Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: В.Г-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ОАЗД, аймгийн ГХБХБГ-т тус тус холбогдох

“В Ф ХХК-ийн 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ №002 тоот,

-ОАЗДболон В Ф ХХК-ийн хооронд байгуулсан 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн газар ашиглуулах гэрээ,

-Орхон аймгийн Газрын алба болон В Ф ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар эзэмшил газрын төлбөрийн гэрээ,

-В Ф ХХК-ийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ №0153342 тоот,

-ОАЗДын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай 433 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь хэсэг, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/277 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсэгт заасныг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

-В.Г-ийн өмчлөл бүхий 35 м2 үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй газрыг түүнд эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг ОАЗД болон ГХБХБГ-т даалгах”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2017/0002/3 тоот индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, Х.О, хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч ОАГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Г, Д.Б, гэрч А.Б, нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч В.Г 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие В.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт буюу Сэлэнгэ рестораны урд байрлах 35 м2 газрыг 2002 оны 7 дугаар сараас уг газар дээрх 20 м2 хэмжээ бүхий павилон буюу одоогийн 35 м2 талбай бүхий Мөнхийн зул буяны хийдийг /шашны үйл ажиллагаа эрхэлж/ ажиллуулж тухайн объект, газрыг эзэмшиж байгаа билээ. Би анх уг газар, газар дээрх павилоныг М Ф ХХК-иас 2002 оны 07 дугаар сарын 01-нд худалдан авч байсан. Тухайн үед уг павилон түүний газрыг М Ф ХХК түр ашиглаж газрын төлбөр тооцоог 2004 он хүртэл төлсөн байдаг. Гэтэл 2004 оноос В Ф ХХК газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ авсан байсныг хамтран амьдрагч Д.Б надаас өмч хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдлээ. В Ф ХХК нь МУ-ын бүртгэлд 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний үндсэн үйл ажиллагаа эрхлэхээр, хүнсний бөөний болон жижиглэн худалдааг туслах үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлэн 2011006078 дугаар бүхий гэрчилгээ авсан байна. Уг компани нь өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд ажил явуулдаггүй ба тухайн павилон бүхий газарт нэг ч удаа ажил эрхлээгүй билээ. Харин миний байгуулсан Мөнхийн зул буяны хийд 2003 оноос буюу одоог хүртэл тасралтгүй 14 жил шашны үйл ажиллагаа явуулж байна. Ингээд аймгийн Газрын албанд албан ёсоор өргөдөл гаргаж уг газар дээр В Ф ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, газар эзэмшдэггүй харин Мөнхийн зул буяны дацан 2003 оноос одоог хүртэл үйл ажиллагаа эрхэлж байгаа тул В Ф ХХК-д газар эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээг өөрчилж өгнө үү мөн Засаг даргын захирамж болон 2001 оноос М Ф ХХК-ийн газар эзэмших түр гэрээг гаргаж өгнө үү гэж хандахад шүүхэд хандаж шийдүүл гэсэн.

Иймд В Ф ХХК-ийн газар түр ашиглах аймгийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоох, газар эзэмшүүлэх 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар гэрчилгээг болон хойшхи онуудын гэрчилгээг, газар эзэмших гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгч В.Г 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие В.Г нь захиргааны хэргийн шүүхэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт буюу Сэлэнгэ рестораны урд байрлах 35 м.кв газар түүн дээр байрлах 35 м.кв талбай бүхий буяны хийдийг 2002 оны 07 дугаар сарын 01-нээс өмчилж, эзэмшиж байгаа билээ. Уг хийдийн газрыг В ф ХХК нь 2004 оноос өмчилж байгааг саяхан зохих байгууллагаас гаргаж өгсөн баримт бичгээс мэдэж авлаа. Ингээд бичиг баримт надад байхгүй байсан тул шүүхэд урьд гаргасан шаардлага болох 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот захирамж уг захирамжийг үндэслэн 20 м.кв газрыг В ф ХХК-д ашиглуулахаар олгосон. 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 002 тоот гэрчилгээг илт хууль бус акт болохыг тогтоолгох, мөн газар эзэмших гэрээг /2008-3-31-ний/ хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан билээ. Уг шаардлага дээрээ нэмж

