Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 122

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц, Б.У нарт холбогдох эрүүгийн 1914004940060 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

  1. Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн № 519 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, овогт Б.У
  2. Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт оршин суух хаягтай, овогт Б.Ц

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн төв дээр 2019 оны 04 дүгээр сарын 30-ны үед ноолуур авч байгаад Д.Баасанбатын эзэмшлийн машин дотроос 4.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль

бусаар хулгайлан авсан,

Шүүгдэгч Б.У,  Т.Ц нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 30-аас 2019 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар баг 5-101-4 тоот байрны гадна зогсоолоос иргэн Б.Баттулгын эзэмшлийн улаан өнгөтэй мустанг 200 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 05 дугаар сарын эхээр ноолуур авах гэж Д.Баасанбатын хамт явсан. Д. Баасанбатыг бие засах гээд явах үед нь машины урд суудал дунд байдаг голын хайрцаг дээр гялгар уутанд байсан 2000000 төгрөгөөр боодолтой мөнгөнөөс 2 ширхэгийг буюу 4000000 төгрөгийг аваад кармандаа хийсэн. Тэгээд шууд ажлаасаа буугаад Шаргалжуут 8 дугаар багт байх хадмын гэр рүү явсан, маргааш нь өглөө 08 цагийн үед аймагт байдаг 9-14-19 тоотод гэртээ ирээд 4000000 төгрөгөөр мөлхөө тавилга хийгээд, морь тэжээдэг байсан болохоор эргүүлэх гээд гарсан. Аймгийн төвөөс хэд хоног холдоогүй. Би Д.Баасанбатын машинаас авсан 4000000 төгрөгийг хувцас, хоол хүнс, ер нь бол ахуйн хэрэглээнд дууссан... гэх мэдүүлэг /хх-ийн 53/

...манай гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 -14-19 тоот хашаанд байдаг. Би гэртээ ганцаараа байж байтал 13 цагийн үед Падаг гэж дууддаг залуу манай гэрт хүрээд ирсэн. Бид хоёр хоорондоо юм ярьж сууж байтал Падаг надад хүнд нэг мотоцикль өгөх гэсэн юм чамд мотоцикль байна уу гэж надаас асуусан байхгүй гэж хэлсэн. Тэгээд Падаг бид хоёр манай гэрээс 21 цагийн үед гараад Баянхонгор аймгийн төвөөр алхаж яваад төв замаар дээшээ алхаад амьчуулын тойргийн урд байрлах байрны гадаа Б.Баттулга ахын мотоцикль байрныхаа Падаг мотоциклийг нугасаар нь утсыг салгаад асааж унаад би Падагийн араар суугаад амьчуулын засмал дуусаад хашааны хойно очиж зогссон. Тэнд Падаг бид хоёр байж байгаад Падаг утсаар нэг хүнийг дуудсан, тэр хүн ирээд Падаг бид хоёрт 750.000 төгрөг өгсөн. Бид хоёр мөнгийг хувааж аваад явсан...бид хоёр хулгай хийсэн мотоцикль улаан өнгийн мустанг 200 шинэ мотоцикль байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 39, 92 /

шүүгдэгч  Т.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн 9 дүгээр багт Б.Уын гэрт очоод байж байтал Б.У мөнгөний хэрэг байна, манай дүүгийн мотоцикль байшингийн гаднаа байгаа гэхлээр нь Б.У бид хоёр гэрээс нь 21 цагийн үед гараад алхаж явсаар байгаад амьчуулын тойргийн баруун талд

байрлах 3 давхар цагаан байрны гадна 23 цагийн үед очиход байрны гадна улаан өнгийн мустанг 200 байхаар нь мотоциклийн нугасны утсыг салгаж би мотоцикль унаад Б.У миний араар суугаад явсан. Маргааш өглөө нь Өлзийт сумын Э.Батхүү гэх залууд 900.000 төгрөгөөр өнөөх хулгай хийсэн мотоциклио зарсан. Батхүүд 700.000 төгрөг байсан, тэр мөнгийг аваад дараа 200.000 төгрөг авахаар болоод мотоциклио өгөөд явуулсан...Б.У бид хоёр 700.000 төгрөгөө хувааж авсан би 300.000 төгрөг аваад 350.000 төгрөгийн Б.У авч 50.000 төгрөгийг Э.Батхүүд буцаан өгсөн. .. гэх мэдүүлэг / хх-ийн 41, 82 /

