...Очироогийн найз Доогийн Л хоёртой таараад бид нар дахиад шагийн архи аваад уугаад сууж байхад Л элдэв бусын юм яриад бид хоёр маргалдсан. Тэгээд би ууж байсан архины шилээрээ Л-ын толгой руу цохиход шил нь хагарсан ба толгойн гэмтээгүй. Тэгээд би хагархай архины шилээрээ далайхад Л гараараа хаагаад зүүн гарын эрхий, долоовор хуруу хоёрын дундуур зүсүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Г нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “архи уусангүй” гэх сэдэлтээр хохирогч Д.Л-ын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Л-ын толгойн тус газар архины шилээр цохиж, гарыг нь архины хагархай шилээр зүссэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Б.Г нь гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Б.Г нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Б.Г-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г, хохирогч Д.Л нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.Г-д улсын яллагчаас торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Г-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2008 0000 01147 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.