ОАЗДын 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот шийдвэрийг үндэслэн гаргасан 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар эзэмшил газрын төлбөрийн гэрээ, Эрдэнэт хотын захирагчийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот захирамж, ОАЗДын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 433 дугаар захирамжийг хууль бус акт болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч В.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А миний бие 2017 оны 03 дугаар сарын 16, 2017 оны 06 дугаар сарын 21-нд тус шүүхэд гаргасан В.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагад дараах өөрчлөлт оруулж байна. Нэхэмжлэлд дурдсан шаардлагуудад 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар эзэмшил газрын төлбөрийн гэрээ, 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот захирамж, 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 433 дугаар захирамжийг хууль бус акт болохыг тогтоож, В.Г-ийн өмчлөл бүхий 35 м.кв үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй 35 м.кв газрыг В.Г-т эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг ОАЗД болон ГХБХБГ-т даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж тайлбарлахдаа: Нэхэмжлэгч В.Г нэхэмжлэлдээ аймгийн ЗД-д холбогдуулан 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн ЗД түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гаргаж уг шаардлагаасаа татгалзаж байна. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ Эрдэнэт хотын захирагчийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоох гэсэн шаардлага гаргаж байсан бөгөөд одоо энэ шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь хэргийн материалтай танилцах үед хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн огноог 2004 он гэж буруу харсанаас болсон байна гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч В.Г нь ГХБХБГ, аймгийн ЗД-д холбогдуулан В Ф ХХК-ийн 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №002 тоот Газар ашиглах гэрчилгээ, В Ф ХХК-ийн хооронд байгуулсан 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар эзэмшил газрын төлбөрийн гэрээ, 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 433 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 12, 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №0153342 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан ба дээрх шаардлага дээрээ нэмж 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/277 тоот захирамж, 2016 оны газар эзэмших гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байна.

Учир нь В Ф ХХК-д анх газар түр ашиглах гэрчилгээ, үүнтэй салшгүй холбоотой газар ашиглуулах гэрээ, төлбөрийн гэрээ, эзэмших эрх, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг нь илтэд хууль бусаар олгогдсон тул 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/277 тоот хугацаа сунгасан захирамж нь бас хүчингүй болох үндэслэлтэй юм гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд В.Г-ийн эзэмшил мэдэлд байдаг газрын маргаантай асуудлаар ОАГХБХБГ-ын мэргэжилтнүүд үндсэн чиг үүргээ биелүүлээгүй буруутай шийдвэр гаргасан гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Уг маргаан бүхий газар анх В.Г-т 2002 онд М Ф ХХК-иас шилжиж ирсэн. Ингээд В.Г-ийн бичиг баримт, нэр хүндийг ашиглан Д.Б нь өөрийн нэр дээрх компани дээрээ гэрчилгээг гаргуулсан байдаг. Энэ нь алдаатай зүйл болсон байна гэж нэхэмжлэл гаргаад байгаа. Үүнийг 2017 оны хавар В.Г-т хариуцагдах иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасанаар мэдсэн. ГХБХБГт анх өргөдөл гаргахдаа шашны үйл ажиллагаа явуулахаар өргөдөл гаргасан, өргөдөл дээр тухайн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн регистрийн дугаар, үл хөдлөх хөрөнгийн дугаарыг ашиглаж авсан.

Тэгэхээр В.Г өөрийн павилоны газрыг эзэмших эрхтэй. Газрын алба энэ байдлыг нягтлан шалгаагүйн улмаас буруу үйлдэл хийсэн. Үүнийг засах хууль бус үйлдлийг шийдвэрлүүлэх нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжийг үндэслэж 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдөр газрын гэрчилгээ гарсан. Тэгэхээр В Ф ХХК-д газар эзэмшүүлсэн 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар гэрчилгээ, 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар эзэмшил газрын төлбөрийн гэрээ, 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ, ОАЗДын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 433, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/277 тоот захирамжуудын холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ОАЗДболон ГХБХБГт В.Г-т 35 м2 газрыг эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ОАЗД Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн В.Г-ийн нэхэмжлэлтэй аймгийн ЗД-д холбогдох 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамж хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн баримтыг судлахад Эрдэнэт хотын захирагчийн Барилгын байршил тогтоож, газар олгох тухай 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн захирамж нь 2 хавсралтаас бүрдэх бөгөөд энэхүү хавсралтуудад иргэн В.Г, М Ф ХХК эсхүл В Ф ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2 дугаар хороолол 7 дугаар байрны ард газар олгосон шийдвэр тус тус байхгүй ба тухайн онд гарсан Эрдэнэт хотын захирагчийн захирамжуудад М Ф ХХК-д газар олгосон шийдвэр байхгүй болно. Мөн захирамжинд үндэслэн гаргах газрын гэрчилгээ нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шийдвэрлэх асуудал байх тул хариуцагчийг зөв тодорхойлж өгнө үү гэжээ.

             Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн В.Г-ийн аймгийн ЗД-д холбогдох 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот захирамж хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэт хотын захирагчийн 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамж, аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 433 дугаар захирамжийг тус тус хууль бус акт болохыг тогтоож хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлж байгаа бөгөөд үүний дагуу холбогдох баримтыг судлан үзэхэд нэмэгдүүлсэн шаардлагад дурдаж буй 2004 оны 08 дугаар Эрдэнэт хотын захирагчийн захирамж нь 2004 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарсан ба Төсөл хэрэгжүүлэх тухай, мөн аймгийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 433 дугаар захирамжийн хавсралтын 12-т В Ф ХХК 2-7 дугаар байрны Эрдэнэт Сэлэнгийн хажууд 36 м.кв газрыг худалдааны зориулалтаар 6 жилийн хугацаатай олгосон байна.