Хохирогч Д.Баасанбатын мөрдөн байцаалтанд өгсөн

... 2019 оны 04 дүгээр сарын 30-ны үед он, сарыг нь мэдэхгүй байна. Шаргалжуутын баргиадын төв дээр ноолуур авч байхад өмнө туслахаар ажиллаж байсан Б.У ирээд байдаг байсан. Тухайн үед би 78000000 төгрөгийг аймагт ноолуур авдаг Б.Золжаргалаас авсан байсан. Тэгээд Шаргалжуут Бригадын төв дээр очиж ноолуур авсан, тэр өдрийн орой тооцоо гаргахад 4000000 төгрөг дутсан байсан. Тэгээд Б.Уыг авсан гэж бодоод өглөө очиход аль хэдийн аймаг руу явсан байсан...ноолуур авсан өдөр Б.У ирсэн байсан, өмнө хамт ажилладаг байсан болохоор юм бодоогүй машинд үлдээд би бие засчихаад ирсэн, дараа нь бас Бийрийн бригадын 3 залууд мөнгө тоолж өгч байхад бид 2 давхар тоолж өгсөн. Алдсан 4000000 төгрөгийг энэ хоёрын аль нэг дээр авсан байх өөр авах арга байгаагүй...Б.У авсан гэдгээ хэлээд аав ээж рүүгээ яриад төлж өгнө цагдаад хандаад яах юм гэж гуйгаад тухайн үедээ явсан юм. Тэгээд дараа нь би ганцаараа гэрт нь очиж уулзаж тохироод 6 дугаар сарын 25-ны дотор төлж өгнө гээд данс бичиж аваад гэртээ үлдсэн. Дараа нь над руу утсаар залгаж яриад “би маргааш данс руу чинь мөнгийг чинь хийнэ гээд ярьсан тэгээд тэр өдрөөс хойш ор сураггүй болсон, утас нь холбогдохгүй байгаа... би хохирлоо бүрэн барагдуулж авсан, 2.500 000 төгрөгийн 2019 оны 08 дугаар сарын

10-д гаргаад авсан үлдэгдэл 1.500.000 төгрөгийг бэлнээр 2019 оны 09 дүгээр сарын 01- ний үед авсан. Одоо надад нэхэмжлэх мөнгө төгрөг санал гомдол байхгүй тухайн үед намайг Шаргалжуут дээр ноолуур аваад байж байхад Б.У ирээд байж байгаад миний машин дотроос мөнгө аваад явсан байсан. Уг нь би Б.Уыг өмнө нь ачигчаар авч ажиллуулж надад туслахаар ажилладаг байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 32- 35 /

Хохирогч Б.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн

... манай гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-101-4 тоот байранд байдаг. 2019 оны 06 дугаар сарын 30-ны орой хөдөөнөөс өөрийн мустанг 200 маркийн мотоцикль унаад 22 цагийн үед гэртээ ирээд байрныхаа орцонд шатны доод хэсэгт тавьсан, гэртээ орж хоночихоод маргааш өглөө 05 цагт сэрээд гадаа гарсан чинь миний мотоцикль байхгүй болчихсон байсан, тэр хавийн газраар ул мөр нь байхгүй, бороо орчихсон байсан, миний мотоцикль улаан өнгийн 200 зөв талын дохионы урд гэрэл нь хагархай, яндан нь хар өнгийн, суудал нь улаан хар өнгийн алаг бүрээстэй, шинэ мотоцикль байсан, улсын дугаар авсан байсан зүүгээгүй байсан, 73-78 БНЗ улсын дугаартай, Баруун бүс худалдааны төвийн шинээр худалдан авсан юм... гэх мэдүүлэг /

хх-ийн 26-27/

Гэрч Т.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны хавар Шаргалжуут тосгонд ноолуур авч байхдаа машин дотроосоо