Энэхүү захирамжаар эрх олгоход Газрын тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан хуучин байсан эдэлбэр газар бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд газрыг үлдэх хугацаагаар дахин эзэмшүүлэх ажиллагаа хийгдсэн бөгөөд ямар нэг байдлаар бусдын эрх ашгийг хөндөөгүй болно. Мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан захиргааны акт гаргахыг даалгах тухайд хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн эсэхийг зохих байгууллага тогтоогоогүй тохиолдолд актыг гаргах боломжгүй бөгөөд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу холбогдох ажиллагаа хийгдсэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх эрхтэй байна гэжээ.

         Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "Иргэн В.Г-ийн нэхэмжлэлтэй аймгийн ЗД-д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “ОАЗДын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/277 дугаар Газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийн хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлж байгаа бөгөөд үүний дагуу холбогдох баримтыг судлаж үзэхэд нэмэгдүүлсэн шаардлагад дурдаж буй захирамжийн хавсралт 9-т В Ф ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.

А/277 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хуульд нийцсэн, хүчин төгөлдөр шийдвэр тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өмнөх тайлбаруудаа дэмжиж байна” гэв.

          Хариуцагч ОАГХБХБГ-ын дарга Д.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “В Ф ХХК-д ОАЗДын 2007 оны  433 дугаар захирамжаар 36 м.кв газрыг худалдааны зориулалтаар 2 дугаар хороолол 7 дугаар байр Эрдэнэт Сэлэнгийн хажууд 9 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2016 онд газар эзэмших эрхийн гэрчилгээнийхээ хугацааг сунгуулах хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2016 оны А/277 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сунгасан байх бөгөөд нэхэмжлэгч В.Г нь хугацаа сунгах хүсэлтийг өөрийн биеэр өгч байсан боловч энэ тухай нэхэмжлэлд дурдаагүй байна. М.Г, Д.Б нар нь 2007 онд В Ф ХХК-д газар эзэмшүүлэх гэрээнд гарын үсэг зурж хүлээн авч байсан нь нэгж талбарын хувийн хэрэгт хадгалагдаж байна. Мөн Эрдэнэт хотын захирагчийн 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжид В Ф ХХК эсхүл иргэн В.Г-т газар олгосон тухай шийдвэр байхгүй байна. Иргэний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан байх тул иргэн В.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

        Хариуцагч ОАГХБХБГ-ын дарга Д.Ц 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: В Ф ХХК-тай хамтран Засаг даргын 2007 оны 433 дугаар захирамжийг үндэслэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмын дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгэсэн байна. Энэхүү үйл ажиллагаа нь холбогдох хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Хариуцагч ОАГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1997 онд Газрын төлбөрийн хууль гарсантай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай түр хугацаагаар газар ашиглах эрх үүсгэж төлбөр авах ажлыг зохион байгуулж авч байсан. Тухайн үед газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Хотын захирагчийн шийдвэрээр шийдвэрлэж, нэгэнт түр байгууламжууд тул иргэд, аж ахуйн нэгжүүдтэй 1 жилээр гэрээ байгуулж гэрчилгээ олгож, жил бүр сунгаж газар ашиглах харилцааг зохицуулж ирсэн. Оюут багийн 2-7 дугаар байрны ард байршилтай павилоны зориулалт бүхий 20 м2 газрыг В Ф ХХК-д шилжүүлэхэд тухайн үед хэрэглэж байсан Газрын тухай хуульд эрх шилжүүлэх тухай зүйл заалт байгаагүй бөгөөд иргэдийн хүсэлт болон уг газрыг анх олгосон захирамжийн дагуу түр гэрчилгээ олгосон. В Ф ХХК-тай 2004 онд байгуулсан газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа нь тухайн онд дуусгавар болсон бөгөөд энэ нь газар эзэмших харилцаа бус харин газрыг /түр хугацаагаар/ ашиглах харилцаа байсан бөгөөд гэрээний хугацаа дуусмагц иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ирж манай албатай гэрээг сунгаж байсан.

Эдгээр жилүүдэд иргэн В.Г нь уг гэрчилгээ болон газар ашиглах эрхтэй холбоотой ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаж байгаагүй байна. Газрын тухай хууль 2002 онд шинэчлэгдэн батлагдаж газар ашиглах харилцаа Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамааралгүй заалт болсон тул ТҮЦ, павилон түр байгууламжуудыг тус хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлага гарч нэг бүрчлэн хэмжиж, тооллого судалгааг хийж ашиглаж буй газрыг нь эзэмшүүлэхээр аймгийн Засаг даргын 2007 оны 433 дугаар захирамж гарч уг газрыг В Ф ХХК-д эзэмшүүлсэн байна. Энэ үед ч мөн иргэн В.Г нь уг павилоны талаар газар эзэмших эрхтэй холбоотой ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаж байгаагүй байна. Энэхүү процесс ажиллагаа нь 2007 онд явагдсан тул Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаал Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Мөн аймгийн Засаг даргын 2016 оны А/277 тоот захирамжийн дагуу газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нь хүчин төгөлдөр журмын дагуу хийгдсэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.

         Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1998 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот шийдвэрийг үндэслэн 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдөр газрыг түр хугацаагаар газар ашиглуулах эрхийн гэрчилгээ гарснаар уг газрыг В Ф ХХК ашиглаж эхэлсэн. Энэ нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу В Ф ХХК-ийн албан ёсны хүсэлтийг үндэслэж олгогдсон байгаа. Тухайн үед В.Г гэдэг хүн газар эзэмших тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй байсан. 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар эзэмшил газрын төлбөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээг үндэслэн газрын төлбөрийг тухай бүр нь төлж байсан. Дээрх газрын эзэмших хугацаа дууссан учраас 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ОАЗДаас газар эзэмших хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл сунгасан А/277 дугаар захирамж гарсан. Газрын тухай хуулийн 27, 37 дугаар зүйлд зааснаар хуулийн дагуу тус газрыг эзэмшиж ирсэн.

В.Г-ийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа үл хөдлөх хөрөнгө байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэсэн байдлаар маргаж байгаа. Газар эзэмших асуудлаар хүсэлт гаргаагүй байж В Ф ХХК-д газрыг эзэмшүүлсэн нь буруу гэж нэхэмжлэл гаргаж байна. Захиргааны хэргийн шүүхэд В Ф ХХК нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан В.Г-ийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухайхуулинд өмчлөх эрхийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгохдоо газар хэний эзэмшил ашиглалтад байгааг тодруулах, эрх шилжсэн эсэх баримтыг шалгах ёстой байна. Гэтэл энэ тодруулгыг Улсын бүртгэлийн хэлтэс хийхдээ шалгаагүй. Шаардлага хангаагүй байвал мэдүүлгийг буцаах үндэслэл байгаа.

Гэтэл энэ хуулийг зөрчсөн учраас гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн байдаг. Тиймээс энэ хэргийг түдгэлзүүлэх ёстой гэж үзэж хүсэлтээ гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. В Ф ХХК нь албан ёсоор ОАЗДад газар эзэмшүүлэх, ашиглуулах хүсэлтээ гаргасан. Хүсэлтдээ Газрын тухай хуульд заасан шаардлагатай баримтуудаа хавсаргасан. Үүнийг нь үндэслээд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. В.Г өөрөө ГХБХБГ болон ОАЗДнарт хүсэлтээ гаргаагүй. Хэрэв хүсэлтээ гаргасан бол төрийн байгууллага, иргэний хооронд эрх зүйн харилцаа үүсэх байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн хүсэлт гаргаагүй учраас В Ф ХХК-д газрыг өгсөн нь буруу байна гэж шаардлага гаргаж байгаа нь үндэслэл муутай байна. В.Г гэдэг хүнд газар эзэмших эрх үүсээгүй байна. Тийм байхад эрх зөрчигдөөд гэж байгаа асуудлыг авч үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэв.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0616/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны байгууллагаас гарсан захирамж, акт, гэрээ нь илт хууль бус байгаа учраас илт хууль бус болохыг тогтоож, В.Г тухайн газрыг эзэмших эрхтэй учраас эрх бүхий байгууллагад маргаан бүхий газрыг олгохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд байгаа. В.Г-ийн өмчлөлд байгаа 35 м.кв үл хөдлөх хөрөнгийг гэрээ хэлцлийн үндсэн дээр худалдаж авсан байдаг. Энэ гэрээний үндсэн дээр павилоны доорх газар нь 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар олгогдсон. Мөн энэ үл хөдлөх хөрөнгө дотор өнөөдрийг хүртэл В.Г шашны буюу хийдийн үйл ажиллагаа явуулж байгаа. Яагаад шүүхэд эдгээр шаардлагыг гаргах болсон бэ? гэхээр захиргааны байгууллага аливаа гэрээ, акт гаргахдаа хуульд нийцээгүй акт гарсны улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан эрх ашиг хөндөгдөж байна гэж үзсэн. Д.Б-тэй хамтын амьдралтай байсан. Хамтын амьдралтай байх хугацаанд 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдөр В.Г маргаан бүхий газар дээр байрлаж байгаа 35 м.кв  бүхий газрыг 3 сая төгрөгөөр М Ф ХХК-иас худалдаж авсан. Энэ үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болсон. Тэгээд газрын төлбөр төлөх асуудлыг завгүй байдаг тул эхнэртээ даатгаад явдаг байсан. 2016 оны сүүлээр энэ 2 хүн гэр бүлийн маргаантай болж нэг гэрт хамтран амьдрах боломжгүй болсон. Тиймээс Д.Б нь Иргэний хэргийн шүүхэд хандсан. В.Г-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ашиглаад газрын гэрчилгээ гаргуулан, газрын төлбөрийн гэрээг хийгээд явсан. Захиргааны байгууллагын албан тушаалтан өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн байна. 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээг бичиж олгохдоо 1998 оны захирамжийг Хотын захирагчийн захирамжийг үндэслэж В Ф ХХК-д газар түр ашиглах гэрчилгээ олгож байгаа нь хууль бус байна. В Ф ХХК энэ барилгыг ашиглах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Тухайн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг ашиглах хугацаа 2005 онд дуусах байсан. 1998 оны Эрдэнэт хотын захирагчийн 08 тоот захирамжийг үндэслэсэн бөгөөд 1998 онд В Ф ХХК үүсэн байгуулагдаагүй байсан. Тэгэхээр Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус болж байна. Газар түр ашиглах гэрчилгээ олгохдоо ямар дүрэм, журам баримтлах вэ гэхээр Газрын тухай хуульд заасан журмыг баримтлах ёстой.

Газрын тухай хуулинд зааснаар эхлээд Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэсний дагуу Захиргааны байгууллага Д.Б-ийн өргөдлийг хүлээн аваад үүний дагуу уг газар бусдын ямар нэгэн эзэмшил ашиглалтад байна уу? гэдгийг шалгах ёстой байсан. Тэгэхээр энэ ажиллагаа зөрчигдсөн байна. Газар түр ашиглах тухай өргөдлийг хүлээж аваад хүсэлтийг хүлээн авсан цаг, минутын талаар бичилт хийх ёстой байсан. Ингэж байж гэрчилгээг олгох ажиллагаа хийгдэх байсан. Хэрэгт дээрх ажиллагааг хийсэн ямар нэгэн баримт ирээгүй байна. Энэ үйл ажиллагаа нь тухайн гэрчилгээ, гэрээг хууль бус болохыг харуулж байна. 2007 онд эзэмшил газрын төлбөрийн гэрээ байгуулсан. Үүн дээр үндэслээд дараагийн гэрээнүүдийг байгуулаад явсан. Энд гэрээ байгуулж байгаа эрх зүйн үндэслэл нь өөрөө хууль бус.

Ингээд 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 433 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дугаар заалтаар газар эзэмших эрхийг олгосон. Газрын тухай хуулинд зааснаар газар эзэмших эрхийг олгохдоо тухай газар дээр дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулна гэснийг захиргааны байгууллага зөрчсөн. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж зааснаар дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулж байж газрыг эзэмшүүлэх асуудал гарч ирнэ. Захиргааны байгууллага өөрөө хуулиар олгогдсон бүрэн эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлээгүй, хууль зөрчөөд бусдад газар эзэмших эрх олгоод байна. Энэ захирамж өөрөө хууль бус тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэв.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0797/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газрын маргаанд В.Г болон В Ф ХХК яагаад холбогдсон бэ? гэдгийг шүүх анхаарах хэрэгтэй. Энэ газар 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот захирамжаар В Ф ХХК-д олгогдоогүй.

Э ХХК-иас М Ф ХХК-д шилжсэн. Харин М Ф ХХК-иас иргэн В.Г-т үл хөдлөх эд хөрөнгө шилжсэнээр газар ашиглах эрх мөн шилжих ёстой. 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдөр В Ф ХХК гэх компани гарч ирээд газар эзэмших, ашиглах түр гэрээг байгуулсан байгаа. Энэ нь Эрдэнэт хотын захирагчийн 1998 оны захирамжтай зөрчилдсөн. Газрын тухай хуулинд давхардуулан газар олгох үндэслэл байхгүй байхад олгоод байгаа нь хуулийг зөрчсөн үйлдэл болно. Тухайн павилоныг Д.Б мөнгөөрөө худалдаж аваад В.Г-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан гэж ярих үндэслэл байхгүй. Энэ талаараа ч маргаан үүсгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 1998 оны Эрдэнэт хотын захирагчийн 1998 оны 08 тоот захирамжаар В Ф ХХК-д маргаад байгаа 35 м.кв газрыг эзэмшүүлсэн тухай тогтоогдохгүй байна. Харин тухайн  повилоныг В.Г 2002 онд худалдаж авсан болох нь харагдаж байгаа.

В Ф ХХК нь газар эзэмших өргөдлийг 2007 оны 12 дугаар сарын 27-ны  өдөр гаргасан, гэтэл газар эзэмшүүлэх аймгийн Засаг даргын  захирамж 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гарсан бөгөөд захирамж гарсанаас хойш газар хүссэн өргөдөл гаргасан болох нь харагддаг. Тиймээс Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийг тухайн үед захиргааны байгууллага зөрчсөн. Үүнийг хэрхэн хянаж шийдвэр гаргасан бэ гэхээр захиргааны байгууллага огт хянаагүй байгаа нь өргөдөл гаргаж байгаа байдлаас харах боломжтой.

Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа маш олон ажиллагааг явуулж хянах хэрэгтэй байсан. Хүсэлтэд хавсаргаж өгөх баримтыг шаарддаг юм байна. Үүнд газар хүссэн байршил, холбогдох баримтууд захирамж, шийдвэрүүд, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг байгаа. Үүнд В.Г-ийн өмчилж байгаа павилоны үл хөдлөх хөрөнгийн эрхийн дугаарыг хавсаргаж, өргөдөлдөө бичиж өгсөн байсан. Энэ тохиолдолд хэн газар эзэмшээд байгаа юм бэ, өөр хүний гэрчилгээ оруулаад ирж байхад яагаад В Ф ХХК-д газрыг өгөх болов. Өөр шалтаг байсан уу? гэдгийг анхаарах ёстой байсан. Захиргааны байгууллага хүсэлтийг хүлээж аваад Газрын тухай хуульд зааснаар хүсэлт гаргагчид мэдэгдээд бүртгэлээс хасах байсан. Гэтэл өөр хүний өмчлөлтэй павилоныг оруулж ирээд үүний доорх газрыг В Ф ХХК-д олгож байгаа нь ойлгомжгүй. 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар В.Г газрыг аль хэдийн эзэмшиж байгаа.

Эрх хүчингүй болоогүй, дуусгавар болоогүй, павилоныг чөлөөлөх мэдэгдэл ч ирээгүй байна. 1998 оны захирамж хэнд хамааралтай вэ? гэдгийг шүүх хянаж хараач. Хүсэлтийг В.Г гаргаагүй гэж байгаа ч түүний үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар газар эзэмшихийг хүссэн өргөдөлд бичигдсэн. 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмшүүлэх гэрээн дээр Д.Б гарын үсэг зурсан байгаа. Эзэмшигч хэн бэ? гэхээр павилоны гэрчилгээтэй эзэмшдэг гэсэн байгаа. Харин В Ф ХХК-д В.Г-ийг төлөөлөх эрх олгоогүй байхад төлөөлөөд гэрээ байгуулсан мэт харагдаж байна. Эзэмшлийн гэрээ, захирамжууд дээр юуг үндэслээд байна вэ гэхээр павилоны эрхийн гэрчилгээг үндэслэж байгаа. Мөн худалдааны зориулалтаар ашиглаагүй нь баримтуудаар тодорхой байгаа. В Ф ХХК нэг ч удаа шашны хийдийн үйл ажиллагаа явуулж байгаагүй. Тус газар дээр 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч худалдааны үйл ажиллагаа явуулаагүй байхад худалдааны чиглэлээр газар олгож байгаа юм шиг байдал нь мөн хууль зөрчөөд байна. Зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Ийм байхад газар олгоод шийдвэрлээд байгаа нь хууль зөрчсөн. Энэ үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэв.

       Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Г /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1873/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Илтэд хууль бус гэдэг үг хуулинд байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан яг аль шийдвэрийг гаргуулах гээд байгаа юм, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Газар ашиглах гэрээ, газрын төлбөрийн гэрээний тухайд хэлэхэд энэ гэрээ В.Г-ийн эрх ашгийг хөндсөн үү, захиргааны акт мөн үү гэдгийг шалгаад шүүх хүлээн авахаас татгалзах нь зүйтэй. Газар эзэмшүүлсэн захирамжийг ярьж байна. Гэрчилгээ гээд байгаа юм уу? В Ф ХХК-д ашиглах эрхийн гэрчилгээ өгсөн байхад эзэмших гэж яриад байна. 2007 он хүртэл ашиглаж байсан. Эзэмшлийн асуудал маань гэрээний үндсэн дээр үүссэн. Захирамжилсан шинжтэй үйл ажиллагаа гэдэгт захиргааны байгууллага ямар нэгэн шийдвэр гаргаад шийдвэрийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөөд тэр нь хууль бус байж энэ асуудал яригдах ёстой.

Ингэсний дараа нэхэмжлэлийн шаардлагыг шийдэх ёстой юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн аль хэсэгт зааснаар илт хууль бус гэж үзээд байгаа юм бэ? Газрын төлбөрийн гэрээний хувьд захирамжилсан, хууль бус шийдвэр гэж харагдахгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн маргаан мөн эсэхийг зөв зүйтэй ялгаж орж ирэх нь зүйтэй. 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 433 дугаар Засаг даргын захирамж байгаа үүнийг хүчингүй болгуулах гэж шаардлага гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болоод нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа тайлбар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар зөрүүтэй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байхдаа В.Г нь В Ф ХХК-ийг уг газрын эзэмшигч гэдгийг огт мэдээгүй учраас нэхэмжлэл гаргасэн гэж тайлбарлаж байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т зааснаар тайлбар мэдүүлэг нь хэргийн бодит үнэнд нийцсэн байх ёстой. Итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэн яриад байна уу? өмгөөлөгч нь худал яриад байна уу? В.Г өөрөө газрын албан дээр очиж байсан. Өөрөө гарын үсэг зураад явж байсан гээд байна. Энэний аль нь үнэн юм бэ, зөрүүтэй тайлбар байгаа учраас энэ тайлбарыг үндэслэж болохгүй. В.Г-ийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслээд газар ашиглах, эзэмшүүлэх захирамж гараад байна. Анх Э ХХК нь газрыг ашигласан. Эндээс М Ф ХХК-д шилжээд дараа нь В.Г-т шилжихдээ газар дагаад яваад байгаа асуудал биш.