4.000.000 төгрөг алдчихлаа машинд Б.У хамт байсан тэр л авсан, намайг мөнгө аваад машины суудлын араар хийхийг Б.У харсан өөр хүн байгаагүй гэж ярьж байсан...2019 оны 06 дугаар сарын эхээр Д.Баасанбат, би Батболд, Золжаргал нар хамт явж байгаад Баянхонгор сумын төвд театрын урд талд Б.Утай тааралдаад Д.Баасанбат уулзаад 4.000.000 төгрөг авсан байна өг гэхэд Б.У би авсан хэд хоногийн дотор төлж өгнө гэж ярьж байсан тэнд уулзаад салсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 55 /,

Гэрч Э.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн

... би 2019 оны 06 дугаар сарын сүүлээр Есөн-Эрдэнэ зах буюу доод зах дээр хөдөөнөөс орж ирээд мотоцикль авахаар явж байгаад тэр хоёртой таараад лизингээр мотоцикль авах гэж байгаа талаар хэлэхэд Б.У надад гайгүй улаан өнгийн 200 мотортой мотоцикль байгаа 900.000 төгрөгт зарна гэхээр нь би хямдруулаад 870.000 төгрөгөөр тухайн мотоциклийг бэлэн мөнгийг нь өгөөд авсан. Тэгэхэд Б.У,  Т.Ц нар хамт явж байсан. Би мотоциклийг нь аваад хөдөө гэр рүүгээ явсан.. би гаалийн бичиг нь хаана байна гэтэл би мотоциклио Богд сумаас авсан гаалийн бичгийг нь тэнд орхисон байна дараа таарахаараа авчирна мөнгөний хэрэг гараад гэсэн. Б.У хот руу эхнэр рүүгээ явах гэж байгаа гэж хэлж байсан... гэх мэдүүлэг

/ хх-ийн 46 /

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №358 дугаар шинжээчийн “...Мустанг-200 маркийн мотоциклийг 1920000 төгрөг болохыг тогтоосон үнэлсэн үнэлгээ... гэх дүгнэлт / хх-ийн 62-63/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 75-76, 87-88, 95-96/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19-22/, Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 103/, шүүгдэгч  Т.Цгийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 8/81 дугаартай тодорхойлолт, / хх-ийн 126/, шүүгдэгч Б.У,  Т.Ц нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 83, 85, 118/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 109, 117/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан сэхийг шалгах хуудас/ хх-ийн 104- 105/, депозит дансны хуулга /хх-ийн 112-114, 121-125/, шүүгдэгч Б.Уын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 148-150/, нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У,  Т.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч Б.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн төв дээр 2019 оны 04 дүгээр сарын 30-ны үед ноолуур авч байгаад Д.Баасанбатын эзэмшлийн машин дотроос 4.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

Шүүгдэгч Б.У,  Т.Ц нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 30-аас 2019 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар баг 5-104-1 тоот байрны гадна зогсоолоос иргэн Б.Баттулгын эзэмшлийн улаан өнгөтэй мустанг 200 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Уын... Д.Баасанбатыг бие засах гээд явах үед нь машины урд суудал дунд байдаг голын хайрцаг дээр гялгар уутанд байсан 2000000 төгрөгөөр боодолтой мөнгөнөөс 2 ширхэгийг буюу 4000000 төгрөгийг аваад кармандаа хийсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 53-54 /

... амьчуулын тойргийн урд байрлах байрны гадаа Б.Баттулга ахын мотоцикль байрныхаа Падаг мотоциклийг нугасаар нь утсыг салгаад асааж унаад би Падагийн араар суугаад явсан,... мотоциклийг 750.000 төгрөгөөр зарсан, мөнгийг хувааж аваад явсан...бид хоёр хулгай хийсэн мотоцикль улаан өнгийн мустанг 200 шинэ мотоцикль байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 39, 92 /