М Ф ХХК нь В.Г-т газартай нь хамт павилон өгөөд байгаа юм уу? үүнтэй холбоотой баримтууд болох гэрээ, Засаг даргын захирамж шийдвэрүүд хэрэгт байхгүй. Э ХХК, М Ф ХХК, В.Г нарын аль нь ч газар эзэмших хүсэлт гаргаагүй. Хамгийн анх эзэмшиж ашиглаж байснаараа Л-ийн эрхийг хөндөж магадгүй болохоос В.Г-ийн эрх ашгийг хөндөөгүй байна. Шүүхэд өөрийнх нь яг аль эрхийг зөрчөөд байна вэ? гэдгээ тодорхойлох эрхтэй. Бүхий л хууль зөрчсөн гэх асуудлыг шүүх авч шийдэхгүй. Үндсэн хуулийн шүүх иргэний гомдлыг авч хянадаг. Харин ердийн шүүхийн хувьд иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдсөн тохиолдлыг яриад байгаа. В Ф ХХК 2002 оноос өнөөдрийг хүртэл газрыг ашиглаад төлбөрөө төлсөн. Хуулинд заасан нөхцөл, болзлын дагуу газар эзэмшинэ, гэтэл В.Г ямар нэгэн хүсэлт гаргаагүй мөртлөө үүнийгээ шүүхээр шийдүүлнэ гэж байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана гээд овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаарөргөдөл бичээгүй учраас энэ 3 зүйл мөн байхгүй байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэсэн заалт байгаа.

Ийнхүү тус хуулийн 34 дүгээр зүйлд гэрээг хэрхэн байгуулах, 35 дугаар зүйлд заасан газрын төлбөр төлөх асуудлыг биелүүлэх байтугай мэдэхгүй явж байгаа. Илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгоход Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шаардлагууд байх ёстой. Гэтэл В.Г-ийн хувьд алинд ч хамаарахгүй байна. В.Г-т эзэмшүүлэхийг даалгах шаардлагын хувьд төрийн байгууллагатай ямар нэгэн харилцаа үүсгээгүй байж даалга гэж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд шийдвэрлэх боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Гэрч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2002 оноос багийн Засаг даргаар ажиллаж байсан Б гэдэг хүнээс энэ хийдийн талаар тодруулсан. Тэгтэл В.Г, Д.Б нар эхнэр, нөхөр байсан учраас хамтдаа ажиллуулаад явж байсан. Анх хүнсний дэлгүүр байсан гэж хэлсэн. В.Г “Эрдэнэт-Ус” ТӨХК-д дулааны төлбөр төлсөн баримт, Татварын хэлтсийн баримт зэргийг үзүүлэхээр нь 2002 оноос хойш Мөнхийн зул хийд үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тодорхойлолт шүүхэд гаргаж өгсөн. Би ажлаа аваад 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Намайг анх ажлаа авахад Мөнхийн зул хийд энэ газар дээр байсан. Одоо тайлангаа өгөөд явж байгаа гэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч В.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А нар нь В Ф ХХК-ийн 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ №002 тоот, ОАЗДболон В Ф ХХК-ийн хооронд байгуулсан 2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, мөн 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар эзэмшил газрын төлбөрийн гэрээ, В Ф ХХК-ийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ №0153342 тоот, ОАЗДын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай 433 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь хэсэг, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/277 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсэгт заасныг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

          В.Г-ийн 35 м2 үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй газрыг өөрт нь эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг ОАЗД болон ГХБХБГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн бөгөөд шүүх хуралдааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг нэг бүрчлэн тодруулж тус нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас хүн, хуулийн этгээдийнэрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг ба дээрх нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн байна.

         Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

         Нэхэмжлэгч В.Г нь М Ф ХХК-иас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах Сэлэнгэ рестораны урд байрлах 35 м2 талбай бүхий павилоныг 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдан[1] авч уг худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн /Ү-2101004267 дугаарт бүртгүүлэн №0052611/ гэрчилгээ[2] авсан байх ба түүний өмчлөх эрх баталгаажсан бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т /Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна/ зааснаар В.Г-ийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах 35 м2 бүхий павилоны өмчлөгч мөн боловч уг павилон доорх газрыг Газрын тухай /2002.06.07/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 /Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана/, 32.2 /...хүсэлтэд дараах зүйлийг тусгана/ , 33 дугаар зүйлийн 33.1.1 /энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана/-т тус тус зааснаар эрх бүхий байгууллагад 2017 оны 02 дугаар сарын 07[3], мөн оны 03 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл эзэмших тухай хүсэлт гаргаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

           Гэхдээ ОАЗД болон Газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагаас В.Г-ийн өмчлөл бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх 35 м2 газрыг В Ф ХХК-д тус тус эзэмшүүлж /ашиглуулах/ шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах заасан зарчмыг алдагдуулж, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй... заасан иргэн В.Г-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн байна.

           Нөгөөтэйгүүр хариуцагч болох захиргааны байгууллагууд нь Эрдэнэт хотын захирагчийн 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Газрын байршил тогтоож, газар олгох тухай 08 тоот захирамжийг үндэслэн анх В Ф ХХК-д Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ[4] /002/ тоот олгохдоо тухайн газрын эзэмших эрхтэй этгээд В.Г болохыг тогтоогоогүй байна.

             Өөрөөр хэлбэл В.Г нь М Ф ХХК-иас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан2, М Ф ХХК нь  ХХК-иас худалдан авсан[5] бөгөөд уг Э ХХК-ний захирал болох Г.Л-д Эрдэнэт хотын захирагчийн 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №08 тоот захирамжаар /шилэн павилонуудын байршлыг тогтоож, 7 жилийн хугацаатай түр үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зориулалттай/ уг павилоны газрыг олгосон, 1998 оны №08 тоот захирамжаар газар эзэмших эрх В.Г-т шилжих байтал В Ф ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Хэдийгээр В Ф ХХК-ийн захирал Д.Б нь тухайн үед В.Г-той хамтын амьдралтай, 1 гэрт амьдарч байсан боловч энэ нь өөрөө шалтгаант үр дагавартай, аж ахуйн нэгж нь тусгайлсан хуулийн зохицуулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг, тус компаниа Д.Б нь өөр этгээд /Д.Л/-д шилжүүлсэн зэрэг нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т /газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах/ заасан зарчмыг алдагдуулж, В.Г-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан, хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч В.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, В Ф ХХК-д маргаан бүхий 35 м2 газрыг эзэмшүүлсэн /ашиглуулсан/ дараах захиргааны актуудыг:

а/ ОАЗД-ын 1998 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот шийдвэрийг үндэслэн В Ф ХХК-д олгосон 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ №002 тоот[6],

б/ 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газар ашиглуулах гэрээ[7],

в/ ОАЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай 433 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь хэсэг[8],

г/ В Ф ХХК-ийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ №0153342 тоот[9],

д/ “ОАЗД-ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/277 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсэг”-ийг тус тус илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага болох 35 м2 үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй газрыг В.Г-т эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг ОАЗД болон ГХБХБГ-т даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан В Ф ХХК-ийн захирал Д.Б, иргэн В.Г нар нь ОАЗД болон аймгийн ГХБХБГ-т хандсан хүсэлт /өргөдөл/-ээс[10] үзэхэд тухайн маргаан бүхий газрыг Мөнхийн зул буяны хийдийн зориулалтаар хамтран эзэмших хүсэл зоригтой байгаа нь нотлогдож байна.

Түүнчлэн В Ф ХХК-иас уг газрыг эзэмшихийг хүссэн өргөдөл[11] гаргахдаа В.Г-ийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2101004267 тоот дугаарыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн регистрийн дугаар гэх хэсэгт бичсэн, уг газарт Мөнхийн зул буяны хийд 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Мөн В Ф ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах 35 м2 худалдаа үйлчилгээний зориулалттай павилоныг улсын бүртгэлийн 2101004267 дугаарт бүртгэж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн 0052611 дугаар бүхий гэрчилгээ олгосон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0052611 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах/ нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд захиргааны хэрэг[12] үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тус захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаж тухайн шатны Засаг даргад гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар эзэмшил газрын төлбөрийн гэрээг илт хууль болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Энэхүү 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар эзэмшил газрын төлбөрийн гэрээ нь Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-т зааснаар захиргааны актад хамаарахгүй болно.

Иймд уг нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх нийтийн эрх зүйн маргаанд хамаарахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, захиргааны акт ОАЗД-ын 1998 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот шийдвэрийг үндэслэн В Ф ХХК-д олгосон 2004 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Түр хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээ №002 тоот, 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Газар ашиглуулах гэрээ, ОАЗД-ын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай 433 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 12 дахь хэсэг, В Ф ХХК-ийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ №0153342 тоот, ОАЗД-ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/277 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, 35 м2 үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг В.Г-т эзэмшүүлэх тухай захиргааны акт гаргахыг ОАЗД болон ГХБХБГ-т даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан “В.Г-ийн ОАЗД, ГХБХБГ-т холбогдуулан гаргасан ОАГА болон В Ф ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 131 дугаар эзэмшил газрын төлбөрийн гэрээг илт хууль болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллага болох ОАЗД-ын Тамгын газар болон аймгийн ГХБХБГ-ын санхүүгээс тус тус 17550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.САРАНГЭРЭЛ