шүүгдэгч  Т.Цгийн... байрны гадна улаан өнгийн мустанг 200 байхаар нь мотоциклийн нугасны утсыг салгаж би мотоцикль унаад Б.У миний араар суугаад бид 2 амьчуулд очсон, ...Э.Батхүү гэх залууд 900.000 төгрөгөөр мотоциклио зарсан Э.Батхүүд 700.000 төгрөг байсан, тэр мөнгийг аваад дараа 200.000 төгрөг авахаар өнөөх улаан өнгийн мотоциклоо өгөөд явуулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 41, 82/ Хохирогч Д.Баасанбатын... би 78000000 төгрөгийг аймагт ноолуур авдаг

Б.Золжаргалаас авсан байсан. Тэгээд Шаргалжуут Бригадын төв дээр очиж ноолуур авсан, тэр өдрийн орой тооцоо гаргахад 4000000 төгрөг дутсан байсан. Тэгээд Б.Уыг авсан гэж бодоод өглөө очиход аль хэдийн аймаг руу явсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 32-35/

Хохирогч Б.Баттулгын... байрныхаа орцонд шатны доод хэсэгт тавьсан, гэртээ орж хоночихоод маргааш өглөө 05 цагт сэрээд гадаа гарсан чинь миний мотоцикль байхгүй болчихсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /

Гэрч Т.Отгонбаатарын... Баянхонгор сумын төвд театрын урд талд Б.Утай тааралдаад Д.Баасанбат уулзаад 4.000.000 төгрөг авсан байна өг гэхэд Б.У би авсан хэд хоногийн дотор төлж өгнө гэж ярьж байсан тэнд уулзаад салсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 55 /

Гэрч Э.Батхүүгийн... Б.У надад гайгүй улаан өнгийн 200 мотортой мотоцикль байгаа 900.000 төгрөгт зарна гэхээр нь би хямдруулаад 870.000 төгрөгөөр тухайн мотоциклийг бэлэн мөнгийг нь өгөөд авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 46 /

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №358 дугаар “...Мустанг-200 маркийн мотоциклийг 1920000 төгрөг болохыг тогтоосон үнэлсэн үнэлгээ ... гэх дүгнэлт / хх-ийн 62-63/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн төв дээр 2019 оны 04 дүгээр сарын 30-ны үед ноолуур авч байгаад Д.Баасанбатын эзэмшлийн машин дотроос 4.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

Шүүгдэгч Б.У,  Т.Ц нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 30-аас 2019 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар баг 5-104-4 тоот байрны гадна зогсоолоос иргэн Б.Баттулгын эзэмшлийн улаан өнгөтэй мустанг 200 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Уг гэмт хэргийн хохирогч Б.Баттулгын мотоциклийг 1920000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч Б.У,  Т.Ц нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.У,  Т.Ц нар нь хохирогч Б.Баттулгын мотоциклийг,

.... хохирогч Д.Баасанбатын... 4000000 төгрөгийг биет байдлаар буцаан өгч, хохирогч Б.Баттулга, Д.Баасанат нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч  Т.Ц нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй, харин

шүүгдэгч Б.У нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У,  Т.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.У,  Т.Ц нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн

  1. дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.У,  Т.Ц нарт ял оногдуулахдаа анх удаа өнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.У,  Т.Ц нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэгт хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн , гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон нь хангалттай нотлогдсон болно.

Шүүгдэгч Б.У,  Т.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан, мөн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг давтан үйлдснийг тухайн зүйл ангид хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй байх тул шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч    Б.У,  Т.Ц                                  нарыг   уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ

хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна...” гэснийг тус тус үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.У тухайн зүйл ангид заасан хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч  Т.Цд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

Шүүгдэгч Б.У,  Т.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

Шүүгдэгч овгийн Б.У, овогт Б.Ц нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Уыг 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар

Шүүгдэгч  Т.Цг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4-т заасныг шүүгдэгч Б.Ут оногдуулсан зургаан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  Т.Цд нь шүүхээс оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэпэгпсүгэй.
  1. Шүүгдэгч Б.У,  Т.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  1. Шүүгдэгч  Т.Цд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх

арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Б.Ут хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж , түүний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  1. Шийтгэх тогтоол уншиж     сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
  1. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Т.Цд хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ут хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.